Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

 

        

   2023       01        05                                        2023/ШЦТ/13

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Д.Т-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Гэрч Ц.Б-,

Шүүгдэгч Р.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.А-д холбогдох эрүүгийн 2238000000584 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.А- нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн гадаа 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Т-тэй бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхи, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000584 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.А- нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн гадаа хохирогч Д.Т-тэй малын бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, хоолойг нь боож газар унаган дэвсэж, эрүүл мэндэд нь хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхи, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т-гийн өгсөн: “...Шүүгдэгч худлаа ярьж байна. Би шүүгдэгчийнх рүү хоёр удаа очоогүй. Ганцхан удаа Ц.Б-тай очсон. Очихдоо ална гэж хэлээгүй. Шавраар мотоцикль гарахгүй байхаар нь Ц.Б-аар түлхүүлээд дээл шавар болчихсон юм. Тэгээд шүүгдэгчийнд ороход намайг гаргаад боож аваад чамайг ална. Чи өнөөдрийн дотор үхнэ гээд мотоциклиор даруулах гээд байсан. Тэгээд би өөрөө мотоциклио хөлөөрөө түлхэж байгаад гарсан. Буу авч очсон гэдэг нь худлаа. Мод ч авч очоогүй. Би тэр үед ухаантай байсан. Миний малыг байнга хөөдөг байсан. Би өөрөө ч хөөдөг. Хөцөөний хашаа цоолсон гэдэг худлаа. Манай үхэр хааяа л шүүгдэгчийн хөцөөний тийшээ очдог. Би аль болох тийшээ явуулахгүй байя гэж боддог” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Б-ын өгсөн: “...Шүүгдэгч хохирогчийн малыг байнга хөөж байдаг учраас малын бэлчээрээс болж муудалцсан. Р.А- Д.Т-г цохисон” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.А- гэдэг хүнд манай малыг юунд хөөгөөд байгаа юм бэ гэж хэлэхэд чиний малыг хөөхөд яадаг юм бэ гээд намайг барьж аваад миний хоёр нүд рүү гараараа 3 удаа цохиж миний хоолойг боож унагаад нуруун дээр хоёр удаа дэвсээд мотоциклиор дайрч ална гээд мотоцикль руу чирээд байхаар нь би болъё гэртээ харъя гэж гуйсан. Намайг тавихаар нь би мотоциклио асаагаад гэртээ харихаар явсан. Миний хоёр нүд улайгаад хамрын цус гоожсон, баруун талын бөөрөн тус газар хөхөрсөн байсан. ...маргааш өглөө нь буюу 2022 оны 8 дугаар сарын 29-нд П- гэдэг айлд хэвтэж байсан. Р.А- эхнэртэйгээ ирээд “пизда минь малаараа хүний мал шахлаа” гээд хэрүүл өдөж байгаад утсаараа бичлэг хийгээд гараад явсан. ...Р.А-д зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилмээр байна. Р.А- гэдэг хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. ...Эмчилгээний зардал болон энэ хэргээс үүдэн гарсан зардал мөнгө болох 1 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид Р.А- нь дахин намайг дээрэлхэж зодохгүй байх талаар арга хэмжээг авмаар байна. Дээрээс нь намайг зодчихоод буруугаа хүлээхгүй ганц удаа ирээд уучлалт гуйчихгүй хэргээ хүлээхгүй байгаад гайхаад байгаа. Түүнээс биш өөрөө ирээд уучлалт гуйчих юм бол би ингээд цагдаа, шүүх гээд яваад баймааргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-23 дугаар тал/,

Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Р.А- нүцгэн гараад явсан. Д.Т-, манай нөхөр хоёр маргалдаад байх шиг байсан. Манай нөхөр Р.А- зүүн гарын булчин тус газар цохиулсан гэсээр орж ирсэн. ...Манайд Д.Т-, П- хоёр ирэхдээ ил харагдах, шарх, сорви харагдаагүй сүүлд нь ирж манай нөхрийн гаран тус газар нь цохиход би гэрээс гарсан хамраас нь цус гоожсон харагдсан. Түвшинтөгсийн хамраас цус яагаад гоожсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.А- надад хэлэхдээ би гэртээ унтаж байхад Д.Т- манайд согтуу ирсэн. Би Д.Т-г цохиогүй энэ модоор цохино гэж ирсэн гээд хувхай богино мод харуулж байсан. Тал шил 0.75 литрийн Хараа гэдэг архи гэрийн гадаа байхыг ууж явсан архи нь гээд харуулж байсан. Мөн гэрийн гадаа Д.Т-гийн дээл, бүс, малгай нь хэвтэж байхаар нь авахад шавар болсон байсан. Р.А- надад хэлэхдээ ирээд мотоцикльтойгоо урд гол руу унасан гэж хэлсэн. Д.Т-г шөнө согтуу ирсэн гэсэн. ...Р.А- надад хэлэхдээ би Д.Т-г цохиогүй гэж байсан, надад харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад мэдэх зүйл байхгүй, би Р.А-тай таарахад Д.Т- согтуу мотоцикльтой согтуу ирээд гэр мөргөсөн би цохиогүй түлхсэн гэж надад Р.А- ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Гэрч Ч.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө би хадам аав Хасбазар гэдэг айлд унтаж байхад 05 цагийн үед Д.Т- хамраас нь цус гоожсон согтуу орж ирээд Р.А-д зодуулсан ах эгч хоёрт хэлэх гэсэн юм гэсээр орж ирэхэд нь манайх буяны ажилтай байна. Харьж унт гэж хадам ээж Бямбажав хэлсэн. Д.Т- за гээд гараад явсан. Маргааш өглөөгүүр 11:00 цагийн үед хадам аавынд ирээд хэвтэж байхад Р.А- ирээд Д.Т-тэй хэрүүл хийгээд байсан. Би “та нар битгий гэрт хэрүүл хийгээд бай буян номын ажилтай байхад” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/, 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 466 дугаартай: “1. Д.Т-гийн биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхи, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хохирогч Д.Т-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8-11 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Т-, гэрч Д.Б-, Ц.П-, Х.А-, Д.Э-, Ч.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Т-, гэрч Ц.Б- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Р.А- нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн гадаа хохирогч Д.Т-тэй малын бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, хоолойг нь боож газар унаган дэвсэж, эрүүл мэндэд нь хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхи, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Т-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Р.А-ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Р.А-ы үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Т-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Цэрэнбалжирын Ц.Б-аас мэдүүлэг авахдаа Цэрэнбалжирын П- нэрээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэх үндэслэл болж байх тул мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Цэрэнбалжирын П-оос авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нар гэм буруугийн талаар маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Т-, гэрч Д.Б-, Ц.П-, Х.А-, Д.Э-, Ч.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Т-, гэрч Ц.Б- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Р.А-ы хохирогч Д.Түвшихүүгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.А-ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.Т- нь 1.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилнэ гэж байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Р.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-62 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар тал/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт /хх-ийн 63-66 дугаар тал/,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, уг ялыг өөрийн оршин суух хаяг буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох, мөн уг торгуулийг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх хүсэлт, хохирогчийн өмгөөлөгчийн: “...улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх санал зэргийг харгалзан шүүгдэгч Р.А-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.А-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Р.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР