Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо, Б.Батбаяр нараар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 2224000000066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 52 настай, эрэгтэй, *, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт * байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ын *******, /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт өөрийн гэрийн гадна талд согтуугаар *******ыг буудаж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Баянхайрхан сум руу явсан байсан. Хадам дүү надад ийм зүйл боллоо гэж хэлсэн. Тэсийн цагдаагийн дарга руу ярихад “Би Тосонцэнгэл суманд байна. Чи хэргийн газар очилгүй шууд дүү дээрээ очоорой гэсэн” Завхан аймгийн Түдэвтэй сумын эмнэлэгт очиход найдваргүй болсон гээд өнгөрсөн, түүнээс хойш буяны ажлыг нь зохион байгуулаад дууссан. Мөрдөн байцаагч намайг зөвшөөрүүлээд гарын үсэг зуруулсан гэж прокурорт хэлсэн байсан. Мөрдөн байцаагч надтай утсаар ярьсан зүйл огт байхгүй. Нэг удаа дуудахдаа Тосонцэнгэл суманд хурдан ир ирэхгүй бол *******ийг батлан даалтаар гаргалаа шүү гэж хэлсэн би тухайн үед хүүгээ цэрэгт явуулах гээд завгүй байсан ч ирсэн. Хүрээд ирсэн чинь би тийм зүйл хэлээгүй гэж хэлсэн. Манай ээжийн хувьд сэтгэл санааны хувьд хэцүү байна. Нэг хүү нь нас барсан, нэг хүү нь Увс аймгийн Баруун турууд цэргийн алба хаах гээд явсан. Хаа хаанаа сэтгэл санааны байдал хэцүү байна. Баримтад ороогүй хохирол төлбөр буюу буяны ажилд 500,000 төгрөг, алтан хайрцаг нээлгэх, 108 зул өргөх зэрэг 1,060,000 төгрөг, өлгий хийлгэх 450,000, талийгаачийг гаргахад нь 3 лам залж ирсэн, гаанжуур даанжуур гэх ном уншуулахад гарсан зардал, бензин тосны зардал зэрэг хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа. Хэрэг үйлдэгдээд тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Прокурорын шатанд очсон хойно нь өмгөөлөх үйл ажиллагааг явуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч бусдын амь насыг хохироосон учир хохирол төлбөрийг төлөх нь зүйтэй. Хэдий төрөл садан гээд байгаа ч яагаад буяны ажилд оролцож, уучлалт гуйж, ирж очихгүй байгаа юм. 24 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэнтэй нь санал нэг байна. Хөдөө орон нутаг учир тамга тэмдэгтэй аж ахуй нэгж, НӨАТ-ын баримт гаргаж өгөх аж ахуй нэгж ховор байдаг. Амь хохирогчийн ээжийн биеийн байдал муу байгаа, нотлох баримт шинжлэн судлахад дурдсанаар сэтгэл санааны байдал хүнд байгаа учир сэтгэл санааны хохирол нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Баримт авагдсанаас гадна жагсаалтад заагаагүй хохирлыг  нэг бүрчлэн тооцвол түүнээс илүү хохирол төлбөр гарна үзэж байна. Шүүгдэгчийн талаас хохирол төлбөр төлөхөд эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэж байгаа. Шүүгдэгч цагдан хорих байранд өмгөөлөгч нь хотод, ах дүү нар болон хамтран амьдрагч нь хохирол төлбөрийг төлөхөд хойрго хандаад байдаг. Хэргийн хувьд гэм буруутай гэж үзэж байна. Миний дүү амиа алдчихсан байхад 13 сая төгрөг л авсан. Миний дүүтэй ******* зодолдсон гэж байна. Тийм зүйл болоогүй гэж бодож байна. Миний дүүг буудчихаад анхан шатны тусламж үзүүлээгүй. 21 цаг 30 минутын үед буудсан байгаа. 22 цагийн үед анхан шатны тусламж үзүүлсэн. 04 цаг 56 минутад өнгөрсөн байдаг. Ялын тухайд прокурортой санал нэг байна...” гэв.

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрдөг ах бид хоёр Зүүн хангай сум орчхоод ирж байсан чинь гэх хүн унага тамгалаад өгөөрэй гэж өмнө нь гуйж байсан юм. Өнгөрдөг ах гэх хүнээс морь авах ёстой тэр далимаар унага тамгалахад нь тусалъя гээд очсон юм. Очоод унага тамгалаад байж байхад /*******/ ах ирсэн. Хэсэг хугацааны дараа бүгд явсан, өнгөрдөг ах бид хоёр /*******/ ахын араас гэрт очоод гэрийнх нь гадаа ийм зүйл болсон...” гэв.

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг очиход адуу тамгалж байсан. Би адуугаа туугаад очсон. Тамгын найр болж байсан. Унагаа тамгалаад дуусах гэж байсан. Идээ цагаа өгсөн. Би адууны хашааны гадна талд адуугаараа хоргоож байсан. Би адуугаа хашаад  тэр хүн адуугаа хөөж гаргаад морио барьж авахад,  хашааны хажууд сууж байсан би морио сэлгэсэн. /*******/ ах гэр лүүгээ түрүүлээд явсан байсан. ... Заримыг нь хагас санаад заримыг нь санахгүй байгаа...” гэв. 

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Бид 2-ын дундаас 1 хүүхэд гарсан нь 13 нас хүрээд нас барсан. 2004 оноос хойш хамт амьдарсан, ааш араншин нь архи хааяа уудаг, уусан үедээ огцом ууртай, уугаагүй үедээ муу зан араншин байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би алья гэж буудаагүй, айлгах гээд буудсан чинь оночихсон...” гэв

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2224000000066 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн  нутаг Хар чулуу гэх газарт өөрийн гэрийн гадна талд согтуугаар *******ыг буудаж амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас *******ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн материалд 7,095,400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байсан өнөөдрийн шүүх хуралдаанд буяны ажил болон оршуулгын зардал зэрэг нийт 24,000,000 гаран төгрөг болсон мөн сэтгэл санааны хохиролд 40-50 сая төгрөгийг нэхэмжилнэ гэж хэлж байгаа боловч шүүгдэгч талаас хохирол төлбөр төлөөгүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй мөн Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13 дах хэсэгт халдашгүй эрх чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж хүний эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, амь хохирогчийн шалтгаант холбоо байх шинжийг агуулсан байдаг. Дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж шүүгдэгч ******* нь согтуугаар *******ыг буудаж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэх дүгнэлтийг гаргаж байна. ... Шүүгдэгч *******ийг гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******өд ял оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 166 хоног цагдан хоригдсон. Уг хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцуулах саналтай байна. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн дугаартай буу 1 ширхэг, 934П дугаартай замаг 1 ширхгийг тусгай журмын дагуу шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагад даалгах, сумны хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гарын арчдас 4 ширхэг, гол төмрийн арчдас 1 ширхэг, биологийн ул мөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, гар утасны бичлэг бүхий СД 1 ширхгийг тухайн хэрэгт хавсаргах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогчид шүүхээс тогтоосон 8,181,305 төгрөгийг төлсөн талаар баримт гарган өгсөн учраас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. *******ийн эзэмшлийн хуваарьт эд хөрөнгөнөөс прокурорын тогтоолоор битүүмжилсэн байгаа. Үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох саналыг гаргаж байна...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг үйлдэгдээд тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Прокурорын шатанд очсон хойно нь өмгөөлөх үйл ажиллагааг явуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч бусдын амь насыг хохироосон учир хохирол төлбөрийг төлөх нь зүйтэй. Хэдий төрөл садан гээд байгаа ч яагаад буяны ажилд оролцож, уучлалт гуйж, ирж очихгүй байгаа юм. 24 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэнтэй нь санал нэг байна. Хөдөө орон нутаг учир тамга тэмдэгтэй аж ахуй нэгж, НӨАТ-ын баримт гаргаж өгөх аж ахуй нэгж ховор байдаг. Амь хохирогчийн ээжийн биеийн байдал муу байгаа, нотлох баримт шинжлэн судлахад дурдсанаар сэтгэл санааны байдал хүнд байгаа учир сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйтэй гэж үзэж байна. Баримт авагдсанаас гадна жагсаалтад заагаагүй хохирлыг  нэг бүрчлэн тооцвол түүнээс илүү хохирол төлбөр гарна үзэж байна. Шүүгдэгчийн талаас хохирол төлбөр төлөхөд эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэж байгаа. Шүүгдэгч цагдан хорих байранд өмгөөлөгч нь хотод, ах дүү нар болон хамтран амьдрагч нь хохирол төлбөрийг төлөхөд хойрго хандаад байдаг. Хэргийн хувьд гэм буруутай гэж үзэж байна. Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Тухайн хэргийн нөхцөл байдал бол адууны хашаан дээр маргаан гарсан. Дараа нь шүүгдэгч гэрээсээ буугаа авч гаргаж ирээд буудсан нь хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа. Амь хохирогчийг буудчихаад явсан. Яваагүй анхан шатны тусламж үзүүлсэн бол амь хохирогч амь насаа алдахгүй ч байх нөхцөл байдал үүснэ. Хохирлын талаар шүүхийн тогтоосноор төлөгдсөн. Амь хохирогч ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж нь энэ хэргийн улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон. Сэтгэл санааны хохирлууд маш их амсаж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж цаашид түүнд учрах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байгаа. Ийм учраас прокурорын саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч *******ийн эрх ашгийг хамгаалан уг дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хууль зүйл хэсэг хэргийн бүрдэл хангасан эсэхэд маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн талд мөрдөн байцаалтын шатанд 7,098,095 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Энэ дотор буяны зан үйлтэй холбоотой нотлох баримтууд байгаа үүнийг шүүгч нар тусгайлан харахыг хүсэж байна. Мөн тамга тэмдэггүй 6 хуудас баримт байгаа, шүүхийн шатанд гаргаж өгсөн 24,000,000 төгрөгийн баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Нотлох баримт хууль ёсны, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Шүүхийн шатанд нотлох баримт үнэлэх эсэх талаар шүүх шийднэ. Ирж очсон хүмүүсийн зардал, ээжийнх нь эмчилгээний зардал, зан үйлийн зардал зэрэг баримтуудыг хасаж тооцуулах саналтай байна. Тухайн гаргаж буй зардал нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэж үзэхгүй байна. Хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд *******ийн эрх ашгийг хамгаалж Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон дараах хууль зүйн дүгнэлтийг гаргая. Дүгнэлт гаргахаасаа өмнө хэлэхэд миний үйлчлүүлэгч нийгмийн харилцаанд оролцох чадвар чадамж муу. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Учир нь миний үйлчлүүлэгч хэрэг гарсан үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон учраас хохирогч талтай уулзаагүй байгаа. Улсын яллагчийн саналыг сонслоо. Үүнээс эсрэг байр суурьтай байна. Өнөөдөр бид эрүүгийн хариуцлага оногдуулахад аливаа хууль хэрэглээ талаасаа практик гэхээсээ илүү эрүүгийн хариуцлага хэргийн бодит байдалтай нийцэж байгаа эсэх, үүн дээр шинжлэх ухаан ч, чадварлаг, ойлгомжтой тодорхой байх ёстой. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын талаар 6 дугаар бүлэгт тодорхой орчихсон байгаа. Тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэрэг байгаа. Прокурор хэлэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэлж байна. Үүнийхээ үндэслэлийг хэлэх ёстой. Миний тухайд миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зохицуулалт тус бүрд хангагдсан гэж харж байгаа. Үүнийг тайлбарлахын өмнө гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дурдах ёстой. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой, хувийн таарамжгүй харилцаатай холбоотой, хуулийн мэдлэг дутмаг байдлуудаас болж эрдэнэт хүний амь нас хохирсон асуудал гарсан. Энэ гэмт хэрэг гарснаас хойш миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа тогтворгүй болсон. Шүүгдэгчийн ард төрсөн эгч, төрсөн эгчийн хүүхдүүд, хань ижил зэрэг олон хүн хохирч байгаа. Тэгэхээр эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг арилгасан байдал, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харах ёстой. Нотлох баримт үнэлэх, бэхжүүлэх, цуглуулах гэсэн ойлголт байгаа. Миний үйлчлүүлэгчийн биед гэмтэл учирсан уу, учирсан, гэхдээ гэмтэл тогтоогдоогүй. Үүгээрээ харилцан зодолдсон болох нь тогтоогдож байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ. Харилцан зодолдсон гэж байгаа. Хэрэг болох үед миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа тогтворгүй байсан. Гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчийн болон тухайн үед оролцсон оролцогч нарын буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Миний үйлчлүүлэгчийн өгсөн анхны мэдүүлэг өнөөдрийг хүртэл тогтвортой байгаа. Би хөөгдөөд гэртээ ирсэн, айлгах гээд буудсан гэж мэдүүлэг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Энэ зохицуулалтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийн насны байдал зэргийг харгалзан хөнгөрүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Дэглэмийн тухайд прокурортой санал нэг байна. 11 жилийн хугацаа гэдэг бол өндөр тоо, монгол хүний насны онцлог байгаа. Тийм учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Нөгөө талаасаа миний үйлчлүүлэгч амь хохирогчтой садан төрлийн холбоотой. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс багасгаж өгнө үү. Үүний эрх зүйн үр дагавар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн буцаад нийгэмших асуудал үүснэ. Шүүгдэгч амь хохирогчтой садан төрөл учраас баяр ёслолоор ах, дүү нартай нь  уулзах нийгмийн харилцааны олон үр дагавар байгаа. Тийм учраас хөнгөрүүлж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч *******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан аймаг Баянхайрхан сум Бага овооны өвөр гэх газар хадам дүү болох гийн гэрт байж байтал хадам дүүгийн хүүхэд гэдэг залуу энэ хэрэг болсон талаар надад ярьсан. Тэгэхээр нь би хадам дүү гийн хамт Баянхайрхан сум Модон давааны ам гэх газар байх гэртээ яваад очтол манайд манай гэрийнхэн байсан ба гэдэг залуу ирээд “ыг ******* буудчихлаа” гэж хэлсэн гээд байж байсан. Тэгэхээр нь би Тэс сумын цагдаагийн тасгийн дарга ид хэлчхээд Увс аймгийн Зүүнхангай сум руу явсан. Намайг Зүүнхангай сум ороод эмнэлэг дээр нь очиход манай дүү дуудагдаж ирээд байж байсан. Харин амь хохирогч эмнэлэгт хэвтсэн, маш их цус алдсан байдалтай байсан. Увс аймгийн Зүүнхангай сумын эмнэлгийн эмч нар “энэ хүн найдваргүй, маш их цус алдсан, толгойдоо буудуулсан” гэж хэлж байсан. Би амь хохирогч дүү болох ын хэвтэж байсан өрөөнд ороод харахад маш их цус алдсан, буудсан газар нь нүх гарсан байдалтай харагдаж байсан, би хараад дүү маань найдваргүй болсон байна гэж мэдсэн. Бид нар гомдлын мөр гээд аймгаас эмч дуудсан, аймгийн эмч Түдэвтэй сумын эмчийг явуулсан, Түдэвтэй сумын эмч ирэхэд манай дүү нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

-Гэрч ын “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн нар жаргаж байх үед манай дүү мах чанаж байна гэхээр нь би гэрээсээ мотоциклтой ирсэн. Тэгээд би дүү *******ийн гэрт ирэх үед хотныхоо хойд талд адуу хашиж байсан. Адуу хашиж байх үед манай дүү *******, талийгаач , буюу , нар байсан. Тэр үед манай дүү болох *******ийг адуу хашиж байсан хашааны урд хэсэгт дээр нь гарчихсан, хүзүүг нь заамдчихсан байсан. Тэгээд би тухайн үед салгах үедээ ******* болон , нарыг ингээд явчхаарай гэж хэлсэн. Тэр үед ******* миний мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. ******* дүү миний мотоциклийг унаад явсан учир *******ийн мотоциклийг асаах гэсэн боловч түлхүүргүй байсан. Тэгээд байж байтал *******ийн гэр рүү талийгаач , , нар дүүгийн араас гэрийнх нь зүг рүү явсан. Би тэндээс *******ийн гэрийн ард талд 2, 3 хүн харагдахаар нь *******ийн гэр рүү явж байтал хотны зүүн талд мотоциклоо үлдээгээд буу барьчихсан гэр рүүгээ явж байсан. Тухайн үед *******ийн гэрийн үүдэнд талийгаач *******, нар байсан. Тэгж байтал би гүйгээд ирэх хооронд буун дуу гарсан. Тэгээд би *******ийн гараас бууг булааж авсан. Тэгээд би *******ийг барьж автал намайг өшиглөөд надаас мултарсан. Тэгээд би сандраад гэр рүүгээ явсан. маркийн буу өөрийнх нь эзэмшлийн буу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,

-Гэрч ын: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орой би гэрийнхээ ойролцоо хонио хотлуулаад явж байтал манай нөхөр ******* мотоцикл уначихсан, согтуу ирээд миний хажууд эргэж байгаад газар уначхаад босож ирээд надад хандаж “намайг , нар зодчихлоо, чи миний араар суу 2-лаа тэд нар дээр очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу болохоор нь айгаад суугаагүй “чи явж бай би араас чинь очъё” гэж хэлээд явуулсан. Тэгтэл манай нөхөр мотоциклтойгоо хөдлөөд гэрийнхээ зүгт явсан. Би хонио туугаад гэр рүүгээ дөхүүлчхээд гэрийн ард талд байдаг хашаан дээр яваад очтол буюу , буюу нар мотоциклоо унаад хөдлөх гэж байсан. Тэгэхээр нь би тэр 2-т хандаж “та 2 яагаад хөгшин настай хүн цохиод байгаа юм” гэж хэлэхэд “эгчээ би цохиогүй шүү дээ” гэж хэлсэн харин буюу нь ямар нэгэн зүйл яриагүй мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр рүүгээ дөхөөд хонио хотлуулаад гэрийн ард ирж байтал манай гэрийн урд талд буу дуугарсан. Тэгэхээр нь би гэрийнхээ үүдэнд хүрээд иртэл талийгаач энгэрээ барьчихсан билүү толгойгоо барьчихсан билүү зогсож байсан. Тэгэхээр нь тэр хүүхэд дээр гүйгээд очтол нүүрэн талаас нь цус гараад газар унасан, би сандраад чи хүн буудчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгээд би юу болсон талаар сайн мэдэхгүй байна, ухаан санаа орж гараад байсан, нэг хүн дуудлага өг гэж хэлэхээр нь би гэр рүүгээ ороод утсаар дуудлага өгөх гэхэд дугаарыг нь санахгүй, бас утас нэгжгүй байхаар нь гараад зүүн талынхаа айл руу явсан, тэгээд юу болсон талаар санахгүй байна. Хэд гэсэн дугаар руу залгасан талаараа мэдэхгүй байна, зүүн талын айл болох гэдэг хүний утас сүлжээгүй болоод байхаар нь антеныг нь авч яваад эвдэлсэн. Тэгээд дуудлага өгч чадаагүй сандраад эргээд гэртээ иртэл талийгаач манай гэрийн үүдний баруун хэсэгт хэвтэж байхаар татаад гэртээ оруулах гээд дийлээгүй, сонин дуу гараад хэвтээд байхаар нь орхиод хадам эгчийнхээ гэр рүү явж байтал манай гэрийг чиглээд машин ирж байхаар нь тэр машины өөдөөс явсан. Тэр машин намайг хараагүй манай гэр рүү яваад очсон. Тэхээр нь би тэр машины араас яваад гэртээ иртэл нөгөө машин манай гэрийн гадаа байсан ыг аваад явсан манай гэрт хэн ч байхгүй байсан. Тэгээд би дахин гэдэг хүүхний гэрт яваад очтол гэдэг эмэгтэй танай гаднаас хөдөлсөн машин тэр явж байна гээд Увс аймгийн Зүүн хангай сум руу явж байгаа нэг машиныг заасан. Тэгэхээр нь би гэртээ ирээд машинаа асаагаад явах гэж байтал манай хүү болох хүрээд ирсэн. Тэгэхээр нь хүүгээрээ машин бариулаад Зүүнхангай сумын эмнэлэг рүү явсан. Зүүнхангай сумын эмнэлэг дээр иртэл амь хохирогчийг эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэгээд бид нар эм тариа хайгаад тэр хавиар байж байтал нас барсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/,

-Гэрч ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны орой 17-18 цагийн орчим Баянхайрхан сум Минж багийн нутаг Хар чулуу гэх газар талийгаач ын хамт очсон. гэдэг хүн адуугаа хашаад унага тамгалж байсан хашаан дээр очсон. Тэр хашааг хэний хашаа гэдгийг би сайн мэдэхгүй. Намайг уг хашаан дээр очиход , ын эхнэр, ын ах гэж дууддаг ах, түүний эхнэр, гэдэг залуу нар байсан. Тэр хүмүүс тэр хашаанд адуугаа хашаад унага тамгалж байсан. Талийгаач ах гэх хүнээс эмээлийн өртөг авна гээд очсон. Тэгээд ах бид 2 тэдгээр хүмүүс дээр очоод 2-3 дааганы гаранга аваад байж байтал /*******/ гэдэг хүн ирсэн. Тэгтэл ах унага тамгалах найр болж байна архи задал гэж хэлээд 0.75 литрийн архи задалсан. Тэр архийг тэнд байсан эрчүүд нь буюу , ,  /*******/, талийгаач , , бид нар хуваагаад уусан. Тэр хооронд ах хашаанаас адуугаа гаргаад гэдэг залуу адуугаа хашсан. гэдэг залуугийн адууг хашиж өгөөд ах эхнэртэйгээ, ах эхнэртэйгээ гэр гэр рүүгээ явцгаасан. Тэнд талийгаач , /*******/, бид 4 үлдсэн. Талийгаач , /*******/, 2 газар суугаад би хажууд нь зогсож байтал ах талийгаач ах бид 2-т хандаад “Минжийн арын хулгайч нар та 2 миний бор хээр морийг идсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь талийгаач ах “тийм юм байхгүй шүү дээ ахаа, бид нар чинь мах цусны тасархай шүү дээ, юу гэж тийм юм байх вэ” гэж хэлсэн. Тэгтэл ах дахин “та нар идээ биз дээ гэж” хэлээд босож ирээд над руу хараад чи ч гэсэн хамт идэлцээ биз дээ гэж хэлээд намайг нэг удаа алгадаад, нэг удаа нүүрэн хэсэгт цохисон. Тэхээр би цааш түлхтэл газар сөхрөөд суусан, тэгээд босож ирээд дахин цохих гэхээр нь дахин түлхтэл гараараа газар тулаад унасан, дахин босож ирээд чи муу миний адууг идээ биз дээ гээд над руу нулимаад намайг дахин цохих гэхээр нь энгэрээс нь барьж аваад, хөлөөрөө дэгээдэж унагаагаад дээр нь дараад суусан. Би дээр нь дарахад ах мотоциклтой ирээд “ахын дүү боль, хэрэггүй, босчих” гээд намайг босгоод, ахыг бос харь гээд босгосон. ах босож ирээд мотоцикл унаад гэр рүүгээ явсан, араас нь ах ахын араас явсан. Тэгээд хашаан дээр , талийгаач бид 3 үлдээд 30 орчим минут юм яриад сууж байгаад ах бид 2-г явах гэтэл гэдэг залуу 3-лаа ахынхаар хэсэх үү гэсэн. Тэгтэл талийгаач ах за тэгье гээд бид 3 миний мотоциклоор ахын гэр рүү явсан. Миний мотоциклийг талийгаач ах унаад, араар нь би суугаад, миний араар суугаад бид 3 ахын гэрийн араар очоод машины хажууд мотоциклоо зогсоогоод буугаад дараа нь би буугаад тэгээд талийгаач ах буусан. Би ахын гэрт түрүүлээд ортол гэрт нь хүн байхгүй гэрэл нь асаалттай байхаар нь буцаад гэрээс гарах үед гадаа буу дуугарсан тэгээд хартал ахын гэрийн баруун урд хэсэгт талийгаач газар унасан байдалтай, амнаас цус гарч байсан. Талийгаач ах гэрийн үүднээс 1 метр орчим зайтай унасан байсан. Би очоод ахаа юу болсон бэ, та яасан бэ гээд тэвэрч авах хооронд гэрийн хаа нэгтэй нэг эрэгтэй хүн “ чи хүн буудчихлаа шүү дээ” гээд орилж байсан. Тэр хүн хаанаас хэн орилж байсан талаар мэдэхгүй байна. Миний бодлоор ах байсан байх, гэдэг залуу хаашаа явсан нь бүү мэд алга болсон байсан. Намайг ахыг тэврээд байж байтал ахын гэр рүү нэг хүн гүйгээд орох шиг болсон, тэгээд хартал ах гэртээ орчихсон гэрийнхээ тавиур дээрээс хутга авч байхаар нь би гэрийнх нь хаалгыг гаднаас нь дарж байгаад уяагаар уячхаад зугтаасан. Намайг гэрийнх нь хаалгыг дараад зогсож байхад ах гэртээ ална, тална гээд орилоод байхаар нь би айгаад зугтаасан. Тэгээд гэрийнх нь хойд талд байдаг хадан цохионы ард ортол араас ахын эхнэр уйлчихсан гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би ах хүн буудчихлаа шүү дээ цагдаа дууд, эмнэлэг дууд гэж хэлээд, өөрөө буцаад гүйж очоод талийгаач ахын гараас өөрийнхөө мотоциклийн түлхүүрийг аваад мотоциклоо асаагаад талийгаачийн ах гэдэг хүний гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/,

-Гэрч Б.ын: “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед Хар чулуу гэх газарт байх *******ийн гэрийн хойд талд байх малын хашаанд унага тамгалсан юм. Тухайн үед //, түүний эхнэр, би эхнэртэйгээ тухайн газарт байсан. Тэгээд ******* мотоциклтой тухайн газарт ирсэн. Тэгээд байж байтал Мөнгө гэх нэртэй хөгшин хүн ирсэн. Түүний дараагаар , нар нэг мотоциклтой ирсэн. Тухайн үед тэр хоёрыг ирэхээс өмнө 0.75 литрийн хэмжээтэй архи задалж уугаад 4 хуруу архи үлдэх үед //, нар ирсэн. Тухайн үлдсэн архийг ууж дуусгаад тарцгаасан. //, *******, , нар үлдсэн. Би болон бусад хүмүүс гэр рүүгээ ирсэн. Тэрнээс хойш үлдсэн хүмүүстэй уулзаагүй. Эхнэр нь *******ийн гэрийн гадаа хүмүүс орилоод байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-59-р хуудас/,

-Гэрч : “...Тэгээд 95-тай дугаараас буюу залгаад буюу *******ийн гаднаас буу дуугараад, хүмүүс шуугилдаад байна одоо яанаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62-р хуудас/,

-Гэрч Ц.гийн “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орой нар давж байх үед галаа түлэх гээд гадаа гарахад *******ийн зүгээс орилолдох чимээ гарсан. Мөн бууны чимээ гарахаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод гэртээ ороод галаа түлж байтал *******ийн эхнэр манай гэрт орж ирээд хүн буудчихлаа дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өнгөрдөг талийгаач *******ын хамаатны гэх хүн рүү утсаар хойд *******ийнд болохоо байлаа дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд *******ийн эхнэр нь аккумлятораа болон утсаа өгөөч гэсэн. Тэгээд аккумлятораа даахгүй байсан учир гэр рүү нь дөхүүлж өгсөн. Тэгэхэд ******* нь өөрөө хүн буудчихлаа гэж хэлээд байхаар нь би айгаад гэр рүүгээ буцсан. Тэгээд би цай хоолоо хийж байх үед гэрийн гадаа гарах үед доороос чиглэлтэй *******ийн гэр рүү нэг машин очсон. Тухайн машин Зүүнхангай сум руу чиглээд явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал *******ийн эхнэр манай гэрт ирээд манай ахын гэр рүү явах үед нэг машин зөрөөд явчихлаа юун машин байсан юм бол гэхээр нь би танай гэр рүү нэг машин үүдэнд гэрлээ чиглүүлээд Зүүнхангай сум руу явсан гэж би хэлсэн. Тэгээд *******ийн эхнэр нь араас нь би явахаас гэж хэлээд манайхаас гарсан. *******ийн эхнэр хүн буудчихлаа гэж хэлсэн. Нутгийн хүмүүс болон эхнэр нь *******ийг гэж дууддаг юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас/,

-Гэрч ын “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орой 22-23 цагийн орчим байхаа, цагийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Манай найз над руу залгаад “манай хамаатны ах *******ийн гэрийн гадаа зодоон цохион болоод буу дуугарсан байна чи очоод хараадхаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаар ганцаараа яваад ******* гэх айлын гадаа очиход гэрийнх нь хаалганы гадна, баруун талд, хаалганаас 1-2 метр зайтай амь хохирогч ******* баруун талын гараа доороо хийсэн, толгой нь зүүн тийш харсан, нүүр, толгой хэсэг нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Би машинаасаа буугаад явж очоод дуудаад, татаж үзэхэд ямар нэгэн хариу үйлдэл гаргаагүй, амьсгалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би буцаад машиндаа суугаад гэр рүүгээ яваад гэртээ очоод өөрийн төрсөн дүү болон авга ах нарыг аваад буцаад *******ийн гэр рүү явсан. Би 2 дахь удаагаа явахдаа гар утсаа дүүдээ өгөөд бичлэг хийж очоод амь хохирогч *******ыг өргөөд машиндаа оруулаад Увс аймгийн зүүн хангай сумын эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/,

-Гэрч ийн “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орчим байхаа хэдний өдөр байсан талаар сайн мэдэхгүй байна.  Ажлаа тараад гэртээ иртэл манай эгч Завхан аймаг Баянхайрхан суманд ахынд согтуу хүмүүс буу шийдэм болоод байсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Завхан аймаг Баянхайрхан суманд байдаг өөрийн найз руу утсаар залгаад “хойно ахынд согтуу хүмүүс буу шийдэм болоод байсан гэнэ чи очоод юу болсон талаар хараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд за гэж хэлсэн. Тэгээд эргээд над руу залгаад. ахын гэрийн гаднаас амь хохирогч ыг аваад Зүүнхангай сумын эмнэлэг дээр аваад ирлээ гэж хэлсэн. Юу болохыг харж байгаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р хуудас/,

-Гэрч н “...*******ийн гэр рүү яваад гэрийнх нь баруун хойд талд байх машины тэнд очоод зогстол гэрийн урд талд буу дуугарсан, тэгтэл *******ийн эхнэр миний хажууд ирээд “чи юу хийж байгаа юм яваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айж сандраад мотоциклоо асаагаад хөдлөөд адуу хашсан хашаа руугаа явсан. Намайг мотоциклоо асаагаад *******ийн гэрийн баруун хойд талаас хөдлөх гэж байтал *******ийн эхнэр “ чи ...  гээд цааш юм хэлсэн” цааш нь юу гэж хэлснийг би сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,

-Гэрч ын “...2022 оны 08 дугаар сарын 17-ны орой цагийг нь нарийн мэдэхгүй байна. 22 цаг өнгөрч байхад эмнэлэг дээрээ байж байхад эмнэлгийн гадаа жолооч нь гэсэн нэртэй жижиг цагаан машинтай 3 хүн ирсэн байсан. Би тэднээс хаанаас ирсэн хүмүүс вэ гэж асуухад Завханы Баянхайрхан сумаас хүнд буудуулаад айлын гадна ухаангүй хэвтэж байхаар нь авч ирсэн гэсэн, энэ хүнийг таньдаг юм уу гэж асуухад хажуу айлынх нь хүн байгаа юм гэж жолооч нь хэлж байсан. Би машиных нь хойд хаалгыг онгойлгоод үзэхэд хойд суудал дээрээ хэвтүүлсэн биеийнх нь нүүр хэсэг, гар, хувцас нь битүү цус болоод хатчихсан байсан. Тэгээд эмнэлэг рүү өргөж оруулаад цусыг нь цэвэрлээд үзлэг хийхэд гадаа ухаангүй удаан байсан бололтой гар хөл нь даарч бээрсэн байдалтай байсан...Эмнэлэгт ухаангүй ирсэн. Амин үзүүлэлтийг нь үзэхэд артерийн даралт 0.60, 75.40, Т-35 фульс-50-56 хооронд сатураци-82-85 байсан. Гар хөхөрч бээрсэн, асуусан асуултад хариулж чадахгүй цусыг нь цэвэрлэхэд зүүн завж хэсэгт сум орсон шархтай гадагшаа гарсан сумны шарх байгаагүй. Тэгээд эмчилгээ эхэлсэн, 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цаг 50 минутад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсож нас барсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

-Гэрч , нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 86-87-р хуудас/,

-Шүүгдэгч *******ийн: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймаг Баянхайрхан сумын Минж багийн нутаг дэвсгэр Хар чулуут гэх газар гэдэг айл унага тамгалсан. Тэр газар нь манай гэрээс 100 гаран метр зайтай газар юм. Унага тамгалж дуусаад , түүний ах гэж дууддаг хүн, бид нар 2 шил архи уусан. Тэгээд байж байтал гэж дууддаг залуу нар мотоциклтой ирсэн. Тэр хоёрыг ирэхэд ахтайгаа хамт явчихсан. бид 2 байсан. гэж дууддаг залуу 2 над руу дайраад чи ад их тусалдаг билүү гээд намайг хэд хэд цохисон. Тэгж байтал манай ах ирээд тэр хоёрыг надаас салгасан. Тэгэхээр нь би ахынхаа мотоциклыг унаад гэр рүүгээ явсан, гэртээ очоод гэр дотор орны дээд талд байсан Тоз-8 маркийн буугаа аваад гэрээс гараад малын хот руу явсан. Тэгж байтал өнгөрдөг манай гэрийн баруун талаар тойроод ирсэн. Тэгэхээр нь айлгах гээд дээгүүр нь буудах гэж байгаад ыг буудчихсан байна лээ. Тэгээд би буудчихаад дээр яваад очтол хурхираад хэвтэж байх шиг байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод эхнэр д хэлээд манай эхнэр гарч яваад ойр хавийн айлаар тусламж дуудахаар явсан би тухайн үед нэлээн их согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...Намайг цохиж, зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 000000061 дугаартай: “Амь хохирогч *******ын биед галт зэвсгийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт, доод эрүүний цөмөрсөн хугарал, зүүн хацрын нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч *******ын цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн гэмтэл байх ба нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэмтэл байна. Амь хохирогч *******ын цогцост учирсан гэмтэл нь амьд байх цаг хугацаанд хэн нэгэн хүний үйлдлээс болж галт зэвсгийн алсын зайн буудалтаас үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогч *******ын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч ******* нь галт зэвсгийн гэмтэл, алсын зайн буудалт, зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 163-166-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2501 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “” дугаартай, замаг “” дугаартай буу нь хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5.6х15R /.22LR/ мм-ийн калибрьтай -01 загварын бага калибрын винтов буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд тэнцэхгүй тул сангийн анги “” дугаартай, замаг “” дугаартай галт зэвсгээр буудагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь сангийн анги “” дугаартай, замаг “” дугаартай галт зэвсгээр буудагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь цэнэглэгдсэн, гох дарагдаагүй үед доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн сумын хошуу нь шинжилгээнд тэнцэхгүй тул уг сумны хошууг шинжилгээнд ирүүлсэн дээрх хонгиотой нэг сум байсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 105-112-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2502 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бүсэнд урагдалт, ногоон цамцанд ханзралт, цэнхэр дээлэнд гогодолт, түлэгдэлт үүссэн байна. Урагдалт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Ханзралт гогодолт, түлэгдэлт шинээр үүссэн байна. Хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 115-119-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4187 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. “Амь хохирогч *******ын цус” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-126-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4188 дугаартай “...*******аас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-126-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4191 дугаартай “...Амь хохирогч *******ын хоёр гараас бэхжүүлэн авсан гэх хумсанд цус болон биологийн ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 128-129-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4193 дугаартай “...ХГҮ-ээр хураан авсан гэх маркийн галт зэвсэг, түүний эд ангиас цус болон биологийн бусад ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 132-133-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 000000048 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн богино ханцуйтай футболк, бор өнгийн эрээн тодорхой дээл хувцсанд урагдалт, цооролт, ханзралт зэрэг гэмтэл байна. Футболкны зүүн мөрний дээр зах ирмэгээс оёдлыг дагуу 12 см урттай шинээр үүссэн урагдалт байна. Дээлний баруун ханцуй хэсэгт 25х17 см, зүүн ханцуй хэсэгт 13х10 см талбайд хуучин урагдалт цооролттой, дээлийн энгэр хэсгийн 2 дахь шилбэ, 1 дэх товч оёдлын дагуу шинэ ханзралт байна. Уг дээлний ар хэсэгт 20х9 см, зүүн ханцуй хэсэгт 8х6 см, баруун ханцуй хэсэгт 4х2 см хэмжээтэй хуучин урагдалт цооролт байна. Уг шинэ гэмтлүүд нь татаж чангаах хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Уг урагдалт, ханзралт, гэмтэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үүсэх боломжтой. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 136-138-р хуудас,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4189 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гэрч ын ын баруун, зүүн гарын арчдас, гийн баруун, зүүн гарын нийт 4 ширхэг арчдаст дарь тортгийн элементүүд илрэхгүй байна...” дүгнэлт /хх-ийн 146-147-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4192 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн дугаартай, 934 замгийн дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 151-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4190 дугаартай “...Амь хохирогч *******ын цогцсоос хураан авсан гэх хөх өнгийн дээл, шар өнгийн бүх, ногоон өнгийн футболк зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна, В /III/ бүлийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 153-154-р хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-6-р хуудас/,

-Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18-р хуудас/,

-Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 226-239-р хуудас/,

-Завхан аймгийн Тэс сумын багийн засаг даргын: “ овогтой нь хүү овогтой ын хамт Тэс сумын багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт,

-Ж.ын 13А маягтын хуулбар,

-Ж.ын үзлэг шинжилгээний баримтууд,

-“******* нь ял шийтгүүлж байгаагүй талаарх” ял шийтгэлийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх ба тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хязгаарласан зүйлгүй байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд дүгнэлтүүд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдалгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

-Гэрч ын “...Тухайн үед *******ийн гэрийн үүдэнд талийгаач *******, нар байсан. Тэгж байтал би гүйгээд ирэх хооронд буун дуу гарсан. Тэгээд би *******ийн гараас бууг булааж авсан. Тэгээд би *******ийг барьж автал намайг өшиглөөд надаас мултарсан...” гэсэн,

-Гэрч ын “...Би гэр рүүгээ дөхөөд хонио хотлуулаад гэрийн ард ирж байтал манай гэрийн урд талд буу дуугарсан. Тэгэхээр нь би гэрийнхээ үүдэнд хүрээд иртэл талийгаач энгэрээ барьчихсан билүү толгойгоо барьчихсан билүү зогсож байсан. Тэгэхээр нь тэр хүүхэд дээр гүйгээд очтол нүүрэн талаас нь цус гараад газар унасан, би сандраад чи хүн буудчихлаа шүү дээ гэж орилсон... гэсэн,

-Гэрч ын “...Би ахын гэрт түрүүлээд ортол гэрт нь хүн байхгүй гэрэл нь асаалттай байхаар нь буцаад гэрээс гарах үед гадаа буу дуугарсан тэгээд хартал ахын гэрийн баруун урд хэсэгт талийгаач газар унасан байдалтай, амнаас цус гарч байсан. Талийгаач ах гэрийн үүднээс 1 метр орчим зайтай унасан байсан. Би очоод ахаа юу болсон бэ, та яасан бэ гээд тэвэрч авах хооронд гэрийн хаа нэгтэй нэг эрэгтэй хүн “ чи хүн буудчихлаа шүү дээ” гээд орилж байсан...” гэсэн,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын: “...2022 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан аймаг Баянхайрхан сум Бага овооны өвөр гэх газар хадам дүү болох гийн гэрт байж байтал хадам дүүгийн хүүхэд гэдэг залуу энэ хэрэг болсон талаар надад ярьсан. Тэгэхээр нь би хадам дүү гийн хамт Баянхайрхан сум Модон давааны ам гэх газар байх гэртээ яваад очтол манайд манай гэрийнхэн байсан ба гэдэг залуу ирээд “ыг ******* буудчихлаа” гэж хэлсэн гээд байж байсан...” гэсэн,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 000000061 дугаартай: “Амь хохирогч *******ын биед галт зэвсгийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт, доод эрүүний цөмөрсөн хугарал, зүүн хацрын нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч *******ын цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн гэмтэл байх ба нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэмтэл байна. Амь хохирогч *******ын цогцост учирсан гэмтэл нь амьд байх цаг хугацаанд хэн нэгэн хүний үйлдлээс болж галт зэвсгийн алсын зайн буудалтаас үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогч *******ын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч ******* нь галт зэвсгийн гэмтэл, алсын зайн буудалт, зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт, хэргийн газар, цогцос, гар утас, эд зүйл, хувцсанд үзлэг хийсэн, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь *******ыг буудаж амь насыг нь хохироосон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан цаг хугацаа, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ыг буудаж, хохирогч нас барсан гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт өөрийн гэрийн гадна талд согтуугаар *******ыг буудаж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг хэн нэг этгээдтэй хамтран үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинжүүд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Мөн түүнчлэн хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илрэх бөгөөд ******* нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж байсан боловч үйлдсэн үйлдлээрээ үр дагаварт хүргэж, хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд прокурорын яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна...”  гэсэн дүгнэлт гаргасныг шүүх  харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нийгмийн зүй зохист харилцааны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, хоорондын харилцааны зохисгүй хандлага, архидан согтуурсан байдал, ахмад настнаа хүндлэх, өөрөөс дүү хүнд үлгэрлэх нийгэм, гэр бүл, төрөл садны харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ алдагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч “...8-12 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч *******ийг  шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан "Гэм буруугийн зарчим"-ыг удирдлага болгов.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь "ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүхээс шүүгдэгчид учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг нь болон түүний хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, насны онцлогийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулах учир түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 165 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас *******ын амь нас хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч өөрийн  гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг  хариуцан арилгах нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчээс 27,931,177 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч 14,745,872 төгрөгийн хохиролтой холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим нь нотлох баримтгүй, зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй, харин 13,185,305 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтуудаар нотлогдож байхаас гадна тэдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхэд жагсаалтаар гаргаж өгсөн 23,505,000 төгрөгийн, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 2 баримтаар гаргаж өгсөн 148,000 төгрөгийн, гэм буруугийн шүүх хуралдаанд 8 баримтаар гаргаж өгсөн 1,228,177 төгрөгийн хохирол, малчин авч ажиллуулсны хөлс 2,000,000 төгрөг, 7 ламд өгсөн хонины үнэ 1,050,000 төгрөг, нийт 27,931,177 төгрөгийн хохирол гаргуулна гэж нэхэмжилснээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14 баримтаар гаргаж өгсөн 9,717,000 төгрөгийн, шүүхэд хэрэг ирсний дараа 12 баримтаар гаргаж өгсөн 2,092,128 төгрөгийн, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 2 баримтаар гаргаж өгсөн 148,000 төгрөгийн, гэм буруугийн шүүх хуралдаанд 8 баримтаар гаргаж өгсөн 1,228,177 төгрөгийн, нийт 13,185,305 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 7 ламд өгсөн гэх хонины үнэ 1,050,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр, өмгөөлөгч авсны зардал 2,000,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон  эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа  талуудын чөлөөт байдал  тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөр үндэслэлээр, 11,695,872 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтгүй үндэслэлээр, нийт 14,745,872 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 13,185,305 төгрөгийн баримтууд нь хохирогчийн амь хохирсон  болон шашны зан үйл үйлдсэн гэх цаг хугацаатай тохирч байгаа бөгөөд, зайлшгүй хэрэглэгдэх зүйлс мөн байна гэж шүүх үзсэн тул “...хөдөөгийн дэлгүүрүүдийн ихэнх нь тамга тэмдэг байдаггүй...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарыг харгалзан үзэж бүрэн хангасан болно.

  Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацаагаар завсарлага авч гэмт хэргийн улмаас хохирогч талд учирсан, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж шүүх шийдвэрлэсэн 13,185,305 төгрөгийн бодит хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж, хохирогч талд төлөх хохирол төлбөргүй болсон байна.

  *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амьд явах эрх хөндөгдөж, амь хохирсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилах боломжгүй бөгөөд  түүнийг гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

Харин хохирогч талаас амь хохирогч *******ын ээж Ж. нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санаагаар унаж, сэтгэцэд нь өөрчлөлт орсон талаар шүүх хуралдаанд тайлбарлаад, шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 40,000,000-50,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч холбогдох баримтууд хэрэгт хангалттай авагдаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбогдох баримт авагдаагүй, шүүх хуралдаанаар энэ талаарх асуудал хэлэлцэгдээгүй тул шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч талаас Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд өмнөх шүүх хурлуудад ирж буцсан зардлын 381,292 төгрөгийн баримтыг гарган өгч, шүүгдэгчээс гаргуулан өгөхийг хүссэн  боловч шүүх хуралдааны явцад уг хүсэлтээсээ татгалзаж, дээрх нотлох баримтуудыг буцаан авах хүсэлт гаргасныг шүүх хангаж холбогдох нотлох баримтуудыг буцаан өгсөн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар сумны хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гарын арчдас 4 ширхэг, гол төмрийн арчдас 1 ширхэг, биологийн ул мөр 1 ширхэг, гол төмрийн дугаартай маркийн буу 1 ширхэг, дугаартай замаг 1 ширхэг, гар утасны бичлэг бүхий CD 1 ширхэг хураагдсан ирсэн байх ба хэрэг шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд сумны хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гарын арчдас 4 ширхэг, гол төмрийн арчдас 1 ширхэг, биологийн ул мөр 1 ширхэг зэргийн ач холбогдол үгүй болох тул устгаж, тусгай журмаар шийдвэрлэгддэг тул гол төмрийн дугаартай маркийн буу 1 ширхэг, дугаартай замаг 1 ширхгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бэхжүүлсэн тул гар утасны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Харин шүүгдэгчийн хуваарьт эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 5 /тав/ жил, 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжилсэн 27,931,177 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 14,745,872 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 13,185,305 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн болохыг, цаашид энэ хэрэгт шүүгдэгч *******өөс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, сэтгэл заслын эмчилгээний төлбөрт 40,000,000-50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан сумны хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гарын арчдас 4 ширхэг, гол төмрийн арчдас 1 ширхэг, биологийн ул мөр 1 ширхэг зэргийг устгаж, гол төмрийн дугаартай маркийн буу 1 ширхэг, дугаартай замаг 1 ширхгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлж, гар утасны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

8.Шүүгдэгчийн хуваарьт эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.УРТНАСАН

 

          ШҮҮГЧИД                                     Б.ӨЛЗИЙХИШИГ

                                                                                  Ж.ОТГОНХИШИГ