Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 000449

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00449

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Д.ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Б холбогдох,

2 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөгч К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн барилгын материалын дэлгүүрээс иргэн Б.Гнь 2015 оны 10 дугаар сарын 20, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 2 120 000 төгрөгийн барилгын материалыг 10 хоногийн хугацаанд төлнө гэж зээлийн гэрээ хийж авсан бөгөөд өдий болтол төлж барагдуулахгүй байгаа болно. Бид олон удаа очиж уулзаж, утсаар ярьж байсан боловч элдэв шалтаг зааж, худал хэлсээр өдий хүрсэн тул хариуцагч Б.Г-сматериалын үнэ 2 120 000 төгрөг, Эрдэнэт рүү 2 удаа явсан тээврийн зардал 100 000 төгрөг бүгд 2 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Гнь “Д” ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 2 120 000 төгрөгний бараа, материал зээлээр худалдаж аваад төлбөрөө өгч чадаагүй нь үнэн болно. Энэ зээлж авсан бараа матераил болон тээврийн зардал болох 100 000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Харин надад хугацаа хэрэгтэй байх тул 2018 оны 06 дугаар сарын 01-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б.Г-дхолбогдуулан бараа материалын үнэ 2,120,000 төгрөг, замын зардал 100,000 төгрөг нийт 2,220,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,420,000 төгрөгний бараа материал, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4,037,000 төгрөгийн бараа материал тус тус худалдан авсан болох нь зарлагын баримтаар нотлогдож байна.

Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрөө дутуу төлсөн тул зохигчид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2,120,000 төгрөгийн бараа материалын үнэ дээр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч төлбөрийг 10 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байна.

Хариуцагч 9,457,000 төгрөгийн барилгын материал худалдан авсан, үүнээс 2,120,000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч төлбөрөө төлөөгүйтэй холбоотой гарсан зардал болох замын зардал 100,000 төгрөгийг хариуцагч төлнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд хариуцагчаас бараа материалын төлбөрийн үлдэгдэл төлбөр 2,120,000 төгрөг, замын зардал 100,000 төгрөгийг нийт 2,220,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50,470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с50,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Г-с50,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50,470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с50,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН