| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/03823/И |
| Дугаар | 101/ШШ2018/00756 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/00756
*******018 оны 03 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ*******018/00756 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, 38 настай, эрэгтэй, Х овогт Ш-ийн А-н /*********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дугаар давхарт байрлах Х ХХК-д /********/ холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохиролд 308 916 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.А миний бие нь иргэн Ү.Уын Х ХХК-тай байгуулсан *******013 оны 1******* дугаар сарын 16-ны өдрийн “Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.*******.9 дэх заалтын дагуу *******01******* оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эрх шилжүүлэх ЭГ/1*******-06-05 тоот гэрээг байгуулан Ү.Уаас захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан.
*******01******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК-тай “Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг” байгуулсан юм. Гэрээгээр гүйцэтгэгч Х ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******н *******анд орших 35 айлын орон сууцны ******* дугаар хэсгийн ******* тоот, *******55,19 м.кв бүхий орон сууцыг барихаар тохиролцсон.
Гэрээний нийт үнийн дүн 650 000 000 төгрөг ба урьдчилгаа төлбөрт 308 916 000 төгрөгийг Х ХХК-д төлсөн.
Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар түлхүүр хүлээлгэн өгөх хугацааг тохирсон боловч уг байр нь цаг хугацаандаа ашиглалтад ороогүй, гэрээнд зааснаар түлхүүр хүлээлгэн өгөх хугацаа *******01******* оны ******* дүгээр сарын 01-ний өдөр байснаас хойш бүтэн 3 жил өнгөрч байхад гүйцэтгэгч компани болох Х ХХК нь барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцлан гэрээнээс учирсан хохирол болох 308 916 000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд хуульд заасан хугацаанд дотор болон шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл хугацаанд шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлан, хохиролд 308 916 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг *******01******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК-тай байгуулсан “Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тул тус гэрээг цуцлан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хохиролд гаргуулна гэжээ.
*******013 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр 35/1-******* дугаар бүхий Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас Х ХХК, нөгөө талаас иргэн Ү.У нар байгуулан захиалгаар Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, *******н ******* хаягт орших 35 айлын *******рагчдын сууцны 1 дүгээр хэсгийн 1 дүгээр байрны ******* тоотыг захиалагчийн зардлаар барьж, хүлээлгэн өгөх үүрэг, захиалагч тал захиалгын төлбөрт 650 000 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн нь тус гэрээний хуулбараар /х.х-ийн *******-13 дахь талд/ тогтоогдож байна.
*******01******* оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЭГ/1*******-06-05 дугаар бүхий Эрх шилжүүлэх гэрээг /Орон сууцны захиалгын гэрээ/ Ү.У нь Ш.Атэй байгуулж, гэрээний гуравдагч тал болж Х ХХК гарын үсэг зуран оролцсон нь тус гэрээний хуулбараар /х.х-ийн 15-16 дахь талд/ тогтоогдож байна.
Тус гэрээгээр *******013 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр 35/1-******* дугаар бүхий Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний захиалагч талын бүх эрх, үүргийг гэрээний ажил гүйцэтгэгч тал болох Х ХХК-ийн зөвшөөрлөөр шилжүүлсэн байна. /тус гэрээний 1.1, 3.1.1 дэх хэсэгт/
Ийнхүү эрх шилжүүлсэн гэрээний *******.1 дэх хэсэгт зааснаар *******01******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэг талаас Х ХХК /гүйцэтгэгч тал/, нөгөө талаас Ш.А /захиалагч/ нар Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Богино ******* хаягт орших 35 айлын *******рагчдын сууцны ******* дугаар хэсгийн ******* дугаар тоотын хувьд гэрээ байгуулжээ. /х.х-ийн 5-10 дахь талд/
Тус гэрээгээр захиалагч тал сууцны үнэнд нийт 650 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээн үүнээс 308 916 000 төгрөгийг урьдчилан төлсөн талаар талууд гэрээнд тодорхой тусгажээ /х.х-ийн 6 дахь талд, гэрээний *******.******* дахь хэсэгт/.
Тус төлбөрт Ү.У болон Ш.А нарын хоорондох тохиролцооны дагуу төлөгдсөн 50 000 000 төгрөгийг оруулан тооцсон талаар гэрээнд тусгасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан *******01******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлан, тус гэрээний дагуу төлбөрт шилжүүлэн тооцсон үнийн дүнгээр хохирол тооцон шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилгын хувьд Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд болон мөн хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэг болон 1*******3.8 дахь хэсэгт зааснаар, Х ХХК болон Ү.У, Ш.А нарын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа, төлбөрийн тооцооллын үндсэн дээр талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлэн *******01******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар *******рагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тус гэрээ нь гэрээ байгуулсан үндэслэл, илэрхийлсэн агуулгын хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд тухайн гэрээнд тусгагдсан агуулгаар гэрээний үр дагавар, гэрээний зөрчил, хохирлыг тооцох нь Иргэний эрх зүй дэх “бие даасан байдлыг хангах зарчим” буюу үүргийг тусгаарлах зарчмын агуулгад бүрэн нийцнэ гэж үзэв.
Талууд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагч талд тус гэрээг цуцлах эрх үүссэн гэж тайлбарлаж байна.
Гэрээний 5.3-т зааснаар барилгын ажлыг дуусган түлхүүр хүлээлцэх хугацааг гүйцэтгэгч тал *******01******* оны ******* дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоосон /х.х-ийн 8 дахь талд, гэрээний 5.3-т/ байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн барилгын ажил явагдаагүйгээс тус гэрээний дагуу захиалгыг хүлээн авах зорилгод хүрэх боломжгүй болсон талаар тайлбарлаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч буюу гэрээний захиалагч тал гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх боловч энэ нь гэрээний 5.******* болон 5.3-т зааснаар байр хүлээлцэх үед захиалагч талд х*******аарах үүргийн гүйцэтгэл болно, харин барилга барих үүргээ гүйцэтгэхгүй байх үүргийн урьдчилсан нөхцөл болохгүй байна.
Иймд Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.1 дэх хэсэг, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээний гүйцэтгэгч талыг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэрээний зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1 дэх хэсэг болон **************7 дугаар зүйлийн **************7.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзан гэрээг цуцлах эрхтэй байна.
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээг цуцлан өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хохирлын хэмжээг тодорхойлохдоо тус гэрээний дагуу төлбөрт урьдчилгаа байдлаар төлсөн 308 916 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Тус гэрээнд төлсөн төлбөрийн нөхцөлийг хэрхэн тодорхойлсон нь тэдгээрийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “агуулгыг өөрсдөө тодорхойлох хуулиар олгосон эрх”, “өөрийн өмнө хүлээсэн үүргийн” асуудал байх тул тэдгээрийн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээр гэрээг тайлбарлах нь зүйтэй.
Иймд тус гэрээг цуцлан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 308 916 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тус хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийг *******017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гардан авсан байх боловч хуульд заасан хугацааны дотор болон шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэлх хугацаанд шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.
Нөгөө талаар талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаануудтай холбоотойгоор эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх агуулгаар иргэн Ү.Уыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүх ханган захир*******ж гаргасан байна.
Тус захир*******жийн дагуу Ү.Ут холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхээр хуульд заасан ажиллагаа явуулсан байх боловч тус захир*******жийн биелэлтийг хангах боломжгүйд хүрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээдийг эрэн сурвалжлах зохицуулалтгүй, энэ үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх болон, хэргийг хэрэгсэхгүй болгох ажиллагаа явагдах хуулийн зохицуулалт жур*******лагдаагүй байх тул тус захир*******жийн биелэлтийг шүүх тусгайлан хангах шаардлагагүй гэж үзэв.
Тус маргааны хувьд хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээний үүргийн харилцааны үндсэн дээр байгуулагдсан гэрээний зөрчил, хариуцлагын асуудалд дүгнэлт хийхэд гэрээ тус бүрийг тусгаарлах болон үүргийг тусгаарлах зарчим баримталсан бөгөөд ийнхүү дүгнэлт хийхэд гуравдагч этгээдийн /Ү.Уын/ эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.1 дэх хэсэг, *******6 дугаар зүйл, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 308 916 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 1 70******* 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Х ХХК-иас 1 70******* 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН