Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р дөчин мянгат, 3-р байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХБ60122202, Хатгин овогт Шагдарын Саранчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 10-р байрны 02 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХД76031677, Боржигин овогт Баярын Хүдэр,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 10-р байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЗ76041701, Сартуул овогт Сэджавын Амаржаргал нарт холбогдох,

3 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням, хариуцагч Б.Хүдэрийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч С.Амаржаргалыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хулан, гэрч Н.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас илүү төлсөн хөлс 2 000 000 төгрөгийг, барьцаалуулсан 1 000 000 төгрөгийн хамт, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ш.Саранчимэг нь өөрийн ээжийгээ агаар салхинд гаргах зорилгоор иргэн Б.Хүдэрийн зуслангийн байрыг 2017-07-02 өдрөөс 2017-10-02 өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сард  1 500 000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулж, түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг Б.Хүдэрийн хэлсний дагуу эхнэр С.Амаржаргалынх нь  данс руу шилжүүлсэн.

Тус байрыг 2017-07-02 өдөр хүлээн авч, орсон боловч тус байрны цахилгаан бага багаар тасарч байснаа   2017-08-20 өдрөөс  бүр тасарч, усгүй, 00 ажиллах боломжгүй болж, настай хүн амьдрахад хүндрэлтэй болсон тул уг байдлаг Б.Хүдэрт хэлээд засраагүй тул түрээсээ хугацаанаас нь өмнө цуцлахаар Б.Хүдэрт утсаар мэдэгдэж, ээжийгээ 2017-08-27 өдөр уг байрнаас гаргаж, түлхүүрийг Б.Хүдэрийн хэлсэн айлд  хүлээлгэн өгсөн.

Б.Хүдэр, С.Амаржаргал нарт суусан хугацааны түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг тооцуулж, үлдэгдэл 2 000 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг буцааж авахаар шаардахад өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй  хохироосон байна.

Иймд С.Амаржаргал, Б.Хүдэр нараас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  тайлбартаа: Ш.Саранчимэгтэй түрээсийн гэрээ байгуулж, зуслангийн байраа 2017-07-02 өдрөөс 2017-10-02 өдрийг хүртэл 3 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохирч, түрээсийн төлбөрт эхний 2 сард тус бүр  2 000 000 төгрөг, сүүлийн сарын түрээсийг бууруулаач гэж гуйсны дагуу 1 000 000 төгрөг байхаар, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг авсан.

Зуслангийн байрыг түрээслэж байх үед 8 сарын сүүлээр байрнуудын тог тасарсан бөгөөд уг тасарсан шалтгаан нь 10 айлын аль нэг нь цахилгааны мөнгөө төлөөгүйгээс тасласан бөгөөд үүнд хариуцагч нар  ямар нэгэн буруугүй. 

Цахилгаангүй учир түрээсийн гэрээг цуцлах байх гэж бодсон ч Ш.Саранчимэгийн ээж нь тухайн үед зуслангийн байранд байсан, гарах талаар ямар нэгэн зүйл яриагүй. 2017-09-13 өдөр Ш.Саранчимэг залгаж, байрнаас гарч магадгүй байгаа талаар утсаар ярьсан боловч хэзээ гарах талаар тодорхой зүйл хэлээгүй. Гарахдаа байрыг хүлээлгэн өгч, түлхүүрээ өгөх ёстой нь ойлгомжтой байсан. Хэзээ гэрээгээ цуцлах талаар ярих гэж Ш.Саранчимэг рүү удаа дараа холбогдох гэж оролдсон ч утсаа аваагүй тул холбогдож чадаагүй. Байрны түлхүүрийг 2017-09-27 өдөр Ш.Саранчимэгийн охиноос хажуу байшингийн хөрш болох Н.Ганбатаар дамжуулж авсан.Одоог хүртэл байрыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул тус байранд хэднийг хүртэл амьдарсныг мэдэхгүй байна.

Барьцаа болох 1 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд Ш.Саранчимэг нь амьдарч байх үед бохирыг 2 удаа соруулахад 90 000 төгрөг, 60 000 төрөгийг Б.Хүдэр өөрөөсөө төлсөн бөгөөд энэ мөнгийг тухайн үед Ш.Саранчимэг барьцааны мөнгөнөөс суутган авахыг хүлээн зөвшөөрсөн тул бохир зайлуулсан 150 000 төгрөг, Ш.Саранчимэгийг амьдарч байх үед гарсан  цахилгааны мөнгө, зуслангийн байрны эд хогшилд учруулсан хохирлыг барьцааны мөнгөнөөс хасуулах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрээ, эд хогшлын жагсаалт, мөнгө төлсөн баримт, хариуцагчаас ирүүлсэн хохирол учирсан талаарх баримт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, фото зургууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримстуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь өндөр настай эхийгээ агаарт гаргах зорилгоор хариуцагч  Б.Хүдэртэй, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хуурай мухар, 3-р хэсгийн 66 тоотод байрлах,  цахилгаан, цэвэр бохир усны шугам бүхий,  зуслангийн байрыг 2017-07-02 өдрөөс 2017-10-02 өдрийг хүртэл 3 сарын хугацаанд нийт 5 000 000 төгрөгөөр хөлслөх, хөлслүүлэхээр тохирч, нэхэмжлэгч гэрээний дагуу тохирсон хөлсийг болон барьцаалахаар тохирсон  1 000 000 төгрөгийг 2017-06-21, 2017-07-03 өдрүүдэд хариуцагчийн хэлснээр түүний эхнэр С.Амаржаргалын харилцах  дансанд шилжүүлсэн, хариуцагч Б.Хүдэр хөлслүүлэх зуслангийн байр,түүний доторх  эд хогшлыг жагсаалтаар нэхэмжлэгчийн итгэмжилсэн хүн болох Ганболдод 2017-07-02 өдөр  хүлээлгэн өгсөн болох нь бичмэл баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч байгуулсан гэрээгээ зуслангийн байр түрээслэх гэрээ гэж нэрлэсэн байх боловч уг гэрээ  нь оршин суух зориулалтаар орон сууц хөлслүүлэхээр тохирсон байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээг зохигч  байгуулсан байна. Гэрээний дагуу эрх, үүрэг гэрээний талуудын хооронд үүсэх бөгөөд орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч сууцны зориулалттай байшинг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул  хөлслөгч тохирсон хөлсөө, гэрээгээр тохирсон барьцаалуулах 1 000 000 төгрөгийн хамт хөлслүүлэгчид өгсөн, хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшинг хөлслөгчид шилжүүлэн өгсөн талаар зохигч маргахгүй байна.

Хөлслүүлэгчийн хүсэлтээр хөлсийг хариуцагч С.Амаржаргалын дансанд шилжүүлснээр  С.Амаржаргал хөлслөх гэрээний тал болохгүй тул түүнд уг гэрээний дагуу эрх, үүрэг үүсэхгүй юм.

Гэрээний дагуу эзэмшүүлсэн орон сууц цахилгаангүй болсон шалтгаанаар  гэрээний хугацаанд ашиглах боломжгүй болж,  нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж, ашиглаагүй хугацааны хөлсийг  болон барьцаалуулсан мөнгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бохир зайлуулсны хөлс 150 000 төгрөг , хэрэглэсэн 2000-3000 квт цахилгааны хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулах, эвдэрсэн эд зүйлийг засах, эд зүйл худалдаж авахад гаргах зардлыг барьцаалсан  мөнгөнөөс суутгаж,    нэхэмжлэлээс татгалзсан байгаа тухай тайлбар гаргасан байна.

Хөлслүүлэхээр тохирсон зуслангийн сууц нь цахилгаан болон цэвэр бохир усны шугам сүлжээтэй учир өндөр настай эхийгээ агаарт гаргахад тохиромжтой байдлыг харгалзаж хөлслөх, хөлслүүлэх хөлсөө зохигч тохирсон байна.

Гэрээний хугацаанд 2017 оны 08 сарын сүүлээр хөлслөсөн орон сууцны цахилгаан тасарсан талаар зохигч маргахгүй байгаа байх боловч цахилгаан тасарсан хугацааны талаар маргаантай байгаа бөгөөд хөлслөгч  цахилгаан тасарсан доголдол бий болсныг  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6 дахь хэсэгт заасны дагуу хөслүүлэгчид утсаар мэдэгдсэн, хариуцагч Б.Хүдэр мэдсэн атлаа  Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй орон сууцаар хангах  үүргийнхээ дагуу доголдол  түүний буруугаас шалтгаалаагүй ч, хэвийн ашиглах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй байна.

Орон сууцны цахилгаан тасарсны улмаас орон сууц усгүй болж, хэрэглээний ус тасарсан, 00 ашиглах боломжгүйд хүрсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар,  гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шалтгаанаар нэхэмжлэгч 2017-08-27 өдрөөс орон сууцнаас  гарсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Доголдлын талаар мэдэгдсэн байхад хөлслүүлэгч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй, хөлслөгчтэй түүнээс хойш уулзаагүй байх бөгөөд  орон сууцны түлхүүрийг 2017-09-27 өдөр хажуугийн айлд үлдээх хүртэл нэхэмжлэгч  ашигласан, эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй тухай хариуцагчийн тайлбар, түлхүүрийг 2017-09-27 өдөр хүлээн авсан гэх гэрч Н.Ганбатын “Б.Хүдэрийнх 2017 оны 06 сарын сүүл, 07 сарын эхээр зуслангийн байрнаасаа нүүж байхад нь би Б.Хүдэртэй тааралдсан. Дараа нэг айл орсон, Нэг жижиг хар тэрэг байнга зогсож байдаг байсан. Тэр айл цахилгаан  тасарсан, усгүй болсон гээд 2017 оны 08 сард манайхаас 1-2 удаа  ус авсан. Нэг трансформатор дээр нийтээрээ  нэг тоолууртай 10 айлын байрны нэг нь  Б.Хүдэрийнх юм. Тэндээс айлууд нь тусдаа тоолууртай. 2017-09-15 гэхэд уг айл байхаа байсан. 2017-09-27 өдөр Б.Хүдэрийн байшингийн дохиолол нь дуугарахаар нь очиход эрэгтэй, эмэгтэй 2 залуу ирсэн байсан, үлдээсэн юмаа авах гэж ирсэн гэхээр нь би  буцсан. Гэртээ очиход Б.Хүдэр утсаар ярьж, байрны  түлхүүрийг  авчихаарай гэсэн. Жаахан азнаад тэр залуус надад түлхүүрийг нь авчирч өгсөн” гэсэн  мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хөлслүүлсэн эд хөрөнгийнхээ доголдлыг арилгах үүрэгтэй хөлслүүлэгч  үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байх тул хөлслөсөн хөрөнгийг гэрээний туршид тохиролцсон зориулалтаар  ашиглах боломжгүй болсон хөлслөгч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй  байна.

 Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх  хэсэгт заасны дагуу ашиглаагүй хугацаанд хөлс төлөхөөс татгалзах эрхтэй тул 2017-07-02 өдрөөс 2017-08-27 өдрийг хүртэл нэг сар 25 хоногийн хугацаанд ашигласны хөлс 3 055 555 төгрөгөөс  бусад хөлсийг Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу / 1 944 444 төгрөгийг / буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Сарын хугацаанд хөлслөх хөлсний талаар нэхэмжлэгч сард 1 500 000 төгрөг, хариуцагч сард 2 000 000 төгрөгөөр тохирсон гэж  зохигч маргаж, хэн алины тайлбар нь нотлогдоогүй тул гэрээнд заасан хөлслөх 3 сарын хугацаанд 5 000 000 төгрөг байхаар тохирсон тохиролцоог үндэслэн хөлслүүлэгч  нэг сард төлөх хөлсний хэмжээг тодорхойлсон болно.

Орон сууц хөлслөн гэрээний 1-д зааснаар хөлслөгч  хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож,  1 000 000 төгрөгийг барьцаалуулсан байх бөгөөд гэрээний хугацаанд хөлслүүлэгч  орон сууцны бохирыг 2 удаа соруулуулахад  зарцуулсан  150 000 төгрөгийг барьцаалуулсан мөнгөнөөс суутгуулахаар шаардаж байгаа боловч гэрээний 4-т, бохир зайлуулахад  70 000  төгрөг нэг удаа төлөхөөр гэрээний талууд тохирсон байх тул барьцаанаас 70 000  төгрөгийг хариуцагч суутгах эрхтэй байна.

Мөн гэрээний 3-т хөлслөгч хөлслөсөн хугацаанд хэрэглэсэн цахилгааны хөлсийг төлөхөөр тохирсон байх бөгөөд орон сууцыг хүлээлцэхэд  цахилгааны тоолуурын заалт 027313,03 гэж байсан тухай эд хогшил хүлээлцсэн жагсаалт дээр тэмдэглэгдсэн байх тул хөлслөгчөөс түүний хэрэглэсэн цахилгааны хөлсийг гаргуулахаар хариуцагч шаардах эрхтэй боловч цахилгааны төлбөр гаргуулахаар шаардаж байгаа түүний баримт  030370.71 гэсэн тоо бүхий фото зураг, хэрэглэгч Д.Дүүдээ, 2017-10-14 өдөр тоолуурын заалт 17520 гэж бичигдсэн, 2000 квт  цахилгаан хэрэглэсэн тухай баримтыг хариуцагчийн баримт гэж үзэх үндзэслэлгүй, хөлслөгч хөлслөсөн хугацаанд хэрэглэсэн цахилгааны хөлсний баримт гэж үзэх  боломжгүй байх тул хариуцагч энэ баримтаар хөлслөгчөөс  2017-08-27 өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн гэх 2000-3000 квт цахилгааны хөлсийг гаргуулахаар шаардаж байгаа нь  үндэслэлгүй байна.

            Орон сууцны доторх, өмнө нь эдэлгээнд байсан эд зүйлийг гэрээний талууд хүлээлцсэн тухай 2017-07-02 өдөр үйлдсэн баримтад нэр бүхий эд хөрөнгийн биет байдлын чанарын талаар тусгагдаагүй байх бөгөөд гэрээний хугацаанд эвдэрсэн, хэвийн ажиллахгүй болсон гэх 10  нэр төрлийн эд хөрөнгийг одоо ямар байдалтай байгааг хариуцагчаас ирүүлсэн фото зургуудаар тогтоох боломжтой ч  эдгээр хөрөнгийг  ямар байдалтайгаар анх хүлээлцсэн нь тогтоогдохгүй байх тул жорлонгийн өрөөний плита солих, хар хувин хагарсан, гал тогооны газ цэнэглэгчийг хөлслөгчөөс авах, жорлонгийн бөглөө гаргасан, гал тогооны бохир бөглөрсөн, хашааны гүйдэг хаалганы рольк, гал тогооны өрөөний гэрлийн абжур, мансардны өрөөний гэрлийн трансформатор, гал тогооны өрөөний тавилгын 3 хөл, тавцангийн цууралт гарсан, засварлах шаардлагууд нь хөлслөгч хэвийн элэгдлээс илүүтэйгээр эд хөрөнгийг муутгасныг нотлохгүй байна. Иймд  эд хөрөнгийн хохирлыг хөлслүүлэгч шаардах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар  барьцаагаар хангуулах  дээрх шаардлага тогтоогдохгүй байх тул 160.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Хүдэр барьцааны зүйлийн үлдсэн хэсэг болох  930 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан өгөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэлээс  125 556 төгрөгийг нэхэмжилсэн хэсэг болон хариуцагч С.Амаржаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  60 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,