Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 41

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн 2*******62100*******03 дугаартай, 153/2*******5/045/Э/ индекстэй хэргийг 2*******6 оны 06 дугаар  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1972 оны 05 дугаар сарын 02-нд төрсөн, 44 настай, ПЭ ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, ажилгүй , ам бүл 7, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын  Алаг толгой багийн ******* дугаар гудамжны ******* тоотод  оршин суух, урд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2*******6 оны 05 дугаар сарын *******-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Митсубиши Ланцер маркийн ******* ХОҮ улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан ” ...жолооч аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.7.а-д заасан ” ...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан Г.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул түүний мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2*******6 оны 05 сарын *******-ны өдөр би Буянт сум руу ногоо тарихаар хүү Г., охин Г.******* нарын хамт явсан. Таванхайрхан өнгөрөөд сайр луу орж байгаад машины замын ховилоор гараад ховилд цохигдоод машин баруун гар  талын шанаагаараа газар унасан. Тэгээд тухайн үед би ухаан алдсан байсан. Нэг сэрээд ирсэн чинь би охинтойгоо хамт баруун гар талын цонхоор чихэгдсэн байсан. Манай хүү Г. бид хоёрыг гаргаж аваад айл руу явж түргэн тусламж дуудсан байсан. Түргэний машин ирэхгүй удаад байхаар нь машинаа босгож аваад аймаг руу явсан. Тэгтэл машин явахаа байгаад зогссон. Тэгээд урдаас дуудлагын машин ирж байсан. Эмч ирээд охиныг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Бид нар аймагт ирээд би эмнэлэгт хэвтсэн.Би тухайн өдөр аймгаас гарахдаа дугуй засварын газарт танихгүй хүмүүс архи ууж байсантай таараад нэг хундага архи уусан гэжээ./ хх-77-р хуудас/

Хохирогч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... тухайн үед би суманд байсан. Орой 17 цагийн үед Гангамаа гэдэг эгч над руу утсаар яриад танай аав чинь  өөрийнхөө машинтай явж байгаад машинаа унагаасан байна, хурдан ирээ гэсэн.Би Чандманаас шөнө ирэхэд манай ах эгч нар танай дүү Г.******* нас барсан гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. /хх-39-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2*******6 оны 05 дугаар сарын *******-ны өдөр би жижүүртэй байсан. Буянт сумын Таван хайрхан гэх газарт машин унасан байна гэсэн дуудлагын дагуу очиход цагаан өнгийн машины хажууд 2 хүн зогсож байсан.Машинд байсан охиныг үзэхэд амнаас нь цагаан хөөс гарсан бие нь хөрсөн байдалтай байсан.Тэгээд гүрээний судсыг дарж үзэхэд зүрх нь цохилохгүй, зогссон байдалтай байсан. Тэднийг эмнэлэг дээр авчирсан. Намайг уг газарт очиход машиныг босгосон , цонх шилнүүд нь хагарсан байдалтай байсан гэжээ. /хх 41-р хуудас/

Гэрч Х. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2*******6 оны 05 сарын *******-ны өдөр би малдаа явчихаад гэртээ ирээд байж байсан чинь нэг залуу манайд ирээд  бид нарын сууж явсан машин уначихлаа таны утсаар эмнэлэг дуудмаар байна гээд утсаар ярьчихаад гарсан  гэжээ. /хх 42-р хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2*******6 оны 05 сарын *******-ны өдөр аав, дүү Г.******* бид гурав ногооны талбай руугаа ногоо тарихаар явсан. Таван хайрханы доод үзүүр гэдэг газар явж байтал машин зүүн гар талруу унасан.Би машинаас түрүүлж гараад манай дүү нуруугаараа машины хаалганд дарагдсан байхаар машины урд шилийг хагалж аав дүү хоёроо гаргаж авсан. Тэгээд ойролцоо байгаа айл руу гүйж очоод 103-т дуудлага өгсөн.Буцаж очоод машинаа босгож аав дүү хоёроо суулгаж аваад явж байтал аав би барья гээд аав машинаа бариад явж байтал урдаас дуудлагын машин ирсэн. Дуудлагын эмч дүүг үзээд амьсгал хураасан байна гэсэн.Тэгээд аав дүү хоёроо аваад эмнэлэгт ирсэн.Тухайн үед аав машин барьж явсан. 40-50 км/ цагийн хурдтай явсан. Аав, архи уусан эсэхийг мэдэхгүй  гэжээ. /хх 43-44-р хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2*******6 оны 05 сарын *******-ны өдөр Бямбаа эмчийнд эхнэртэйгээ байж байтал Гангамаа утсаар яриад Т.******* машинтайгаа унаад эмнэлэг дээр ирсэн байна гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр эмнэлэг дээр ирэхэд манай хүргэн Т.******* 103-н өрөөнд түрдэг тэргэн дээр хэвтэж байсан. Намайг ороход Т.******* “ааваа би баларлаа,охиноо алчихлаа” гэсэн. Тэгээд охин хаана байна гэтэл эмнэлгийн машинд миний зээ охин нас барсан байдалтай эмнэлгийн моорогт хийх гэж байсан гэжээ. /хх 46-47-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-9-р хуудас/

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-15-16-р хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-17-19-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 20-23-р хуудас/

2*******6 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай, шинжээчийн  дүгнэлтэнд:

 1.******* ХОҮ улсын дугаартай Мицубиши Ланцер маркийн автомашин жолоодож явсан Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг,

2. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.

3. Осол гарсан шалтгаан нөхцөл : Т.******* нь архидан согтуурсан үедээ автомашин жолоодон тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, анхаарал болгоомжгүй явснаас шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.

4. Жолооч Т.******* автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй нь хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г.ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Т.*******ын жолоодож явсан гэх автомашин 2*******5, 2*******6 онуудын тээврийн хэрэгслийн үзлэгт хамрагдаагүй тул бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Дүгнэлт гаргасан. Шинжээч,цагдаагийн ахмад Д.Жанчивдорж гэжээ. / хх-53-р хуудас/

2*******6 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна.

2. Г.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр аман болон хатан хүзүүний нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний гэмтэл хугарал, мултрал, зүүн талын 6,7-р хавирга шууд хугарал, эрүү сээр нурууны хэсэг, зүүн дал, цээжний баруун хэсэг,зүүн гарын бугалга тус бүрт зулгаралтууд, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******4 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар / эрүү, сээр, нурууны хэсэг, зүүн дал, цээжний баруун хэсэг, зүүн гарын бугалга тус бүрт зулгаралтууд, баруун хөлийн шилбэнд цус хуралт/ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн энэ журмын 2.3.1-д зааснаар / зүүн талын 6,7-р хавирганы шууд хугарал/ гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.3.1.5-д зааснаар / аман болон хатан хүзүүний нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний гэмтэл хугарал, мултрал/  гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Г.*******ын цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

5.Г.******* нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан.

6.Г.*******ын цогцосноос авсан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

7.Г.*******ын цогцосноос авсан цус нь О /I / бүлэг байна.Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн д/ч Б.Цэндхүү гэжээ./ 57-58-р хуудас/

2*******6 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

1.Т.*******ын биенээс авсан гэх шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Т.*******ын биенээс авсан гэх шээсэнд 2.4 промилли этилийн спирт илэрсэн.

3.энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн д/ч Б.Цэндхүү гэжээ./ хх-63-р хуудас/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-71-р хуудас/

Согтолт тодорхойлсон тэмдэглэл / хх-94-р хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Т.******* нь 2*******6 оны 05 дугаар сарын *******-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Митсубиши Ланцер маркийн ******* ХОҮ улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан ” ...жолооч аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.7.а-д заасан ” ...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.*******ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.*******ийн мэдүүлэг, гэрч Х.ийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч, цагдаагийн ахмад Д.Жанчивдоржийн  2*******6 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2*******6 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2*******6 оны 05 дугаар сарын 16-ны 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтолт тодорхойлсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Иймд шүүгдэгч Т.*******ыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7х10 см хэмжээтэй цагаан өнгийн машины замаскийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн эзэмшлийн 21 инчийн зурагт, Митсубиши ланцер маркийн ******* ХОҮ улсын дугаартай, автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх- 82-р хуудас/

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч Т.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  хорих ялыг тэнсэж, хянан харгалзав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил 02 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 03 /гурван/ жил 02 /хоёр/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг   дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******х10 см хэмжээтэй цагаан өнгийн  машины замаскийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Митсубиши Ланцер маркийн ******* ХОҮ улсын дугаартай автомашин, 21 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 03 жил 02 сарын хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА