Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0574

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Н.Ундрах,  

шүүгдэгч С.Г, өмгөөлөгч Г.Тамир /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Сгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Сгийн Г, Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс өмнөх тогтоолоос эдлээгүй ялын 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар биечлэн эдлэх ялыг тогтоосон, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ автомашины худалдааны цогцолборын зүүн талд байрлах “...” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа хохирогч Э.Бын эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө би 100 литр түлш, 4-5 аккумлятор, усны сав, шахдаг хөөс зэргийг авсан. Би бүгдийг нь өөрөө зөөсөн. Түлш, аккумуляторыг нь явуулын машинд зарсан. Өөр зүйл аваагүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би “Их эрэлийн эзэд” ХХК-ийн захирал ажилтай. Манай компани нь 2017 оны үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа худалдан авч үйл ажиллагаа явуулахаар “...” ХХК-ийг байгуулан тоног төхөөрөмж болон агуулахаа барьж эхэлсэн Тус хашаа нь манаачтай байж байгаад ажлаасаа гарсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын сүүлээр туслах ажилтан авна гэсэн зар тавьсан юм. Тэрнээс хойш Г гэх залуу ажилд орохоор ярьж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Би компанийн хашаанд аваачин ажлыг нь танилцуулаад хашаанд байгаа автомашин болон тоног төхөөрөмжийг тайлбарлаж нэг бүрчлэн хийж өгөөд үлдэ%D