Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 348

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ду­ндговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 хот,  дүүрэг, -р хороо,  тоотод байрлах “” ХХК-ий нэхэмжлэлтэй,

 аймгийн  сум, т холбогдох 757500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 сарын 1-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2016 оны 1 сарын 25-ны өдөр ХАГ-0039/16 тоот “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 3665000 төгрөгийн үнэ бүхий дугаар болон интернэт төхөөрөмжийг 6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан. Гэвч дээрх төлбөрөөс 3160000 төгрөгийг төлж, үлдэх 505000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд аймгийн аас ХАГ-0039/16 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 505000 төгрөгийг, гэрээний 3.3-т заасны дагуу алданги 252500 төгрөг, нийт 757500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь тай 2016 оны 1 сарын 25-ны өдөр бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 3665000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь 6 сарын хугацаанд хүчинтэй буюу 2016 оны 7 сарын 25-ны өдрөөр дуусаж 0 үлдэгдэлтэй байх ёстой байтал өнөөдрийн байдлаар 505000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдэл дээр зээлийн гэрээний дагуу мөн хуульд заасны дагуу 50 хувийн алданги буюу 252500 төгрөгийн алданги тооцож, нийт 757500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч  аймгийн  шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 1 сарын 25-ны өдрийн ХАГ-0039/16 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр  аймгийндарга Г.Д, Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ц.Г, Малын их эмч М.Г, Д.Б, мэргэжилтэн О.Г Ж.Ш, Ж.Б нар зээлээр бараа худалдан авч сар бүрийн цалингаас төлбөрийг төлж, 2016 оны 7 сард бүрэн төлж дуусгасан. Төлбөр төлөгдөөгүй гэх 505000 төгрөгний үнэ бүхий барааг Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж овогтой Нхудалдан авсан. Иймд манай байгууллагад хамааралгүй болно гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хэдийгээр тай байгуулсан боловч зээл төлөх баталгаан дээрээ аймгийн тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н гэдэг хүнийг оруулчихсан учраас ийм хэрэг үүсчихээд байгаа юм. нь төлөх ёстой 3060000 төгрөгөө төлчихсөн. Ж.Н гэдэг хүний төлөх ёстой мөнгө үлдчихээд байгаа юм. Манайд огт хамааралгүй ажилтанг гэрээндээ тусгаж өгөөд бараагаа өгчихсөн байж манайхаас энэ мөнгийг нь нэхээд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэв.

                Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК нь  аймгийн т холбогдуулан 757500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаймгийн  нь “” ХХК-тай 2016 оны 1 сарын 25-ны өдөр  ХАГ-0039/16 дугаар “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан 3665000 төгрөгийн үнэ бүхий дугаар болон интернэт төхөөрөмжийг худалдан авсан байх бөгөөд худалдагч нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгсөн эсэх дээр маргахгүй байна. Өөрөөр хэлбэл худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн байх тул худалдан авагч нь төлөх үүрэг үүсжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “..Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байна.  

Хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн баримтаар нэхэмжилж буй 505000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Ж.Н гэгч этгээд авсан болох нь нотлогдож байх боловч худалдах, худалдан авах гэрээг хариуцагч аймгийн байгуулсан байх тул гэрээний нэг талаас үүргээ гүйцэтгүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “” ХХК нь 2016 оны 1 сарын 25-ны өдөр  ХАГ-0039/16 дугаар “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ий 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож 252500 төгрөгийг нэхэмжилсэн байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “..Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заажээ.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 505000 төгрөг, алданги 252500 төгрөг, нийт 757500 төгрөгийг хариуцагч  аймгийн аас гаргуулан “” ХХК-д олгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22730  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн аас 22730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  аймгийн аас 757500 /долоон зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22730 /хорин хоёр мянга долоон зуун гучин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  аймгийн аас 22730 /хорин хоёр мянга долоон зуун гучин/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ