| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00341/И |
| Дугаар | 135/ШШ2018/00410 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2018/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00341/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.******* бид хоёр 2008 онд танилцаж, дотно харилцаатай болсон. Би 2010 онд Швед улс руу явж, тэндээ ажиллаж амьдарч байгаад Монгол улсад 2012 онд ирсэн. Ирэх болсон шалтгаан гэвэл М.******* миний араас Швед улсад очсон. Тухайн үед бид хоёр 7 хоног хамт байсан. М.******* надад Монгол улсад очоод ажиллаж амьдар, удахгүй үйлдвэр босгох хөрөнгө оруулалт шийдэгдэж байгаа. Тэнд ажил гэж ажлын санал тавьсан. М.******* надад хэлэхдээ З.******* энхэрээсээ салчихсан. Хамтран амьдрах хүн хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд хоёр биендээ харилцан тохиролцож эхлээд М.*******, араас нь би Монгол улсад ирсэн. Монгол улсад ирээд М.******* бид хоёрын дундаас 2014.07.23-ны өдөр Үжингоо охин төрсөн. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод хамтран амьдарч байгаад 2015 оны сүүлээр Хятад улс руу явсан. Монголд 2018 оны 01 сарын сүүлээр ирсэн гэв.
Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Энэ хүүхэд миний хүүхэд мөн учраас хуульд зааснаар тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. *******ыг Швед улсаас ирэхэд нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 4 өрөө 165 тоот 4 өрөө байрыг бэлдсэн байсан. Уг байранд нэг хэсэг хамтран амьдарсан. Одоо нэг асуудал байна. Би энэ хүнд этгээд миний тэтгэврийг тогтоолгоорой гэж хэлээд материалаа өгсөн. Тэтгэвэр тогтоолгосноос хойш өнөөдрийг хүртэл тэтгэврийн дэвтрийг маань өгөөгүй. Өндөр настны тэтгэврээ *******аас авмаар байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нар нь 2012 оноос 2015 он хүртэл гэр бүлийн харьцаатай байх хугацаандаа 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин А.******* төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Мэдс тоб өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар эрх бүхий байгууллагад хандаж охин ******* эцэг М.*******гаар овоглосон байна.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул М.******* эх Б.*******ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д ..эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.******* эх Б.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А.******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг М.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг М.*******, эх Б.******* нарт даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 29,836 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА