Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 2022         02          09                                     2022/ШЦТ/106

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Д.С д холбогдох эрүүгийн 1811033170059 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол овгийн Д.С , 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Нуурын Тагт” ХХК-нд бичил уурхайн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 110 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 81-42 тоотод түр оршин суух,

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,  регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.С  нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О ээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.С  нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О ээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын дундуур Сэлэнгэ гэх хүнтэй анх танилцсан юм энэ үед Сэлэнгэ надад хайгуулын лицензтэй газар байгаа ашиглах гэхээр хөрөнгө мөнгө байхгүй, чи надад хөрөнгө нийлүүлээд нөөцөө тогтоолгоод ашиглах тохиолдолд хамтран ажиллаж болно нэг ёсондоо манай компани хувь нийлүүлэгч болно гээд “Агро Корп” компанийн 13176Х гэсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газрын гэрчилгээг хуулбарлаж нотариатаар батлуулсан байдалтай үзүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж газраа үзүүлсэн учир би итгээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Бишрэлт” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Имбаси” ресторанд байх үедээ бэлнээр 800.000 төгрөг өгсөн тухайн үед Сэлэнгэ нь 2 өмгөөлөгчтэй хамт байсан бөгөөд өмнө нь мөн газрын маргаанаас болж дээд шүүхэд маргаантай байгаа өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй байна гэж авсан үүний дараагаас дахин өмгөөлөгчийн хөлс, газрын маргааныг шийдвэрлэх мөнгө зэргээр бэлнээр мөнгө авсаар байгаад нийт 24.700.000 төгрөг авсан. Эдгээр мөнгөний баримт болон гэрчлэх хүн байгаа. Дансаар ямар нэг гүйлгээ ерөөсөө хийгээгүй. Яагаад гэвэл Сэлэнгэ нь миний дансыг шүүхээс хаасан байгаа, чи бэлнээр өгөөч гэж гуйгаад авдаг байсан. ...Сэлэнгэ нь надтай хамтран ажиллах гэж байсан хайгуулын лицензээ бусдад их хэмжээний мөнгөөр зарсан, түүний Агрокорп ХХК нь мөн хууль бусаар нэр шилжүүлсэн маргаантай байсныг мэдсэн тул энэ байдлыг нь хэлсэн. ...Агрокорп компанийн асуудлаар би хөөцөлдөж шаардлагатай мэдээллүүдийг олж автал Агрокорп компанийн тусгай зөвшөөрөл гэх зүйл нь 2017 оны 04-05 дугаар сард цуцлагдсан байсныг олж мэдсэн. Мөн Сэлэнгэ нь Эрдэнэсүх гэх хамтран амьдарч байсан хүнээсээ хуурамч материал бүрдүүлэн компанийг нь хууль бусаар шилжүүлэн авсан болохыг мэдсэн. ...анх 2017 оны 06 дугаар сард Д.С тэй танилцсан ба Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Нуурын тагт” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, энэ зөвшөөрлөө “А” лиценз болгохын тулд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэхээр нь хамтран ажиллахаар тохиролцсон. ...Намайг анх Д.С тэй танилцаад дээрх хайгуулын лицензийг харах үед Д.С  нь албан ёсны хүчин төгөлдөр гэж хэлсэн ба үүнээс хойш 6 сарын дараа хүчингүй болгосон гэдгийг Д.С эс өөрөөс нь мэдсэн. Би дээрх лицензийг хүчин төгөлдөр байна гэж ойлгоод хамтран ажиллахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-31 дэх тал/,

-гэрч Ц.Ц  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Сэлэнгийн эзэмшлийн газарт ашигт малтмал олборлолт үйл ажиллагаа явуулж байхыг би харж байсан бөгөөд харин лиценз, тусгай зөвшөөрлийг нь харж байгаагүй, ер нь юу гэж надад лицензээ харуулхав. Тусгай зөвшөөрөл, лицензтэй болоод л Д.С  нь олборлолт явуулж байсан гэж ойлгоод байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.С  нь 2017 оны 11 дүгээр сард байхаа нөгөө хайгуулын лицензээ “А” лиценз болгох гээд байна, Уул уурхайн яамны мөнгө хэрэгтэй болоод байна, яаралтай 15.000.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед би нөхөр Одгэрэлд хэлэлгүйгээр өөрийн дүү болох Батхэлхээгийн Баттөрөөс түүний цалингийн Хаан банкны зээл 9.900.000 төгрөгийг авхуулаад улмаар Б.Баттөрийн хажууд бэлнээр 9.900.000 төгрөгийг Д.С эд тоолж өгсөн. ...Одоо нөхөр Б.О  бид хоёр 24.700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- гэрч Э.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний аав С.Эрдэнэсүх нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан ба аавын нэр дээр байсан “Агро Корп” ХХК-ийг Д.С  нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж, аавын гарын үсгийг дуурайлган зурж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. “Агро Корп” ХХК-ны нэр дээр ганцхан ХВ-013176 дугаартай лиценз Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байдаг. ...Одоо Д.С эгийн буруутай үйл ажиллагаанаас болоод дээрх лицензийг Ашигт малтмалын газраас төлбөр төлөөгүй гээд 2017 оны 04 дүгээр сард цуцалсан. ...Д.С  нь манай компанийн хуурамч тамга, тэмдгийг бариад ашиглаад явж байгаа ба шүүгчийн захирамж гараад дээрх хуурамч дөрвөлжин тамга, тэмдгээ цагдаагийн байгууллагад хураалгахгүй байгаа. Дээрх тамга, тэмдгийг ашиглаад  ямар зүйл хийж явааг би үнэхээр мэдэхгүй байна. Манай компанийн үндсэн тамга, тэмдэг нь дугуй хэлбэртэй ба 2001 оноос дугуй хэлбэртэй тамга, тэмдгийг ашиглаж байна. Энэ  дугуй тамга, тэмдэг одоо надад байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- шүүгдэгч Д.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сард Цэдэн ах, Б.О  бид 3 уулзсан. Тухайн үед би Одгэрэлд “Агро корп” ХХК-ны гэрчилгээ болон геологийн материалууд /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байгаа алтны геологийн тайлан болон нотариатаар баталгаажуулсан 013176 гэсэн дугаартай алтны хайгуулын лиценз/ зэргийг үзүүлж танилцуулсан. ...Б.О  надтай хамтран ажиллахаар тохиролцоод, өөрөөр хэлбэл дээрх алтны 013176 дугаартай хайгуулын лицензийг “А” буюу ашиглалтын лиценз болгож, улмаас компанийг тодорхой хэмжээний мөнгөөр зарж, ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. ...2017 оны 07 дугаар сард болон түүнээс хойш 4-5 удаа Б.О  болон түүний эхнэр Д.Солонго бид гурав дээрх Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газраа очиж үзэж байсан ба улмаар очиж үзэх үеийн замын зардал, зочид буудалд байрласан мөнгө зэргийг бүгдийг Б.О  өөрөөсөө гаргаж байсан. ...Би анх Одгэрэлээс 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өмгөөлөгчийн хөлс шаардлагатай хэмээн 3 сая төгрөгийг зээлж авч байсан. Гэхдээ уг 3 сая төгрөгийг Одгэрэл өөрийн биеэр 2 өмгөөлөгчид өгсөн бөгөөд мөнгө өгөх үед нь би Одгэрэлийн дэргэд байгаагүй тухайн үед би Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын салбар ангид, Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт шалгагдаж, хоригдож байсан өмгөөлөгчтэй хийсэн гэрээ байгаа. Үүнээс 2-3 хоногийн дараа буюу мөн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Одгэрэл нь 2 сая төгрөгтөө тааруулж надад дулаан хувцас авч өгч байсан. 2018 оны 01 дүгээр сард миний Улаанбаатар хотод хөлсөлж байсан түрээсийн байрны төлбөрийг Одгэрэл бэлнээр төлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр миний жилийн заслыг хийлгэнэ хэмээн Одгэрэл нь 2 сая төгрөгөөр өргөл барьц болон засалтайн холбоотой эд зүйл авч байсан. Эдгээрийн мөнгөний талаар баримт байхгүй Одгэрэл болон түүний эхнэр Солонго нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-55, 72-74 дэх тал/,

- хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дахь тал/, шүүгдэгч Д.С  хохирогч Б.О  нарын утсаар харилцсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, шүүгдэгч Д.Сэлэнгийн хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал/, “Нью МОСС групп” ХХК-ны дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 202-207 дахь тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/4813, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/576 тоот албан бичигүүд /1 дүгээр хавтаст хэргийн 234, 236 дахь/,

- шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/, шүүгдэгч Д.С д холбогдох шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 156-194 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. Д.С -ийн дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин шүүгдэгч Д.С  нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Д.С  нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 дахь заалтыг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Д.С д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.С  нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 24.700.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.О  нь “...хохирлоо барагдуулсан тул гомдол, саналгүй...” гэх тул шүүгдэгч Д.Сэлэнгийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн өмнө ял шийтгүүлсэн 201618000241 дугаар эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 14 хоног, ял эдэлсэн 38 хоног, нийт 52 хоногийг, мөн энэ хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 225, нийт 292 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.С д ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн нийт 292 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч Д.С  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Д.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН