Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 07 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00404                                                      Дундговь аймаг

 

 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ИХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Улаан загалмайн хороог төлөөлж Б.Гасрандорж нь нэхэмжлэгчид 3.450.000 /Гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг олгохоор /3.000.000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногын дотор нэхэмжлэгчийн хаан банк дахь 5070162622 дансанд шилжүүлэх, 450000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сард багтаан нэхэмжлэгчид олгох / тохиролцож, нэхэмжлэгч зөвшөөрч талууд эвлэрсэн байх тул талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60304 төгрөгнөөс 30152 төгрөгийг төсвийн орлогоос,  30152 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.Б