Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 372

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2018/00372

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 2-15 тоотод оршин суух, Халх овогт И.Б/ЗЮ69080504/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Эрчимийн 2-7 тоотод оршин суух Боржигон овогт Балданжавын Нямжав /ЗЮ82051638/-д холбогдох 51.338.000 /тавин нэгэн сая гурван  зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Б, хариуцагч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Бшүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Н нь 2014 оны 01 сарын 28-нд намайг Улаанбаатар хотод явж байхад 88111523 дугаартай утсаар холбогдон найз нь хүний эд зүйл ломбарданд тавьсан алдах гээд байна туслаач гэж утсаар холбогдон 4800000 төгрөгийг дахин зээлж, урьд өмнө нь зээлсэн мөнгөө нийлүүлээд 2014 оны 04 сарын 10-нд бүгдийг төлье гэж тохирсон. Тухайн 4800000 төгрөгийг авахдаа Дундговь аймгийн ХААН банкны ажилтан найз эмэгтэйгээрээ иргэн миний эзэмшлийн ХААН банкан дахь дансны мэдээллийг шалгуулж хууран мэхэлж зээлж авсан. Миний эзэмшлийн дансны мэдээлэлд дур мэдэн орж гадагш мэдээлж, дансны мэдээллийн нууцад нэвтэрсэн болох нь 2015 оны 12 сард Аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. Мөн 2011 оны 07 сарын 09-нд нотариатын гэрээ хийсний дагуу байрны урьдчилгаа 3000000 төгрөг шилжүүлсэн. Б.Н нь иргэн надаас нийт 66238000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 18500000 төгрөгийг төлсөн. 2011 оны 07 сард Дундговь аймгийн Хас банкнаас зээл авах гэж найздаа зуучилж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 15 тоот /17,95 м2/ байраа барьцаанд тавихыг хүсч аман хэлцэл хийж  байрыг минь барьцаанд тавиулсан 15000000 төгрөг цувуулж өгсөн. 2014 оны 04 сард 3500000 төгрөгийг мөн цувуулж өгсөн. Б.Н нийтдээ 66238000 төгрөг зээлж, 18500000 төгрөгийг эргүүлэн төлсөн боловч үлдэгдэл 47738000 төгрөгийг төлөөгүй....тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? 

Мөн  2017 оны 01 сарын 06-ны  өдөр Б.Н нь өөрийн төрсөн дүү Э.Отгонцэцэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5084074637 тоот дансаар 1.000.000 төгрөгийг 2012 оны 12 сарын 16-ны өдөр, Б.Н нь өөрийн төрсөн ах Б.Галсанжавын дансаар 1.000.000 төгрөг, 2011 оны 10 сарын 20-нд 1.600.000 төгрөгийг, нийт 3.600.000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл эргүүлэн төлөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 3.600.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Б.Н нь бусдын дансаар мөнгө шилжүүлэн зээлж авч байснаа бүх шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Иймд миний бие 3.600.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа И.Бийн нэхэмжлэлтэй Б.Нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлыг багасгаж байна. Нийт нэхэмжилсэн 51.338.000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа орон сууцтай холбоотой гэх 15.000.000 төгрөгийн шаардлагыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагч этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр тусдаа шүүхээр дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул 15.000.000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхгүй буцаан татан авч байгаа  тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.Бнь 2018 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Б.Н нь өөрийн болон бусдын дансаар, бэлнээр мөнгө зээлж авч байсанаа хүлээн зөвшөөрдөг аль ч шатны шүүхэд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож байна. Нийт 51.338.000 төгрөг нэхэмжилснээс 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийг тодорхой болгох зорилгоор татан авсан.

  1. Заяацэцэг 5465032028 тоот дансанд 5.450.000 төгрөг
  2. Отгонцэцэг 5048074637 тоот дансанд 2.060.000 төгрөг
  3. Золцэцэг 5450337773 тоот дансанд 516.000 төгрөг
  4. Отгончулуун 5076213618 тоот дансанд 2.000.000 төгрөг
  5. Нямжав 5450507088 тоот дансанд 4.870.000~3.300.000 =1.570.000 төгрөг
  6. Галсан 5450267698 тоот дансанд 150.000 төгрөг
  7. Наранбаатарт 4.120.000 төгрөг
  8. Бэлнээр 5.000.000 төгрөгийг өгснийг бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрдөг.
  9. Мах авах гэж 3.200.000 төгрөг /гэрч Валягийн мэдүүлгээр/
  10.  Машин авах гэж 8.500.000 төгрөг /гэрч Баянбаатарын мэдүүлэг, нотариатын гэрээтэй/
  11. Отгонцэцэг 5048074637 тоот дансанд 2012 оны 08 сарын 16-ны өдрийн 1.000.000 төгрөг /нэмэгдүүлсэн шаардлагаар тэмдэгтийн хураамж төлөгдсөн/
  12. Тэтгэвэрийн зөрүү 1.600.000 /гэрч Валя/
  13. Тэтгэвэрийн зээл 2011 оны 7 сарын 09-ний өдөр 600.000 төгрөг, 2012 оны 07 сарын 10-ны өдөр 500.000 төгрөг /гэрч Валя/ нийт 36.266.00 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Нямжавт 2010-2012 оны хооронд их хэмжээний мөнгө зээлүүлж залилуулсан... Би худлаа баримт гаргаж өгөөгүй. Нямжавын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр дүүгийнх нь дансаар орсон, өөрийнхөө дансаар авсан гэдгээ бүх шатны шүүхэд өөрөө хүлээн зөвшөөрдөг. Бэлнээр авсан мөнгөний баримтууд, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа, нотлох баримттай материалыг би шүүхэд гаргаж өгсөн. Шүүхэд би худал баримт гаргаж өгөөгүй. Нямжаваас 51.338.000 төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн байдаг. Үүнээс 15.000.000 төгрөгийг нэхэмжлэлийг нь тодруулах зорилгоор татан авч байна. Одоо 36.266.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Нямжавын төрсөн дүү Заяацэцэгийн 5465032028 тоот дансаар 2012 оны 05 сарын 16-нд  950.000 төгрөг, 2012 оны 02 сарын 08-нд 4.500.000 мянган төгрөг. Энэ дансаар нийт 5.450.000 төгрөг. Нямжавын төрсөн дүү Отгонцэцэгийн 5048074637 тоот дансаар 2011 оны 08 сарын 07-нд 200.000 төгрөг, 2011 оны 08 сарын 16-нд 220.000 төгрөг, 2011 оны 08 сарын 16-нд  570.000 төгрөг, 2011 оны 10 сарын 29-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 01 сарын 06-нд 70.000 төгрөг. Нийт 2.060.000 төгрөг. Нямжавын төрсөн дүү Золцэцэгийн 5450337773 тоот дансаар 2011 оны 02 сарын 24-нд 16.000 төгрөг, 2012 оны 06 сарын 26-нд 500.000 төгрөг. Нийт 516.000 төгрөг. Отгончулууны 5076213618 тоот дансаар 2012 оны 06 сарын 26-нд 500.000 төгрөг, 2012 оны 06 сарын 26-нд 700.000 төгрөг,  2012 оны 07 сарын 10-нд 400.000 төгрөг. Нийт 1.600.000 төгрөг. Отгончулууны дансаар нийт 2.000.000 төгрөг авсан байдаг. Үүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа өөрөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг дээр нь тодорхой байгаа. Шүүхэд хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн байгаа. Нямжавын өөрийнх нь дансаар 5450507088 тоот дансаар 2014 оны 01 сарын 28-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 01 сарын 29-нд 500.000 төгрөг, 2014 оны 02 сарын 15-нд 900.000 төгрөг, 2014 оны 02 сарын 19-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 02 сарын 25-нд 420.000 төгрөг, 2014 оны 02 сарын 28-нд  1.000.000 төгрөг, 2014 оны 03 сарын 28-нд 50.000 төгрөг. Нийт 4.870.000 төгрөг. Нямжавын төрсөн ах Галсангийн 5450269698 тоот дансаар 2016 оны 09 сарын 15-нд 100.000 төгрөг, Нямжавын найз Наранбаатарын 5006423945 тоот дансаар 4.120.000 төгрөг. Нямжав нь өөрөө 5.000.000 төгрөгийг бэлнээр авсанаа бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрдөг. Гэрч Валяагийн мэдүүлгээр  мах авах гэж 3.200.000, тэтгэврийн зээл 2011 оны 07 сарын 09-н, 2012 оны 07 сарын 10-н. Нийт 1.100.000 төгрөг. Авто машин худалдан авах гэж 8.500.000 төгөрийг надаар төлбөрөө хийлгэсэн. Гэрч Баянбаатарын мэдүүлгээр нотариатын гэрээтэй байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагаар төрсөн дүү Отгонцэцэгийнхээ 5048074637 тоот дансаар 1.000.000 төгрөг нэмэгдүүлсэн шаардлагаар орсон. Тэмдэгтийн хураамж төлсөн. Гэрч Валяагийн мэдүүлгээр тэтгэврийн зөрүү 1.600.000 төгрөг. Нийт 36.266.000 төгрөг болж байгаа. Би Нямжавыг 2012 онд Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгч байсан. Тухайн үед би ямар дансруу хэдэн төгрөгөө яаж хийснээ мэдэхгүй, нотлох баримт байгаагүй прокурор дээр хаагдсан. 2010-2012 оны хооронд мөнгө зээлүүлж, зээлсэн мөнгөний эргэн төлөлт хийгдээгүй явж байгаад 2014 оны 1 сард надруу утасдаад түрүү авсан мөнгөтэй чинь би бүх төлбөрөө барагдуулна. Надад мөнгө зээлүүлээч. Би машинаа хураалгах гээд байна. Ломбарданд хүний юм тавьсан чинь алдах гээд байна гэж гуйгаад надаас 4.870.000 төгрөг нэмж авсан. Энэ мөнгөө авах хугацаа болсон чинь Нямжав утсаа авдаггүй, мөнгийг маань эргүүлж төлдөггүй, сүүлдээ намайг ална гээд хөдөө аваачиж зодож, нүдэх дээрээ болоод тухайн бичлэгийг цагдаагийн хэлтсийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Би нэг өрөө байр, дансанд байсан бүх мөнгөө энэ хүнд луйвардуулсан. Надад Дундговь аймагт хоосон амбаар үлдсэн. Тэнд юмаа цэгцлээд байж байтал хуучин түрийвч гарч ирсэн. Түрийвч дотроосоо би дүү нарынх нь дансаар оруулсан баримтуудыг хадгалсан байсан. Нотлох баримттай болсоны үр дүнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нямжав өөрөө хэлэхдээ намайг 3 удаа цагдаагийн байгууллагад шалгуулсан гэлээ. Цагдаагийн байгууллагад өгөхөөс өөр арга байгаагүй. Энэ хүн зугтаадаг, худлаа хэлдэг, дарамталдаг. Тухайн үед нотлох баримтгүй байсан учир хэдэн жил алдчихсан. 2014 онд намайг дахиж залилж Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн банкны ажилтан найз эмэгтэйгээр миний дансыг шалгуулж, тэр эмэгтэй мөнгөтэй байна гэж дамжуулж хэлэнгүүт энэ хүн надад худлаа хэлж мөнгө зээлж намайг эцсийн байдлаар гудамжинд гаргачихаад байгаа. Тухайн үед би дансандаа 10.000.000 гаруй сая төгрөгтэй байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг байгаа. Тэр дээр машин худалдаж авах мөнгө, байрны мөнгө, найз Отгончулууны дансаар дамжуулж 2.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн гэрчийн мэдүүлэг байдаг. Шүүхэд хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгөөд байгааг гайхаж байна. Бэлнээр авсан 5.000.000 төгрөгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нямжав 3 удаа машин авсан. Баянбаатарт  8.500.000 төгрөгийн төлбөрийг өөрийнхөө өмнөөс надаар хийлгүүлсэн. Манай эгч Батхишигтийн дансанд 2.000.000 төгрөг хийсэн гэж яриад байгаа боловч машин худалдаж авахаас өмнө 2.000.000 төгрөгөө хийгээд Улаанбаатар хотод явж байхад надад данс байхгүй гээд миний дансаар дамжуулж авсан. Үүнээс хойш машин худалдах, худалдан авах гэрээ хийгдэж 8.500.000 төгрөгийг би хийсэн.Тэр машинаа 6 сар унасан. Үүний дараа машинаа солих гэж байгаа гээд надаас бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Хадгаламж банкнаас би зээл авчихаад явж байхад таарсан. Надаас 5.000.000 төгрөг авсан. Тэр машинаа зараад sonata 7 авах гэж байгаад Б.Н нь мөнгө хүрэхгүй байна гээд надаас найзынхаа дансаар дамжуулж 2.000.000 төгрөг авсан. Бодоод үзэхэд энэ хүн үндэслэлгүйгээр бусдын хөрөнгөөр машинтай болсон гэж би үздэг. Миний байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Машины 8.500.000 төгрөг бол он, сар, цаг хугацааны хувьд  чи өөрөө хараад үзээрэй худлаа ярих зүйл байхгүй. Дахиад 10.000.000 төгрөгийн баримт гарч ирсэн байгаа. Түүнийг дахиж нэхэмжилнэ. Миний нэг өрөө байр, надаас авсан мөнгө нийлээд чиний гараар 70.000.000 төгрөг орж, гарч дамжсан байгаа. 2016 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргахад 1 сард нь нотлох баримтуудаа олж авсан учраас энэ мөнгөн дүнгээ нэхэмжилсэн. Миний ээж 2011, 2012 онд 1.100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгсөн. Тухайн өдрийнхөө гүйлгээг хараарай. Отгончулууний дансруу орсон байдаг. Тэр өдөр нь би нэмээд Отгончулууны дансруу 400.000 төгрөгийг сая төгрөг өгөх гэсэн чинь хүрэхгүй байна гээд авсан. Миний ээж эрж хайж байж дэлгүүрийн гаднаас Нямжавын машинд суугаад намайг дуудаад бид 3 нотариатаар орсон. 6.500.000 төгрөг дансруу чинь хийнэ. 15.000.000 төгрөг дээр гарын үсэг зурахгүй бол 6.500.000 төгрөгийг өгөхгүй гэж хэлсэн. Манай ээж хэлсэн за яахав хүү минь бид нар үнэхээр хүнд байдалтай байна, чи 6.500.000 төгрөгийг өг гэж хэлээд тохиролцож гарч байсан.15.000.000 төгрөг дээр манай ээж гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Баянбаатарч 8.500.000 төгрөг дээр тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Н миний бие нь нэхэмжлэгч И.Бийг нэг ч удаа хууран мэхлэж байгаагүй. И.Бээс мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө тухай, тухайн үед нь бүгдийг нь буцаан төлж барагдуулсан. Одоо миний бие нь И.Бэд нэг ч төгрөгийн өргүй. Иймд нэхэмжлэгч И.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгч И.Бийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би дүү Заяацэцэгийн 5465032028 тоот дансаар 2012 оны 08 сарын 02-нд 4.500.000 төгрөг авсан. Отгончулууны 5076213618 тоот дансаар 2012 оны 06 сарын 26, 27-нд 1.600.000 төгрөг авсан. Дүү Отгонцэцэгийн 5084074637 тоот дансаар 4.060.000 төгрөг авсан. Энэ мөнгийг авсан хугацаа нь 2011 оны 07 сарын 08-нд 200.000 төгрөг, 2011 оны 09 сарын 08-нд 220.000 төгрөг, 2011 оны 08 сарын 16-нд 560.000 төгрөг, 2011 оны 10 сарын 29-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 01 сарын 16-нд 70.000 төгрөг, 2012 оны 02 сарын 01-нд 100.000 төгрөг, 2012 оны 01 сарын 23-нд 600.000 төгрөг, 2012 оны 08 сарын 16-нд 1.000.000 төгрөг, 2013 оны 11 сарын 20-нд 300.000 төгрөг. Нийт 4.060.000 төгрөг авсан. 2010 оны 12 сарын 18-нд би энэ хүнээс бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Авто машин худалдаж авах гэж авсан. Түүнийг Баянбаатар гэж хүн гэрчилсэн байгаа. 8.500.000 төгрөгөөр авсан машины 5.000.000 төгрөгийг энэ хүнээс зээлсэн. Эхлээд 1.000.000 төгрөгийг өгсөн байсныг Баянбаатар гэрчлээд, сүүлд нь 7.000.000 төгрөгийг өгөхдөө 2.000.000 төгрөгийг манай эгч Мөнхцэцэг гэдэг хүн энэ хүний 5450241016 тоот дансруу 2010 оны 12 сарын 18-нд хийсэн. Бэлнээр авто машин худалдаж авах гэж 5.000.000 төгрөг аваад найз Отгончулууны дансаар энэ хүнээс 2010, 2011, 2012 онд 15.860.000 төгрөг авсан. 2012 оны өвөл энэ намайг цагдаад өгсөн гэж ярьлаа. Цагдаад өгсөн. Цагдаа дээр энэ хүнээс авсан 15.000.000 сая төгрөгөө төлж барагдуулъя гэж харилцан тохиролцоод өгсөн. Өгсөн нь хавтаст хэрэгт хавсаргаатай байгаа. Дүү Отгонцэцэгийн 5084-тэй дансаар 2011 оны 11 сарын 15-нд 700.000 төгрөг, 2012 оны 08 сарын 18-нд 240.000 төгрөг, 2012 оны  08 сарын 31-нд 500.000 төгрөг, 2011 оны 10 сарын 31-нд 800.000 төгрөг өгсөн. 2010 оны 12 сарын 18-нд 2.000.000 төгрөг 2 дугаар хавтаст хэргийн 177-д байгаа. Батхишигтын дансруу 2012 оны 12 сарын 05-нд 4.000.000 төгрөг 2 дугаар хавтаст хэргийн 198-р хуудсанд байгаа. 2013 оны 03 сарын 06-нд 6.500.000 төгрөгийг Мөнхцэцэг эгчийнхээ дансаар дамжуулж хийсэн. Би өөрөө 2012 оны 12 сарын 13-нд 200.000 төгрөг, 2012 оны 12 сарын 14-нд 600.000 төгрөг, 2012 оны 12 сарын 25-нд 30.000 төгрөг, 2013 оны 02 сарын 04-нд 700.000, 2013 оны 02 сарын 10-нд 500.000 төгрөг, 2013 оны 03 сарын 01-нд 500.000 төгрөг, 2012 оны 02 сарын 25-нд 30.000 төгрөг, 2012 оны 02 сарын 26-нд 50.000 төгрөг, 2013 оны 01 сарын 02-нд 45.000 төгрөг. Нийт 6.500.000 төгрөгийг Мөнхцэцэг эгчийнхээ дансаар хийсэн. Хамгийн сүүлд нотариат дээр 2015 оны 03 сарын 06-нд 6.500.000  төгрөг төлсөн. Ингээд 15.395.000 төгрөг төлөөд өр төлбөр дууссан гэж энэ хүн гарын үсэг зураад нотариатаар батлуулсан. 2010, 2011, 2012 онуудын өр, төлбөр ингээд дууссан. 2014 онд би энэ хүнээс өөрийнхөө 5450507088 тоот дансаар 4.870.000 төгрөг зээлсэн. Үүнийг зээлснээс 20 хэд хоногийн дараа 1.500.000 өгчихөөд 3.370.000 төгрөгийг дутуу байхад Батхишигт намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн. Тэгээд прокурорт хэрэг шилжээд прокурор дээр би энэ хүнд бэлнээр 900.000 төгрөгийг өгөхөд энэ хүн тэр мөнгийг аваад бие өвдөөд байна гээд хот явсан. Бусдыг нь би араас нь 2.400.000 төгрөгийг дансруу хийсэн. Дансруу нь хийгээд прокурор дээр энэ хэрэг 2014 оны 4 сард хаагдсан. Бид хоёрын өр, төлбөр ингээд дууссан. Сая нэхэмжилсэн мөнгө нь Наранбаатарын дансаар 4.120.000 төгрөг орсон. Бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Би бэлнээр 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Машин авах гэж 2010 оны 12 сард авсан. Мах авах гэж 3.200.000 төгрөг, машин авах гэж 8.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг авсан, бусдыг нь аваагүй. Отгонцэцэгийн дансаар 2012 оны 08 сарын 16-нд бид хоёрын өр төлбөр дууссан хойно бичсэн байсан. Тэтгэврийн зөрүү 1.600.000 төгрөг. Би энэ мөнгийг аваагүй. Бид хоёрын өр, төлбөр дууссан. 2011, 2012 онд би өртэй байсан бол 2014 онд намайг прокурорт өгөхөд 3.300.000 төгрөг биш  30.000.000 төгрөгийн өртэй байсан бол нэхэх байсан байх. Дууссан гэдгээ өөрөө нотариатаар батлуулсан. Одоо би энэ хүнд нэг ч төгрөгийн өр байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Манай Мөнхцэцэг эгч 2010 оны 12 сарын 18-нд 2.000.000 төгрөг хийсэн. Би 5.000.000 төгрөг л энэ хүнээс авсан. Өөр бэлнээр мөнгө аваагүй. Бусдыг нь дансаар авсан. 6.500.000 төгрөг дансруу чинь хийнэ. 15.000.000 төгрөг дээр гарын үсэг зурахгүй бол 6.500.000 төгрөгийг өгөхгүй гэж дарамталсан зүйл байхгүй. Баримтаараа хавтаст хэргийн 198-р хуудсанд 2012 оны 12 сарын 05-нд манай эгчийн 5011003399 тоот дансаар чиний дансруу 4.000.000 төгрөг орсон. 2013 оны 03 сарын 06-нд чиний яриад байгаа 6.500.000 төгрөг орсон. Энэ 6.500.000 төгрөг чиний дансруу орохоос өмнө би өөрөө дансаар чинь 2012 оны 02 сарын 13-нд 200.000 төгрөг, 2012 оны 02 сарын 14-нд 600.000 төгрөг, 2012 оны 02  сарын 25-нд 30.000 төгрөг, 2013 оны 02 сарын 04-нд 700.000 төгрөг, 2013 оны 02 сарын 10-нд 500.000 төгрөг, 2013 оны 03  сарын 01-нд 500.000 төгрөг, 2012 оны 12 сарын 25-нд  30.000 төгрөг, 2012 оны 12 сарын 26-нд 50.000 төгрөг, 2013 оны 01 сарын 02-нд 45.000 төгрөг. Манай дүү Отгонцэцэг дансаараа 2011 оны 10 сарын 31нд 800.000 төгрөг, 2012 оны 08 сарын 31-нд 500.000 төгрөг, 2012 оны 08 сарын 18-нд 240.000 төгрөг, 2011 оны 11 сарын 15-нд 700.000 төгрөг. Батхишигтийн дансруу 15.395.000 төгрөг төлөөд өр, төлбөр дууссан гэсэн баримтыг чи өөрөө нотариат дээр очиж баталж өгсөн. Чиний дансаар баримтаар орчихсон байгаа мөнгө. Чи бид хоёрын 2011, 2012 оны өр, төлбөр 03 сарын 06-ны өдөр хамгийн сүүлд би 6.500.000 төгрөг хийгээд дууссан. Түрүү нь 1 өрөө байрыг нь Нямжав үрсэн гээд байна. 1 өрөө байрыг авсан хүн Наранбаатар гэрчилсэн байгаа. Батхишигт 15.000.000 төгрөгийн барьцаанд байраа 4 хувийн хүүтэй тавиад мөнгийг нь Батхишигт өөрөө авсан. Хавтаст хэрэгт Ц.Наранбаатарын өөрийнх нь гэрчийн мэдүүлэг байгаа. Наранбаатарын дансруу 4.120.000 төгрөг орсон гээд чи тодруулга дээрээ биччихсэн байна. Наранбаатар гэрчийн мэдүүлэг дээрээ миний дансруу Батхишигт мөнгө хийж байсан. 4 хувийн хүүтэй мөнгө зээлсэн байсан. Тэрнийхээ хүүг эхлээд өгч байсан, сүүлд нь өгч чадаагүй тэгээд байрыг нь авсан гэж хэлсэн байсан. Би нэг ч төгрөг аваагүй, тэр байранд гэрээ хийхэд чинь би нэг ч гарын үсэг зураагүй. Тэр байрны асуудал надад ямарч хамаа байхгүй. Чи бид хоёрын өр, төлбөр 2013 оны 03 сарын 06-нд дууссан. 2011, 2010, 2012 онуудын өр төлбөр. 2014 оны 1, 2 сард авсан байсан мөнгийг чи 3 сард нь намайг цагдаад өгөөд 2014 оны 04 сарын 14-нд прокурор дээр бүх мөнгийг чинь өгөөд дууссан. Тэр дээр 900.000 төгрөг бэлнээр өгсөн байсан болохоор чи аваагүй гэж шүүх дээр хэлсэн байсан. Тэр мөнгө баримтаар нотлогдоогүй болохоор шат шатны шүүх дээр шийдвэр над дээр гарсан. 

Иймд нэхэмжлэгч И.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс өгсөн, авсан асуудлын талаар бэлэн болон бэлэн бусаар орлого, зарлагууд гарсан байдаг. Хууль зүйн үндэслэлээ хэлвэл бид нар түрүү нь дурдсан. 57.766.000 төгрөгийг зээл буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-р энэ хүн асван байна. 8.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж зааж байгаа. Мөнгө өгөөд зээл аваад байгаа юм шиг боловч нотлох баримтыг харахаар худалдах, худалдан авах гэрээ байдаг. Худалдах, худалдан авах гэрээ Батхишиг, Наранбаатар хоёрын хооронд хийгдсэн боловч Нямжав тухайн машиныг эзэмшсэн байж магадгүй. Өөрөө унаж байсан, авсан гэдэг. Эгчийнхээ өгсөн 2.000.000 төгрөгийг Нямжав өөрөө өгсөн гэж хэлээд байгаа боловч 1.000.000 төгрөгийг яасныг нь мэдэхгүй. 1.000.000 төгрөгийг урьдчилгаа болгоод өгчихсөн. Тэр машин бол 9.500.000 төгрөгийн үнэтэй байсан нь ингэж харагдаж байгаа. Өнөөдөр энэ машин өөрийнх нь нэр дээр байдаггүй. Өөрийнх нь унаж эдэлдэг юмнууд нь ч байдаггүй юм байна лээ. Банк бус байгууллагын нэр дээр байгаа машин, зээлийн барьцаанд байгаа машиныг харсан ч тэр, том тэрэг барьдаг. Тэрийг нь харсан ч тэр өөрийнх нь нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байдаггүй, байлгадаггүй ч байж магадгүй. Авто машин өөрөө байхгүй байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-т зааснаар тухайн эд хөрөнгө байхгүй байгаа тохиолдолд үнийг нь төлнө гэж заасан байгаа учраас бид нар үнийг нь нэхэмжилж байна. Нийт 36.266.000 төгрөгөнд хамааралтай. Бидний зүгээс гэрчийн мэдүүлэг хангалттай авагдаад байдаг. Гэрчийн мэдүүлгийг тухайн үед хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд байна гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл хоёрын хоёр өмгөөлөгчтэй хүний хувьд хууль мэдэхгүй байгаа хүн хуулиас чөлөөлөгдөхгүй гэдгийн нэгэн адилаар Эрүүгийн журмаар тогтоолгоод шалгагдах ёстой байсан. Өнөөдөр настай хүн учраас өрөвдөөд гэдэг ийм асуудал яриад сууж байх зохисгүй үйлдэл гаргаад байгаа нь буруу гэж үзэж байна.  Авсан гэдэг байдал нь тогтоогдохгүй учраас гээд байдаг. Өгсөн байдлыг нь гэрчүүд тогтоогоод байдаг. Нямжавын хувьд өнөөдөр би харлаа. Энэ хүн хэдэн оных вэ нэхэмжлэгч хэдэн оных вэ чи, би гэдэг түвшинд хүртлээ эмэгтэй хүний итгэлийг нь хүлээчихээд ийм байдлыг нь далимдуулан өнөөдөр ийм түвшинд хүргэжээ гэдэг нь харагдаж байна. Шууд чи гэж энэ харьцаагаар харьцаж эхэлж байгаа. Баримт дээр юу гэж асуудаг уу асуулт, хариултын түвшинийг ч гэсэн бид нар анхаарч байгаа. Үйл баримт талаасаа ч гэсэн бид нар энийг маш сайн анхаарах ёстой. Нотлох баримт чинь хаана байна. Наранбаатар өнөөдөр хэлсэн учраас би аваагүй. Наранбаатар гэрчийн мэдүүлэг өгчихсөн учраас гэж дандаа эзэн биеэр буюу өөртөө бурууг тохохгүйгээр нотлох баримт байхгүй болохоор би хүлээхгүй. Хэзээ ч би аваагүй гэдэг байдлаар ярихгүйгээр гэрчийн мэдүүлэг байгаа гэж дандаа гуравдах бие дээр ярьж байгаа. Энэ хүний Хаан банкны тодорхойлолт байгаа. Энэ дээр 2011 оны 10 сарын 03-ны өдөр 2 данс нээсэн байдаг. Энэ дансаа мэддэггүй, ашигладаггүй мэтээр өнөөдөр яриад байна. 2012 оны 06 сарын 11-нд нэг данс нэмж нээлгэсэн байгаа. Бас л ашигладаггүй, мэдээ ч үгүй гэж байгаа. Өнөөдөр нийтэд илэрхий үйл байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд Хаан банкны дансыг маш сайн ашигладаг. Мэдэхгүй байна гэсэн түүх байхгүй. Энэ байдал нь анхнаасаа юуг харуулаад байна вэ гэхлээр 2014 онд цагдаад өгдөг. 4.000.000 төгрөг өгөхгүй байна гэж. Тэгэхээр нь цагдаа дээр хэдэн төгрөг өгөөд ахиад араас нь 3.300.000 төгрөг өгөөд энэ байдал нь 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй өнөөдрийн байдлаар байдаг. Тэр тал дээрээ ч гэсэн сэтгэл хангалуун үлдээд давж заалддаггүй. Энэ байдлаас нь хараад тухайн үед цагдаад өгөхгүй яасан юм гэхлээр Нямжав чамд нотлох баримт байхгүй. Чи миний дансруу хийгээгүй. Дансруу хийсэн чинь энэ. Өөр дээрээ данстай хэрнээ ах, дүү, найз нарынхаа дансаар аваад байгаа үйлдэл нь анхнаасаа энэ хүний залилан, хуурах шинжтэй үйлдэл байсан. ....Бэлэн нь нотлох баримтгүй юм чинь гээд өнөөдөр өөдөөс нь хараад инээгээд сууж байна. Гэтэл бид нар нотлох баримтгүй биш. Нотлох баримттай. Наранбаатар, Отгончулуун хоёрыг найз гэдэг хэрнээ нэгийг нь таньдаг, нэгэнтэй нь найз гээд дансаар авсан байтлаа Отгончулууныхыг хүлээн зөвшөөрчихөөд Наранбаатарынхыг хүлээн зөвшөөрдөггүй. Наранбаатар юу гэж тайлбарладаг вэ гэхээр байрны барьцаа байсан. 15.000.000 төгрөгөнд тавьсан. Бид нар 4 хувийн хүүг төлж байсан. Бид нар энгийн ойлголтоор бодоё. 15.000.000 төгрөгийн 4 хувь нь хэд вэ? Тэгвэл яагаад энэ хүнд тогтмол хугацаанд 4 хувийн хүүг төлөөгүй. Жишээ нь 2011-2012 оны 6 сарын 21-ний өдөр хүртэл 700 мянга, 90 мянга, 500 мянга, 200 мянга, 1 сая гэх мэтчилэн явдаг. Энэ бол тогтмол 4 хувь төлөөгүй.  12.000.000 төгрөг Нямжавд хэрэгтэй. 3.000.000 төгрөгийг нь тавьсаных нь урьдчилгаа ч юм уу ийм байдлаар бид нар буцаагаад төлнө, энэ байдлаас гаргана гэж Нямжав итгүүлэн ийм байдалд хүргэчихээд өнөөдөр Наранбаатар л хэлсэн байхгүй юу л гэдэг. Би аваагүй  гэсэн үгийг нэг ч сонсоогүй Миний гарын үсэг хаана байгаа юм. Нотариат дээр чи очиж гарын үсэг зурсан гээд иймэрхүү байдлаар тайлбарлаад байгаа нь өөрөө нотлох баримтгүйгээр энийг төлөхгүй байх боломжтой юм байна. Ингээд дуусгая гэдэг ч юм уу. Ийм байдлаар хүний итгэлийг чи гэж хэлтлээ хүлээж авчихаад өнөөдөр ийм түвшинд хүргэж байгаа асуудал. Гэрчийн мэдүүлэг байгаа. Валя гэдэг хүн хэрхэн яаж зээл авсан тухай. Огноог нь харвал энэ хүн зээл авсан огноо маань тухайн үед Нямжавын мах авах  гэсэн сар, өдөртэй таарч байгаа. Тэтгэврийн зээлийн зөрүү ч гэсэн огноог нь нарийн хөөх юм бол зөрүүтэй байдлаар харагддаг. Өмнөх шүүх хурлууд дээр хараад байхлаар 8.500.000 төгрөгийг Батхишигт нь бэлнээр өгчихсөн. Хэрвээ Нямжав өгсөн юм бол урьдчилгаа 1 сая төгрөгтэйгээ 5 сая төгрөгөө өгсөнгүй вэ. Тэр хүн яагаад Нямжаваас биш Батхишигтээс 8.500.000 төгрөг авчихваа. Өнөөдөр зүгээр бичгийн нотлох баримтаар бид нар юмыг шүүх гэж байгаа бол эндүүрэл. Нотлох баримт гэдэгт гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримт, үзлэг, шинжилгээ бид нарын мэдэх бүхий л зүйлүүд ордог. Төрсөн эх нь учраас гэдэг асуудлыг ярьж болохгүй. Тухайн гэрч гэдэг маань эрх, үүрэг сануулчихсан, өөрийнхөө хүүхдийн буюу төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч өгсөн мэдүүлгийнхээ төлөө үүрэг хүлээхгүй гэсэн заалт байдаггүй учраас энэ хүнийг шалгуулах, тодруулах, худал мэдүүлэг өгсөн үгүйг бүрэн тогтоох боломжтой.  Харьцангуй нэхэмжлэл 2016 онд гарсан боловч Нямжавыг элдэж, хөөгөөд, утсаар ярих гэхээр утсаа авахгүй гэх мэтчилэн шаардах эрхийн хувьд нээлттэй байсан шүүх анхаараасай гэж хүсч байна. Улсын дээд шүүхээс процессийн алдаа гэж 2 удаа буцсан. Гэхдээ анхан шат болон дунд шатны үед процессоор буцааж байгаа нь энд шударга бус юм явагдаад байна. Шүүхийн шийдвэр хуулсан байдалтай гарч байсан. 2 шатны шүүхийн шийдвэр яг ижилхэн. Хавтаст хэргийн 46-58-р хуудас гэх мэт баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүй гэж байгаа. Хэргийн материалтай танилцахаар нотлох баримтыг тухайн үед хэдээр дугаарлаж байсныг мэдэхгүй. Хавтаст хэргийн нэг хуудас нь 3 дугаартай. Энд дурдаад байгаа баримтууд нь Отгонцэцэгрүү шилжүүлж байсан мөнгөний баримтууд нь байгаад байгаа. Энэ байдлыг ч гэсэн шүүх анхаарч үзээсэй. Хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд гэрчээр асуухгүй гээд шийдсэн байсан хэрэг дээр гэрчээр асуусан ар талынх нь Хишигдэлгэр шүүгч яг адилхан тэрийг үнэлэхгүй гээд явчихдаг. Хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг нь нотлох баримтаас нь хассан байдаг. Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц баримтууд байсан шүү. Өнөөдөр энэ хэрэг эцэслэн шийдэгдлээ гэхэд шат шатандаа хянагдана. Бид нар гэрчийн мэдүүлгээр л зөвхөн өгсөн, авсан асуудлыг ярьж байгаа болохоос биш мөнгө гэдэг зүйл өгсөнөөр л зээлийн гэрээ үүсдэг. Хандлагыг нь ч гэсэн харахад би бэлнээр авсан нь нотлогддгүй юм байна, дансных нь нотлогддог юм байна гээд дансны бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мэтчилэн дансаар хийгдээгүй эсхүл шүүгч өөрөө хараагүй л бол аваагүй гэдэг байдлаар дүгнээд байх юм бол мянга мянган эмэгтэйчүүд, мянга мянган гэр бүл, иргэн хохироно. Ярих болгондоо нотлох баримт байгаа юм уу, чи өөрөө зураа биз дээ гэсэн байдлаар хандаад өнөөдөр өөдөөс хараад сууж байгаад харамсаж байна. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж яагаад үнэлэхгүй байгаа юм. Аваагүй юм байж. Аваагүй гэдгээ хэрхэн яаж нотолж байгаа юм. Иргэний шүүх бусад шүүхээс давуу тал нь нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдөө нотлох баримтаа цуглуулах байдаг. Гэтэл өнөөдөр аваагүй, өгөөгүй гэдэг байдал нь бид нар өгсөн байдлаа тодорхойлоод байгаад байдаг тухайн үед орон сууц авагдсан уу машин авсан гэдэг асуудлууд нь байгаад байдаг. Гэтэл шал өөр юмтай хутгаад 15.000.000 төгрөг дээр дүнтэй, дүн бариад тулгачих гээд байгаа. 6.500.000 төгрөгийн хувьд ч гэсэн хараарай тухайн нотариатаар гэрчлүүлсэний дараа билүү тухайн өдөр шилжүүлсэн холбоотой баримт байдаг. Үүнийгээ өмнөх өгсөн баримттайгаа энэ хүн холбож тайлбарлаад байдаг. Үнийн дүн дээр нээх хол зөрүү байхгүй. Шүүх ч гэсэн өөрөө хянаад гаргачих боломжтой . Нямжав гэдэг хүн хүнийг марттал нь авч шилжүүлж, толгойг нь эргүүлээд дээрээс нь Наранбаатар гэдэг найз нь нэмэгдээд гэх мэт энэ хүнийг хохироогоод бичгийн нотлох баримт байхгүй учраас л би чамд өгөхгүй гээд зогсоод байгаа хүн. 2011 оны 10 сарын 03-ны, 2012 оны 06 сарын 14-ний нийт 3 Хаан банкны данс ашигладаг байж энэ эмэгтэйгээс дамжуулж аваад байна. Эрүүгийн хэрэг дээр эд нар чинь нотлогдохгүй байгаа чи надруу биш өөр хүний дансруу хийсэн гэх мэт байдлаар хандаад байгаа хандлага маань өөрөө анхнаасаа ямар юм нотлогддог, ямар юм нотлогддоггүйг бараг хуульч биднээс ч илүү мэддэг бололтой. .. Наранбаатар 4.120.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэдэг. Гэтэл Наранбаатар гэдэг хүнийг хэн таних вэ Нямжав өөрөө л танина. Хөрш байсан. Өнөөдөр өөр газар оршин сууцгааж байгаа нь ерөөсөө хамаагүй. Тухайн үед нийлж залилсан. Нотлох баримт чинь гарч ирэхгүй учраас чи хаагуурч яваад намайг дийлэхгүй гэсэн хандлагаар явдаг. Хамаатны хүн буюу төрсөн эцэг нь шүүхэд холбоотой ажилд ажилладаг. Бид нар ийм шалтгаанаар Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхээс татгалзаж байсан. Энэ байдлуудаа харгалзан үзээд нотлох баримтыг үнэн зөв бодитой талаас нь он, сартай нь хөөгөөд, байж байгаа хандлага үйл баримтыг  энэ болгоныг хараад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид бүгдээрээ хэргийн материалыг судалсан. Анхан шатны шүүх анх шийдэхдээ шударга бус, буруу шийдсэн гэж Монгол Улсын Дээд шүүх ч үзээгүй. Гагцхүү процессийн хувьд шүүх процессийн ажиллагааг тодорхой мэтгэлцүүлсэнгүй, нэгнээс нь тодорхой асуулт тавиулсангүй гэсэн зүйл л хэлсэн. Тэр дээд шүүхийн магадлалын шаардлагыг хангах зорилгоор тодорхой асуулт тавьлаа, тодорхой мэтгэлцлээ, шүүх анхаарч үзлээ гэж би бодож байна. Эцэст нь ямар байдал нотлогдож байна вэ гэхлээр миний үйлчлүүлэгч Нямжав 15.360.000 төгрөгийг Батхишигтээс зээлсэн байна. Ийм л зүйл хавтаст хэргийн материалаар нотлогдож байна. Үүнийгээ 100 хувь төлчихсөн юм байна гэдэг нь бас сая шинэчилсэн материалаар нотлогдож байна. Өөр өглөг, авлага байхгүй гэдэг нь нотлогдож байна. Байрны асуудал яригдаад байна. Иргэний эрх зүйн ойлголтоор хэлцэл хэнтэй  хийгдсэн бэ гэхлээр Наранбаатараас, Батхишигт 15 сая төгрөг зээлж авсан. Барьцаалсан зээлдэх гэрээ хийгээд оронд нь Батхишигт нь Наранбаатарт  өөрийнхөө байрыг өгсөн. Ийм л гэрээний эрх зүйн харилцааны шинж. Түүнээс Наранбаатарын Батхишигтэд зээлдүүлсэн 15 сая төгрөгийг Нямжав авчихлаа, байрыг нь Нямжав зээлдүүлчихлээ гэсэн ямар ч нэг үг, үсэг, өгүүлбэр, хаанч хэргийн материалд байхгүй. Нөхцөл байдал иргэний хэрэгт нотлох баримт болдог. Нөхцөл байдал ийм байгаа. 100 хувь төлсөн гэдэг дээр үгүйсгэх хандлага гаргаж байна. Нотариат ямар үүрэгтэй юм бэ  нотариат батлахдаа хуулийн дагуу баталсан уу хууль бусаар баталсан уу гэдэг асуудлыг л бид үзэх ёстой. Нотариат бол 2 тал хоёулаа байгаа, өөрийн биеэр ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээд, хүсэл зоригоо илэрхийлээд очдог. Нотариат батлаад өгсөн. Энэ асуудлыг баталж байгаа хүн нотариат гэрчлэн гээд байна. Түүнээс нотариат үнэн баталсан уу худлаа баталсан уу гэдгийг Батхишигтын ээж гэрчлэхгүй. Нотариатын баталгаатай энэ бичгийн нотлох баримт Батхишигтын ээжийн гэрчийн мэдүүлэг хоёр зөрөөд байгаа асуудлыг үнэлэхдээ Батхишигтын ээжийн гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр нотариатын баталгаатай материалаар үнэлээд, дүгнэлт өгөөд шийдэх ёстой. Махны 3 сая төгрөгийг Нямжав авчихлаа, зээлийн зөрүүг авчихлаа гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Энэ асуудлыг Батхишигт тодруулахгүй байгаа асуудал биш тодруулах боломжгүйдээ. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг Дээд шүүхийн  заалтанд зааснаар тодруулж бичгээр гаргаач гэхлээр Батхишигт гаргаж болохгүй байгаа нь гаргаж чадахгүйдээ биш бодит нөхцөл байдал байгаа нь л энэ. Эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзээд нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийж байна гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад хариуцагч Нямжаваас 36.266.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжилж байгаа үнийн дүнг 2 үндэслэлээр хувааж хэлээд байгаа. 8.500.000 төгрөгийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр Нямжавыг хөрөнгөжөөд байна гээд 8.500.000 төгрөг гаргуулаад үлдэх 27.766.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар амаар байгуулсан гэрээний дагуу зээлсэн гэх үндэслэлээр нэхэмжилж байна. 8.500.000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага, энэ нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй юм. Энэ үндэслэлийн талаар хэлэхэд машиныг 2010 оны 12 сарын 19-нд 8.500.000 төгрөгөөр Батхишигт, Баянбаатартай авто машин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 8.500.000 төгрөгөөр худалдан авсан машиныг Нямжав, Батхишигтээс 5.000.000 төгрөг зээлээд өөрийн төрсөн эгч Мөнхцэцэгээр 2 сая төгрөгийг Батхишигтийн дансруу 2010 оны 12 сарын 18-ны өдөр хийлгээд өөрт бэлэн 1.500.000 төгрөг байсан. Ингээд  8.500.000 төгрөгийг Батхишигтэд өгөөд уг машиныг Батхишигт 2010 оны 12 сарын 29-ний өдөр Нямжавын нэр дээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшлийн нэрийг Батхишигтээс Нямжавын нэрлүү өгсөн байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нямжаваас нэхэмжлээд байгаа мөнгөн дүнгүүдийг хараад байхад  нэхэмжлэгч нь Нямжавд дандаа дансаар мөнгө шилжүүлдэг байсан. Бэлэн мөнгө өгдөггүй. Хэрвээ машины 8.500.000 төгрөгийг 2010 оны 12 сарын 19-ний өдөр Батхишигтэд өгөөгүй байсан бол Нямжавын нэр дээр машиныг шилжүүлэхгүй байсан. Машиныг нэхэмжилсэн нэхэмжлэл нь 2016 оны 2 сарын 14-нд анх шүүхэд гаргасан байдаг. Гэрээний дагуу энэ мөнгийг машин худалдах, худалдан авах гэрээний дагуу 8.500.000 төгрөгөөр энэ машиныг  авсан гэдэг нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 ..хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 8.500.000 төгрөгнөөс Батхишигтээс зөвхөн 5.000.000 төгрөг авсан. Авсан 5.000.000 төгрөгөө Нямжав, Батхишигтэд төлсөн. 8.500.000 төгрөгийг Батхишигтээс аваагүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 8.500.000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 27.766.000 төгрөгийг зээлсэн гэж Нямжаваас нэхэмжилж байна. Нэхэмжлэгчээс түрүү нь тодруулсан. 27.766.000 төгрөг нь хэдийнээс хэдий хүртэл хугацаанд Нямжав өөрөөс чинь авсан мөнгө юм бэ гэхэд 2010-2012 оны хооронд надаас зээлж авсан мөнгөө Нямжаваас буцаагаад нэхэмжилж байна гэсэн. Гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 27.766.000 төгрөгийн нэхэмжлэлээс 2014 оны 1, 2 сард Батхишигтээс зээлж авсан 4.870.000 төгрөгийн төлбөрийг хасхаар цаана нь 22.896.000 төгрөгийг Нямжав 2010-2012 оны хооронд авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас тооцож бодохоор ийм байгаад байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 36.266.000 төгрөгнөөс Нямжав хүлээн зөвшөөрч байгаа нь Заяацэцэгийн дансаар 4.500.000 төгрөг авдаг. Отгонцэцэгийн дансаар 4.060.000 төгрөг, Отгончулууны дансаар 1.600.000 төгрөг, Галсангийн дансаар 150.000 төгрөг, бэлнээр 5.000.000 төгрөгүүдийг авсан. Үлдэх мөнгөө Золцэцэгийн дансаар 516.000 төгрөг, Наранбаатарын дансаар 4.120.000 төгрөг, мах авах гэж 3.200.000 төгрөг, машин авах гэж 8.500.000 төгрөг, Отгонцэцэгийн дансаар 1.000.000 төгрөг, тэтгэврийн зөрүү 1.600.000 төгрөг, тэтгэврийн зээл 1.100.000 төгрөг эдгээр мөнгөнүүдийг Нямжав аваагүй учраас Батхишигтэд төлөх үндэслэл байхгүй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгч шүүхэд 2016 оноос хойш нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явахад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд, тодруулаад явж байгаа. Мөн нэхэмжлэгч 2, 3 өмгөөлөгч аваад солиод яваад байгаа. Нэхэмжлэгч өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд өөрөө нотлох баримтаар нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж өгөх үүргээ өөрөө биелүүлээгүй. Хариуцагч нотлох ёстой гээд хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг хариуцагч нотлох үндэслэлгүй. Харин өөрийнхөө татгалзлалаа хариуцагч нотлох баримтаар нотлох ёстой. Хариуцагч Нямжав өөрийнхөө татгалзлалаа нотлох баримтаар нотолсон. Саяны хэлээд байгаа аваагүй, үндэслэлгүй гээд байгаа үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагуудыг нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нотолж чадаагүй. Гэрч Валя гэрчилдэг гэдэг. Гэтэл Нямжав тэтгэврийн зөрүү, зээл, мах авах гэж Батхишигтээс мөнгө авсан гэдгийг Валя гэрчлээд байгаа болохоос биш Нямжав аваагүй. Нэхэмжлэгч бичгийн нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. 2010-2013 оны хооронд Нямжав, Батхишигтээс 15.310.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс бэлнээр 5 саяыг, дансаар 10.310.000 төгрөгийг тооцож авсан. Буцаагаад төлөхдөө 15.395.000 төгрөгийг Батхишигтэд өөрийн дүү, төрсөн эгч, өөрийн дансаар шилжүүлээд буцаагаад төлсөн байдал харагдаж байдаг. Нэхэмжлэгчийн 27.766.000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү Цагдаагийн байгууллагад 2014 оны 03 сарын 26-нд гомдол гаргасан байдаг. Энэ хүний нэр энэ мөнгөнүүдийг тухайн үед Батхишигт Дундговь аймгийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байхдаа Нямжав өгөөгүй байсан бол энэ гомдолдоо үнийн дүнгээ дурдаад Нямжав намайг залилан мэхэлчихлээ, надаас авсан мөнгөө өгөхгүй байна гэж гомдол гаргах ёстой байсан. Гэтэл тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага болон 1-р хавтаст хэргийн 161 хуудсанд Батхишигт өөрөө бичээд нотариатаар батлуулсан тодорхойлолт байгаа. Мөн Нямжавын Дундговь аймгийн прокурорын газарт Батхишигтээс зээлж авсан өр, төлбөрийн мөнгийг бүрэн төлж барагдуулав гэсэн тодорхойлолт, эгч, дүү нарынх нь дансаар Батхишигтрүү шилжүүлж байсан хуулгууд зэргээс харахад Нямжав, Батхишигтээс 2010-2014 оны хооронд зээлж авсан мөнгөө бүрэн төлөөд дууссан. Өнөөдрийн байдлаар ямар ч өр төлбөргүй байдал харагдаад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Бнь хариуцагч Б.Нт холбогдуулж үндсэн нэхэмжлэлийн шаардлага  47738000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 3600000 төгрөг, нийт 51338000 төгрөг нэхэмжилснээс байрны асуудалтай холбоотой тул хариуцагчийг зөв тогтоож нэхэмжлэлээ гаргана гэсэн үндэслэлээр 15000000 төгрөгний нэхэмжлэлийг татан авч, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 36266000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

ИХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчын зөвшөөрөлгүйгээр буцаан татах эрхтэй тул нэхэмжлэгч И.Бийн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн буцаан татан авч байгаа 15000000 төгрөгт хамаарах тэмдэгтийн хураамжыг ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаас /4-р ХХ-/ 2010-2012 онуудад Заяацэцэгийн дансаар 4500000 төгрөг /1-р ХХ-24-рт/, Отгонцэцэгийн дансаар 4060000 төгрөг, Золцэцэгийн дансаар 16000 төгрөг /2-р ХХ-98-рт/, Отгончулууны дансаар 1600000 төгрөг /2-р ХХ-97-рт/, Галсанжавын дансаар 150000 төгрөг, бэлнээр 5000000 /Баянбаатараас машин авах гэж/ төгрөг, 2014 оны 1, 2 дугаар сард 4870000 төгрөг зээлсэн болохоо хариуцагч зөвшөөрсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагаас мах авах зорилгоор 3200000 төгрөг, тэтгэврийн зөрүү 1600000 төгрөг, тэтгэврийн зээл 1100000 төгрөг зээлсэн гэж нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна. Гэрч Валя “..би Ялгуун гэдэг дэлгүүрийн гадаа Батхишигтийн машинд сууж байсан. Нямжав мах авах гэсий гээд 3200000 төгрөгийг Батхишигтээс зээлж авсаныг харсан.... Дундговь аймгийн Нийгмийн даатгал дотор байдаг Хаан банкнаас Нямжав нь Батхишигтийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 800000 төгрөг, группын зөрүү 800000 төгрөг, нийт 1600000 төгрөгийг Батхишигтээс зээлж авсан....Б.Н нь 2011.07.09 нд 600000 төгрөг, 2012 оны 07 сарын 10 нд 500000 төгрөг нийт 1100000 төгрөгийг миний тэтгэврийн зээл авахуулж Батхишигтийн дансаар дамжуулж авсан”  гэж мэдүүлсэн /2-р ХХ-161-162-рт/ байх бөгөөд гэрч Валягийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, гэрч Валя нь  нэхэмжлэгчийн гэр бүл, ойр дотны  /төрсөн эх/ хүн байгаа нь  эргэлзээ төрүүлж байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болно.

Заяацэцэгийн дансанд орлого хийж шилжүүлсэн  950000 төгрөг /1-р ХХ-46-рт/, Наранбаатарын дансаар дамжуулан авсан гэх 4120000 төгрөгийг хариуцагч Б.Н авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй болно. Хариуцагч Б.Ныг  Золцэцэгийн дансаар 500000 төгрөг, Отгончулууны дансаар  400000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч И.Б нэхэмжилж байх боловч хариуцагч Б.Н үгүйсгэсэн, нэхэмжлэгч дээрхи нэхэмжлэлээ нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй  байна.

Нэхэмжлэгч И.Бнь 2010 оны 12 сарын 19 өдөр Н.Баянбаатараас 8500000 төгрөгөөр N Verna маркын автомашиныг 8500000 төгрөгөөр  худалдан авсан байх бөгөөд 2010 оны 12 сарын 29 нд Б.Нын нэр дээр шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /1-р ХХ-13, 40-рт/  Хариуцагч Б.Нын нэр дээр N Verna автомашиныг ямар гэрээг үндэслэн шилжүүлсэн болох нь тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэгч И.Бнь уг автомашины үнэ болох 8500000 төгрөгийг хариуцагч Б.Наас  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Н нь бэлнээр нэг удаа 2010 онд Баянбаатараас Верна машин худалдаж авахдаа 5000000 төгрөг авсан өөр, бэлэн мөнгө аваагүй, Баянбаатарт урьдчилаад 1000000 төгрөг өгсөн, эгч Мөнхцэцэг нь Батхишигтийн данс уруу 2000000 төгрөг шилжүүлсэн, уг 5000000 төгрөгийг Батхишигтээс зээлж Верна автомашин авсан. Бэлнээр зээлж авсан 5000000 төгрөг болон бусад зээлсэн мөнгийг төлж барагдуулан 2013 оны 03 сарын 06 ны өдөр 15000000 төгрөг хүлээн авч, өр төлбөр дууссан тухай баримтыг бичүүлж авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч И.Бнь 15000000 төгрөг хүлээн авч өр төлбөр дууссан тухай бичиг нь татан авч байгаа нэхэмжлэл болох байрны асуудалтай холбоотой бөгөөд Нямжавын надаас авсан 36266000 төгрөгтэй огт хамаагүй асуудал гэх тайлбар нь гэрч Наранбаатарын “...Батхишигт зээлж авсан. Анх Б.Н 12 сая төгрөг хэрэгтэй байна. Найдвартай хүн гээд 12 сая төгрөг зээлхээр болоод 12 сая төгрөгийг Батхишигтэд өгсөн. Батхишигт дахиад 3 сая төгрөг хэрэгтэй байна гээд 3 сая төгрөгийг авсан....5006423945 тоот дансаар Б. Нямжав мөнгө дамжуулж авч байгаагүй. И.Бэд мөнгө зээлэхдээ 4 хувийн хүүтэйгээр авч өгөхөөр тохиролцсон. Тэгээд эхний саруудад хүүг нь дансаар өгч байсан” гэх мэдүүлэгээр няцаагдаж байна гэж дүгнэлээ. Хариуцагч Б.Ныг бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байна.  Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Батхишигээс N Verna машин авахаас өөр зорилгоор дахин 5000000 төгрөг зээлсэн тухай нотлох баримтыг  нэхэмжлэгч тус шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч И.Бэд 2010-2012 онуудад хамаарах зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болох нь И.Бийн 5450241016 дансанд 2011 оны 10 сарын 31 нээс 2013 оны 06 сарын 03 ныг хүртэл Э.Отгонцэцэг, Э.Мөнхцэцэг, Б.Н нараас дансаар шилжүүлсэн 14030000 төгрөгний дансны хуулга /2-р ХХ-187-188, 198-201-рт/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар,  15000000 төгрөг хүлээн авсан, өр төлбөр дууссан тухай нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэг бүхий баримт /1-р ХХ-161-рт/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

Хариуцагч Б.Н нь 2014 оны 01, 02 дугаар саруудад нэхэмжлэгч И.Бээс 4870000 төгрөг зээлсэн болохоо зөвшөөрч уг зээлийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Н нь 4870000 төгрөг зээлээд 20- хэд хоносны дараа 1.500.000 өгчихөөд 3.370.000 төгрөгийг дутуу байхад Батхишигт намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн гэх дээрхи тайлбар нь 2014 оны 04 сарын 01 ны өдрийн 5/86 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай” Прокурорын тогтоолд “.... Нямжав нь 2014 оны 02 сард 3100000 төгрөгийг надаас зээлээд одоо болтол өгөхгүй байна гэх мэдээллийг” шалгасан, 2014 оны 04 сарын 14 ны өдрийн 5/05 дугаартай “Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” Прокурорын тогтоолд “..иргэн И.Бнь иргэн Б.Нтай харилцан тохиролцож ...2014.02.15-2014.02.28 өдрийг хүртэл нийт 3300000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгасан материалаар тогтоогджээ”  гэж тус тус дурьдагдсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч И.Бзээлийн үлдэгдэл 3300000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд дээрхи төлбөрөөс 2400000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5450241016  дугаартай дансаар төлбөрийг шилжүүлсэн болох нь  тогтоогдож байна. /2-р ХХ-220-222-рт/

Хариуцагч нь нэхэмжлэгч И.Ббэлнээр 900000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчын зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 900000 төгрөг байх бөгөөд дээрхи мөнгийг хариуцагч Б.Наас гаргуулан нэхэмжлэгч И.Бэд олгож нэхэмжлэлийн үлдэх  35366000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 474199 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 26150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч И.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг баталсугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Наас 900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Бэд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 35.366.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн УТХ-т урьдчилан төлсөн 474199 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б