Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч Ж.Уийн өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.Н /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 08, 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд олон нийтэд буюу “***” гэх нэртэй фейсбүүкт Ж.Уийн зургийг оруулан “Гавьяат У-т Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй 21 настай дүүг ээж аав нь 3 сарын зайтай нас барж амьдралын хүнд үе нь 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан сууцанд нь шунахайрч залуу нөхөр Хтаа Есүсийн сүмийн оффис болгож өгсөн байна” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Хужаа У, хулгайч нотариатыг шалгаж эхлэв, хоолойгоо хэрчүүлж үхсэн хулгайч авгайн охин шт” гэсэн гарчигтай илт худал мэдээлэл тараасан,

-2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Дүүгийн байрыг залилсан гэмт хэргийн төлбөрт гавьяат У Хаан банкны ***тоот данснаасаа төлсөн эсэх” гэсэн гарчигтай  илт худал мэдээллийг олон нийтэд тараасан 

-2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “гавьяат Уийг өөрийн нөхөр болох Х, дүү нь болох Н нар бүлэглэн санаатайгаар хууль бус гэрээ батлуулан ХБИ-ын 10 наснаасаа эхлэн 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан орон гэрийг ээж нь нас барангуут  Есүсийн  сүмийн  оффис  болгон ашиглан 60.000.000 төгрөгийн хохирол учруулан завшсан” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Жаргалтай дуулж байгаам байхдаа тайзан дээр аз жаргалтай байж чаддаггүймуу? Уйлах гээд байгаа муу? Ямар ч байсан эзэмшиж байгаа чинь харагдаж байна”  гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “У, Х 2 дуучид USA-д нэвтрэх эрхгүй хөөгдсөн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,   

-2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Гавъяат У хөгжлийн бэрхшээлтэй охины орон гэрийг залилан авч эзэмшсэн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Дүү бид 2 азтай, У дүүгээс минь залилж авч Хт мөн Уийн дүү Н пастор нар эзэмшиж байсан байрны гэрээг баталсан хүн нь нотариат  биш байсан нь илэрч үйлдэл дээрээ баригдсан, БГДЦХ-1 шалгах ажиллагаа эхэлсэн” гэсэн гарчигтай  илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

-2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “...5 сар 22-нд ирнэ гээд энэ Гавьяатын TV-ээр ард түмний өмнө мэдэгдэл хийсэн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Байрны эзэн болсон хүн уг байранд орох эрхтэй болдог, тэгээд Х У нар дүүгийн маань орон гэрт сүмийн үйл ажиллагаа явуулсныг баталж нотлох зургийг цагдаад өгч шалгуулна” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Гавьяат дуучин Жийн У хударгагүй худ вэ.... сугадаж Video нд мөнхрүүлсэн өвгөнөө гавьяат дуучин гуай талийгаач болохоос 20 хоногийн өмнө саажилттай бага охин үр хүүхдийнх нь орон гэрийг сүмийн байр болгон эзэмшихээр залилж байдаг” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хужаа нарын удам болсон та нараас би айхгүй шүү чаддаг юм бол ээжийнхээ дээшээ 3 үеийн намтрыг нисэхийн урдах архиваас гаргаад хүн дээрэлхэж сураарай, ээж нь 1 шил архи харамлаад үхлийн муугаар үхсэн нь төмөр замын цагдаагийн архивт байгаа шүү” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “TV-гээр ард түмний өмнө худал ярьж  суухаа больж үз... ой гутмаар харагдаж байна..” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

-2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “энэнтэй 2018 онд Уулзъя аа яагаад саажилттай дүүгийн маань байрыг танай сүмийнхэн эзэмшив гэхэд зугтаад явцан хүн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Ж.У саажилттай охины орон гэрийг залилан эзэмшиж 7 жил эдгээр хүмүүс хэрэглэсэн нотлох баримтын зургаас өөрсдийгөө харчхаарай” “Энэ төлөхгүй эцсийн өдөр хүртэл гүрийхээр шийджээ” “Хайртай дүүгийн /Н/ эхнэрийн нэр дээр уг байрны гэрчилгээ нь байсан гээд TV-гээр У бэртэйгээ хамт хулгай хийснээ илчилчихсэн” “Хужаа дээрээ худалч юм чи” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ж.У хужаа У?? Хулгайч нотариатыг шалгаж эхлэв.... хоолойгоо хэрчүүлж үхсэн хужаа авгайн охин шдээ...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Амьдрал гэж тохиол тохуурхахлаар дүүрэн юм даа амийг нь аврахаар асарч суусан нэгэн байхад албин чөтгөр шиг эд хөрөнгөнд нь үхэнгүүт нь шунан халдсан алдарт дуучин гэгдэх нэгэн бх юм даа” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “Бөөлжлөө юун байр” “Ж.У, Хужаа У хулгайч нотариатыг шалгаж эхлэв” гэсэн гарчигтай  илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,  

-2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Нүүргүй пастор Нара пастор нэрээр алдаршсан хүн байр хулгайлан эзэмшиж байсандаа бантаад face-ээ устагацан, У гавьяат....баримтын дагуу хулгайч пасторынхаа хам хэрэгтнээр татагдах болж байна даа”, “шорон руу бэрээ түлхээд ард нь цэвэр үлдэхээр шийдэж дээ гавьяат дуучин СТА жүжигчин 2” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “гавьяат У хулгайлсан байран дотроо сууж байгаа нотлох баримтын зургаа хар” гэсэн гарчигтай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

-2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “6 сарын 1-ний хүүхдийн баярын урд өдөр гавьяат гуай нэр төрд халдсан гэж 5 шарын Police-д өргөдөл өгсийн байна” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

-2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “60,000,000-н байрыг цуг завшиж хууль бус гэрээгээр эзэн мэт 7 жил эзэмшиж явсан” “нөхөр Х нь пастор, У магтан дууч байтлаа тэдэнд үнэн гэж алга” “Бөөлжлөө юун байр? Ёстой мэдэхгүй гэж гавьяат дуучин У жүжигчин пастор Х нар Монголын ард түмэнд мэдэгдэл хийсэн” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “бэрийнхээ нэр дээр залилсан байраа эзэмшиж байснаа буу халаад сууж байна” “залилж эзэмшсэн байран дотроо сууж буй нотлох зурган дээр” “эгчийнх нь нас барсан охин гэж саажилттай амьд охиныг үхсэн мэт доромжилж Монгол даяар зарласан муу хар шуламс гуай” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Пастер болсон гээд Х, библийн сургалт явуулах орон байр хэрэгтэй болсон: энэ гэмт хэрэг үүссэн. У ашигтай байрлалд нь шунаж бэрийнхээ нэр дээр Орон сууцыг хууль бус гэрээ батлуулан эзэмшиж эхэлсэн. Хохирогч нь саажилттай ХБИ... ээж аав нь 3 сарын зайтай нас барсан өв залгамжлагч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч эзэн байсан...” “Нотлох баримттай тул зоригтойгоор би постуудаа тавьдаг, хулгайлсан байран дотроо У, Х нар мөн сууж буй бүлэг хүмүүс” гэсэн гарчигтай  илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Бэрээ шорон руу түлхээд 3 хүүхдийг нь өнчрүүлэхээр шийдэж дээ энэ хар малгайт” “Үхэж байна хорт хавдраар энэ хүн залилсан 1.500.000 аа төлөөч ээ гавьяат У ээ” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

-“***” гэх нэртэй фэйсбүүкт 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Жийн У, Жийн Н нар миний дүү Нинжээгээс уучлалт гуйж орон гэрийн буцааж өг” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “2018 онд гавьяат Утэй уулзъя гэсэн зугтаад явсан... надад гомдолтой гээд цагдаад өргөдөл өгч гэнэ, ашгүй 1 юм уулзах боллоо доо” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Саажилттай дүүг минь залилан хохироож орон гэрийг нь ашиглан 7 жил эзэн мэт эзэмшиж явсан шинэ дуу христын сүм шинэ давлагаа сүмийн гишүүдийг эрүүгийн хэрэгт гэрчээр татуулна, хариуцагчаар татагдах ёстой гавьяат У, пастер Х нар юун байр ёстой мэдэхгүй бөөлжлөө гэсэн шигээ дарвалзаж TV-гээр мэдэгдэл хийснийг бүгд харсан” гэсэн гарчигтай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан 

-“***” гэх нэртэй фэйсбүүкт Ж.У, Н нарын зургийг оруулан 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ж У шинэ дуу Х пастор гавьяат дуучин Уийн нөхөр шинэ давлагаа Нын сүм, гавьяатын төрсөн дүү пастор мөнгө өгсөн хулгайчаасаа олж ав” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “2018 он 6 сар 14 миний дүүг миний эсрэг ашигласан” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

-2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Нотлох видео баримт саажилттай өнчин дүүгийн маань орон гэрийг залилан 7 жил эзэн мэт эзэмшсэн 2 хар шаар үхэх өдөр хүртлээ халхын ард түмнийг хуурч ТV хэсээд солиорч явахымуу??” “Үхсэний нүүр үнс, амьдын нүүр алт” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

            -2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сүмдээ суулгаж өнчин охины байр орон гэрийг залилсан” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Сүм хууль бусаар ажиллаж байсныг хараад хүмүүст эрүүгийн хэрэг үүсэж магадгүй гэж хэлээд зураг дарсан. Гэтэл У мөнгө төлсөн гэж хэлсэн. Нтой уулзаад хэдэн онд, яаж мөнгө өгсөн бэ гэж асуухад Н мэдэхгүй гээд надаас зугтаагаад байсан. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж Нын дансыг шалгахад мөнгө өгөөгүй байсан. Өнөөдрийг хүртэл саажилттай хүүхдэд мөнгө өгсөн үү гэж асуугаагүй, тухайн мөнгийг Ховд аймгийн харьяат Батхуягийн Алтангэрэл гэдэг хүнд өгсөн. Уээс 59 сая төгрөг авч Ноос 1 сая төгрөг авсан байна. 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр буюу 1 өдрийн дараа тухайн мөнгийг шилжүүлсэн. Үүгээр Ни гэдэг хүүхдэд нэг ч төгрөг өгөөгүй нь нотлогдож байна. Бэр Нтай уулзаад “чи дүүгийнхээ байрыг худалдаж авсан юм уу, Н мөнгийг авсан байна, мөнгийг нь дүүдээ өг” гээд шаардаад өгөөч гэж хэлэхэд “би шаардаж чадахгүй, би өөрийнхөө нөхөр болон хадам эгчийнхээ эсрэг байж чадахгүй, чи У эгчтэй уулз” гэж хэлсэн. Би Утэй уулзаад “Н мөнгийг нь хүүхдэд өгөөгүй зугтсан байна, төрсөн эгч дүүсээ шүүхэд өгөх үү, маргаан үүссэн, миний орон сууцанд сууж байгаа, цагдаа дуудахад 30 хүн баригдана шүү, туслаад өгөөч” гэж хэлэхэд “би мөнгөө өгсөн” гэж хэлдэг. ...Цонхоор нь настай эгч хараад зогсож байхаар нь энд сүм ажилладаг юм уу гэж асуухад сүм ажиллаж байсан нь үнэн гэхдээ бид нар энийг 80 сая төгрөгөөр худалдаж авсан гээд байрны ордер гаргаж ирсэн. Үүнээс болж архив дээр очиж шалгасан. Байрны эзэн нь мөнгийг нь өгөөгүйгээр эзэмшиж аваад зарсан байсан. У намайг шүүхэд өгөх нь зөв. 2018 онд Нтай уулзахад гэрээ байхгүй, би хариуцна гэж хэлж байсан. Уээс 57 сая төгрөг зээлсэн. Тэрний оронд байрны гэрчилгээг түр өгсөн гэж хэлээд Өвөрхангай аймаг руу яваад 3 жил сураггүй алга болсон. Н цор ганц хүүхэдтэй, тэр хүүхдээ үрчлүүлсэн. Үл хөдлөх дээр өв залгамжилсан гэж байсан. Н Солонгос улсад ажиллаж байгаад нас барахад 2 байр нь улсын орлого болох ёстой. Гэтэл Н тэр байрыг зараад Баянзүрх дүүрэгт байр худалдаж авсан. Гэрээг нь хуулбарлаж очиж үзэхэд ямар ч мэдээлэл байхгүй, худалдах худалдан авах гэрээ байхгүй. Нотариат 8 хоног ажиллагаагүй байсан гэдэг дээр байрны эзэн байрыг өг гэж хэлнэ. 59 сая төгрөг улсын орлого болж хураагдах ёстой. Нотариат дээр ямар ч бүртгэлгүй, бичгийн хэв нь байхгүй байсан. Бичгийн шинжээч томилогдох үед бүгд гарч ирнэ. Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд байр залилсан талаар байгаа. Мөнгө яасан талаар хэн ч надаас асуугаагүй. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял авна...” гэв.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 3 дугаар сарын 08, 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд олон нийтэд буюу “***” гэх нэртэй фейсбүүкт Ж.Уийн зургийг оруулан “Гавьяат У..-т Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй 21 настай дүүг ээж аав нь 3 сарын зайтай нас барж амьдралын хүнд үе нь 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан сууцанд нь шунахайрч залуу нөхөр Хтаа Есүсийн сүмийн оффис болгож өгсөн байна” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Хужаа У, хулгайч нотариатыг шалгаж эхлэв, хоолойгоо хэрчүүлж үхсэн хулгайч авгайн охин шт” гэсэн гарчигтай илт худал мэдээлэл тараасан,

2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Дүүгийн байрыг залилсан гэмт хэргийн төлбөрт гавьяат У Хаан банкны ***тоот данснаасаа төлсөн эсэх” гэсэн гарчигтай  илт худал мэдээллийг олон нийтэд тараасан 

2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “гавьяат Уийг өөрийн нөхөр болох Х, дүү нь болох Н нар бүлэглэн санаатайгаар хууль бус гэрээ батлуулан ХБИ-ын 10 наснаасаа эхлэн 12 жилийн турш өмчлөн эзэмшиж байсан орон гэрийг ээж нь нас барангуут Есүсийн сүмийн оффис болгон ашиглан 60.000.000 төгрөгийн хохирол учруулан завшсан” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Гавъяат У хөгжлийн бэрхшээлтэй охины орон гэрийг залилан авч эзэмшсэн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Дүү бид 2 азтай, У дүүгээс минь залилж авч Хт мөн Уийн дүү Н пастор нар эзэмшиж байсан байрны гэрээг баталсан хүн нь нотариат биш байсан нь илэрч үйлдэл дээрээ баригдсан БГДЦХ-1 шалгах ажиллагаа эхэлсэн” гэсэн гарчигтай  илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Байрны эзэн болсон хүн уг байранд орох эрхтэй болдог, тэгээд Х У нар дүүгийн маань орон гэрт сүмийн үйл ажиллагаа явуулсныг баталж нотлох зургийг цагдаад өгч шалгуулна” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Жийн У, Жийн Н нар миний дүү Нинжээгээс уучлалт гуйж орон гэрийг буцааж өг” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Гавьяат дуучин Жийн У хударгагүй худ вэ... сугадаж Video нд мөнхрүүлсэн өвгөнөө гавьяат дуучин гуай талийгаач болохоос 20 хоногийн өмнө саажилттай бага охин үр хүүхдийнх нь орон гэрийг сүмийн байр болгон эзэмшихээр залилж бдг” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

-2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хужаа нарын удам болсон та нараас би айхгүй шүү чаддаг юм бол ээжийнхээ дээшээ 3 үеийн намтрыг нисэхийн урдах архиваас гаргаад хүн дээрэлхэж сураарай, ээж нь 1 шил архи харамлаад үхлийн муугаар үхсэн нь төмөр замын цагдаагийн архивт байгаа шүү” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “энэнтэй 2018 онд Уулзъя аа яагаад саажилттай дүүгийн маань байрыг танай сүмийнхэн эзэмшив гэхэд зугтаад явцан хүн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Ж У саажилттай охины орон гэрийг залилан эзэмшиж 7 жил эдгээр хүмүүс хэрэглэсэн нотлох баримтын зургаас өөрсдийгөө харчхаарай” “Энэ төлөхгүй эцсийн өдөр хүртэл гүрийхээр шийджээ” “Хайртай дүүгийн /Н/ эхнэрийн нэр дээр уг байрны гэрчилгээ нь байсан гээд TV-р У бэртэйгээ хамт хулгай хийснээ илчилчихсэн” “Хужаа дээрээ худалч юм чи” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ж У хужаа У?? Хулгайч нотариатыг шалгаж эхлэв.... хоолойгоо хэрчүүлж үхсэн хужаа авгайн охин шдээ...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Амьдрал гэж тохиол тохуурхахлаар дүүрэн юм даа амийг нь аврахаар асарч суусан нэгэн байхад албин чөтгөр шиг эд хөрөнгөнд нь үхэнгүүт нь шунан халдсан алдарт дуучин гэгдэх нэгэн бх юм даа” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “Бөөлжлөө юун байр” “Ж У, Хужаа У хулгайч нотариатыг шалгаж эхлэв” гэсэн гарчигтай  илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,  

2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Нүүргүй пастор Нара пастор нэрээр алдаршсан хүн байр хулгайлан эзэмшиж байсандаа бантаад face-ээ устгасан, У гавьяат.... баримтын дагуу хулгайч пасторынхаа хам хэрэгтнээр татагдах болж байна даа”, “шорон руу бэрээ түлхээд ард нь цэвэр үлдэхээр шийдэж дээ гавьяат дуучин, СТА жүжигчин 2” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “гавьяат У хулгайлсан байран дотроо сууж байгаа нотлох баримтын зургаа хар” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 

2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Нотлох видео баримт саажилттай өнчин дүүгийн маань орон гэрийг залилан 7 жил эзэн мэт эзэмшсэн 2 хар шаар үхэх өдөр хүртлээ халхын ард түмнийг хуурч ТV хэсээд солиорч явахымуу??” “Үхсэний нүүр үнс, амьдын нүүр алт” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “60,000,000-н байрыг цуг завшиж хууль бус гэрээгээр эзэн мэт 7 жил эзэмшиж явсан” “нөхөр Х нь пастор, У магтан дууч байтлаа тэдэнд үнэн гэж алга” “Бөөлжлөө юун байр? Ёстой мэдэхгүй гэж гавьяат дуучин У, жүжигчин пастор Х нар Монголын ард түмэнд мэдэгдэл хийсэн” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

            2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сүмдээ суулгаж өнчин охины байр орон гэрийг залилсан” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “бэрийнхээ нэр дээр залилсан байраа эзэмшиж байснаа буу халаад сууж байна” “залилж эзэмшсэн байран дотроо сууж буй нотлох зурган дээр” “эгчийнх нь нас барсан охин гэж саажилттай амьд охиныг үхсэн мэт доромжилж Монгол даяар зарласан муу хар  шуламс  гуай” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Пастер болсон гээд Х, библийн сургалт явуулах орон байр хэрэгтэй болсон: энэ гэмт хэрэг үүссэн. У ашигтай байрлалд нь шунаж бэрийнхээ нэр дээр Орон сууцыг хууль бус гэрээ батлуулан эзэмшиж эхэлсэн. Хохирогч нь саажилттай ХБИ.. ээж аав нь 3 сарын зайтай нас барсан өв залгамжлагч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч эзэн байсан...” “Нотлох баримттай тул зоригтойгоор би постуудаа тавьдаг, хулгайлсан байран дотроо У, Х нар мөн сууж буй бүлэг хүмүүс” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Бэрээ шорон руу түлхээд 3 хүүхдийг нь өнчрүүлэхээр шийдэж дээ энэ хар малгайт” “Үхэж байна хорт хавдраар энэ хүн залилсан 1.500.000 аа төлөөч ээ гавьяат У ээ” гэсэн гарчигтай илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан,

2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Саажилттай дүүг минь залилан хохироож орон гэрийг нь ашиглан 7 жил эзэн мэт эзэмшиж явсан шинэ дуу христийн сүм шинэ давлагаа сүмийн гишүүдийг эрүүгийн хэрэгт гэрчээр татуулна, хариуцагчаар татагдах ёстой гавьяат У, постер Х нар юун байр ёстой мэдэхгүй бөөлжлөө гэсэн шигээ дарвалзаж TV-гээр мэдэгдэл хийснийг бүгд харсан” гэсэн гарчигтай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Ж.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 07-ны орой Н над руу утсаар залгаад “...Эгчээ таны тухай аймаар муухай мэдээлэл манай дүү Н тавьчихсан байна, одоо яана аа та биеэ бариарай уучлаарай...” гэж ярьсан. Тэгээд би тухайн өдөр тоглолттой байсан болохоор оройд нь Фейсбүүк орж чадалгүй өнгөрөөгөөд маргааш өглөө нь фейсбүүк ороход “***” гэсэн фейсбүүк хаягаас миний зургийг оруулаад “...гавьяат У хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг орон байрнаас нь хөөж гаргаад орон байрыг нь залилж авсан, одоо тэр охин нь хогийн цэг дээр гарчихсан хүнд хүчиндүүлээд явж байна...” гэж фейсбүүк цахим сүлжээнд зар оруулсан байсан. Тэгээд би уг заруудыг харчхаад Н луу залгаад “...энэ юу болж байгаа юм...” гэтэл Н “...харин манай дүү Н таны нэрийг барьж байгаад бид нартай дүүгийн байрыг булаацалдаж шүүхдэнэ гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Н надаас уучлалт гуйгаад утсаа тасалсан. Тэгээд маргааш нь Нямзаяа над руу яриад “...уучлаарай эгчээ энэ Ны яриад байгаа байрны асуудалд та ямар ч хамааралгүй, манай дүү наад байрыг чинь авах гээд ингээд таны нэрийг бариад худлаа хэлээд байгаа юм...” гэсэн. Тэгээд Ны тавьсан зар доор Нямзаяа коммент бичээд “...У эгч ямар ч хамааралгүй шүү Н саажилттай хүүхдийг өөрөө авах гээд ингээд хуурамч зар бичээд байгаа юм...” гэсэн. Тэгтэл Н би ах дүү нар руугаа “...би гавьяатын нэрийг барьж та нарыг гүтгээд 2 саяар л торгуулаад болно, тэгээд би оронд нь наад хүүхдийн чинь байрыг шүүхээр заргалдаад авна гэсэн байгаа юм. Гэхдээ энэ байрны асуудалд би ямар ч хамааралгүй, Н зөвхөн миний гавьяатын нэрийг ашиглаж фейсбүүкт хандалт авах гэж ийм зүйл хийж мөн удам судар аав ээжийн минь нэр төрийг сэвтүүлэх пост оруулж намайг дарамтад байлгаж байна. Фейсбүүкт намайг болон миний эцэг эхийг хужаа гэж доромжлон миний зургийг байршуулж байнга дарамтад оруулж байна. Мөн Н 2021 оны 05 сарын эхээр ТВ4 телевиз дээр намайг доромжлон яг л фейсбүүкт байршуулсан байсан шигээ “...гавьяат У хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ гаргачхаад өрөө байранд нь сууж байна...” гэх мэтээр намайг доромжлон гүтгэсэн ярилцлага өгч гаргасан байсан. Тэгтэл хэд хоногийн дараа Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос над руу яриад “...энэ хөгжлийн бэрхшээлтэй охин Ни гэх охины байрыг та үнэхээр авчихсан юм уу энэ талаар мэдээлэл өгөөч...” гэхлээр нь би “...наад байрны асуудалд чинь би ямар ч хамааралгүй наана чинь миний нэрний нэг ч үсэг байхгүй байгаа наадах чинь манай хадмуудын асуудал чи яг асран хамгаалагч эгчтэй нь ярь...”  гээд би Нын утасны дугаарыг тэр хүнд өгсөн. Тэгээд мөн хэд хоногийн дараа Өрөг.мн , Өнцөг.мн-ээс 2 сэтгүүлч хөгжлийн бэрхшээлтэй охин Ни гэх охины гэрт очиж газар дээрээс нь сурвалжилга хийсэн байгаа. Энэ бичлэгийг би  СД-нд хуулбарлан өгсөн. Одоо Ны оруулсан зар фейсбүүк цахим сүлжээнд хэтэрхий их тархсан байгаа. Н эгч дүү нартаа “...би Уг мянга дахин гүтгэхэд энэ үнэн болох болно, би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байрыг ингэж байж авах болно...” гэж яриад байгаа юм. Ны төрсөн эгч Н нь миний төрсөн дүү Нын эхнэр байгаа юм. Н, Н, Н нар нь миний худууд байгаа юм. Ны төрсөн эгч Нгийн охин Ни байгаа юм. 2012 оны 12 сард Н нас бараад охин нь Ни үлдээд асран хамгаалагчаар нь Н тогтоогдсон юм. Тэгээд Н, Ни нар одоо нэг байранд хамтдаа амьдарч байгаа. “***” гэсэн нэртэй фейсбүүк Балжиннямын Ны фейсбүүк хаяг. Би ах дүү нар юм чинь гээд 3 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад хандаж хэл үг хийлгүй байсан боловч Н цахим сүлжээнд намайг гүтгэж доромжлох нь хэтэрхий ихсээд байна. Миний нэр төрийг ашиглан гутаан доромжлон цахим сүлжээ, телевизээр миний нэр төрд халдаж байгаад маш их гомдолтой байна. Би энэ асуудлаас болж сэтгэл санаа, бие махбодын дарамтад орж сэтгэл санаагаар унаж байна, бас миний үр хүүхдүүд хүртэл сэтгэл санааны хямралд орж байна. Би маш хурдан нэр төрөө сэргээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 66-68 дугаар хуудас/,  

         Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн дүү Н цахим сүлжээгээр дамжуулан манай худ болон гавьяат жүжигчин Уийг гутаан доромжилсон утгатай зар байршуулж олон хүний анхаарал татаж цахим орчинд Уийг гүтгэсэн байгаа юм. Миний хамгийн том эгчийн охин болох төрөлхийн тархины саажилттай Нигийн нэрийг ашиглаж цахим сүлжээнд Уийг гүтгэсэн зар оруулж хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Энэ учир шалтгаан нь бол хөгжлийн бэрхшээлтэй Нигийн амьдарч байгаа орон байрыг авах зорилготой шунахайн сэдлээс үүдэлтэй байгаа юм. Тэгээд У эгчийн нэрийг оруулсан шалтгаан нь би 2013 оны 04 сард өөрийн том эгч болон Нгийн орон сууцыг 60.000.000 төгрөгөөр дүү Ноос худалдан авсан юм. Тухайн үед Нигийн ээж Н нас барсан байсан тул би байрны мөнгийг нь төлсөн ч ордероо шилжүүлж авалгүй байж байгаад 2014 онд ордероо авах болтол эзэмшиж байсан хүн нь нас барсан тул манай ээж хамт очиж гарын үсэг зураад байраа шилжүүлэн авсан. Тухайн үед манай дүү Н Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад 2017 оны сүүлээр Н Солонгос улсаас ирсэн. Тэгээд Солонгос улсаас ирчхээд хөгжлийн бэрхшээлтэй Нигийн амьдарч байгаа байран дээр маргаан үүсгэж хэн нь эзэмшиж байгаа юм гэж хэл үг гаргаж 2018 оны 11 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дүү Н орж уг байрны маргаан эцэслэн шийдвэрлэгдэж хэрэг нь хаагдсан. Тэгээд 2018 оны шүүх хурлаас хойш чимээгүй байж байгаад 2021 оны 03 сарын эхээр гэнэт фейсбүүкт У эгчийн зургийг байршуулан “....энэ эмэгтэй манай хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн байр сууцыг нь авсан, эднийхэн тэр чигээрээ хужаа хүмүүс...” гэсэн маш олон зарыг “***” гэсэн фейсбүүкээс оруулсан байсан. 2018 онд болсон Нигийн байрны асуудлыг сөхөж дүү Ныг өмнө гүтгэж байгаад худлаа гүтгэлэг болох нь тогтоогдож хэрэг нь хаагдсан. Гэтэл 2021 онд энэ асуудлыг манай бэр эгч болох Утэй хамааруулан нэр хүндийг нь ашиглаж хандалт авах зорилгоор цахим сүлжээнд ор үндэсгүй хуурамч зар оруулж байгаа юм. Одоо Ни Баянгол дүүргийн  8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16-63 тоотод амьдарч байгаа, асран хамгаалагчаар нь манай төрсөн дүү Н байдаг юм. Ни У нар хороондоо ямар ч холбоо хамааралгүй хүмүүс байгаа юм. Гэтэл Н манай бэр эгчийг Нитой хамааралтай мэтээр худлаа гүтгээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 79-81 дүгээр хуудас/,

         Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У гэх хүнтэй худ ургийн холбоотой. Уийн төрсөн дүү Н нь манай эгч Б.Нтай 1993 онд гэр бүл болсон. Тэгээд тэрнээс хойш Уийг таньдаг болсон. Харин Н бол миний төрсөн дүү байгаа юм. 2012 онд манай хамгийн том эгч  Н  өвчний улмаас нас бараад хөгжлийн бэрхшээлтэй охин  Нигийн асран хамгаалагчаар манай ээж Тошлой томилогдож байгаад манай аав, ээж 2 нас барсны дараа би 2015 онд дүү Нигийн асран хамгаалагчаар томилогдсон. Тэгээд тухайн үед  Ни хөл муутай сайн алхаж чадахгүй байсан болохоор  Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-218 тоот байрыг Нямсүрэн эзэмшиж байгаад Нитой Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16-63 тоот байртай сольсон юм. Уг байр нь анх Ни бид 2-ын нэр дээр байсан байр тул Нямсүрэнгийн 1 давхрын байртай сольсон. Тэгээд байж байтал Н Солонгос улсаас ирээд намайг байр залилсан гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байсан. Тухайн үед уг байрнуудын маргаанд манай эгч дүү нар болох Н, Нямсүрэн, Ни бид нар дуудагдаж шүүхээр орж шүүхийн шийдвэрээр байрны маргаан хэрэгсэхгүй болсон. Шүүхийн шийдвэрээр уг байрны эзэмшигчийн маргаан дуусгавар болоод Н давж заалдах шатны шүүхэд ахин өргөдөл гаргаж эд хөрөнгийн маргааны асуудлууд яригдаад Нд уг байрууд ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Н өөрийнхөө “***” гэсэн фейсбүүк хаягаас “дуучин У хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон байрыг залилан авсан” гэсэн мэдээллийг цацаад эхэлсэн. Тэгээд 2, 3 сар олон нийтийн цахим сүлжээгээр У хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрыг залилсан гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах холбооноос над руу холбогдож Нигийн амьдарч байгаа байранд ирж шалгаад “Ны яриад байгаа асуудлыг худал байна” гэдгийг мэдээд явсан. Одоо Нигийн амьдарч байгаа байр өөрийнх нь нэр дээр байгаа мөн би асран хамгаалагч нь тул хамтран эзэмшигчээр нь миний нэр давхар явдаг. Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-218 тоот байранд /Б.Н-ын эзэмшлийн байр/ Шинэ дуу сүмийн үйл ажиллагааг сүүлийн 1, 2 жил Нас зөвшөөрөл авч үйл ажиллагаа түр явуулсан. Гэхдээ уг байрны маргааны асуудлуудад У болон Х нар ямар ч хамааралгүй юм. Манай дүү Н У гэх хүний нэр хүндийг ашиглаж олон нийтээс хандалт авах гэж л ийм зүйл хийж байгаа юм. Н Ни дээр ирээд утсаар нь дуудаж гаргаж ирээд гадуур дагуулж яваад бас Нинжээгийн гар утаснаас өөрийнхөө гар утас руу мессеж бичээд байдаг гэж Нинжээ надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 83-85 дугаар хуудас/,

         Хохирогч Ж.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хэргийн 1 дүгээр хавтас 26-28 дугаар хуудас/,

         “***” нэртэй цахим хаягт үзлэг хийсэн “...Хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “У гавъяатын дүү Жийн Н Израйлаас санхүүждэг, Нөхрөөрөө пастор хийлгэж 10/1% өргөлийн мөнгөөр дүү Нын нэр дээр Өвөрхангайд 6 айлын газар авч том байшин 2018 онд барьж хөрөнгөжсөн гарууд...” гэсэн зурагтай пост, мөн түүний доор Израйл улсын санхүүжилттэй сүм гэсэн гарчигтай Н гэх хүний зурагтай пост, түүний доор Саажилттай дүүг минь залилан хохироож, орон гэрийг нь ашиглан 7 жил эзэн мэт эзэмшиж явсан “Шинэ дуу” христийн сүм, “Шинэ давалгаа” сүмийн гишүүдийг эрүүгийн хэрэгт гэрчээр татуулна, хариуцагчаар татуулах ёстой гавъяат У, пастер Х нар “юун байр, ёстой мэдэхгүй бөөлжлөө” гэсэн шигээ дарвалзаж TV-р мэдэгдэл хийснийг бүгд харсан” гэсэн пост, ...Зэвүүн муу Хужаа гэсэн гарчигтай Ж.Уийн зурагтай пост ... нийтэлсэн байв” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 40-62 дугаар хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 110-113 дугаар хуудас/,

         “Нэг хүнийг ардаа орхихгүй Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21/31 дугаартай “...Манай холбоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өнцөг.мн болон Зөв.мн сайтуудтай хамтарч иргэн Нигийн гэрт очиж өөртэй нь болон асран хамгаалагчтай ярилцлага хийн олон нийтийн сүлжээнд мэдээллийг тараасан. Тус тодруулга нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Ниг дуучин У луйвардсан гэх мэдээлэл хуурамч болох нь батлагдсан. ...Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дуучин Ут байраа луйвардуулсан гэх мэдээлэл ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” мэдэгдэл /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар хуудас/,

         Хохирогч Ж.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 128 дугаар хуудас/,

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03513 дугаартай шийдвэр /хэргийн 1 дүгээр хавтас 147-153 дугаар хуудас/,

         Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 810 дугаартай “...Иргэн Б.Ны эзэмшлийн орон сууц, газар зэргийг төрсөн эгч Б.Н хууль бусаар шилжүүлэн авсан гэх агуулга бүхий гомдол, мэдээллийг шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/,

         Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1648 дугаартай “...Иргэн Б.Ноос гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Нигийн өмчлөх эрхийг хязгаарлаж, бусдад шилжүүлсэн гэх агуулга бүхий гомдол, мэдээллийг шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 235-236 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 122 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 144 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

          Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр олон нийтэд буюу цахим орчинд “***” гэх нэртэй фейсбүүк хаягаас хохирогч Ж.Уийн зургийг оруулан “Гавьяат Ж.У нь тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 жилийн турш өмчлөн, эзэмшиж байсан орон сууцыг нь залилсан”, “Хужаа У, хулгайч нотариатыг шалгаж эхлэв, хоолойгоо хэрчүүлж үхсэн хулгайч авгайн охин шт” гэсэн агуулга бүхий хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Нэг хүнийг ардаа орхихгүй Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан идэвхтэй үйлдэл ба илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

    “Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

     “Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүндийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.

          Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Худал мэдээлэл тараагаагүй, Ж.У нь тухайн байрыг залилж авсан...” гэж мэдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл хохирогч Ж.У нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр тогтоогдоогүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03513 дугаартай шийдвэр /хэргийн 1 дүгээр хавтас 147-153 дугаар хуудас/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 810 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1648 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 235-236 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ны олон нийтэд тараасан “Хужаа Ж.У нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Нигийн байрыг залилсан” гэх мэдээлэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

          Тиймээс шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирлын талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Хохирогч Ж.У нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотойгоор сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

   Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.Ны өмгөөлөгч Б.Балжидмаа “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Ны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ныг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ныг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЗОЛБОО