Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
Хэргийн индекс | 186/2016/0152/э |
Дугаар | 157 |
Огноо | 2016-10-17 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр
Улсын яллагч С.Энхтуул
Шүүгдэгч Г.Ганболд, түүний өмгөөлөгч н.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201625031435 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын харъяат, 1978 оны 03 дугаар сарын 21-нд Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ЭМСИД ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 4-102 тоотод суух оршин суух хаягтай, 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогт Гришийн Ганболд /РД:ХЗ 78032170/ нь
2016 оны 07-р сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргын автобусны буудал дээр Ж.Жавхлантөгстөй замын хөдөлгөөнд оролцож явахдаа хажуугаар дайрсан гэх шалтгаанаар маргалдах үедээ түүний гарыг нь хөшиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хохирогч Ж.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Мон Кара ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд тойргын урд талын автобусны буудал дээр өөрийнхөө компаний 88-03 УНИ улсын дугаартай улаан өнгийн автобусаа баруунаас зүүн чиглэлд жолоодоод явж байхад баянбүрдийн тойргоор 13-16 УНЦ улсын дугаартай автобус орж ирээд миний урдуур дайрч шууд 1-р эгнээгээр орсон. Би хажуугаар нь ороод автобусны буудал дээр очиж
зогсоод автобуснаасаа буугаад яаж яваад байгаа юм бэ, хүмүүстэй явж байж ингэж явж болдог юмуу гэсэн чинь нөгөө автобусны жолооч зүгээр байгаарай гөлөг минь гээд намайг доор нь зогсож байсан чинь цохих гэж оролдсон бөгөөд би гараараа хамгаалсан чинь миний гарыг барьж аваад цонхны нарийн ирмэгтэй хэсэгт гарыг хөшиж дарсан. Миний гар хавдаж, их өвдсөн бөгөөд хүмүүс гарыг нь эвгүй болгочихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр жолооч бууж ирээд надруу дайраад байсан бөгөөд би чи цохьчих гэсэн чинь цохихгүй байж байгаад автобусандаа суугаад явчихсан. Би цагдаа дуудсан гэж хэлсэн чинь тоогоогүй. Би Ганболд гэж хүнийг танихгүй. Зам дээр явж байхад шахаж орж ирснээс болж маргалдсан. Би бол Ганболд гэж эрэгтэйг цохиогүй. Харин тэр залуу миний баруун гарын цонх, хаалганы ирмэг хэсэгт хөшиж дарсан. Түүнээс болж миний баруун гар шуу хэсгээрээ улайж, хавдсан. Рентгэнд үзүүлсэн. Ясандаа бол хугарал байхгүй байна гэж басан. Өөрөөр бол хэн хэнмйгээ цохиж зодоогүй. Би Ганболдын нүүрлүү гараараа цохиогүй. 2 автобусны зорчигч нар харсан. Гэхдээ би тэр хүмүүсийг танихгүй. Надад ямар нэг холбоотой мэдээлэл байхгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй ээ. Би нялх 2 хүүхэдтэй. Надад цагдаагаар яваад байх сонирхол алга. Ганболдтой би сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч Н.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Ганболд бид 2 2013 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Гэхдээ бид 2 эхнэр, нөхрийн холбоотой юм. Одоо яг цагийг сайн мэдэхгүй байна, орой бүрэнхий болж байхад л байх, би нөхөрлүүгээ залгасан чинь Ганболд Баянбүрдийн хажууд өөр автобусны жолоочтой маргалдаад тэр жолооч миний нүүрлүү цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганболдоос юу болсон юм бэ гэсэн чинь хүнээ булаацалдаад энэ жолооч дарж орж ирээд намайг цохичихлоо гэж хэлсэн. Би машинтай явж байсан бөгөөд Ганболд намайг түрүүлээд явж бай, араас чинь очино гэсэн болохоор би түрүүлээд Ганболдын ажлын газрын бааз дээр нь очоод хүлээж байсан. Би оройдоо нөхрийгөө очиж авдаг юм. Намайг бааз дээр байж байхад Ганболд автобустайгаа ирсэн бөгөөд цагдаа дуудаад бид 2 цугтаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би Ганболдыг нөгөө автобусны жолоочтой цохилцож, зодолдож байхыг хараагүй болохоор хэн хэнийгээ хэрхэн яаж цохисон гэдгийг мэдэхгүй. Намайг очиход Ганболдын амруу нөгөө жолооч эрэгтэй салаавч хийсэн гэж байсан. Ганболдын уруулын дотор талд бага зэрэг зулгарчихсан харагдаж байсан. Нөгөө автобусны жолоочын биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй ээ. Би тэр залуугийн гарыг нь хараагүй. Тэр залуутай үг ч дуугаараагүй. Автобусанд үйчлүүлж байсан эмэгтэй зорчигч л манай нөхрийг баахан харааж доромжилж байгаад түрүүлээд цагдаад өгчихсөн байсан. Тэгээд тэр хэрэг нь хаагдсан гэсэн. Уг нь манай нөхрийн буруутай үйлдлээс болоогүй байхад ажил төрлөөсөө гарчихгүй гээд л өөрийнх нь буруу болоод дуусчихсан юм. Ганболдтой би амьдраад 3 жил болж байна. Ганболд их зөөлхөн сэтгэлтэй, тусархуу зантай. Ганболдын өмнөх эхнэр нь өвчинөөр 16 жилийн өмнө нас барсан бөгөөд би энэ хүнтэй танилцаад амьдрах хугацаанд их л зөөлхөн сэтгэлтэй хүн гэж хэлмээр байна. Өмнө нь Ганболд шоронд орж байсан болохоор янз бүрийн асуудалд орооцолдохгүй гээд их хичээж явдаг. Зөв төлөвшилтэй, даруу, төлөв хүн гэж хэлмээр байна. Ганболдыг огт архи уудаг гэж хэлэхгүй. Гэхдээ уух үедээ тохируулаад л уудаг. Архи уусан үедээ элдэв янзын үйлдэл гаргадаггүй гэх мэдүүлэг,
Сэжигтэн Г.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07-р сарын 04-ний өдөр 20 цагийн үед Баянбүрдийн тойргоор ажлаа хийгээд 13-16 УНЦ улсын дугаартай автобусаа жолоодоод явж байсан чинь араас МонКара ХХК-н 08-39 граш дугаартай автобусны жолооч сигнальдаж хөөгөөд байсан бөгөөд би Баянбүрдийн автобусны буудал дээр зогсоод зорчигчидоо буулгаад байж байсан чинь нөгөө автобусны жолооч миний автобусны хажууд ирж, давхардаж зогсоод автобуснаасаа бууж ирээд зөв талын буюу жолооч талын цонхон дээр ирээд пизда минь яаж яваад байгаа юм бэ, би бууж байгаа тэрэг шүү гэж хэлэхээр нь би тэр чинь надад ямар хамаатай юм, чи зүгээр яваа гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Би хаалганы цонхоор цээжин биеэ гаргачихаад хэрэлдээд байж байсан чинь нөгөө автобусны жолооч миний амруу салаавч хийсэн. Би чи яаж байгаа юм гэсэн чинь миний зүүн талын шанааруу шанаадаад дахиад цохих гэхээр нь би гарыг нь барьж аваад цонх, хаалганы ирмэг дээр дарчихсан. Нөгөө автобусны жолооч намайг явуулангүй, бараг 5 минут хашиж зогссон бөгөөд дотор байсан зорчигч нар нөгөө залууг ямар сонин харьцаатай залуу бэ, явуулаач гэж хэлж байсан. Би Баянбүрдийн тойрог дээрээс хөдлөөд дараагийн буудал буюу Ардын эрхийн буудалруу явсан чинь нөгөө жолооч намайг явуулахгүй, зам хаагаад байсан бөгөөд автобусны буудал дээр ирсэн чинь нөгөө жолооч би цагдаа дуудчихсан шүү гэж хэлсэн. Би тэгээ тэг гэж хэлсэн. Жавхлантөгс гэж эрэгтэйг танихгүй. Монкоро компаний автобуснууд нь Баянбүрдийн автобусны буудлаас Сансарын тунел хүртэл 1 чиглэлд явдаг бөгөөд Сансарын колонк дээрээс өөр, өөр чиглэлрүү салдаг юм. Надад цохиулсан гээд байгаа жолооч намайг Баянбүрдийн тойрог дээр явж байхад л хойноос сигнальдаад, автобусны буудал дээр ирж зогссон чинь давхардаж зогсоод хэрүүл хийсэн. Бодвол надтай хүнээ л булаацалдсан гэж бодож байна. Би тойргоор тойрохдоо баруун гарлуугаа харсан бөгөөд тэр үед ямар нэг автомашин байгаагүй. Би автобус шахаагүй. Монкоро ХХК-н автобус нь тасганы овоо талаас ирж байхыг бол харсан. Гэхдээ тэр автобустай ойрхон байгаагүй Жавхлантөгс гэж залуу миний амруу салаавч хийж хэл амаар доромжилсон бөгөөд нэг удаа миний шанааруу цохисон. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл шарх үүсээгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би цохиулсандаа гомдоод байгаа зүйл алга. Хамгийн гол нь намайг хэл амаар доромжилж, амруу салаавч хийсэнд нь гомдолтой байна. Би Жавхлантөгс гэж эрэгтэйг цохиогүй. Харин намайг цохих гээд байхаар нь би гарыг нь татаж бариад цонх болон хаалганы ирмэг хэсэгт дарсан юм. Түүнээс өөрөөр бол Жавхлантөгс гэж эрэгтэйг цохиж зодоогүй Жавхлантөгсийг биед баруун талынх гар бага зэрэг хавдсан харагдаж байсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би биеэ хамгаалах зорилгоор л түүний биед дээрх гэмтлийг үүсгэсэн. Автобус уг нь камертай. Гэхдээ тухайн үед автобусанд цахилгааны масс гараад камер ажиллахгүй байсан юм гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн 2016-07-05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт №9462
1.Жавхлантөгсийн биед баруун шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 –д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ганболд нь 2016 оны 07-р сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргын автобусны буудал дээр Ж.Жавхлантөгстөй замын хөдөлгөөнд оролцож явахдаа хажуугаар дайрсан гэх шалтгаанаар маргалдах үедээ түүний гарыг нь хөшиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Жавхлантөгсийн …Би Мон Кара ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд тойргын урд талын автобусны буудал дээр өөрийнхөө компаний 88-03 УНИ улсын дугаартай улаан өнгийн автобусаа баруунаас зүүн чиглэлд жолоодоод явж байхад Баянбүрдийн тойргоор 13-16 УНЦ улсын дугаартай автобус орж ирээд миний урдуур дайрч шууд 1-р эгнээгээр орсон. Би хажуугаар нь ороод автобусны буудал дээр очиж зогсоод автобуснаасаа буугаад яаж яваад байгаа юм бэ, хүмүүстэй явж байж ингэж явж болдог юмуу гэсэн чинь нөгөө автобусны жолооч зүгээр байгаарай гөлөг минь гээд намайг доор нь зогсож байсан чинь цохих гэж оролдсон бөгөөд би гараараа хамгаалсан чинь миний гарыг барьж аваад цонхны нарийн ирмэгтэй хэсэгт гарыг хөшиж дарсан. Миний гар хавдаж, их өвдсөн бөгөөд хүмүүс гарыг нь эвгүй болгочихлоо шүү дээ гэж хэлсэн. …Би нялх 2 хүүхэдтэй. Надад цагдаагаар яваад байх сонирхол алга. Ганболдтой би сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч Н.Наранчимэгийн … Ганболд бид 2 2013 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Гэхдээ бид 2 эхнэр, нөхрийн холбоотой юм. Одоо яг цагийг сайн мэдэхгүй байна, орой бүрэнхий болж байхад л байх, би нөхөрлүүгээ залгасан чинь Ганболд Баянбүрдийн хажууд өөр автобусны жолоочтой маргалдаад тэр жолооч миний нүүрлүү цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганболдоос юу болсон юм бэ гэсэн чинь хүнээ булаацалдаад энэ жолооч дарж орж ирээд намайг цохичихлоо гэж хэлсэн. … Өмнө нь Ганболд шоронд орж байсан болохоор янз бүрийн асуудалд орооцолдохгүй гээд их хичээж явдаг. Зөв төлөвшилтэй, даруу, төлөв хүн гэж хэлмээр байна. Ганболдыг огт архи уудаг гэж хэлэхгүй. Гэхдээ уух үедээ тохируулаад л уудаг. Архи уусан үедээ элдэв янзын үйлдэл гаргадаггүй гэх мэдүүлэг,
Сэжигтэн Г.Ганболдын … 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед Баянбүрдийн тойргоор ажлаа хийгээд 13-16 УНЦ улсын дугаартай автобусаа жолоодоод явж байсан чинь араас МонКара ХХК-н 08-39 граш дугаартай автобусны жолооч сигнальдаж хөөгөөд байсан бөгөөд би Баянбүрдийн автобусны буудал дээр зогсоод зорчигчидоо буулгаад байж байсан чинь нөгөө автобусны жолооч миний автобусны хажууд ирж, давхардаж зогсоод автобуснаасаа бууж ирээд зөв талын буюу жолооч талын цонхон дээр ирээд пизда минь яаж яваад байгаа юм бэ, би бууж байгаа тэрэг шүү гэж хэлэхээр нь би тэр чинь надад ямар хамаатай юм, чи зүгээр яваа гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн... Надад цохиулсан гээд байгаа жолооч намайг Баянбүрдийн тойрог дээр явж байхад л хойноос сигнальдаад, автобусны буудал дээр ирж зогссон чинь давхардаж зогсоод хэрүүл хийсэн. Бодвол надтай хүнээ л булаацалдсан гэж бодож байна. Би тойргоор тойрохдоо баруун гарлуугаа харсан бөгөөд тэр үед ямар нэг автомашин байгаагүй. Би автобус шахаагүй. Монкоро ХХК-н автобус нь тасганы овоо талаас ирж байхыг бол харсан. Гэхдээ тэр автобустай ойрхон байгаагүй Жавхлантөгс гэж залуу миний амруу салаавч хийж хэл амаар доромжилсон бөгөөд нэг удаа миний шанааруу цохисон. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл шарх үүсээгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн 2016-07-05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт №9462
1.Жавхлантөгсийн биед баруун шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 –д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Ганболд нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө барагдуулж, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, ар гэрийн амьдрал ахуйг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гришийн Ганболдыг бусдыг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Г.Ганболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Г.Ганболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН