Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оодой овгийн  Чимэддоржийн Өлзийтогтоход холбогдох 2226000000094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг, Ихэр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Оодой овгийн Чимэддоржийн Өлзийтогтох регистрийн дугаар: /ЙД82120630/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь 2021 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хайрхан хад” гэх газар нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тус нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 22,400,000 төгрөг төлсөн” гэв.

 

Гэрч О.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байтал манай саахалт айлын залуу Ч.Өлзийтогтох утсаар залгаж, манай малыг хээрийн амьтан тараагаад хаясан байна, та хамт цуглуулаад өгөөч гэсэн. Утсаар ярьсны маргааш нь би Ч.Өлзийтогтохын гэрт очсон. Намайг очиход Өлзийтогтох нь урд шөнө манай гадна хээрийн амьтан буюу ирвэс ирээд өвсний хашааны хажууд манай нэг ямааг дараад хэвтчихсэн байсан. Тэгээд манай хүү Оюунбаатар гэрээсээ гартал тухайн амьтан хүүхэд рүү архираад гэж ярьсан. Тэгээд маргааш нь Ч.Өлзийтогтох Банзрагч бид гурав Өлзийтогтохын малыг цуглуулахаар өөр өөрийн мотоциклтой гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хайрханы хад” гэх газар Ч.Өлзийтогтохын малыг цулуулаад явж байтал нэг тооны ирвэс гарч ирсэн юм. Тухайн үед Өлзийтогтох, Банзрагч бид гурав нэг нэгнээсээ 200 метрийн зайтай байсан. Гэтэл Монхоонз буюу Ч.Өлзийтогтох “энд цоохор ирвэс яваад байна” гэж бид хоёр луу орилсон. Би “наад амьтнаа зүгээр орхио” гэж орилсон. Тэгтэл Ч.Өлзийтогтох тухайн ирвэс гэх амьтныг буудчихсан. Ирвэсийг Ч.Өлзийтогтох 1 удаа буудсан. Би буу дуугарснаас хойш удалгүй яваад очсон. Намайг очиход Ч.Өлзийтогтох хадан дээр сууж байсан. Харин буудсан ирвэс нь хадны ёроолд хэвтэж байсан. Ч.Өлзийтогтох нь тухайн ирвэсний арьсыг нь өвчиж аваад махыг нь өөрийнхөө сууж байсан хадны ангал хэсэг рүү хийчихсэн. Тухайн үед Ч.Өлзийтогтох нь ганцаараа өвчсөн ба Банзрагч бид хоёр Ч.Өлзийтогтохын хажууд ирвэс хуулж байгааг нь хараад сууж байсан. Ч.Өлзийтогтох ирвэсний арьсыг нь бөөрөнхийлж хуйлж аваад өөрийнхөө мотоцикл руугаа явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

 

Гэрч Н.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оы 12 дугаар сарын эхээр Богд сумын “Хайрханы хад” гэх газар луу өөрийн эзэмшлийн тэмээгээ харах гээд явж байхдаа Өлзийтогтох, Батсуурь гэх хоёр хүнтэй таарсан юм. Гэтэл Ч.Өлзийтогтох “манай мал руу урьд шөнө ирвэс орсон, нэг ямаа идчихсэн, орилж чарлаад байхад хүн тоодоггүй хэнэггүй амьтан байна” гээд ярьж байсан. Бид гурав уулзаад байж байтал Ч.Өлзийтогтох дурангаараа дурандаж байснаа тэнд ирвэс байна гэсэн. Тэгээд би дурандтал 1 ширхэг ирвэс “Хайрханы хад” гэх газарт байсан. Банзрагч бид хоёр тухайн ирвэсийг орилж үргээх гэж оролдсон. Гэтэл Ч.Өлзийтогтох тэр ирвэсийг алъя гэсэн. Батсуурь бид хоёр тухайн газраа дурандаад үлдсэн, удалгүй нэг удаа буу дуугарсан. Батсуурь бид хоёр хэсэг хугацааны дараа очиход Ч.Өлзийтогтох ирвэс алчихсан сууж байсан. Ч.Өлзийтогтохыг ирвэс агнасан талаар Батсуурь бид хоёроос өөр хүн мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/06 дугаартай экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “... Үзлэгт 1 толгой, эр цоохор ирвэсний 1 настай зулзаган ирвэсний арьс байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэн ховор амьтан юм. Сарьсан хоншоорын дээр буудуулсан байх магадлалтай цоорсон, цус болсон ул мөр байна.  Амьтны аймагт учирсан шууд бус хохирлын үнэлгээ 11,200,000 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 059 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь Орос улсад 1964 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн ИЖ-18М загварын буу байна.

 

2. Уг галт зэвсэг нь бүрэн хэвийн ажиллагаатай, буудлага үйлдэх бүрэн боломжтой.

 

3. Шинжилгээнд ирүүлсэн бууны сум нь үрлэн хошуутай тул ойрын зайнд буудвал том хэмжээний нүх, холын зайнаас буудвал жижиг хэмжээний олон цооролттой гэмтэл үүсэх боломжтой.

 

4.Тус галт зэвсгийн хэлбэр хийц, загвар өөрчлөгдөөгүй“ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хх-ийн 52-55 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15/04/025/11 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай “...1.Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/06 дугаартай дүгнэлтээр иргэн Ч.Өлзийтогтох нь байгаль орчинд 11,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасан “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн 22,400,000 төгрөгийг Богд сумын “Эрсдэлийг хамгаалах сангийн байгаль хамгаалах”-ын 100-101-651-404 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.” гэсэн акт /хх-ийн 97-98 хуудас/

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь  Өвөрхангай аймгийн Богд сумын “Эрсдэлийг хамгаалах сангийн Төрийн сангийн 100101651404 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 11,200,000 төгрөг,  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1,200,000 төгрөг тус тус тушаасан Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 103, 104, 105 хуудас/,

 

Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “ИЖ-18М” маркийн буу 1 ширхэг, цоохор ирвэсийн арьс 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5-9 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2226000460082 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 61-62 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 108 хуудас/ ,

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтохын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн  19 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, малын А дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73, 74, 79, 80, 84-87, 91 хуудас/,

 

Хохирогч Т.Баттогтох шүүхэд ирүүлсэн “Өвөрхангай аймгийн Богд сумын ЗДТГ-ын дарга Т.Баттогтох миний бие нь Ч.Өлзийтогтоход холбогдох хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Өлзийтогтоход холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь 2021 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хайрханы хад” гэх газраас Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд заасан нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг ИЖ-18М загварын буугаар буудаж, тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар агнаж амьтны аймагт 11.200.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, мөн тухайн нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ихэр гэх газарт байх гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч О.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Н.Банзрагчийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/06 дугаартай Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 59 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-55/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15/04/025/11 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай акт /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан 22400000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж түүнд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ИЖ-18М маркийн буу 1 ширхэг, ирвэсийн арьс 1 ширхгийг улсын орлого болгох саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт аваагдаагүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг шалгах ажиллагаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй хийгдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд 10000000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 12 дугаар сараас хойш 2 жилийг тооцож хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буу, арьс зэргийг хуульд заасан үндэслэлээр устгахад татгалзах зүйлгүй байхгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй зэргийг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Оодой овгийн Чимэддоржийн Өлзийтогтох нь 2021 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн  нутаг дэвсгэр “Хайрхан хад” гэх газар нэн ховор амьтан болох  цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр ИЖ-18М маркийн буугаар буудаж агнасан, тус ирвэсний арьсыг  хадгалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд  тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч О.Батсуурийн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байтал манай саахалт айлын залуу Ч.Өлзийтогтох утсаар залгаж, манай малыг хээрийн амьтан тараагаад хаясан байна, та хамт цуглуулаад өгөөч гэсэн. Утсаар ярьсны маргааш нь би Ч.Өлзийтогтохын гэрт очсон. Намайг очиход Өлзийтогтох нь урд шөнө манай гадна хээрийн амьтан буюу ирвэс ирээд өвсний хашааны хажууд манай нэг ямааг дараад хэвтчихсэн байсан. Тэгээд манай хүү Оюунбаатар гэрээсээ гартал тухайн амьтан хүүхэд рүү архираад гэж ярьсан. Тэгээд маргааш нь Ч.Өлзийтогтох, Банзрагч бид гурав Өлзийтогтохын малыг цуглуулахаар өөр өөрийн мотоциклтой гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хайрханы хад” гэх газар Ч.Өлзийтогтохын малыг цулуулаад явж байтал нэг тооны ирвэс гарч ирсэн юм. Тухайн үед Өлзийтогтох, Банзрагч бид гурав нэг нэгнээсээ 200 метрийн зайтай байсан. Гэтэл Монхоонз буюу Ч.Өлзийтогтох “энд цоохор ирвэс яваад байна” гэж бид хоёр луу орилсон, би “наад амьтнаа зүгээр орхио” гэж орилсон. Тэгтэл Ч.Өлзийтогтох тухайн ирвэс гэх амьтныг буудчихсан. ...Ирвэсийг Ч.Өлзийтогтох 1 удаа буудсан. Би буу дуугарснаас хойш удалгүй яваад очсон. Намайг очиход Ч.Өлзийтогтох хадан дээр сууж байсан. Харин буудсан ирвэс нь хадны ёроолд хэвтэж байсан. Ч.Өлзийтогтох нь тухайн ирвэсний арьсыг нь өвчиж аваад махыг нь өөрийнхөө сууж байсан хадны ангал хэсэг рүү хийчихсэн. Тухайн үед Ч.Өлзийтогтох нь ганцаараа өвчсөн ба Банзрагч бид хоёр Ч.Өлзийтогтохын хажууд ирвэс хуулж байгааг нь хараад сууж байсан. Ч.Өлзийтогтох ирвэсний арьсыг нь бөөрөнхийлж хуйлж аваад өөрийнхөө мотоцикл руугаа аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

 

Гэрч Н.Банзрагчийн “... 2021 оны 12 дугаар сарын эхээр Богд сумын “Хайрханы хад” гэх газар луу өөрийн эзэмшлийн тэмээгээ харах гээд явж байхдаа Өлзийтогтох, Батсуурь гэх хоёр хүнтэй таарсан юм. Гэтэл Ч.Өлзийтогтох “манай мал руу урьд шөнө ирвэс орсон, нэг ямаа идчихсэн, орилж чарлаад байхад хүн тоодоггүй хэнэггүй амьтан байна” гээд ярьж байсан. Бид гурав уулзаад байж байтал Ч.Өлзийтогтох дурангаараа дурандаж байснаа тэнд ирвэс байна гэсэн. Тэгээд би дурандтал 1 ширхэг ирвэс “Хайрханы хад” гэх газарт байсан. Банзрагч бид хоёр тухайн ирвэсийг орилж үргээх гэж оролдсон. Гэтэл Ч.Өлзийтогтох тэр ирвэсийг алъя гэсэн. Батсуурь бид хоёр тухайн газраа дурандаад үлдсэн, удалгүй нэг удаа буу дуугарсан. Батсуурь бид хоёр хэсэг хугацааны дараа очиход Ч.Өлзийтогтох ирвэс алчихсан сууж байсан. Ч.Өлзийтогтохыг ирвэс агнасан талаар Батсуурь бид хоёроос өөр хүн мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/

 

Шинжээч Ц.Батгэрэлийн “...Экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын тогтоолоор тухайн зүйл амьтныг эр, эм хүйсээр нь ялгаж тогтоодог. Үзлэгийн явцад эр бодьгал амьтан байгаа тул эр ирвэсний үнэлгээгээр тогтоосон. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар эр ирвэс 11200000 төгрөг, эм ирвэс 13000000 төгрөгөөр тогтоосон байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/06 дугаартай “... Үзлэг хийхэд 1 толгой, эр,  цоохор ирвэсний 1 настай зулзаган ирвэсийн арьс байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэн ховор амьтан юм. Сарьсан хоншоорын дээр буудуулсан байх магадлалтай цоорсон, цус болсон ул мөр байна. Цоохор ирвэс хууль бусаар агнасан гэх хэргийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээ: Эр ирвэс 1х11,200,000=11,200,000 болж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 059 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь Орос улсад 1964 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн ИЖ-18М загварын буу байна.

 

2. Уг галт зэвсэг нь бүрэн хэвийн ажиллагаатай, буудлага үйлдэх бүрэн боломжтой.

 

3. Шинжилгээнд ирүүлсэн бууны сум нь үрлэн хошуутай тул ойрын зайнд буудвал том хэмжээний нүх, холын зайнаас буудвал жижиг хэмжээний олон цооролттой гэмтэл үүсэх боломжтой.

 

4.Тус галт зэвсгийн хэлбэр хийц, загвар өөрчлөгдөөгүй“ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хх-ийн 52-55 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15/04/025/11 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай “...1.Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/06 дугаартай дүгнэлтээр иргэн Ч.Өлзийтогтох нь байгаль орчинд 11,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасан “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн 22,400,000 төгрөгийг Богд сумын “Эрсдэлийг хамгаалах сангийн байгаль хамгаалах”-ын 100-101-651-404 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.” гэсэн акт /хх-ийн 97-98 хуудас/

 

   Мөрдөгчийн цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, Иж-18М маркийн буу зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  

 

    Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2226000000094 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 59-60 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг ойлгохоор,

 

          Мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  цоохор ирвэс нь нэн ховор амьтанд хамаарах бөгөөд 7.2, 7.3-т зааснаар “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд үүнээс бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг” хоригложээ.

 

           Шүүгдэгч Ч.Өлзийтогтоход холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Баттогтох, гэрч О.Батсуурь, Н.Банзрагч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээг 11,200,000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 22,400,000 төгрөгийг төлсөн болох нь  Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11,200,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”,

         

           Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  2-т “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ”

 

        Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн үүсвэр болно” гэж тус тус заасан.

 

           Гэтэл шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь Байгаль орчин амьсгалын санд оруулах ёстой байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийн мөнгийг Өвөрхангай аймгийн Богд сумын Эрсдлээс хамгаалах сангийн 100101631404 тоот дансанд төлсөн байна.

 

           Иймд шүүгдэгч Ч.Өлзийтогтохын Өвөрхангай аймгийн Богд сумын Эрсдэлээс хамгаалах сангийн 100101631404 тоот дансанд төлсөн 22,400,000 төгрөгийг буцаан гаргуулж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтохын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оодой овгийн Чимэддоржийн Өлзийтогтохыг 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор ирвэсийн арьс болон ИЖ-18М маркийн бууг хэрэгцээнийх нь дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор ирвэсийн 1 ширхэг арьсыг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “ИЖ-18М” загварын буу 1 ширхгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт  шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Баттогтох нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өлзийтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Оодой овгийн Чимэддоржийн Өлзийтогтохыг нэн ховор амьтныг  тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оодой овгийн  Чимэддоржийн Өлзийтогтохыг 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийтогтоход оногдуулсан 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийтогтоход  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

                        5. Шүүгдэгч Ч.Өлзийтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 22,400,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Шүүгдэгч Ч.Өлзийтогтохын Өвөрхангай аймгийн Богд сумын “Эрсдэлээс хамгаалах сан”-гийн  Төрийн сангийн100101651404 тоот дансанд төлсөн 22,400,000 төгрөгийг Байгаль орчин, Уур амьсгалын санд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цоохор ирвэсийн арьсыг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ИЖ-18М загварын буу 1 ширхгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.  

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өлзийтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өлзийтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр ү