Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

     

 

 

      

 

 

167/2022/0202/Э

 

 

 

 2022         12          07                                       2022/ШЦТ/221

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч Э.Я, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Яд холбогдох эрүүгийн 2219000000251 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух, одоо ... тоотод түр оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн, Э.Я /.../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Я нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Лхагважавыг хүүхдийн тэтгэлэг хөөцөлдөж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 190,000 төгрөг,

фейсбүүк цахим хаяг болох Дорноговь аймгийн шуурхай зар гэсэн  цахим хаягт “байр түрээсэлнэ гэсэн” хуурамч зар байршуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон 2022 оны 08 дугаар сарын 8-ны өдөр хохирогч О.Угаас 1.050.000 төгрөг, 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Т.Агээс 2.580.000 төгрөг,  08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Мээс 400.000 төгрөг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4.220.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Э.Яын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Угаас 2020 оны 08 сарын 08-ны өдөр өөрийн дансаар байр түрээслүүлнэ гэж 350,000 төгрөгөөр 2 удаа авсан. Хохирогч А 08 сарын 14-ний өдөр өөрөө ирж үзээд байр түрээсэлнэ гээд  2,250,000 төгрөгийн урьдчилгаа авч, дараа нь 350,000 төгрөгийг авсан. Хохирогч Мээс байр түрээсэлнэ гэж 300,000 төгрөгийг авч байрандаа оруулаагүй. Хохирогч Лхагважав гэх хүнтэй таксинд танилцаж байсан. Хувиараа таксинд явдаг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг өөрөө бөөрний дутагдалтай, өвөөгийнхөө өнгөрсөн өдрийн буяны бэлэг гэж 100 хүүхдийн бэлэг, ганц, хоёр хүүхдэд 400,000 төгрөг, 500,000 төгрөг өгнө гэж хэлээд 190,000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг,

           

            Хохирогч О.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн шуурхай зар дээр Ак Zoz гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч “гал тогоо тусдаа тавилгатай, өвөлдөө дулаахан байр түрээслүүлнэ гэсэн зар оруулсан байсан. Тухайн зарыг оруулсан хүнтэй чатаар холбогдсон чинь би өмнө нь түрээсэлж байсан хүн байна дугаар луу нь залга гэж байсан. Тэгээд зар дээр байсан 95254404 дугаар луу залгахад би өөрөө Улаанбаатар хотод байна 3 дахь өдөр очно, очоод гэрээгээ хийнэ, над руу олон хүн байр түрээсэлмээр байна гэж ярьж байгаа учраас урьдчилгаа гэж 350.000 төгрөг шилжүүлбэл чамд байраа түрээслүүлнэ гэж хэлэхээр нь би тухайн хүний хэлсэн 5721564976 тоот дансанд 350,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 8 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаад манай нөхөр уурлаад 3 сарын түрээс нэмэх нь 1 сарын түрээсийн барьцаа хий гээд байна гэж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо тохиролцож байгаад 3 сараар нь төлөхөөр болоод би нэмээд тэр хүний 5721564976 тоот дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

            Гэрч Ү.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Я гээд хүнтэй очиж уулзахад манай найз Лхагважав 4.500.000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн чинь буцаад залгана гэж тухайн үедээ Я хэлсэн. Тэгээд Я гээд эгч маргааш орой нь над руу залгаад засвар хийлгэх гэж байгаа байрандаа дуудаад танай Лхагважав гээд найзыг чинь болилоо эгч нь барилгын материал аваад мөнгө жоохон муу байна Замын-Үүдээс засвар хийх, чамд туслах 2 хүүхэд дуудсан байгаа, 2 сая төгрөгөөр ажиллачих гэж хэлсэн. Тэгээд ганцаараа засвараа хийж эхлээд 2 хонож байхад Замын-Үүдээс хоёр хүүхэд ирсэн. Тэгээд засвараа хийж байхад Я эгч интернэт банкаа блоколчихсон, картаа хаячихсан эгч нь дансаар чинь мөнгө оруулаад гаргаад авах хэрэгтэй байна гэж байсан. Ямар учир утгатай мөнгө талаар асуухад манай хамаатнууд энэ байрыг засах гээд мөнгө нийлүүлж өгч байгаа, зарим мөнгийг нь манай аав явуулж байгаа юм аа гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

            Гэрч Б.Эрдэнэцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай төрсөн дүү Эрдэнэтуяагийн том охин болох Я нь 2022 оны 07 дугаар сард дээд сургуулийг тогоочоор төгсөх гэж байна, 2 жилийн сургуулийн урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна гээд манай дүү Туяацацралын нэр дээр байсан Сидней худалдааны төвийн хойд талын газрыг 80 сая төгрөгөөр заруулсан. Уг мөнгөнөөс Я 16 сая төгрөгийг сургалтын төлбөр гээд авсан. Тэгээд офицерын 2 дугаар 80-н айлын 45 тоот байрыг 52 сая төгрөгөөр худалдан авсан. Үлдэгдэл 12 сая төгрөгийг нь манай ээж, эгч, дүү нар хувийн хэрэгцээндээ хувааж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

            Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 21-27 дугаар тал),

 

            ХААН банкны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/5360/492 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),

 

            Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Дорноговь аймгийн фейсбүүк зарын групп дээр байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ... гэх фейсбүүк цахим хаягтай хүний ... дугаараар холбогдсон... 4 сарын түрээс дээр нэг сарын барьцаатай авна, сарын 450.000 төгрөг гэж байсан. Тэгээд би орохоор болоод өөрийнхөө ... тоот данснаасаа Яын ... тоот дансанд 2,250,000 төгрөгийг 8 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. 3 хоногийн дараа ороорой гэхээр нь хүлээж байгаад орох гэсэн чинь 00-н засвар дуусаагүй байна, 350.000 төгрөг хэрэгтэй байна, та хэдэд түрээслэхээр болсон юм чинь сарын түрээсээс хасчихна гэж хэлж байсан. Тэгээд би ... тоот дансанд 330.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 49 дүгээр тал),

 

            Хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Дорноговь аймгийн фейсбүүк зарын групп дээр байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ... гэх фейсбүүк цахим хаягтай хүний ... дугаараар холбогдсон. Тухайн хүн нь өөрийнхөө байранд засвар хийж байгаа 3-4 хоног засвартай байраа хүрж ирээд үзээд орж болно. Манай байр офицерын 80-н айлын 2 дугаар орц 2 давхарт гэж байсан. Тэгээд би тухайн үед Өмнөговь аймагт байсан болохоор байрныхаа зургийг явуулчих гэсэн чинь над руу засвар хийж байгаа бололтой нэг байрны зураг явуулсан. Хүмүүс байр их хайж байгаа болохоор үнэхээр манай байранд орно гэвэл урьдчилгаагаа өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд би тухайн байранд орно гэж бодоод ... тоот Э.Я гэх нэртэй дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн... тэгээд олон хоног хүлээгээд байрандаа орж чадахгүй, байр, мөнгөнүүдээ асуухаар одоо хийлээ, сүлжээгүй газар явж байна гэх мэтээр худлаа яриад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

 

            Ү.Энхцэцэгийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),

 

            Хохирогч Л.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2022 оны 08 дугаар сарын эхэн үед гэж санаж байна. Намайг Сайншанд хотод такси үйлчилгээ эрхэлж байхад Сидней дэлгүүрийн хажуу талаас нэг охин суугаад аймгийн явах ажилтай байна, би нэг машин хайгаад байгаа юм гэж байсан. Тэгээд би ах нь удаан явж чадахгүй шүү, хүүхдийн тэтгэлэг хөөцөлдөөд байгаа юм, яаралтай захиргаан дээр очиж өргөдөл, баримт бичгээ өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд өөрийгөө Янжка гэж танилцуулсан тэр охин ямар учир утгатай юун өргөдөл юм ахаа, би уншаад буцаагаад өгнө гэж байсан. Тэгээд тэр охин уншиж үзээд өргөдлөө эвтэйхэн бичсэн байна, надад ядарсан зүдэрсэн хүмүүст тусалдаг таньдаг хүн байгаа, УИХ-ын гишүүн энэ асуудлыг шийдэж чадахгүй, болохгүй бол над руу яриарай гэж байсан. Тэгээд тэр охин 2 хоногийн дараа над руу залгаад би нөгөө тандаг хүнээсээ асуусан чинь болно гэж байна, 10 цагаас өмнө амжуулаад материалаа өгөх хэрэгтэй, өргөдлийн толгойг нь Алтанцэцэг гэж хаяглаад нөгөө бүрдүүлсэн материалтайгаа хамт өгчих гэж байсан. Тэгээд би хэлсэн материалыг нь бүрдүүлээд дуудсан газар нь 2 дугаар 80-н айлын гадна очсон. Очоод залгатал байрны засвар хийж байгаа хүүхэд гаргачихлаа нотариатын үнэ хөлс 40.000 төгрөг болно та бэлэн өгөөрэй гэхээр нь би бүрдүүлсэн материалаа 40.000 төгрөгтэй гарж ирсэн нэг охинд өгсөн. Тэгээд би Чойр дээр 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажилтай явж байсан чинь нөгөө Янжка гэх охин залгаад таны бүрдүүлсэн материалыг үзээд шаардлага хангаж байна 1.500.000 төгрөгийн сургалтын төлбөр хөнгөлөхийн тулд 10 хувийн шимтгэлтэй, та миний хэлсэн ... тоот Энхцэцэг гэсэн хүний дансанд 150,000 төгрөг шилжүүлчих нэг дэх өдөр санхүүгийн албаар ороод батлагдаад таны дансанд 25-ны үдээс хойш орчихно гэж байсан. Тэгээд би Янжка гэх охины хэлсэн ... тоот дансанд Чойр дээр өдрийн 150.000 төгрөгийг охиныхоо данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

 

            ХААН банкны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/5360/505 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Э.Янжиндуламын эзэмшлийн дансны хуулга/ (хавтаст хэргийн 83-106 дугаар тал),

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 116 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Э.Я нь  2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Лхагважавыг хүүхдийн тэтгэлэг хөөцөлдөж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 190,000 төгрөг,

Олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт Дорноговь аймгийн шуурхай зар дээр Ak Zoz, ... гэсэн нэртэй  хаягуудаас “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан байр түрээслэхээр холбогдсон хүмүүст “олон хүн түрээслэхээр ярьж байгаа учир урьдчилгаа мөнгө шилжүүлчих”, “4 сарын түрээс,1 сарын барьцаа авна”, “байрандаа засвар хийж байгаа, байранд орно гэвэл урьдчилгаа өг”  гэх зэргээр хуурч, хохирогч нарт өөрийн болон бусдын дансыг өгч мөнгө шилжүүлж авах, засвар хийж буй байрны зураг явуулах, утсаар нь холбогдоход Улаанбаатар хотод байна удахгүй очно, түр хүлээж бай гэх зэргээр   бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  2022 оны 08 дугаар сарын 8-ны өдөр хохирогч О.Угаас 1.050.000 төгрөг,  08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Т.Агээс 2.580.000 төгрөг, 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Мээс 400.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн өөрийн өмчлөлд авч үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн хэрэгцээнд зарцуулан бусдыг залилан нийт 4.220.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн шуурхай зар дээр Ак Zoz гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч “гал тогоо тусдаа тавилгатай, өвөлдөө дулаахан байр түрээслүүлнэ гэсэн зар оруулсан байсан. 95254404 дугаар луу залгахад би өөрөө Улаанбаатар хотод байна 3 дахь өдөр очно, очоод гэрээгээ хийнэ, над руу олон хүн байр түрээсэлмээр байна гэж ярьж байгаа учраас урьдчилгаа гэж 350.000 төгрөг шилжүүлбэл чамд байраа түрээслүүлнэ гэж хэлэхээр нь би тухайн хүний хэлсэн 5721564976 тоот дансанд 350,000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Я гээд эгч маргааш орой нь над руу залгаад засвар хийлгэх гэж байгаа байрандаа дуудаад танай Лхагважав гээд найзыг чинь болилоо эгч нь барилгын материал аваад мөнгө жоохон муу байна Замын-Үүдээс засвар хийх, чамд туслах 2 хүүхэд дуудсан байгаа, 2 сая төгрөгөөр ажиллачих гэж хэлсэн... Тэгээд засвараа хийж байхад Я эгч интернэт банкаа блоколчихсон, картаа хаячихсан эгч нь дансаар чинь мөнгө оруулаад гаргаад авах хэрэгтэй байна гэж байсан. Ямар учир утгатай мөнгө талаар асуухад манай хамаатнууд энэ байрыг засах гээд мөнгө нийлүүлж өгч байгаа, зарим мөнгийг нь манай аав явуулж байгаа юм аа гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...манай төрсөн дүү Эрдэнэтуяагийн том охин болох Я нь 2022 оны 07 дугаар сард дээд сургуулийг тогоочоор төгсөх гэж байна, 2 жилийн сургуулийн урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна гээд манай дүү Туяацацралын нэр дээр байсан Сидней худалдааны төвийн хойд талын газрыг 80 сая төгрөгөөр заруулсан. Уг мөнгөнөөс Я 16 сая төгрөгийг сургалтын төлбөр гээд авсан. Тэгээд офицерын 2 дугаар 80-н айлын 45 тоот байрыг 52 сая төгрөгөөр худалдан авсан....” гэсэн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ХААН банкны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/5360/492 дугаартай албан бичиг, түүний хавсралт, хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "... Дорноговь аймгийн фейсбүүк зарын групп дээр байр түрээслэнэ гэсэн зарын дагуу ... гэх фейсбүүк цахим хаягтай хүний ... дугаараар холбогдсон... 4 сарын түрээс дээр нэг сарын барьцаатай авна, сарын 450.000 төгрөг гэж байсан. Тэгээд би орохоор болоод өөрийнхөө ... тоот данснаасаа Яын ... тоот дансанд 2,250,000 төгрөгийг 8 сарын 14-ний өдөр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "... Дорноговь аймгийн фейсбүүк зарын групп дээр байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ... гэх фейсбүүк цахим хаягтай хүний ... дугаараар холбогдсон. Тухайн хүн нь өөрийнхөө байранд засвар хийж байгаа 3-4 хоног засвартай байраа хүрч ирээд үзээд орж болно. Манай байр офицерын 80-н айлын 2 дугаар орц 2 давхарт гэж байсан. Тэгээд би тухайн үед Өмнөговь аймагт байсан болохоор байрныхаа зургийг явуулчих гэсэн чинь над руу засвар хийж байгаа бололтой нэг байрны зураг явуулсан. Хүмүүс байр их хайж байгаа болохоор үнэхээр манай байранд орно гэвэл урьдчилгаагаа өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд би тухайн байранд орно гэж бодоод ... тоот Э.Я гэх нэртэй дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Ү.Энхцэцэгийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Л.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... өөрийгөө Янжка гэж танилцуулсан тэр охин 2 хоногийн дараа над руу залгаад би нөгөө таньдаг хүнээсээ асуусан чинь болно гэж байна, 10 цагаас өмнө амжуулаад материалаа өгөх хэрэгтэй, өргөдлийн толгойг нь Алтанцэцэг гэж хаяглаад нөгөө бүрдүүлсэн материалтайгаа хамт өгчих гэж байсан. Тэгээд би хэлсэн материалыг нь бүрдүүлээд дуудсан газар нь 2 дугаар 80-н айлын гадна очсон. Очоод залгатал байрны засвар хийж байгаа хүүхэд гаргачихлаа нотариатын үнэ хөлс 40.000 төгрөг болно та бэлэн өгөөрэй гэхээр нь би бүрдүүлсэн материалаа 40.000 төгрөгтэй гарж ирсэн нэг охинд өгсөн. Тэгээд би Чойр дээр 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажилтай явж байсан чинь нөгөө Янжка гэх охин залгаад таны бүрдүүлсэн материалыг үзээд шаардлага хангаж байна 1.500.000 төгрөгийн сургалтын төлбөр хөнгөлөхийн тулд 10 хувийн шимтгэлтэй, та миний хэлсэн ... тоот Энхцэцэг гэсэн хүний дансанд 150,000 төгрөг шилжүүлчих нэг дэх өдөр санхүүгийн албаар ороод батлагдаад таны дансанд 25-ны үдээс хойш орчихно гэж байсан....” гэсэн мэдүүлэг, Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/5360/505 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Э.Янжиндуламын эзэмшлийн дансны хуулга/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгчийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

           Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Э.Я нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд О.У,Л.М,Т.А, Л.Лхагважав нарт учруулсан нийт 4220000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар яллах,өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Улсын яллагчаас 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, Торгуулийн ял нь 450 нэгжээс эхэлж байгаа учраас аль болох хөнгөн ялыг оногдуулж өгнө үү. Шүүхээс торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Э.Я Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Э.Яд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Яд     4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Яд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав

 

   

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.Я нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч цахим хээгсэл ашиглан зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Яыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Яд оногдуулсан 4,000,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

        4. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН