Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Ц.*******, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

Шүүгдэгч У.*******,

Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2207 00225 0189 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* өдөр дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

******* овогт *******ын *******.

2: Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ХХК-д ажилтай ам бүл 11, ээж, эгч ах, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                                                                                                                                                              Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны урд зогсоол дээр З.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед толгойн хуйханд шарх, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны урд зогсоол дээр иргэн Ц.*******тай маргалдаж улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө автомашины жолооч талын толиноос барьсан байсан Ц.*******ыг чирч түүний биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн гарын богтос яс, зүүн сарвууны нэгдүгээр хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, баруун хацар, шуу, өгзөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй.Би уураа барьж дийлээгүйн улмаас найзыгаа зодсон байсан” гэв.

Шүүгдэгч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би найзуудтайгаа “” баарны урд уулзсан. Миний машиныг манай хүргэн ах жолоодож, намайг хүргэж өгсөн. Хүргэн ах өөрийнхөө машинтай явж байсан тул надад миний машиныг үлдээгээд “чи найзуудтайгаа уулзаж дуусаад намайг дуудаарай” гээд явсан. Бааранд ороод манай найзууд шахаад байсан болохоор хоёр лааз пиво авсан. Тэрийг дуустал нь уугаагүй. “” бааранд 24 цагийн үед *******тэй таараад юу хийж байгаа юм андаа гээд ойр зуурын юм яриад өнгөрсөн. Би шөнийн 01 цагийн үед “”  баарнаас гараад ын 1 давхарт байрладаг “Си Юү”-д орж гоймон идчихээд тэндээ 40-60 минут болсон. Эргэж ирээд машиндаа суухад манай гурван найз хальт гарч ирээд тамхилсан. Явах уу гэхэд андаа одоо баар хаах гэж байна гээд баар луугаа буцаж ороод гарч ирсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед манай гурван найз гарч ирсэн. Би машиндаа тэд нарыг хүлээгээд сууж байсан. Намайг машиндаа найзуудаа хүлээгээд сууж байхад болон тэрний нэг найз хоёр миний машины урд нэлээд удаан юм ярьсан. Манай гурван найз машинд орж ирж суугаад цонхоо онгойлгоод тамхилаад сууж байхад манай машины цаагуур жолоочийн эсрэг талаар нэг охинтой цуг гараад явж байсан. Гарч өнгөрөхдөө “чи юу гэнээ” гээд эргэж харж маргааныг эхлүүлсэн. Бид хэд “хөгшөөн чамтай юм яриагүй, уучлаарай бид дөрөв хоорондоо юм ярьж байна” гээд уучлал гуйж хоёр гурван удаа хэлэхэд хүлээж аваагүй. Машины цаагуур нэлээд орилж чарлаж дайрсан. Тэр үед найзууд нь баарнаас нэг нэгээрээ цувж гарч ирээд машин тойрч маргааныг нэлээд ширүүтгэсэн. Маргаан ид ширүүсэж байх үед миний жолоочийн эсрэг талд сууж байсан гэх манай найзыг болон түүний найзууд гэнэт машины хаалганаас татаж онгойлгоод, доош нь тонгойлгоод цохиж эхэлсэн. Би машинаасаа буулгаад юу болж байна гээд салгах гээд очиход ******* болон өндөр жилетиктэй залуу хоёр намайг машины урд талаас цааш нь явуулаагүй. Буцаагаад намайг машин руу хүчээр суулгасан. Тэгээд би машиндаа эргээд сууж байтал баарны хамгаалагч ах гарч ирээд “ахын дүү одоо яваа, хөдөл” гэхэд нь ахаа машины хаалга хаалгахгүй байна би хөдөлж болохгүй байна” гэж хэлэхэд одоо би очоод машины чинь хаалгыг хаагаад найзуудыг чинь суулгаад өгье гээд цаашаа эргээд явсан. Тэр хооронд нь ******* хүрч ирээд ярилцъя гараад ир гэж дуудсан байгаа. ******* манай арван жилийн найз болохоор л би машинаас буусан. Түүнээс биш би машинаас буухааргүй байсан. *******тэй маргалдаад зогсож байх үед машин дээр юу болж байгааг би мэдээгүй. Манай гурван найз хүртэл намайг машинаас буусныг мэдээгүй байсан. *******тэй маргалдаж байгаад намайг салгахад толгой хагарсан байсан тул баарны зөөгч ах хараад толгой чинь хагарсан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа дуудъя гэсэн бодол төрөөд машинаас утсаа аваад “”  баарны урд эрүүл зогсож байсан хүмүүс дээр очоод цагдаа дуудах гэхэд ******* миний утсыг үгийн зөрүүгүй булааж авсан бөгөөд утсаа авъя гэхэд машиндаа суучих тэгвэл утсыг чинь өглөө гэсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад явлаа гэхэд нэг найз нь өргөж машинд суулгаад одоо машинаа асаа хөдөл гэсэн. Утсаа авъя гэхэд ******* ирээд миний утсыг шидсэн. Машиныхаа хаалгыг хаагаад цонх хаалга бүгдийг түгжээд машинаа асаагаад хөдөллөө гэж эргэн тойрныхоо хүмүүст анхааруулж дохио өгсөн. Гэтэл урд байсан залуучууд холдож байх үед ******* болон найзууд нь миний машиныг орилж чарлаж балбаж эхэлсэн. Тэгэхээр нь би нэлээд айж сандарсан. Манай найзууд хүртэл сандраад хэцүүдээ машинаа асаагаад хөдөл гэсэн. Тэгээд би машинаа асаагаад хөдлөх гэхэд ******* миний машины цонхон талаас барьж, өөрөө миний машиныг цохиж дагаж гүйж байсан. Би *******ыг өөрөө тавих байх гэсэн бодолтой хөдөлж явсан байгаа.” гэв.

 

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...******* өөрөө согтуу байсан. Зарим зүйлийг нь өөрөө санахгүй байх шиг байна. Би машин дотор суугаад утсыг нь өгөхдөө “чи согтуу байна машин бариад хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үед *******ын машин асаалттай байсан. ******* хөдлөх гэж байхаар нь “чи согтуу машин бариад хэрэггүй” гэж хэлээд  утсыг нь өгсөн. ... Миний цонхноос зуураад байгаа, *******ын машинтай зууралдаад байгаа шалтгаан бол *******ын машин дотор миний түлхүүр уначихсан байсан. Түлхүүрээ авъя зогс гэж хэлсэн. Хөдлөөд явахад нь  сандраад барьсан. ******* өмнөх мэдүүлэг дээрээ би *******ыг 5-7 км/цаг хурдтай чирсэн гэж хэлсэн. 5-10 км/цаг хурдтай чирсэн бол би бараг хажууд нь гүйгээд гүйцнэ. ******* нэг ч тоормос гишгэж, хурдаа хасаагүй, хаазнаасаа хөлөө ч аваагүй. Буцаж эргэж ирээд *******ыг харсан гэж байна. ******* эргэж ирээгүй, тэр чигтээ хаазлаад алга болсон. Миний зүүн хөл *******ын машины жолоочийн арын дугуйн доогуур ороод унасан. Ер нь бол дугуйн доогуур хөл ороогүй байсан бол ******* намайг хаа хүртэл чирэх байсныг хэн ч мэдэхгүй.  *******д зогсъё гэсэн бодол огт байхгүй байсан. Би *******д маш их гомдолтой байна. Би *******ыг цохиж зодоогүй, харин аль болох салгаад тэндээс явуулахыг бодсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд улсын яллагчийн зүгээс:

Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай найз ын төрсөн өдөр болоод бөөндөө найзуудаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо бааранд сууцгаасан. Тэр бааранд бид хэд шөнийн 01 цагийн үед орсон, тухайн үедээ бөөндөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд шөнийн 03 цагийн үед бүгдээрээ эхнээсээ харьцгаах гээд баарнаас гарсан. Тэгсэн тэр баарны үүдэнд үл таних залуучууд хоорондоо муудалцсан бололтой нэгнийх нь толгой нь хагарчихсан бололтой цус гарчихсан би цагдаа дуудна гээд гар утсаа гаргачихсан байхаар нь би тэр залуу дээр очоод адилхан л согтуу ууж идчихээд цагдаа дуудаж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд утсыг нь аваад түүнийг өөрийнх нь машин бололтой саарал өнгөтэй тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд нь суулгаж өгөөд өөрөө бас машин дотор нь орсон. Намайг тэрний машинд ороход арын суудал дээр үл таних 2 залуу, жолоочийн хажуугийн суудал дээр бас нэг залуу нийтдээ дөрвүүлээ байсан. Тэгээд би жолоочийн суудал дээр сууж байсан толгой нь хагарчихсан залууд гар утсыг нь буцааж өгөөд согтуу машин тэргээ битгий бариарай гэж хэлээд машинаас буцаад буух гэсэн миний хаалга түгжээтэй онгойхгүй байсан. Тэгтэл надаас гар утсаа авсан толгой нь хагарчихсан залуу миний яах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл түүний хажууд сууж байсан найз нь бололтой залуу эргэж хойшоо миний нүүр лүү гараараа хэд хэд цохисон, тухайн үед бааранд байсан зарим найзууд гарч ирээд намайг хүний машинд суучхаад буцаж гарч ирэхгүй байгааг анзаарч харчхаад намайг машинаас буулгах гэхэд тэр толгой нь хагарчихсан жолооч нь машинаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би арай гэж хүчээр машины хаалга онгойлгож буусан, буухдаа гэрийнхээ түлхүүрийг өөрийнхөө сууж байсан газар орхисныг мэдээд машины хаалганы онгорхой цонхоор гараа шургуулж түлхүүрээ авах гэтэл машин шууд хөдлөөд явчихсан. Тухайн үед би машин гэнэт хөдлөхөөр нь сандраад жолоочийн хаалганы жижиг багана байхаар нь тэндээс зуураад барьж аваад жолоочид нь машинаа зогсоо, хөөе зогсол доо гээд маш олон удаа орилоход намайг машинаас нь зүүгдсэн байгааг мэдсээр байж огтхон ч тоохгүй явсаар байгаад баарны урд талаас Очир худалдааны төв хүртэл намайг машинаараа чирч явсан, би зүүгдэж явж байгаад зүүн хөлөө машины хойд дугуйнд дайруулж машинаас зүүгдэж барьсан байсан гар маань тавигдаж газар чирэгдэж унасан. Намайг машинаараа чирсэн залуу тэр чигээрээ зогсохгүй хөдлөөд яваад өгчихсөн...” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 03 цагийн үед баарнаас манай найзууд гарч ирээд миний машинд суугаад юм ярилцаад сууж байсан чинь баарнаас гарч ирсэн нэг бүдүүн махлаг залуу бид хэд рүү үг шидэж хөөе та нар юу гээд байгаа юм бэ гээд маргаан эхлүүлсэн тухайн үед бид хэд ч бас түүнтэй чи буруу ойлгоод байна, чамтай юу ч яриагүй гэсэн чинь нөгөө махлаг залуу миний машины жолоочийн хажуу талд сууж байсан манай найз ыг машины хаалга онгойлгоод гараараа нуруу хавьцаа нь 1 удаа цохчихсон тэгэхээр нь би машинаас бууж очоод тэр залууг холдуулж салгах гэтэл хажуугаас тэр махлаг залуугийн найз нь бололтой нэг залуу гэнэт гарч ирээд намайг хориод зогсчихсон, тэгсэн удаагүй баарнаас найзууд нь бололтой залуучууд гарч ирээд бид нартай “та нар юу юм, яагаад байгаа юм” гээд маргалдаад эхэлсэн. Ингээд бид хэд хоорондоо маргалдаад зогсож байтал манай 10 жилийн найз ******* гарч ирээд над дээр хүрч ирээд “андаа наана чинь юу болоод байгаа юм, алив хоёулаа тусдаа ярилцъя гээд намайг дуудахаар нь би ******* дээр яваад очтол гэнэт хаанаас ч юм хэсэг залуучууд гарч ирээд тойроод зогсоод миний бөгс рүү өшиглөж зүүн гарын мөр хавьцаа цохисон тэгтэл ******* намайг өмөөрөхийн оронд тэр залуус руугаа та нараар зодуулж байснаас би өөрөө зодчихъё гэж хэлээд ******* намайг үсдэж аваад доошоо тонгойлгож толгой руу маань гараараа олон удаа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон. Тухайн үед би түүнд за одоо намайг тавьчих аа, уучлаарай больё гэж хэлсэн намайг зодохоо болиод зогссон тэгэхээр нь тэндээс шууд машин руугаа явсан, тэр үед миний толгой хагарчихсан толгойноос цус гарч байсан. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэж байтал нэг танихгүй залуу миний гар утсыг авчихсан. Тэгэхээр нь би цагдаа дуудахгүй ээ зүгээр гар утсаа авчихъя гэсэн чинь тэр надад чи тэгвэл машиндаа суучих гэсэн тэр залуу намайг өргөж аваад миний машин руу суулгачихсан. Ингээд би машиндаа суучхаад за би утсаа авъя гэхэд тэр залуу миний утсыг надад өгөөд цаашаа яваад өгсөн. Тэгээд би машинаа дотроос нь түгжээд машинаа асаагаад тэндээс хөдлөх гэтэл машины урд болон ар талд хүмүүс байхаар нь урагшаагаа нэг хальт хөдлөөд хойшоогоо хальт хөдөлсөн чинь машины урд байсан залуучууд холдсон. Тэгтэл нөгөө залуучууд чинь хөөе зогс машинаа онгойлго буугаад ир гээд бөөндөө орилоод байхаар нь би айгаад шууд араандаа хийгээд тэндээс зугтаагаад хөдөлчихсөн. Тэгтэл миний сууж байсан талын хаалганы цонхноос нэг залуу зуурчихсан тавихгүй хөөе зогсооч ээ гээд орилоод машинаас тавихгүй чигээрээ миний машин руу гараараа цохиод байсан. Тэр үедээ би залууг машинаасаа тавиулах гээд зогсоолоос гарангуутаа хаазаа нэмээд явчихсан чинь нөгөө залуу ард машинаас унаад газар өнхрөөд үлдсэн...” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 билүү 00 цагийн үед хөдөө ажиллаж байгаад ирсэн найз З.*******тай Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны гадаа уулзсан. ...Тэгээд шөнө 02 цагийн үед манай найзууд баарнаас гараад найз *******ын машин дотор хоорондоо юм яриад сууцгааж байсан тэгээд удаагүй нэг танихгүй залуу манай машин дээр ирээд бид нартай хэрүүл үүсгэж эхэлсэн, тухайн үед би нэлээн согтчихсон байсан учир яг юунаас болж хоорондоо маргалдсаныг санахгүй байна нэг мэдсэн би тасраад машин дотор унтчихсан байсан. Тэрнээс хойш яг юу болсныг санахгүй, нэг сэрсэн би гэртээ харьчихсан байсан...” /хх-29-30/ гэх мэдүүлэг,

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг билүү 00 цагийн үед найзуудаараа уулзахаар болоод Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны гадаа уулзсан. Тэгээд бид хэд баар луу орж хэсэг сууж байгаад 02 цаг билүү 03 цагийн үед баарнаас гарцгаагаад баарны гадаа зогсоол дээр байсан найз *******ын машин дотор суугаад хоорондоо юм яриад байж байтал нэг танихгүй залуу баарнаас гарч ирээд та нар юугаа хараад байгаа юм бэ гээд бид хэдтэй хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн, тэгээд байж байтал нэг танихгүй залуу *******ыг машинаас нь буулгаад аваад явчих шиг болсон удаагүй ******* буцаж машиндаа орж ирэхдээ хүмүүст зодуулчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд бид хэд энд удаан байж болохгүй улам л хоорондоо муудалцаад зодоон болно гэж бодоод би *******д гялс хурдан явъя хөдөл гэж хэлсэн. ******* машинаа зогсоолоос гаргаад чигээрээ ертөнцийн зүгээр баруун тал руугаа явсан, яваад удаагүй ******* машинаа зогсоогоод буцаж эргээд баарны урдуур явсан чинь зам дээр нэг залуу уначихсан хойноос нь найзууд нь гүйж очоод босгож байсан. ...би *******ыг бусдад зодуулж байхыг нь анзаарч хараагүй, сүүлд өөрөөс нь сонсоход машинаасаа буугаад баарны гадаа ******* гэх залууд толгой руугаа цохиулж өшиглүүлсний улмаас толгой нь хагарсан болохыг мэдсэн...” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баарнаас гараад явж байтал урд зогсоол дээр нэг саарал өнгөтэй приус 20 маркийн автомашин дотор хэдэн залуучууд суучихсан хоорондоо юм ярьж байгаа харагдсан. Тэгээд тэд нарыг тоолгүй урдуур нь алхаад явж байтал арын суудал дээр сууж байсан нэг залуу намайг хөөе бүдүүн архичин минь хариач гэхээр нь миний уур хүрээд юу гэнээ гээд тэр залуучуудтай муудалцаж эхэлсэн. Тэгсэн миний араас бааранд үлдсэн манай найзууд гарч ирээд намайг өмөөрч тэр залуучуудтай муудалцаад эхэлсэн, ингээд нэг мэдсэн бөөн бужигнасан юм болоод энд тэнд хүмүүс хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. Энэ үеэр манай найз ******* нөгөө залуучуудын сууж байсан саарал өнгөтэй приус 20 маркийн машин дотор суугаад дотор байсан залуучуудтай юм ярьж байгаад нөгөө залуучуудад цохиулж байгаа харагдахаар нь бид хэд машиныг нь тойроод хөөе манай найзыг гарга боль гэж хэлээд *******ыг машинаас гаргасан. Тэгсэн удаагүй ******* машин дотор юмаа мартсан бололтой нөгөө залуучуудын машины онгорхой цонхоор гараа шургуулаад юмаа авах гэж байтал машин нь хөдлөөд яваад өгсөн. ******* тухайн үед машинаас зуурч бариад хөөе машинаа зогсоо, зогс гэж орилоод байсан. Ингээд тэр приус 20 маркийн машин *******ыг чирсэн чигээрээ баарны урд талын зогсоолоос гараад Улаанбаатар хот чиглэл рүү хурдтай явчихсан. ******* зүүгдчихсэн байсан машинаас унаж газар чирэгдэж биедээ гэмтэл авсан...” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 02 цаг билүү 03 цагийн үед баарнаас гартал баарны үүдэнд манай найз саарал өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуучуудтай хэрэлдэж муудалцаад зогсож байхаар нь очиж найзыгаа өмөөрч тэр залуучуудтай хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн удаагүй бид хэдийн дунд бөөн бужигнасан хэрүүл маргаан болж юу болоод байгаа нь ойлгогдохоо байсан. Тэр саарал өнгөтэй приус 20 маркийн машины жолооч талын суудал дээр сууж байсан жижиг биетэй залуу машинаас бууж өөр танихгүй хүмүүстэй муудалцаж байгаад зодуулчих шиг болсон, би тэр зодооныг сайн хараагүй учир яг яасныг хэлж мэдэхгүй байна. Удаагүй тэр саарал приус 20 маркийн тээврийн хэрэгсэл рүү манай найз ******* орж суугаад дотор нь байсан залуучуудтай хэрэлдэж муудалцахад нөгөө залуучууд нь машиныхаа хаалгыг дотроос нь түгжчихээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь бид нар гаднаас нь хөөш хаалгаа онгойлго, гарга гэж орилж байгаад найзыгаа машинаас гаргасан. Тэгээд нөгөө машинтай залуучууд хөдлөөд явах гэж байхад ******* машинд нь юмаа үлдээчихлээ гээд тэр машины араас нь бариад хөдөлж байгаа машинаас чирэгдэж явж байгаад зам дээр унаж бэртэж гэмтсэн асуудал болсон...” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед найзуудтайгаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо бааранд орсон. Ингээд бид нар бааранд сууцгааж байгаад шөнө 02 цаг билүү 03 цагийн үед баарнаас гарцгаагаад баарны гадаа зогсоол дээр байсан найз З.*******ын машин дотор суусан. Тэгтэл бүдүүн махлаг цагаан футболктой танихгүй залуу баарнаас гарч ирээд бид нартай “яасан ийсэн гэнээ хараад байна уу гайхаад байна уу” гээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгсэн тэр залуугийн ардаас найзууд нь бололтой хэсэг залуучууд баарнаас гарч ирээд бид нартай хэрүүл маргаан үүсгээд хоорондоо муудалцсан. Тэгэхэд найз З.******* машинаас бууж тэр залуучуудтай хэл амаа ололцохоор гарсан, удаагүй З.******* буцаж машинд орж ирэхдээ бусдад зодуулсан байдалтай орж ирсэн. Ардаас нь нэг хар футболк шорттой танихгүй залуу манай машинд орж ирээд арын суудал дээр суусан. Бид нартай юм яриад байх шиг байсан. Удаагүй нөгөө залуу машинаас буугаад бид хэд машины гадаа байгаа залуучуудаас зугтааж машинаа хөдөлгөөд явсан....” /хх-41/ гэх мэдүүлэг,

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр лүүгээ харих гээд баарнаас гартал гадаа зогсоол дээр саарал өнгийн тоёота приус 20 автомашин, хэсэг залуучуудтай манай найз , нар хэрэлдэж муудалцсан бололтой зогсоцгоож байсан. Тэгэхээр нь би очоод найзуудаа тэд нараас салгаад заримтай нь хэрүүл маргаан хийгээд бужигнасан юм л болоод эхэлсэн. Удаагүй тэр машины жолоочийн суудал дээр сууж байсан залуу бууж ирээд бид нартай зодолдох гээд байгаа нь мэдэгдэхгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зууралдаад эхэлсэн. Тэр үеэр манай найзууд зодоон цохион болгохгүй гээд тэр шар үстэй залууг салгаж холдуулаад байсан бөгөөд нөгөө шар үстэй жижигхэн намхан нуруутай залуу хэн нэгэнд зодуулсан бололтой толгойноос нь цус гарсан би цагдаа дуудна гээд явж байсан. Тэгсэн тэр машинтай залуучууд машинаа хөдөлгөөд урагшаа зогсоолоос гараад явчихсан. Тэр үед манай найз Ц.******* машинаас нь зуурч барьчихсан “хөөе машинаа зогсоогооч ээ” гэж орилоод машинд чирэгдээд араас нь дагаж явсаар засмал дээр өнхрөөд унасан асуудал болсон...” /хх-43/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №9477 дугаартай дүгнэлтэд:

  1. Ц.*******ын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн гарын богтос яс, зүүн сарвууны нэгдүгээр хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, баруун хацар, шуу, өгзөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” /хх-60-62/ гэх мэдүүлэг,

Шинжээч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн хоншоор ясны урд ханын хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна, мөн зүүн гарын шууны богтос яс болон зүүн сарвууны нэгдүгээр хурууны шивнүүр ясны хугарал нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Чирэгдэж газар унасны улмаас үүссэн байх боломжтой” /хх-64/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08шэ/329 дугаартай дүгнэлтэд:

  1. З.*******ын биед толгойн хуйханд шарх, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-69-70/ гэх дүгнэлт,

Шүүгдэгч У.*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 02 цагийн үед баарнаас гараад явж байсан чинь гадаа зогсоол дээр З.******* болон түүний найзууд , , ******* болон түүний найзууд хоорондоо хэрэлдэж муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би З.******* дээр очоод наана чинь юу болоод байгаа юм бэ, та нар яагаад муудалцаад байгаа юм бэ гэсэн чинь З.******* тухайн үед нөгөө хүмүүс дээ уурласан уурандаа надтай бас хэрэлдэж муудалцаад эхлэхээр нь миний гэнэт уур хүрээд түүнийг баарны гадаа зогсож байхад нь нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд нэг мэдсэн З.*******аас салчихсан байсан. Удаагүй З.******* машиндаа суугаад машинаа дотроос нь түгжих шиг болсон. Тухайн үед , *******, нар З.*******ыг болон түүний найзуудыг явуулахгүй зугтаалгахгүй гээд машин тойрч зогсоод “гараад ир, буугаад ир" гээд хашхичаад байсан. Тэгтэл З.******* машинаа асаагаад зогсоолоос гараад хөдөлсөн. Энэ үед З.*******ын машинаас Ц.******* зүүгдээд араас нь чирэгдэж яваад зам дээр өнхрөөд унасан...” /хх-92-93/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 00 цагийн үед бааранд орохдоо 2 лааз пиво уусан. Тэрнээс өөр дахиж нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Дээрх гэмтлийг Б.*******ын биед би учруулсан юм. Тухайн үед баарны гадаа байсан бөөн залуучуудаас айгаад зугтах гэж байгаад Ц.*******ыг миний машинаас барьчихсан тавихгүй чирэгдчихсэн байгааг мэдсээр байж машинтай хурдтай хөдөлж явсны улмаас учруулсан...Машиныхаа эвдрэл гэмтлийг би үнэлүүлэхгүй, үнэлүүлээд байхаар сүртэй зүйл болоогүй...” /хх-102-103/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-10/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн эрх ашгийг хамгаалж дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогчийн өргөдөл , /хх-08/,

Хохирогч Ц.*******ын мэдүүлэг, /хх-21/,

Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоол /хх-96/,

Хохирогчийн хэрэгт цуглуулсан хохиролтой холбоотой баримт /хх-124-130/,

Шүүгдэгчийн жолоодох эрхийн талаар лавлагаа /хх-131/,

“ЗУНШИН” ХХК-д хөлсөөр ажиллах ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримт /хх-128-129/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/,

Гэрч Б.ын мэдүүлэг /хх-31-32/,

Шинжээчийн 9477 дугаартай дүгнэлт /хх-60-61/,

Шүүгдэгч З.*******ын “Наранмандал” компанид ажил хийдэг гэх ажлын тодорхойлолт /хх-136/,

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын амьжиргааны төвшний тодорхойлолт /хх-/,

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-/,

 хохирогч эмчилгээний төлбөрт 2.431.800 төгрөгийг тушаасан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******, З.******* нарт холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар” гэсэн дүгнэлтийг ,

Хохирогчийн өмгөөлөгчөөс : “...Прокурорын яллаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг манайх анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. ... Үүнийг бид авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргээр зүйлчлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгч З.*******ын өмгөөлөгч: *******ын хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байдаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч У.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны урд зогсоол дээр З.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед толгойн хуйханд шарх, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч У.*******ийн өгсөн: “...Би 02 цагийн үед баарнаас гараад явж байсан чинь гадаа зогсоол дээр З.******* болон түүний найзууд , , ******* болон түүний найзууд хоорондоо хэрэлдэж муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би З.******* дээр очоод наана чинь юу болоод байгаа юм бэ, та нар яагаад муудалцаад байгаа юм бэ гэсэн чинь З.******* тухайн үед нөгөө хүмүүс дээ уурласан уурандаа надтай бас хэрэлдэж муудалцаад эхлэхээр нь миний гэнэт уур хүрээд түүнийг баарны гадаа зогсож байхад нь нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд нэг мэдсэн З.*******аас салчихсан байсан гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч З.*******ын  өгсөн: “....Тэр хооронд нь ******* хүрч ирээд ярилцъя гараад ир гэж дуудсан байгаа. ******* манай арван жилийн найз болохоор л би машинаас буусан. Түүнээс биш би машинаас буухааргүй байсан. *******тэй маргалдаад зогсож байх үед машин дээр юу болж байгааг би мэдээгүй. Манай гурван найз хүртэл намайг машинаас буусныг мэдээгүй байсан. *******тэй маргалдаж байгаад намайг салгахад толгой хагарсан байсан тул баарны зөөгч ах хараад толгой чинь хагарсан байна, цагдаа дууд гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ын машин дотор суугаад хоорондоо юм яриад байж байтал нэг танихгүй залуу баарнаас гарч ирээд та нар юугаа хараад байгаа юм бэ гээд бид хэдтэй хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн, тэгээд байж байтал нэг танихгүй залуу *******ыг машинаас нь буулгаад аваад явчих шиг болсон удаагүй ******* буцаж машиндаа орж ирэхдээ хүмүүст зодуулчихсан байдалтай орж ирсэн. ...би *******ыг бусдад зодуулж байхыг нь анзаарч хараагүй, сүүлд өөрөөс нь сонсоход машинаасаа буугаад баарны гадаа ******* гэх залууд толгой руугаа цохиулж өшиглүүлсний улмаас толгой нь хагарсан болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд найз З.******* машинаас бууж тэр залуучуудтай хэл амаа ололцохоор гарсан, удаагүй З.******* буцаж машинд орж ирэхдээ бусдад зодуулсан байдалтай орж ирсэн....” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08шэ/329 дугаартай шинжээчийн дүгнэлт , Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороо баарны урд зогсоол дээр улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө түлхүүрээ авах гээд  автомашины жолоочийн арын хаалганаас барьсан байсан Ц.*******ыг мэдсээр байж барьсан чигт нь замын хөдөлгөөнд оролцож  чирч унагаан түүний биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн гарын богтос яс, зүүн сарвууны нэгдүгээр хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, баруун хацар, шуу, өгзөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  Шүүгдэгч З.*******ын шүүхэд өгсөн: “...Манай гурван найз хүртэл намайг машинаас буусныг мэдээгүй байсан. *******тэй маргалдаж байгаад намайг салгахад толгой хагарсан байсан тул баарны зөөгч ах хараад толгой чинь хагарсан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа дуудъя гэсэн бодол төрөөд машинаас утсаа аваад “”  баарны урд эрүүл зогсож байсан хүмүүс дээр очоод цагдаа дуудах гэхэд ******* миний утсыг үгийн зөрүүгүй булааж авсан бөгөөд утсаа авъя гэхэд машиндаа суучих тэгвэл утсыг чинь өглөө гэсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад явлаа гэхэд нэг найз нь өргөж машинд суулгаад одоо машинаа асаа хөдөл гэсэн. Утсаа авъя гэхэд ******* ирээд миний утсыг шидсэн. Машиныхаа хаалгыг хаагаад цонх хаалга бүгдийг түгжээд машинаа асаагаад хөдөллөө гэж эргэн тойрныхоо хүмүүст анхааруулж дохио өгсөн. Гэтэл урд байсан залуучууд холдож байх үед ******* болон найзууд нь миний машиныг орилж чарлаж балбаж эхэлсэн. Тэгэхээр нь би нэлээд айж сандарсан. Манай найзууд хүртэл сандраад хэцүүдлээ машинаа асаагаад хөдөл гэсэн. Тэгээд би машинаа асаагаад хөдлөх гэхэд ******* миний машины цонхон талаас барьж, өөрөө миний машиныг цохиж дагаж гүйж байсан. Би *******ыг өөрөө тавих байх гэсэн бодолтой хөдөлж явсан байгаа.” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Ц.*******ын шүүхэд өгсөн: “...******* хөдлөх гэж байхаар нь “чи согтуу машин бариад хэрэггүй” гэж хэлээд  утсыг нь өгсөн. ... Миний цонхноос зуураад байгаа, *******ын машинтай зууралдаад байгаа шалтгаан бол *******ын машин дотор миний түлхүүр уначихсан байсан. Түлхүүрээ авъя зогс гэж хэлсэн. Хөдлөөд явахад нь  сандраад барьсан. ******* нэг ч тоормос гишгэж, хурдаа хасаагүй, хаазнаасаа хөлөө ч аваагүй. Буцаж эргэж ирээд *******ыг харсан гэж байна. ******* эргэж ирээгүй, тэр чигтээ хаазлаад алга болсон. Миний зүүн хөл *******ын машины жолоочийн арын дугуйн доогуур ороод унасан. Ер нь бол дугуйн доогуур хөл ороогүй байсан бол ******* намайг хаа хүртэл чирэх байсныг хэн ч мэдэхгүй.  *******д зогсъё гэсэн бодол огт байхгүй байсан..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би арай гэж хүчээр машины хаалга онгойлгож буусан, буухдаа гэрийнхээ түлхүүрийг өөрийнхөө сууж байсан газар орхисныг мэдээд машины хаалганы онгорхой цонхоор гараа шургуулж түлхүүрээ авах гэтэл машин шууд хөдлөөд явчихсан. Тухайн үед би машин гэнэт хөдлөхөөр нь сандраад жолоочийн хаалганы жижиг багана байхаар нь тэндээс зуураад барьж аваад жолоочид нь машинаа зогсоо, хөөе зогсол доо гээд маш олон удаа орилоход намайг машинаас нь зүүгдсэн байгааг мэдсээр байж огтхон ч тоохгүй явсаар байгаад баарны урд талаас Очир худалдааны төв хүртэл намайг машинаараа чирч явсан, би зүүгдэж явж байгаад зүүн хөлөө машины хойд дугуйнд дайруулж машинаас зүүгдэж барьсан байсан гар маань тавигдаж газар чирэгдэж унасан. Намайг машинаараа чирсэн залуу тэр чигээрээ зогсохгүй хөдлөөд яваад өгчихсөн гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын өгсөн: “...******* буцаж машиндаа орж ирэхдээ хүмүүст зодуулчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд бид хэд энд удаан байж болохгүй улам л хоорондоо муудалцаад зодоон болно гэж бодоод би *******д гялс хурдан явъя хөдөл гэж хэлсэн. ******* машинаа зогсоолоос гаргаад чигээрээ ертөнцийн зүгээр баруун тал руугаа явсан, яваад удаагүй ******* машинаа зогсоогоод буцаж эргээд баарны урдуур явсан чинь зам дээр нэг залуу уначихсан хойноос нь найзууд нь гүйж очоод босгож байсан. гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ын өгсөн: “... Тэгсэн удаагүй ******* машин дотор юмаа мартсан бололтой нөгөө залуучуудын машины онгорхой цонхоор гараа шургуулаад юмаа авах гэж байтал машин нь хөдлөөд яваад өгсөн. ******* тухайн үед машинаас зуурч бариад хөөе машинаа зогсоо, зогс гэж орилоод байсан. Ингээд тэр приус 20 маркийн машин *******ыг чирсэн чигээрээ баарны урд талын зогсоолоос гараад Улаанбаатар хот чиглэл рүү хурдтай явчихсан. ******* зүүгдчихсэн байсан машинаас унаж газар чирэгдэж биедээ гэмтэл авсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.ын өгсөн: “... Тэгээд нөгөө машинтай залуучууд хөдлөөд явах гэж байхад ******* машинд нь юмаа үлдээчихлээ гээд тэр машины араас нь бариад хөдөлж байгаа машинаас чирэгдэж явж байгаад зам дээр унаж бэртэж гэмтсэн асуудал болсон гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын өгсөн: “...Тэгсэн тэр машинтай залуучууд машинаа хөдөлгөөд урагшаа зогсоолоос гараад явчихсан. Тэр үед манай найз Ц.******* машинаас нь зуурч барьчихсан “хөөе машинаа зогсоогооч ээ” гэж орилоод машинд чирэгдээд араас нь дагаж явсаар засмал дээр өнхрөөд унасан асуудал болсон гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №9477 дугаартай дүгнэлтэд: Ц.*******ын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн гарын богтос яс, зүүн сарвууны нэгдүгээр хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, баруун хацар, шуу, өгзөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна гэсэн мэдүүлэг,

Шинжээч Б.ын өгсөн: “...Зүүн хоншоор ясны урд ханын хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна, мөн зүүн гарын шууны богтос яс болон зүүн сарвууны нэгдүгээр хурууны шивнүүр ясны хугарал нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Чирэгдэж газар унасны улмаас үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч У.*******ийн өгсөн: “...Тухайн үед , *******, нар З.*******ыг болон түүний найзуудыг явуулахгүй зугтаалгахгүй гээд машин тойрч зогсоод “гараад ир, буугаад ир" гээд хашхичаад байсан. Тэгтэл З.******* машинаа асаагаад зогсоолоос гараад хөдөлсөн. Энэ үед З.*******ын машинаас Ц.******* зүүгдээд араас нь чирэгдэж яваад зам дээр өнхрөөд унасан гэсэн мэдүүлэг, Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

            Харин хохирогчийн өмгөөлөгч С.Ууганбаяр нь шүүгдэгч З.*******ын хохирогч Ц.*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлтээ гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь шүүгдэгч З.******* нь   улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ  хохирогчийн машинаас зуураад явж байгааг мэдсээр байж зогсоох шаардлагыг үл тоон хөдөлгөөнөө үргэлжлүүлж түүнийг чирч унагаасан үйлдэл, сэдэлт санаа зорилго  нь  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг :” Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу санаатай үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжээр зүйлчлэх үндэслэлгүй  гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.*******, З.******* нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас “Шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 , 1.4 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон ам бүл 11 үүлээ амьдардаг байдлыг харгалзан 450 000  төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах”  гэсэн  дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч У.*******, З.******* нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын байдлыг харгалзан  шүүгдэгч З.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч У.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.*******, З.******* нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.******* нь шүүгдэгч У.*******т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас шүүгдэгч У.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц.******* нь шүүгдэгч З.*******аас нийт 25,331,800 төгрөгийн хохирол нэхэмжилснээс эмчилгээтэй холбоотой хэрэгт хавсаргасан баримтыг үндэслэн шүүгдэгч нь шүүхийн шатанд 2,431,800 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хохирогч Ц.*******ын  “” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээгээр  олох ёстой орлого болох  22,900,000 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагын баримтыг үндэслэн хэлэлцсэн боловч шүүхээс уг нэхэмжлэлийг хохирогчийн ямар хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах боломжгүй байсан эсэх болон хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт  нь тодорхойгүй байх тул энэхүү шийтгэх тогтоолоор хамтад нь шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хохирогчийг энэхүү нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баарны гадна хяналтын камерын дүрс бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд,

Шүүгдэгч У.*******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
  2. Шүүгдэгч У.*******, З.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.******* нь хохирогч Ц.*******т 2,431,800 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч У.******* нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан баарны гадна хяналтын камерын дүрс бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь цаашид олох ёстой орлоготой холбоотой 22,900,000 төгрөгийн нэхэмжлэл шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******, З.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД