| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2018/00232/И |
| Дугаар | 103/ШШ2018/00219 |
| Огноо | 2018-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2018/00219
| 2018 оны 08 сарын 2 өдөр | Дугаар 10/ШШ2018/019 | хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 0******* сарын *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, халх, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* ажилтай, ******* дүүргийн дугаар хороо, 1 дүгээр байрны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* оны 02 сарын -ний өдөр хотод төрсөн, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хотод ажилтай, ******* дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоотод бүртгэлтэй, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие овогтой той 200 оноос гэр бүл болж хамтран амьдарч 2008 оны 09 сарын *******-нд гэрлэлтээ батлуулсан энэ хугацаанд 200******* оны 08 сарын 0*******-нд охин , 2007 оны 12 сарын 01-нд охин төрсөн. Бид 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаан байхгүй, бид хоёр салаад 10 орчим жил болж байгаа, ямар ч харилцаа холбоо байдаггүй, бие биенээ гэх хайр сэтгэлгүй, би одоо өөр хүнтэй гэр бүл болсон, хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг, 2 охиноо нэг нэгээр нь авахаар ярилцсан байгаа гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие овогтой 200 онд гэр бүл болж , сум, Б*******ийн уурхайд тус тус хамтран амьдарч явлаа. 2008 оны 09 сард гэрлэлтээ батлуулсан. 200******* оны 08 сарын 0*******-нд охин , 2007 оны 12 сарын 01-нд охин нарыг төрүүлсэн. 2010 оноос , аав, эгч, нартайгаа тус тусдаа амьдрах болсноор хамтын амьдрал маань салж сарнихад хүргэж цаашид гэр бүл болж амьдрах аргагүй болсон. Иймд гэрлэлтийг маань цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, бид нар хүүхдүүдээ нэг нэгээр нь авахаар тохирсон байгаа. Бид хоёр бие биенээ гэх хайр сэтгэлүй болсон, надад энэ хүнийг гэх сэтгэл хөрсөн, эргэж амьдрах боломжгүй, анх энэ хүн өөр хүнтэй явалдаад хэрүүл маргаан үүсгээд 2010 онд өөрөө намайг хаяад явсан, намайг гэх хайр сэтгэлгүй болсон учраас эвлэрэхгүй, эвлэрэх боломж байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч Б. нар нь 200 онд гэр бүл болж, 2008 оны 09 сарын *******-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, 200******* оны 08 сарын 0*******-ны өдөр охин , 2007 оны 12 сарын 01-ний өдөр охин нарыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2010 онд хоорондын таарамжгүй харьцаа, нэхэмжлэгч нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харьцаа тогтоосны улмаас салж өнөөдрийг хүртэл 8 жил тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэгчид нь бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд хууль заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.гоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох хотын ******* дүүргийн Иргэний бүртгэлийн хүргүүлэхийг шүүгчийн даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дэ******* хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ