Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

                         

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч, Д.Мэндээ, Н.Энхжаргал / онлайнаар /,

Шүүгдэгч: , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914004860128 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт ын , / РД:/,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт гийн , / РД:/,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / РД: /,

 4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт ын Оюун-Эрдэнэ, / РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай ******* нь Монгол улсын хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******аас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “Өгөөж мөрөн” авто сургуулийн багш *******аар дамжуулан *******аас 50000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах Тахилгат цэцэн хайрхан жолооны сургуулийн захирал ажилтай ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******д Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч *******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад өгөхдөө тэнцээгүй байхад нь *******аар урьдчилан бэлдүүлсэн байсан 50 000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан *******д 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.НаранАмгалангийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад 3 унасан бөгөөд, шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Өгөөж мөрөн” авто сургуулийн жолооны багш *******аар дамжуулан 50,000 төгрөгийн хахуулийг цагдаагийн албан хаагч *******д өгсөн,

Шүүгдэгч / / нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох *******аас *******ын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна, Цагдаагийн газрын 3 дугаар давхарт байрладаг хурлын заал гэх танхимд 10 орчим хүний хамтаар *******аас шалгалтыг цаасан, 20 нүд бүхий хүснэгттэй, хууль дүрмийн тестийн материалаар авсан. ******* нь заалны цонхон талд, урд талаасаа 4 дэх ширээнд сууж байсан юм. Тэгээд 15 минутын хугацаатай шалгалтаа аваад, тухайн хүмүүсийн шалгалтын материалыг засаад өөрсдөд нь шалгалтын материалыг өгөөд явуулсан.******* тухайн шалгалтад тэнцээгүй харагдаж байсан. Шалгалтыг би ганцаараа авсан. Тухайн өрөө нь уг нь камертай юм. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би *******ын надад өгсөн гэх 50,000 төгрөгийг аваагүй учраас би хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2018 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд шалгалт аваагүй, шалгалт авсан цаг хугацаа нь бол 2018 оны 08 дугаар сарын 10-дын үеэр байгаа Тэрнээс хойш шалгалт аваагүй, хууль дүрэм нь өөрчлөгдөөд шалгалт аваагүй юм гэж хариулав. 3,4 дэх асуултыг алдсан гээд. хэрэгт авагдсан тестийн материал нь миний шалгалт авсан гэх шалгалтын материал биш байна, он сар нь хамгийн гол нь 2018 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдөр мөн биш эсэхийг нь материалыг нь дахиж хуулбарлуулж харах хүсэлтэй байна. Тэр материалыг Шинэ үйлс өөд ТББ-аас бүрдүүлж ирсэн материал байгаа. Түүн дээр хууль дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотой баримт материал явуулахад материал дээр гарын үсэг зураад явуулсан. Тасгийн дарга хянаад албан бичгээр ЦЕГ-н бүртгэл хяналтын төв рүү явуулсан байгаа. Шинэ үйлс өөд ТББ-н ажилтан намайг ажил дээр байж байхад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр билүү ямар ч байсан бүртгэл хяналтын төв рүү явуулсан албан бичгийн он сартай ойролцоо цаг хугацаанд ирж надаар материалууд дээр гарын үсэг зуруулсан. Манай Замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Ууганбаяртай уулзчихсан , мэргэжилтнээрээ гарын үсэг зураад хуучнаараа явуулчих гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгээд материалууд дээр нь буюу 45 хүний материал дээр гарын үсэг зураад явуулсан юм. Манай өрөөнд бол шалгалт авагдаагүй *******аас шалгалтыг би зааланд авсан. ******* намайг *******аас шалгалт авч байхад байгаагүй. намайг шалгалт аваад дууссанаас нэлээд хойно манай өрөөнд орж ирээд бичиг баримт өгөөд гарсан. 2015 оны А/186 дугаартай хууль зүйн сайдын тушаалаар өмнө сэргээх шалгалтыг авдаг байсан юм. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн сайдын 2018 оны А/142 тушаалаар өмнөх тушаал хүчингүй болсон. Тэр тушаалаар бол манай тасаг, нэгж жолоодох эрх сэргээх шалгалт авах эрхгүй болсон бөгөөд манай хийж хэрэгжүүлж байсан ажил нь ТББ-д шилжсэн юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сард авсан ажил нь миний хийх ёстой ажил биш болсон байсан бөгөөд хуулиар хүчингүй болсон байсан. 2018 оны 08 дугаар сарын 10-даар шалгалт авсаны дараа тасгийн дарга Ууганбаяр намайг дуудаж хэлэхдээ чи хуучнаараа шалгалт аваад байгаа юм уу, шинэ тушаалаар тухайн үйл ажиллагаа манайд хамаарахгүй болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 77-78 /,

... Хэргийн материалтай танилцахад ******* нь хамгийн эхэлж гэрчээр мэдүүлэг өгөхдөө би ганцаараа *******гийн өрөөнд шалгалтаа өгсөн гэж мэдүүлсэн хэрнээ, дараа нь дахиж мэдүүлэг өгөхдөө, надаас тус өөр хүмүүс шалгалт өгч байгаа харагдсан зэргээр зөрүүтэй худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би *******аас анх шалгалт авахдаа Цагдаагийн газрын 3 дугаар давхрын хяналтын камертай ярианы зааланд 10 орчим хүний хамт аваад, тэр хүмүүсээс 3 хүнийг нь бол сайн санаж байгаа, тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авхуулахаар прокурорын байгууллагад 3-4 удаа хүсэлт гаргаад хангагдаагүй байсан. Одоо надаас гаргах хүсэлт бол хуучин өрөөндөө нөхөн үзлэг хийлгүүлмээр байна. Одоо миний сууж байсан өрөө тухайн үеийнхээс тасалгаа нь өөрчлөгдсөн боловч, шилэн хаалт нь наалттай хэвээр байгаа, ******* тухайн үед манай өрөөнд орж ирээд хэрвээ надад мөнгө өгч байхыг харсан бол яг *******тай манай өрөөний үүдэн дээр мөргөлдөхөөр байсан. Би яг хаалганы хажууд ойрхон суудаг байсан. Би тухайн өдрийг яг хэлэн сарын хэдэн байсан гэдгийг тогтоож чадаагүй байсан. Сүүлд  би санаж тогтоосон. Манай өрөөнд хамт суудаг байсан Цэрэндаш байцаагч 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орсон зөрчлийг 08 сарын 08-ны өдөр шийдсэн байна лээ. Тэрнээс хойш н.Цэрэндаш ажлаа орхиод явсан юм. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр н.Цэрэндаш байцаагчид 1 зөрчил бүртгэгдсэн байсныг н.Цэрэндаш шийдээгүй би шийдсэн юм. Тэгээд бодоход 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би жолооны эрх сэргээх шалгалтыг өглөө 11 цагаас авсан. Шалгалтаа аваад буугаад ирэхэд над дээр зам тээврийн ослоор шалгагдсан н.Жавхлан гэж хүн гэж байсан. Би тухайн  Жавхлан гэх хүнийг материалуудыг шалгаад дуустал орой болтол манай өрөөнд байсан. н.Жавхлан өдөржин манай өрөөнд суусан учраас тухайн өдөр манай өрөөнд юу болсон талаар мэдэж байж магадгүй юм. Тэр хүнийг бас байцаалгамаар байна. н.Жавхлантай хамт явж байгаад осолд орсон гэх 2 эмэгтэй байсан мэдүүлэг тайлбар өгөхөд хамт байсан. Тэр 2 хүнээс мөн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байгаа юм. Би 2018 оны архивын материалуудаас шаардлагатай материалуудыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулмаар байна. ******* намайг гүтгэж байна. 2019 оны хавар ******* нь цагдаа дээр гомдол гаргаж байх үед Оюун-Эрдэнэ рүү утсаар яриад *******ын эрхийг сэргээлгэх материалыг хэн аваачиж өгсөн байна, өөрөө очиж сургалтад суусан байна уу тэрийг нь бүртгэлээс хараад өгөөч гэж асуусан. Авлигатай тэмцэх газарт энэ хэрэгт шалгагдсанаас хойш бол энэ асуудлаар би Оюун-Эрдэнэтэй утсаар яриагүй. Оюун-Эрдэнэ нэг их харьцаад байдаггүй юм. Хэргийн материалтай танилцахад нь илт худлаа мэдүүлэг өгсөн байна лээ.  ТББ дээр сургалтад суугаад тухайн байгууллагаас сургалтад хамрагдсан гэсэн батламж гаргуулаад манай дээр ирж шалгалт өгөх эрх үүсдэг байсан юм. 2019 оны 04 дүгээр сард ******* гэх хүн Баянхонгор сумын 9-р багт байрлах Есөн-эрдэнэ захын орчимд авто машинд шүргүүлсэн талаар гомдол ирж, тухайн зөрчлийг нь би материалжуулан шалгахад ******* нь холбогдогчтойгоо маргаад холбогдогчоосоо мөнгө нэхээд байсан бөгөөд холбогдогч нь тухайн үед эхлээд 500.000 төгрөг өгье гэж ярьж байснаа дараа нь холбогдогч Ууганцэцэг нь орж ирээд энэ хүний   нэхээд байгаа мөнгийг нь холбогдох баримтыг нь үндэслэж  мөнгө тушаана гэсэн. Тухайн ослын улмаас *******ын биед шүүх эмнэлгийн шинжээч томилоход гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, уг шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, дээрээс нь хохирчхоод байхад надаас баримт нэхлээ гэж над руу уурлаад байсан. Тэр үед тасгийн дарга н.Ууганбаяр дарга чи гудамжинд явж байгаа биш битгий орилоод бай гээд өрөөнөөс гаргасан. Тэгсэн удаагүй цагдаагийн газрын даргад Ууганбаяр, ******* нар нийлж өрөөнөөс гаргасан гээд гомдол гаргасан. Тухайн асуудлаар албаны шалгалтыг хэв журмын тасгийн дарга н.Мөнгөнтулга явуулсан. Тухайн албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч иргэнийг чирэгдүүлсэн асуудал тогтоогдоогүй бөгөөд 50000 төгрөг ******* *******д өгсөн талаар шалгалтын явцад гомдол гарсан тул энэ асуудлыг прокурорын байгууллага руу шилжүүлсэн байсан. ******* нь миний мэдэхээр 2006 оноос хойш байнга цагдаагаар шалгагдаж байдаг, цагдаагаар их явдаг, хүнтэй таарамжгүй, их хэл хийдэг хүн байдаг. Би яагаад мэддэг гэхээр манай төрсөн эгч Баруун бүсийн худалдааны төв дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ойр хавьд нь ******* нь хувиараа хөдөлмөр эрхэлж бараа зардаг байсан. Би эгчтэйгээ уулзах гээд хааяа очихоор ******* нь хүнтэй байнга хэрүүл хийсэн, маргалдсан байдалтай байж байдаг байсан.  Ханцуй шамлаад муу сайн пизда нар гээд айхтар үг хэлээд зогсож байдаг байсан.  Би гаднаас хараад ямар танхай хүүхэн бэ гэж харж байсан. Манай байгууллагаар ер нь гомдол их гаргаад явж байдаг хүн байгаа юм. Урьдын хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. ******* авто машинд мөргүүлсэн зөрчил шалгасантай холбоотой үндэслэлгүй мөнгө холбогдогчоос нэхсэн, баримтыг нь би холбогдогчийн шаардлагын дагуу нэхэхэд надтай тухайн асуудлаас болж маргалдсан. Жолооны эрх сэргээх шалгалтыг тухайн үед 7 хоног бүрийн 3 дахь өдөр авдаг байсан хуваарийг гаргаж өгнө, дээрээс нь *******аас шалгалт авсан гэх тесттэй миний тестийн шоглоом таарахгүй байна. Тэр талаар баримтыг гаргаж өгнө. Эрдэнэбат, Жавхлан, Баатархуяг, Гэрэлт-Ирээдүй нараас мэдүүлэг авхуулах. Прокурорт гаргасан хүсэлт дээр тодорхой дурдсан байгаа. Оюун- Эрдэнэтэй нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна. Миний зүгээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны хэрэгжсэн жолооны эрх сэргээх журмыг манай байгууллага дээр 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирээд, манай газрын дарга тасгийн даргад 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр цохолт хийгээд өгсөн байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр Бүртгэл хяналтын төв рүү албан тоотоор жолоодох эрх сэргээх хүмүүсийн материалыг явуулсан юм. Энэ талаар тасгийн дарга Ууганбаяраас мэдүүлэг авах, *******тай холбоотой зөрчил гаргаж байсан материалуудыг архиваас гаргаж өгмөөр байна. Т ******* нь илт намайг гүтгээд, нэр төрд халдаад, төрийн албан хаагчийн нэрэнд сэвтэй болж байгаа учраас гомдолтой байна..... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 218-219 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний бие 2017 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар томилогдсон. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******аас жолоодох эрхийг шалгалтыг нэг удаа авсан. Тухайн шалгалтыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 3 давхрын цагдаагийн алба хаагчдын хурлын зааланд авсан. Тухайн шалгалтыг авахад ******* нэр бүхий 10 хүнтэй уг шалгалтын танхимд баруун гар талын эгнээгийн 3 дах эгнээнд иргэний үнэмлэхтэй суусан байсан. Уг шалгалтыг авч дуусаад дүнг танилцуулаад *******ыг шалгалтад тэнцээгүй байгаа талаар хэлээд өрөөнөөс гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цохолтоор Хууль Зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаал хүчингүй болгож, Хууль Зүйн сайдын 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөр тушаал гарч байсан. Уг тушаалыг хэрэгжүүлж ажиллахын тулд жолоодох эрх сэргээх шалгалт авахаа больж, зөвхөн цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллах ёстой гэсэн чиглэл ирсэн. Тэгээд ******* *******д 50,000 төгрөгийг сургалтын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө гэдгийг ойлгуулж хэлээгүй юм шиг байна лээ. Тиймээс энэ асуудал үүссэн. Намайг олон сар жилээр сэтгэл санааны хүнд хохиролд оруулж байна. Миний ширээ н.Цэрэндаш ахын ширээтэй зэрэгцэж байдаг. ******* надад материал оруулж ирэх үед н.Цэрэндаш ах сууж байсан. Би тухайн үед хүнээс мэдүүлэг тайлбар аваад сууж байсан. ******* надад “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орж буй хүний иргэний үнэмлэхний хуулбар болон эрүүл мэндийн хуудсыг оруулж өгчхөөд буцаад өрөөнөөс гараад явсан. *******ад ******* 50,000 төгрөг өгсөн гэдгийг би 1 жилийн дараа мэдсэн. Тухайн мөнгийг ******* сургалтын байгууллагад өгөөд тухайн хүний эрх сэргэсэн гэдгийг мэдсэн.******* жолоодох эрх сэргээх шалгалтад унасан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байгаа хүмүүст зориулсан 20 тест бүхий тестийн шалгалтын 10 тестээр шалгалт авсан. Тухайн үед шалгалтын нэг асуултад буруу хариулахад тэнцэнэ. Харин 1 дээш асуултад буруу хариулбал шалгалтад унасанд тооцдог. ******* шалгалтад хэд алдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 дээш удаа алдсан байх. Тэгээд *******д шалгалтдаа унасан байснаа гэж хэлэн материалыг өгөөд өрөөнөөс гаргасан.Тухайн суралцагчдын материалыг жолооны курсийн багш болон захирал нь авчирч өгөх ёстой байдаг.

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/142 дугаар тушаал гарсантай холбогдуулан би жолоодох эрх сэргээх шалгалт авах эрхгүй болсон. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр сургалтад явсан. Тасгийн дарга ирээд намайг тухайн шалгалтад “орсон, ороогүй” бүх хүмүүсийн материалд гарын үсэг зуруулсан. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх материалд 45 хүний материалд *******ын материал байгааг ерөөсөө хараагүй. Би зөвхөн гарын үсэг л зурсан.

*******аас шалгалт авсан материалыг өөрт нь өгсөн. Цахим мэдээллийн сангаас ******* өөрөө хурууны хээгээрээ авсан баримт байсан. Тухайн материал нь сургалтын байгууллагаас ирсэн материал байсан.

Тухайн дүгнэсэн тоог сургалтын байгууллага тавьсан байсан. Тухайн үед хуучин журмаараа гарын үсэг зурах эрхтэй байсан. Харин шинэ журмаараа тасгийн даргын чиглэлийн дагуу хуучин материалууд дээрээ гарын үсэг зураад явуулсан. 

*******тай би 2019 оны 04 дүгээр сард “тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн” гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байсан. Тухайн өдөр мөргөсөн гэх тээврийн хэрэгслийг олоод *******д шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн жолоочтой *******ыг уулзуулж шийдвэрлэж дуусгасан.

Тухайн сургалтад хамрагдсан талаар жолооны курсийн багш нар суралцагчтайгаа шалгалтаа өгөх гээд ирэхэд заавал хурууны хээгээр авсан материалыг заавал шаардахгүй байж болдог.

Тухайн жолооны эрх сэргээх материал нь бүртгэл хяналтын төвд хэрэгтэй байдаг байх. Харин жолоодох эрх сэргээх шалгалт авахад багц сургалтад хамрагдсан байх шаардлагагүй гэв.

 

3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Хэрэгт авагдсан бусад баримтаар тухайн үйлдэл нь тогтоогдож байгаа тул энэ удаад мэдүүлэг өгөх шаардлаггүй гэж үзэж байна.....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 91-92, 203-204 /,

4. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ... Өгөөж мөрөн авто сургуульд би багшаар 8 жил ажилласан юм. 2010- 2018 оны 07 сар хүртэл ажиллаж байгаад 2018 оны 07 сараас Тахилгат цэцэн хайрхан нэртэй өөрөө жолооны сургууль нээгээд өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна. *******ыг би сайн таньж мэднэ. Баянцагаан гээд нэг сумын бүр нэг бригадын хүмүүс байгаа юм. Аав ээжийг нь сайн таньж мэднэ. *******ыг багаас нь мэднэ. 2016 онд би Өгөөж мөрөн авто сургуульд багшилж байхад над дээр ******* ирээд манай сургуульд сурч жолооч болж байсан юм. Дараахан нь нэг таарахад би эрхээ хасуулчихсан гээд явж байсан. Тэгээд 2018 оны 08 сарын үед би аймгийн Цагдаагийн газар дээр явж байхад *******тай цагдаагийн газрын үүдэнд таараад юу хийж яваа талаар асуухад эрхээ сэргээлгэх шалгалт өгөөд гараад ирлээ. Шалгалтдаа уначихсан талаар хэлсэн юм. Тэгээд чи төлбөр тооцоогоо хийсэн юм уу гэхэд би хийгээгүй гэхээр нь чи яваад 50 мянган төгрөгөө аваад ир гэхэд яваад аваад ирсэн юм. Тэр мөнгийг нь тэндээс яваад Шинэ үйлс билүү дээ Төрийн бус байгууллага байдаг юм. Тухайн төрийн бус байгууллага нь эрх сэргээлгэх хүмүүст сургалт ордог төрийн бус байгууллага байдаг юм. Тэрийг хариуцдаг Оюун-Эрдэнэ /99555144/ гээд хүнд бэлнээр өгсөн юм. Тухайн үед би 4-5 орчим суралцагчийн төлбөрийн мөнгийг *******ын өгсөн 50 мянган төгрөгтэй нийлүүлээд Оюун-Эрдэнэд бэлнээр нь өгсөн юм. ******* нь цагдаагийн хүлээлгийн өрөөнд сууж байхад нь би таарсан. Би тай тухайн үед ажлаар уулзаад явж байсан. Тэгээд *******ыг харчихаад юу хийж яваа талаар асуухад би эрхээ сэргээлгэх шалгалт өгөөд уначихаад явж байна гэж хэлсэн юм. Тэгээд чи төлбөр тооцоогоо хийсэн юм уу миний тухайд сургалтад суусан төлбөр тооцоо гэдэг байдлаар уг нь хэлсэн юм. Тэгэхэд ******* үгүй гэхээр нь сургалтад суусан төлбөрөө төлөөгүй юм байна гэж  ойлгоод чи тэгвэл яваад 50 мянган төгрөгөө аваад ирээ гээд явуулсан. Удалгүй ******* 50 мянган төгрөг аваад ирсэн. Тухайн мөнгийг нь би авчихаад өөрийн хөөцөлдөж байсан ажлын шугамаар тай уулзчихаад эргээд гараад ирэхэд ******* явчихсан цагдаа дээр харагдахгүй байсан юм. Би цагдаагаас гараад гадуур ажил хөөцөлдөж явж байгаад Шинэ үйлс ТББ дээр очиж Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйд *******ын 50 мянган төгрөгийг өөр бусад суралцагчдын нийлсэн мөнгөтэй нийлүүлээд яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Ямар ч байсан Оюун- Эрдэнэд мөнгө өгсөн юм. Оюун-Эрдэнэ тухайн мөнгийг бүртгэж аваад л тэгээд л би явсан Дахиж тэрнээс хойш *******тай уулзаагүй. Тэгээд сүүлд энэ оны хавар сарыг нь сайн санахгүй юм цагдаагаар явж байхад ******* нь машинд шүргүүлээд дээр шалгагдаад тэгээд хэрүүл уруул хийсэн гэж сонсогдож байсан. Нэг нутгийн таньж мэддэг юм болохоор нь амьхандаа тус болчих санаатай л мөнгө төгрөгийг нь аваачаад тушаасан юм. Надад мөнгө тушаасан баримт тооцоо гэж үлдсэн зүйл байхгүй. Манай сургуультай холбоотой манай сургуульд сурсан хүүхдүүд эрхээ хасуулсан яах вэ ийхэв болоод ирэхээр нь баримт материалыг нь бүрдүүлж төлбөр болох 40 мянган төгрөгийг тушаадаг юм. Цаанаа бүртгэж баримт бүрдүүлж тухайн мөнгө төгрөгийг авдаг байх. Төлбөр 40 мянган төгрөг үнэмлэхийн 12,500 төгрөг гээд би *******ыг 50 мянган төгрөг аваад ирээ л гэж хэлсэн юм. Тус л болох гэсэн юм. Тэгээд тэр 50 мянган төгрөгийг нь *******ын сургалтын төлбөр, үнэмлэхийн мөнгө гэдэг байдлаар Оюун-Эрдэнэд өгсөн юм. Аймгийн хэмжээнд жолооны шалгалт авах эрхтэй ганц байцаагч нь юм. Жолооны эрх сэргээх шалгалтыг цагдаа дээр өрөөндөө авдаг юм. Их хүн хамрагдах бол сургууль дээр ч ирээд л авдаг. 20 асуулттай тест өгөөд эхний 10 асуултыг нь л бөгөлдөг юм. 10 асуултаас 2 алдвал унадаг юм. 1 алдвал тэнцдэг юм. Жолооны сургууль төгсөж байгаа суралцагч бол 20 асуулттай тест бөглөж 20-оос 2 алдвал тэнцэнэ 3 алдвал тэнцэхгүй. *******г ажил хэргийн шугамаар л таньж мэднэ. Өөр ямар нэг хамаарал байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-18 /,

 

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Би энэ хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Би өмгөөлөгчтэйгөө уулзаад хахууль өгснөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхдээ хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Би яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зурсан .Би цагдаагийн газарт сургалтын материал явуулах гэж очсон. *******  надад 2 хүүхдийн сургалтын материал дутуу байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 5 цагт шуудангаар явуулдаг байсан. Тэр 2 хүүхдийн эрүүл мэндийн хуудас болон иргэний үнэмлэхийн хуулбар дутуу байсан болохоор түүнийг авчирч өгсөн. Би *******аас сургалтын төлбөрт 50,000 төгрөгийг авсан. *******д би цагдаагийн газар байна. Чи уг мөнгийг энд аваад ир л гэж хэлсэн гэв. Би *******аас мөнгийг аваад халаасандаа хийчхээд *******д өгөх гэж байсан бичгээ оруулж өгсөн.Би уг мөнгийг майхан цахир ТББ өгөөд батламжийн хуудсыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Би Шинэ Үйлс өөд ТББ 50,000 төгрөг өгсөн гэв. Тухайн ТББ 52,000 төгрөг өгөх ёстой байдаг. ******* надад 50,000 төгрөг байна гэсэн. *******ыг дараа нь 2,000 төгрөгийг өгчхөөрэй гэсэн. Би *******аас авсан мөнгөө д л өгсөн.Би д *******ын сургалтын төлбөрийн мөнгийг сүүлд нь өгсөн. Би тухайн үед д энэ мөнгийг өгөөд гэрчилгээг бичээд өгөөрэй л гэж гуйсан. Миний өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний өмнөх шүүх  хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.Намайг *******гийн өрөөнд ороход цагдаагийн ахмад н.Цэрэндаш гэх хүн байсан. *******тай өрөөндөө зэрэгцээд сууж байсан. Мөн өрөөнд нь нэг эмэгтэй мэдүүлэг өгөөд сууж байсан гэв. Би *******д мөнгө төгрөг өгөөгүй. Би тухайн үед жолооны сургуулийн захирал ажилтай байсан. Жолооны эрх сэргээхэд сургалтын төлбөрт 50,000 төгрөг авдаг. Би *******тай Өвөрхангай аймагт нүүрэлдэж мэдүүлэг өгсөн. ******* нь миний шавь учраас тэгж тусалсан юм . Би *******д сургалтын төлбөрийн мөнгө гэж хэлээд авсан. Би *******ыг “*******д уг мөнгийг оруулаад өгчих” гэж хэлээгүй . Намайг *******д сургалтын материал оруулаад өгөхөд л ******* буруу ойлгоод мөнгө өгсөн гэж ойлгосон байх.Тухайн сургалтын материал *******тай хамааралгүй.  Тухайн сургалтын материал нь “В” ангиллынх сургалтын материалууд байсан.  Би шалгалт авахад байгаагүй.Би *******, ******* нарыг хоорондоо маргаантай байсныг мэдээгүй. Энэ хэрэг шалгагдаж эхэлсний дараа маргаантай байсан талаар мэдсэн.Би тухайн сургалтын төвтэй харилцан уялдаа холбоотой ажилладаг. Тухайн төв суралцагчдын төлбөрийг дансаар болон бэлэн бусаар ч өгдөг. Хүүхдүүд “жолоодох эрхээ хасуулчихлаа” гээд ирэхээр нь би “сургалтын төвийг зааж өгөөд” явуулдаг эсхүл би өөрөө очоод сургалтын төлбөрийг тушаачихдаг гэв. Би бусад хүний дарамт шахалтад орсон зүйл байхгүй гэв.

 

6. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний тухайд *******д 50,000 төгрөг *******аар дамжуулж өгсөн нь үнэн. ******* тухайн мөнгийг *******д өгөөд ******* тухайн мөнгийг ширээнийхээ нүд рүү хийснийг би харсан нь үнэн. Энэ талаар хамгийн эхэлж өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэг дээр тодорхой үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. тухайн мөнгийг би авлигал өгсөн гэдэг санаагаар өгөөгүй, тухайн хүнд мөнгө өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Болдоггүй асуудал гэдгийг ойлгож мэдлээ. Төрийн албан хаагчдын авлигал авч байгаа асуудлыг ил болгож хуулийн байгууллагад би анх биеэр ирж мэдэгдсэн. Тэгсэн атал намайг яллагдагчаар татаж байгаад хүндээр тусч байна. Би 4 сартай охинтой, 6 настай охинтой, 14 настай хүүтэй эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн амьжиргаа доогуур, өрх толгойлсон эмэгтэй мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон амьдралын асуудлыг харгалзан үзэж хэрэг асуудлыг хуульд заасан хөнгөлөлттэй байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104, 200-201 /,

7. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2019 оны 04 дүгээр сард машинд шүргүүлсэн асуудлаар шалгуулсан юм. Тэгээд цагдаагийн дэслэгч С.Наран- Амгалан нь тухайн асуудлыг шалгасан юм. Тэр асуудлыг шалгаж байхад бид 2 хувийн таарамжгүй харьцааны асуудал үүсгэсэн юм. Учир нь намайг шүргэсэн машины жолооч эмэгтэйтэй хохирол мөнгөний асуудлаас болж тухайн жолоочтой маргалдсан юм. Тэгтэл ******* тухайн эмэгтэйн талд илт үйлчлээд байхаар нь чи хүнээс 50 мянган төгрөг аваад шалгалтад тэнцүүлээд байж л байдаг юм байна лээ гэдэг байдлаар өмнөх асуудлыг хэлж ярихад ******* нь надтай хэрүүл маргаан хийсэн юм. Би чамаас мөнгө төгрөг авснаа мэдэхгүй юм байна гэх байдлаар намайг өрөөнөөсөө хөөж гаргасан юм. Тэгээд энэ асуудлаас болж Цагдаагийн газрын дарга дээр нь орж ******* нь хууль зөрчсөн үйлдэл гаргаад байна гэдэг байдлаар өргөдөл гаргаж өгсөн юм. Тэгээд цагдаагаас энэ асуудалд албаны шалгалт явуулаад танайд шилжүүлсэн байсан. 2017 оны 08 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 1 жилийн хугацаатай эрхээ хасуулж, 400 мянган төгрөгөөр торгуулсан юм. Тэгээд жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сард эрхээ сэргээлгэх гэж шалгалт өгсөн юм. Эрх сэргээх шалгалтыг Замын цагдаагийн тасагт *******гийн өрөөнд шалгалт өгсөн юм. 20 тестээс 18 тест зөв бөглөсөн байсан бөгөөд 18-г бөглөсөн гээд шалгалтад уналаа гэж хэлсэн. Шалгалт өгч байх өрөөнд багш бид 3-аас өөр хүн байгаагүй. Шалгалтаас унасан тул гарч бай гэж хэлсэн. багштай шалгалтад орохоос өмнө холбогдсон байсан юм. Би эрхээ сэргээлгэх гэж байгаа яах ёстой вэ гэхэд чи 50 мянган төгрөг бэлдээд ирээрэй, би чамайг шалгалтад чинь оруулаад өгнө гэж хэлсэн байсан. Би тэр шалгалтад орохдоо нөхрийн хамт очсон байсан юм. Тэгээд шалгалтдаа дээрх байдлаар орж унаж гарч ирчихээд Цогоо багшид одоо яах уу гэхэд нөгөө авч ирсэн мөнгөө д оруулаад өгчих гэхээр нь би яаж оруулж өгдөг та өөрөө оруулаад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхэд за за хамт оръё гээд багш бид 2 хамт гийн өрөөнд ороод би өрөөг тусгаарласан шилэн хаалтын наана нь би үлдээд багш миний өгсөн 50 мянган төгрөгийг д яг гардуулж өгч байхыг нь би харсан юм. Яг бүр өгч байхыг нь би харсан. Тэгээд за за мөнгө авчихсан юм миний шалгалт ингээд болчих юм байна гэж бодоод тайвшраад би шууд аваад өгсөн. Гадаа гараад тай утсаар ярихад за за одоо болчихсон үнэмлэхгүй хэвлэгдэхгүй байгаа гэж байна. Шалгалт чинь бол болчихсон гэж хэлсэн Тэгээд би дахиж шалгалт өгөлгүй байж байгаад миний эрх сэргэсэн юм. Шалгалт өгөхөөс 3 хоногийн өмнө багштай Цагдаагийн "азрын үүдэн дээр санамсаргүй таарсан юм. Би эрхээ сэргээлгэх гэж байгаа. Яах ёстой вэ гэж асуухад за за шалгалтад би оруулаад өгнө. Эргээд холбогдъё. Шалгалтад орох өдөр нь залгая гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр багш миний 80979788 дугаар руу өөрийнхөө 88689512 дугаараас цагийг нь санахгүй байна над руу залгасан юм./он сарыг нь санахгүй байна/ Залгаад цагдаа дээр хүрч ирээд шалгалтаа өгөө гэж хэлсэн. Ирэхдээ 50 мянган төгрөг бэлдээд ирээрэй гэж хэлсэн юм. Тэрний дагуу манай нөхөрт байсан бэлэн мөнгөнөөс 50 мянган төгрөг аваад очсон юм Тэгээд дээрх мөнгийг өгсөн. багш, манай нөхөр Чимэдцэрэн нар байгаа. Өөр хүн алгаа. Баримт, материал гэх нотлох зүйл алгаа. ын өөрийнхөн жолоонд сууж би төгсөж байсан юм. намайг гардаж сургаж төгсгөж байсан юм. Тэгээд намайг төгсгөсөн жолооны багш гэдэг утгаар хандсан юм. ыг намайг 50 мянган төгрөг аваад ир гэж хэлсний дагуу авч ирсэн юм. ыг д мөнгө төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрсөн юм. багш ямар учиртай яах гэж байгаа мөнгө болохыг надад тухайн үед тайлбарлаж хэлээгүй. Өнөөдөр би багш руу залгаж холбогдсон юм. Та тухайн хүнд ямар мэдүүлэг өгсөн юм бэ? Та намайг мөнгө төгрөг авч ир гэж хэлсэн, та тухайн мөнгийг д өгсөн гэдгийг би харсан та яагаад одоо яагаад өөр зүйл яриад байгаа юм гэхэд би мэдэж байгаа чи очоод мөрдөгчтэй уулзахдаа эрх сэргээлгэх сургалтад зарцуулна гэдгийг мэдээгүй гээд хэлчих гэсэн юм ярьж байна лээ. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

... Эрх сэргээлгэх шалгалт өгөхдөө ямар нэгэн материал бүрдүүлж очоогүй. багш намайг эрх сэргээлгэх шалгалтаа өг гээд дуудахаар Цагдаагийн газарт яваад очсон. Цагдаагийн газар очоод багштай уулзахад гийн өрөө рүү намайг дагуулж орсон. Тэгээд нь гараад явсан. Би гийн өөдөөс ширээн дээр нь харж суухад нь тест гаргаж өгсөн. Хэдэн асуулттай ямар тест байсан талаар санахгүй байна. Тухайн тестийг бөглөөд д өгөхөд нь тестийг зассан. Наран- Амгалан нь тест засчхаад надад ямар нэгэн юм хэлэлгүй за болсон гэхээр нь би гийн өрөөнөөс гарсан. Тестийг хүснэгтэд бөглөсөн ба тухайн материалыг өөрөө аваад үлдсэн. Би гийн өрөөнөөс баримт бичиг авч гаралгүй гарч ирсэн. Би хүснэгтэн дээр гарын үсгээ ба шалгалт авсан мөн гарын үсгээ зарсан. Тэрийг сайн санахгүй байна. 10 билүү 20 тест байсан байхаа. Ямар ч байсан би 2 алдсан байна гэж шалгалт өгснийхөө дараа бодоод байсан юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 /,

.... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн төвд хүүхэд төрүүлсэн. Тэгээд нялх биетэй байсан учраас мөрдөгчийг дуудсан үед нь ирж чадаагүй юм. Он гараад дуудахад ирэхгүй байсан шалтгаан нь бага насны хүүхэдтэй учраас ар гэрийн асуудлаас болж гарч чадахгүй, ирж чадаагүй юм. Жолоодох эрхийн шалгалт өгсөн хугацаагаа би яг нарийн санахгүй байна. Жолоодох эрхээ 2017 оны 08 дугаар сард хасуулсан. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сараас хойш эрх хасуулсан өдөр юм уу эсхүл хасуулснаас хойш шалгалт өгөх эрх үүсэх учраас 2018 оны 08 дугаар сард эрх сэргээлгэх, шалгалт өгсөн болж байна. Шалгалтыг бол *******гийн ажлын өрөөнд нь ширээний урд талд нь урдаас нь харж сууж байгаад ганцаараа шалгалт өгсөн. 10 асуулттай тест бөглөсөн. 10 асуултаас 8 асуулт зөв бөглөсөн. Шалгалтын тестийг харлаа. Миний гарын үсэг мөн байна. Тухайн үед бөглөж өгсөн тест мөн байна. Тестээ бөглөж дууслаа гэхэд тестийн хуудсан дээр гарын үсгээ зураад өг гэж ******* хэлсэн. Би гарын үсэг зурах хэсэгт нь зураад өгсөн ******* болчихлоо гарч бай гэсэн. Шалгалтаа өгч дуусчхаад ******* нь чи тест нь дээрээ 2 алдсан гэж хэлж байсан. Тестийг ******* надаас дээр мэдүүлсэн хугацаанд л нэг удаа авсан. Дахиж би *******д болон өөр хэн нэгэнт жолоодох эрх сэргээлгэх шалгалт өгөөгүй. Шалгалтад унасан, тэнцсэн талаар надад хэлээгүй. Гарын үсгээ зураад гарч бай гэж хэлсэн. Тухайн шалгалтын хуудсан дээр би бол гарын үсгээ зурсан. ******* нь тухайн үедээ гарын үсгээ зурж, дүн тавьсан эсэх талаар би мэдээгүй. Надад шалгалтын материалыг дахиж харуулаагүй. Тестийн материал дээр ******* хэзээ дүн тавьж, гарын үсгээ зурсан талаар миний тухайд мэдээгүй. Шалгалт өгч гарч ирэхэд үүдэнд байж байсан. надад хэлэхдээ чи нөгөө авч ир гэсэн үнэмлэхийн 12,500 төгрөгтэй нөгөө 50,000 төгрөгөө авч ирсэн үү гэж асуусан. Би авч ирсэн            гэхэд чи д 50,000 төгрөгөө оруулаад өгчих гэхээр нь би ад та өөрөө наад мөнгөө оруулаад өгчих, би гэж хэлээд тэдний өрөө рүү орсон. Тэдний өрөөний үүдний хэсэгт шилэн хаалт байдаг бөгөөд багш надаас бэлнээр 50,000 төгрөг авчхаад тухайн мөнгөө л *******д өгчих шиг болсон юм. Би эхэлж мэдүүлэг өгөхдөө яг харсан гэдэг нь тухайн үеийнхээ бодлыг хэлсэн юм. Хэн ч бодсон тэгж л бодно.Гадаа үүдэнд д 50,000 төгрөгөө өгчих гэж хэлж надаас мөнгө аваад д юм өгөхөөр би мөнгө өгсөн гэж бодсон. Угаасаа С.Наран- Амгаланд оруулж өгөх мөнгө гэж хэнд ч бодогдохоор байгаа. Одоо ч гэсэн миний бодол хэвээрээ байгаа. нь д миний өгсөн мөнгийг л өгсөн гэж бодож байна. Тухайн мөнгийг нь би *******д өгөх ёстой бичиг баримтын мөнгө юм байна гэж ойлгосон. нар нь нарийн учрыг нь мэдэж байсан байна. Миний тухайд хахууль гэж бодож өгөөгүй. л д мөнгө төгрөг өгөх ёстой, бичиг баримтын мөнгө, үнэмлэхийн мөнгө өгөх ёстой гэдэг байдлаар надад мөнгө бэлдүүлж ирүүлсэн.   Шалгалт өгөхөөс 3 хоногийн өмнө аймгийн Цагдаагийн газрын үүдэнд багштай тааралдсан юм. Тэгээд мэнд мэдээд намайг юу хийж явааг асуухад би жолоодох эрхээ хасуулсан, эрхээ сэргээлгэх гэж байгаа юм яах ёстой талаар асуухад хэд хоногоос манай жолооны хүүхдүүд төгсөх гэж байгаа тэд нартай шалгалтаа өгчих гэж хэлсэн. Тэр өдөр хэлэхдээ үнэмлэхийн 12,500 төгрөг, нийт 50.000 төгрөгтэй ирээрэй гэж хэлсэн. Тэгээд жолооны үнэмлэх гаргуулж өгнө гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа миний утас руу залгаад чи ирэхдээ үнэмлэхийн 12,500 төгрөгтэй нийлсэн нийт 50,000 төгрөгөө марталгүй авч ирж өгөөрэй гэсэн. Манай нөхөрт бэлэн байсан 50,000 төгрөгийг би нөхрөөсөө аваад ад дээрх байдлаар өгсөн. Тухайн мөнгийг д өгсөн гэж бодож байгаа. Учир нь д нөгөө мөнгөө тухайн үед чи оруулаад өгчих гэж байсан. Би яаж оруулж өгдөг юм та өгчих гэхэд надтай хамт өрөөнд нь ороод дээрх байдлаар эд зүйлс ямар ч байсан өгсөн. Би ойлгохдоо миний мөнгийг дамжуулж өгсөн гэж ойлгож байгаа. Тухайн өдөр шалгалт өгч байхад жолооны шалгалт хүүхдүүд өгч байсан. Миний тухайд *******гийн өрөөнд ширээний урд нь сууж байгаад өгсөн. ******* 2 талд шалгалт зэрэг авсан гэсэн үг. Орж гарч хянаад явж байсан. надад хэлэхдээ яг хахуулийн чанартай дээрх мөнгийг өгч байгаа гэж ойлгуулаагүй. Харин үнэмлэх, бичиг баримтын нийлсэн 50.000 төгрөгийг бэлдэж ирээд д тухайн үед өгөх талаар хэлж байсан юм. Эхэлж өгсөн мэдүүлэг зөв өө. руу утсаар ярьсан. Яагаад та ингэж яриад байгаа юм гэдэг байдлаар хэлэхэд яг миний эхэлж өгсөн мэдүүлэг дээр хэлсэнчлэн би мэдэж байгаа. Гэхдээ чи мөрдөгчтэйгөө уулзаад мэдүүлэг өгөхдөө тухайн мөнгийг сургалтад зарцуулах байсныг мэдээгүй байсан байна гэдэг байдлаар хэлчхээрэй гэж надад хэлсэн юм. Надад нэг ёсондоо мөрдөгчид уулзаад худлаа зүйл хэлээрэй л гэж байсан. Би тэгж л ойлгосон. Би Шинэ үйлс өөд ТББ-д сургалтад суух нь байтугай тэр үед тийм байгууллага байдгийг ч мэдээгүй. Хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдаж эхлээд л дээрх байгууллага байдгийг мэдсэн. Тэр байгууллагаар миний материал дамжсан талаар би мэдээ ч үгүй. Тэр байгууллагад мөнгө өгсөн талаар би мэдэхгүй байна. нь д л мөнгө өгөх ёстой гэж тухайн үедээ хэлж байсан. Өөр сургалтын зориулалтаар ч юм уу Шинэ үйлс ТББ-д өгнө гэж огт хэлж байгаагүй. Жолооны үнэмлэхийн мөнгө төгрөг гэж тусад нь тушаасан зүйл гэж огт байхгүй ээ. Надаас гарсан мөнгө ерөөсөө л тэр шалгалт өгсөн өдөр д өгсөн гээд байгаа 50,000 төгрөг л байгаа юм. Өөр би энд тэнд мөнгө төгрөг тушаагаагүй. ад л 50,000 төгрөг өгсөн. ******* бид 2 бие биеэ таньж мэдэхгүй, ямар нэг хамаарал байхгүй. Намайг шалгалтад тэнцсэн байдлаар надад туслах, ямар ч шалтгаан байхгүй. Намайг яагаад тэнцүүлсэн талаар би мэдэхгүй байна. Өөр надад нэмж мэдүүлэх зүйл алгаа. нь дунд нь ямар учраас ингэж хүмүүст гай болсон талаар нь шалгаад, авдаг арга хэмжээг нь авсан дээр гэж бодож байна. Надад ч гай болоод д ч гай болоод. дунд нь дээрх байдлаар мөнгө төгрөгийн асуудал гаргаж ирээгүй бол өнөөдөр ийм асуудал болохгүй байх байсан юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би 2018 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Тэгээд 2019 онд ******* багштай Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын үүдэнд таарсан. Би ******* багшид “Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэмээр байна” гэж хэлсэн. Тэгсэн надад ******* багш “манай жолооны курсийн хүүхдүүд 1 дэх өдөр төгсөж байгаа юм. Тэд нартай өөрийнхөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээрэй” гэсэн. Тэгээд би 1 дэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэж *******гийн өрөөнд тестийн шалгалт өгсөн. Тухайн үед шалгалтаа өгөхөд би тестийн 2 асуултад буруу хариулсан. Тэгээд өрөөнөөс гарч ирэхэд ******* багш “50,000 төгрөг” авчирч ир гэсэн. Би нөхөртөө 50,000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө авчирч ирсэн 50,000 төгрөгийг ******* багшид өгсөн. Бид хоёр *******гийн өрөө рүү хамтдаа орох гээд явсан. Тухайн үед *******гийн өрөө нь шилэн хаалттай байдаг байсан. Тэгээд би шилэн хаалганы цаана утсаар яриад үлдсэн. ******* багш уг мөнгийг аваад *******гийн өрөө рүү орсон. ******* багш намайг мөнгө өгчих гэж байсан болохоор би *******д уг мөнгийг өгчихлөө л гэж ойлгосон. Тэр мөнгийг хахуулийн шинж чанартай, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтад унахад уг мөнгийг өгдөг юм байна гэдгийг ойлгоогүй. Уг мөнгийг миний бичиг баримтын мөнгө л юм гэж ойлгосон. Тэгээд 1 сарын дараа миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэсэн байсан. Би өмнөх 5 дах өдөр нь ******* багштай Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын үүдэнд таарсан. Тэнд таарчхаад би ******* багшид “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн юмаа. Одоо нэг жил болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд намайг ******* багш 1 дэх өдөр хүрээд ирээрэй гэсэн.  Би төгсөж буй хүүхдүүдтэй хамт шалгалт өгсөн. Би тухайн өдөр шалгалт өгөхдөө 2 асуулт буруу хариулсан байсан.  Би тухайн үеийн байдлыг сайн санахгүй байгаа. Ямар ч л байсан би шалгалтдаа унасан. Надад ******* шалгалтад уналаа гэж хэлсэн. Би сургалтад суугаагүй. Би сургалтад суудгийг ч мэдээгүй. Би сургалтын төлбөрт хэдэн төгрөг тушаадгийг ч мэдэхгүй. Би жолооны үнэмлэхийн мөнгийг огт тушаагаагүй гэв Шүүгдэгч *******: Би  ямар ч мөнгө банканд тушаагаагүй санагдаж байна. Би одоо санахгүй байна.  Би шалгалтдаа унаад л гараад ирсэн чинь тухайн мөнгийг  ******* багш аваад ир л гэж хэлсэн. Манай нөхөр хаан банкны данстай. Тэгэхдээ дансаар мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Манай нөхөр бэлэн мөнгөтэй байсан. Манай нөхөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын гадаа аваад ирсэн. Тэгээд ******* багш гадаа байсан. Уг мөнгийг ******* багшид өгсөн. *******д намайг энэ мөнгийг оруулаад өгчих гэж ******* багш хэлсэн. Би ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй би оруулж өгөхгүй л гэж хэлсэн. Би *******гийн өрөөний гадаа утсаар яриад үлдсэн. Би *******д уг мөнгийг ******* өгч байхыг хараагүй. Би ямар ч байсан ******* ахыг *******д уг мөнгийг өгчихлөө л гэж бодсон. Би цагдаагийн байгууллагад С.Наран-амгаланг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж мэдүүлсэн. Миний жолооны эрх сэргэсэн дараа би хүмүүсээс судлаад цагдаагийн байгууллагын алба хаагч бусдаас мөнгө авах зүйл байдаггүй. Тухайн мөнгө нь төрийн дансанд тушаагддаг юм байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг юм байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би ******* багшийн жолооны курст суралцаж байсан. Би *******г танихгүй гэв. ******* танаас сургалтын төлбөр гэж авсан. Тиймээс Шинэ-Үйлс Өөд ТББ-аас таныг сургалтдаа суу төлбөр төлөгдсөн гэж хэлсэн зүйл байхгүй. ******* нь Өгөөж-Мөрөн авто сургуульд жолооны багш байсан. Би Өгөөж-Мөрөн авто сургуулийг төгссөн. Нэг зөрчлийн хэргээс болж *******тай маргалдсан. Үүнээс болоод өмнө судалсан байсан цагдаагийн албан хаагч мөнгө төгрөг авч болохгүй талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан. Энэ зүйл болсон. Тухайн үедээ би жирэмсэн байсан. Би тухайн зөрчлийн хэргээс болоод одоог хүртэл нуруу өвдөж байгаа. Энэ тээврийн хэрэгслийн ослоос болоод ажил хийх боломжгүй болсон. Тухайн үед би эмчилгээнд явж чадаагүй. Яагаад эмчилгээнд яваагүй вэ гэхээр надад мөнгө байгаагүй. Би хоёр нялх хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан. Одоо амьдарч байгаа н.Чимэдцэрэн гэх залуутай танилцаад удаагүй байсан. Би хохирлын мөнгөө гаргуулж эмчилгээнд явах шаардлагатай байна гэж тухайн хүнд хэлж байсан. Тэгсэн тухайн хүн бүтэн сайн өдөр уулзъя таныг гомдолгүй болгож өгнө гэсэн. Би 350,000 төгрөгийг аваад очъё гэж хэлсэн. Тэгсэн өглөө нь ******* дээр бид хоёр ирж уулзсан. Тэгсэн намайг тээврийн хэрэгслээр мөргөсөн хүн “энэ цагдаа чамд мөнгө өгч болохгүй гэж байна. Чамд мөнгө өгөх үндэслэл байхгүй гэж байна” гэж хэлсэн байсан. Тэгээд үүнээс болж *******тай маргалдсан. Тухайн өрөөний хойд талын ширээний ард хүн байсан. Тухайн хүнийг хэн байсныг мэдэхгүй,  Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2017 оны 08 сард хасуулсан. Би 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан: Би тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтаа 2018 оны 08 дугаар сард шалгалтаа өгсөн. Намайг жолоодох эрх сэргээх шалгалт өгснөөс 1 сарын дараа Цагдаагийн газраас залгаад жолооны үнэмлэх гарсан байна гэсэн гэв.

9. Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би прокурорын яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг би өмгөөлөгч авч байж шийдье. Одоогоор би өмгөөлөгч сонгож аваагүй байна. Өмгөөлөгч авах эсэх асуулаа дараа нь шийдвэрлэх болно...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 187-188/,

10. Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: .... 2016 онд “Шинэ үйлс өөд” ТББ- байгуулагдсан юм. Байгуулагдсан цагаас нь хойш тухайн байгууллагад ажиллаж байна. Тухайн байгууллагад би менежерээр ажилладаг юм. Манай байгууллага нь эрхээ хасуулсан буюу, хугацаа нь дууссан жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хууль, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний талаар 1 өдрийн 6 цагийн сургалтын хөтөлбөртэй ажилладаг юм. Нэг хүн энэ сургалтад 1 удаа хамрагдаад батламж өгдөг юм. 7 хоног бүрийн Лхагва гарагт манай сургалт тогтсон цагт явагддаг юм. Сургалтын төлбөр нь 1 хүний 6 цагийн сургалтад суусны 40 мянган төгрөг байхаар манайх тогтоосон байдаг юм. Үүн дээр зарим жолооч нар сургалтдаа суучхаад сургалтын төлбөр дээрээ үнэмлэхийн мөнгө болох 12 мянга 500 төгрөгийг нийлүүлээд өгчихдөг юм. Уг нь жолооч нар өөрсдөө үнэмлэхийн мөнгөө банканд тушаагаад баримт материал нь Улаанбаатар хот руу Лицензийн төв рүү явдаг юм. Зарим жолооч нарын тухайд банк орж амжихгүй та нэг мөсөн материалын хамт мөнгийг нь тушаагаад баримтыг нь хавсаргаад явуулчих гээд өгдөг байсан. Төлбөрийг нь манайх дандаа бэлэн мөнгөөр авдаг бөгөөд мөнгө авсан талаар баримт хүмүүстээ эргүүлж өгдөггүй юм. Сургалтын төлбөр нь манай байгууллагын орлого болоод явдаг юм. Тухайн мөнгөөр эргээд ажилчдаа цалинжуулах бусад зардалд зарцуулдаг. Өмнө төв рүү сайтаар жолооч нарын мэдээлэл гэрэл зураг гэж явуулдаг байсан бөгөөд тэрэнд нэг хүний сургалтын төгрөг тушаадаг байсан. Өнгөрсөн 9 сараас энэ байдал өөрчлөгдөж мөнгө тушаахаа байсан юм. Манайх аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг юм. Улаанбаатар хотоос лицензийн төвөөс үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан. ыг ажлын шугамаар 2 жилийн өмнөөс таньж мэднэ. Өөр ямар нэг харилцаа хамаарал байхгүй. ******* гэдэг хүн нь манай дээр сургалтад хамрагдаагүй юм. багш 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед над руу утсаар яриад эрх сэргээх хүн өгөх гэсэн юм. Сургалтад нь суулгахгүй шалгалтыг нь өгүүлэх гэсэн юм. Би дагуулж очоод шалгалтыг нь өгүүлчихнэ. Төлбөрийг нь би аваад чамд аваачаад тооцоог нь хийчихье гэж над руу ярьсан юм. Тэгж утсаар ярьснаас хойш 2 орчим хоногийн дараа багш надад 2 хүний төлбөр шүү гээд 100 мянган төгрөг авч ирсэн. 2 хүний төлбөр гэж хэлсэн. Материалтай нь авч ирж өгсөн. 2 хүний нэг нь *******, нөгөө нь Батдорж гэсэн 2 хүний төлбөр бэлнээр авч ирж өгсөн юм. Үнэмлэхийн мөнгө нь бас орсон гэсэн боловч 2 хүний тус бүр 2500 нийт 5000 төгрөг дутуу өгсөн юм. Шалгалтад нь тэнцсэний дараа багш над дээр дээрх байдлаар 2 хүний төлбөр авч ирж өгсөн юм. Тухайн 2 хүний төлбөр төлөгдсөн учраас материалыг нь төв рүү явуулсан юм. Үнэмлэхийн мөнгийг гүйцээж банканд нь тушаагаад банкны баримтын хамт төв рүү мөн явуулсан. Манайхаас батламжтай байж эрх сэргээх шалгалтад орох ёстой байдаг юм. Тухайн үед багш л гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөр авчихсан юм. багш байцаагчид хэлж гуйгаад *******ыг шалгалтад нь оруулчихсан байсан. Тэгээд манай дээр ирж төлбөр төлөөд би батламжийг нь хийгээд материалын хамт Лицензийн төв рүү явуулсан юм. Ийм байдал гарч байгаагүй. л гуйгаад байхаар нь 1 удаа ийм асуудал болсон юм. Буруу зүйл хийсэн талаар ойлгож байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-21 /,

.... 2018 оны 10 дугаар сарын 10-ын хавьд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай манайх гэрээ байгуулж байсан. Тэгээд Лицензийн төв рүү манайх болон Батлан хамгаалах туслах нийгэмлэг 2-оос жолооны эрх сэргээх сургалт зохион байгуулах хүсэлтээ явуулсан юм. Тэгж явсаар 2018 оны 12 дугаар сараас яг одоогийн үйл ажиллагаа жигдэрч, голдиролдоо орж явсан юм. Уг нь Хууль зүйн сайдын тушаал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан хэдий ч орон нутагт дээрх байдлаар зөвшөөрлөө авах, гэрээ байгуулах зэргээр ажил явагдаад хугацаа алдаж хэрэгжиж эхэлсэн юм. Өмнөх Хууль зүйн сайдын тушаалаар манайхаас сургалтад суусан батламж авсан тохиолдолд тухайн жолоодох эрхээ сэргээлгэх иргэн нь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг дээр эрх сэргээлгэх шалгалтад ордог байсан юм. Тэгээд өмнө таньж мэдэх жолооны багш ******* над руу 2018 оны 07 сарын сүүл хавьд санагдаж байна над руу утсаар яриад ******* гэдэг хүнийг эрх сэргээлгэх шалгалтад оруулж өгөх гэсэн юм. Тэгсэн сургалтад суусан батламж байхгүй болохоор шалгалтад оруулж болохгүй байна. Чи энэ хүнд сургалтад суусан гэдэг батламж хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би сургалтад суусан гэсэн батламж хийж өгч, байгууллагын тэмдгээр баталгаажуулсан. Тэгээд дараахан нь хэд хоногийн дараа багш өөрөө манай ажил дээр ирээд нөгөө батламжийг аваад явсан. Жолоодох эрхээ хасуулсан иргэд манай дээр ирж мэдээлэл аваад. сургалтад хамрагддаг. 7 хоногийн 3 дахь өдөр нэгдсэн байдлаар сургалт ордог юм. Сургалт нь 1 удаа 6 цагийн сургалт ордог юм. Тэгээд сургалтад хамрагдсан хүн тус бүр дээр чадамжийн үнэлгээ хийдэг юм. Чадамжийн үнэлгээг орсон хичээлээр 10 асуулттай сорил бөглүүлж авдаг юм. Сургалтад хамрагдаад, чадамжаа зөв бөглөсөн хүмүүсийн материалыг Замын цагдаагийн тасгийн даргаар хянуулаад , болсон гэж үзвэл Лицензийн төв рүү явуулдаг юм. Материал явснаас хойш 7-14 хоногийн дараа эрх нь сэргэдэг. Жолоодох эрхийн үнэмлэхийн мөнгийг голомт болон төрийн банкны дансанд жолооч өөрөө 12,500 төгрөг тушааж, манайд мөнгө тушаасан баримтаа өгөх ёстой юм. Тэгээд энэ мөнгө нь цагдаагийн ерөнхий газрын жолооны үнэмлэх хэвлэдэг газар очсоноор эрх сэргэсэн жолоочийн шинэ үнэмлэх хэвлэгдэж манай дээр ирж, манайх суралцагчийн мэдээллээс утасны дугаараар нь холбогдож эрх сэргэсэн болон жолооны үнэмлэх ирсэн талаар мэдэгдэж хүлээлгэж өгдөг юм. Миний тухайд байгууллагын бичиг хэрэг, сургалт ихэнх ажлыг нь хариуцдаг учраас надад батламж хийж, үйлдэх эрх байдаг, одоо ч гэсэн сургалтад суусан, хүмүүсийн батламжийг би хийж баталгаажуулж материалын хамт Лицензийн төв рүү явуулж байгаа. *******д батламж гаргаж өгсөн үед ч гэсэн би батламж гаргах эрхтэй ажиллаж байсан юм. Сургалтын төлбөрийг манай байгууллага 6 цагийн сургалтад хамрагдсан иргэнээс 40,000 төгрөгийн төлбөр авахаар тогтоосон байдаг. Манай байгууллагын тэргүүн л энэ талаар сайн мэдэх байх. Бүртгэлийн дэвтэр бүртгэж бэлнээр авдаг юм. Дансаар авч байсан тохиолдол байхгүй. Байгууллагын данс гэж байхгүй. Дандаа сургалтын төлбөрийг бэлнээр авч, бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэж бүртгэдэг юм. Өдөр өдөрт нь байгууллагын тэргүүн Номингуад бэлнээр тушаадаг. Бүртгэлийн дэвтэр дээр тушаасан мөнгөний ард тэргүүнээр гарын үсэг зуруулдаг юм. багш дээрх байдлаар надтай уулзаад надаар батламж гаргуулж авсан байсан юм. Тэрний дагуу ******* нь шалгалтдаа ороод тэнцсэн гэдэг байдлаар ******* эгчээс албан тоотоор лицензийн төв рүү явсан. Тэгээд эрх нь сэргэсэн байх. Миний тухайд *******ыг таньж мэдэхгүй тул өмнө манайхаас батламж гаргуулахаар материал ирэх үед бол *******ын материалыг онцолж хараагүй. Над руу энэ хэрэг асуудал шалгагдаж эхэлснээс хойш эгч, ах нар утсаар яриад, энэ асуудал АТГ дээр шалгагдаж байгаа юм байна. Тэгэхээр *******ын 50,000 төгрөгийг танайд тушаасан гэдгээр чи мэдүүлгээ өгөөд, дэвтэр дээрээ тэмдэглэчих, тэгвэл энэ асуудал нь гайгүй шалгагдах байх гээд гуйгаад байсан. Би ТББ-н тэргүүн Номингуатай энэ асуудлаар ярилцахад тус болоод дэвтэр дээрээ *******аас мөнгө авсан гэдэг байдлаар бичье гэж  дээрх байдлаар бичсэн юм. Үнэндээ бол ын манай байгууллагад мөнгө өгсөн гэдэг асуудал нь худлаа юм. *******, ******* нар таныг Баянхонгор аймагт ирээд энэ асуудлыг шалгаж байхад ******* над руу өөрийнхөө утаснаас яриад ******* гэх хүнийг шалгалтанд тэнцүүлчихсэн чинь эргэж нөгөө ******* чинь хэл ам хийгээд хуулийн байгууллагаар энэ асуудал шалгагдаад эхэлсэн байна. Гээд энэ хэргийн талаар АТГ-н хүнтэй уулзсан талаар хэлсэн юм. Тэрний дараахан багш над руу утсаар яриад прокурор дээр энэ асуудлыг шалгаж байгаа хүнтэй уулзлаа , танайхаас батламж гаргуулсан юм чинь *******ын сургалтын төлбөрийг төлсөн гэдэг байдлаар баримт бүрдүүлээд өгчихөөч, мөн тэр байдлаар мэдүүлэг өгөөрэй гэж над руу ярьсан. Тэгээд би өмнөх мэдүүлэг дээр ын гуйлтаар дээрх хүмүүсийн хэлсэн ярьсаны дагуу мэдүүлэг өгч. Хүнд тус болох гэж бодож, тэр үед нь *******, ******* нарын ярьж хэлж, гуйсны дагуу дээрх байдлаар хуулийн байгууллагад мэдүүлэг өгч, материал гаргаж өгсөн нь миний буруу, хүнд тус болоод, тэр үедээ тэгээд хэлчихэж болдог юм байна гэж ойлгоод, хуулийн ойлголт дутуу байдлаас ийм байдалд орсон байна Одоо ярьж, мэдүүлж байгаа зүйлс бүгд үнэн зөв учраас энэ асуудлаар намайг хуулийн хариуцлагад татахгүй байж өгнө үү. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-44/,

11. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: ******* багш манай төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгээд өөрийнхөө жолооны курсийн суралцагчдаа манай төрийн бус байгууллагын сургалтад хамруулж батламжаа аваад жолоодох эрх сэргээх шалгалтыг өгдөг байсан. Өмнө нь олон суралцагчдаа төгсгөж байсан. Энэ удаа *******ын батламжийг олгож өгөөч шалгалтыг нь өгөх гэж байна. *******ын материалыг дараа нь авч очъё гэж гуйсны дагуу би тэргүүнтэйгээ яриад батламжийг олгосон. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр *******ын хурууны хээгээр уншсан материалыг хэвлүүлж авчирч өгсөн. Тухайн үед надад ******* багш 100,000 төгрөг авчирч өгсөн. Суралцаж буй хүмүүсийнхээ төлбөрийг өмнө болон хойно нь хувааж өгдөг байсан болохоор тэр 100,000 төгрөг нэг нь *******ынх нөгөө нь 50,000 төгрөг н.Батдоржийнх юм байна гэж ойлгосон. Тухайн суралцагч манай байгууллагын сургалтад  хамрагдаж батламжийг авдаг. Тухайн батламжийг үндэслэн жолоодох эрх сэргээх шалгалт өгдөг юм. ******* багш “*******ыг манай шавь байгаа юм, надаас шалгалтын тест аваад бэлдсэн би одоо шалгалтад нь оруулчихна. Түүний дараа надад батламжийг хэвлээд өгөөч” гэж гуйсан гэдгийг л хэлсэн.

Миний өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг буруу бичсэн байсан.Намайг мэдүүлэг өгөхөд мөрдөгч бичлэг хийж байсан. Эхний мэдүүлэгт миний ярьсан зүйлийг бичсэн байсан. Миний мэдүүлэгт “*******, ******* нар авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа тэгж өгөөрэй гэж гуйсан” гэж бичсэн байсан. Би “******* багш над руу ярьсан. Авлигатай тэмцэх газраас шалгаад мэдүүлэг авч байгаа юм байна лээ, чи очиж мэдүүлэг өгөх юм байна шүү” гэж хэлсэн гэсэн ойлголтыг мөрдөгчид хэлсэн. Тэгтэл тэгээд буруугаар бичсэн байна лээ. Миний өгсөн мэдүүлгийг мөрдөгч надад уншиж сонсгоход би энэ хэсэгт ийм мэдүүлэг өгөөгүй гэж хэлсэн. Тэр нь “ *******, ******* багш нар намайг тэгж мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан” талаар би мэдүүлээгүй гэж би мөрдөгчид хэлсэн. Тэгээд надад мөрдөгч засварлаад дахин хэвлэж өгөхөд нь би уг мэдүүлгийг зассан байна гээд гарын үсэг зурсан. Би засварласан мэдүүлгээ уншаагүй гарын үсэг зурсан. Тухайн хүн сургалтын төлбөрөө өгөөд сургалтдаа хамрагдаж батламжаа авдаг. Жолооны курсийн багш нар олон суралцагчдыг суралцуулаад төлбөр тооцоог нь өмнө болон хойно нь төлбөрийг төлдөг.

Би *******ыг танихгүй. Жолоочийн лавлагааг түц машинаас тухайн хүний хурууны хээг уншиж гардаг. Баянхонгор аймгийн Холбооны газрын түц машинаас үнэт цаасан дээр гардаг лавлагаа юм. Түц машинаас 2 төрлийн баримт  гардаг. Энэ хоёр баримт нь нэг нь хүснэгттэй, нөгөөх нь хүснэгтгүй мэдээлэлттэй байдаг. Манай байгууллагын сургалтын төлбөр 40,000 төгрөг гэв.

12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Он сарыг нь санахгүй байна. Өглөө  манай эхнэр ******* жолоодох эрхээ сэргээлгэх шалгалт өгнө гээд гэрээсээ гараад явсан. Тухайн үед би гэртээ ганцаараа үлдсэн. Өдөр 12 цагийн үед ******* над руу утсаар яриад 50.000 төгрөг хэрэг болчихлоо цагдаа дээр аваад хүрээд ир гэж хэлсэн.  Надад бэлэн мөнгө байсан ба 50.000 төгрөг аваад Цагдаагийн газар очиход ******* нь цагдаагийн газрын гадаа намайг хүлээж байсан. Би *******тай уулзаад 50.000 төгрөгөө өгөхөд би оруулж өгчихөөд ирье гээд Цагдаа руу орсон. Би цагдаагийн газрын гадаа хүлээж байтал ******* удалгүй гарч ирээд болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэр лүүгээ явсан. Тухайн үед 50.000 төгрөгийг яасан талаар надад хэлээгүй. Ойролцоогоор 1 сар орчмын өмнө ******* надад хэлэхдээ эрх сэргээлгэх шалгалтдаа унаад 50.000 төгрөгийг цагдаад өгсөн гэж хэлсэн  Тэгээд тухайн асуудал АТГ дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Би ч яасан талаар тодруулж асуугаагүй. *******ыг жолооны багш гэдгээр нь танина.  *******д тухайн өдөр 50.000 төгрөгийг аваачиж өгөхөд оруулж өгчихөөд гараад ирье гэсэн ба гарч ирээд мөнгөө өгчихлөө шалгалтдаа тэнцсэн гэж хэлсэн. 50.000 төгрөгийг хэнд яах гэж өгсөн талаар мэдэхгүй. Би ажил хийгээд хөдөө гадаа их явдаг учир *******аас яасан юу болсон гэж нээх асуугаагүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 30-31 /,

13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* гэдэг хүнийг 2018 оны зун жолоодох эрхийн шалгалтаа манай ажилтан ******* дээр өгсөн гэж бодож байна.Манайд жолоодох эрх сэргээх шалгалт авах эрхтэй албан тушаалтан нь ******* байсан. Миний тухайд жолооны шалгалт өгсөн хүмүүсийн шалгалтын материалыг хянаж, 7 материалыг Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв рүү явуулах ажлыг хариуцдаг байсан. Шалгалтад ямар хүн ороод, ямар хүн тэнцэж, ямар нь унаж байсан талаар миний тухайд сайн санахгүй байна. 7 хоногийн 2 дахь өдөр бүр шалгалтыг ******* авдаг байсан. Тухайн асуудал нь ******* нь явган явж байгаад машинтай хүнд шүргүүлсэн зөрчлөөр *******тай уулзаж байсан. Тухайн асуудал нь *******ын биед гэмтэл тогтоогдоогүй гээд хаагдаж байсан байх. Тухайн үед манай ажилтантай ******* нь хувийн таарамжгүй харьцааны асуудал үүсгэж орилж хашхичаад байхаар нь албан газар ингэж болохгүй, гомдолтой бол хуулийнхан дагуу гомдлоо гарга гэж хэлээд жижүүрийн туслахыг дуудаж гаргуулж байсан. 2018 оны 07 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс чиглэл ирсэн. Цагдаагийн байгууллага дээр шалгалт авах эрхгүй, зөвхөн сургалтын асуудлыг хариуцах чиг үүрэгтэй болсон. Тухайн чиглэл ирснээс хойш Бүртгэл хяналтын төв нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй ТББ-тай гэрээ байгуулж тухайн байгууллага нь жолоодох эрх сэргээлгэх иргэдийг сургалтад хамруулж сургалтын программыг хангасан гэдэг байдлаар материал бүрдүүлж бүртгэл хяналтын төв рүү явуулдаг болсон.  Хуудсан дээр шалгалтыг аваад төв рүү явуулдаг байсан юм. Манай дээрх шалгалттай холбоотой материал архивыг нэгж болж үлддэггүй юм. Шалгалтад унасан тохиолдолд материал нь бүртгэл хяналтын төв рүү явахгүй. Жолооны эрх сэргээх шалгалт нь Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан тусгай журмаар зохицуулагддаг байсан. Жолоодох эрх авах гэж байгаа хүн 20 тест ажиллаад 2 алдсан тохиолдолд тэнцдэг, жолоодох эрх сэргээлгэх хүний тухайд 10 тестээс 1 алдсан бол тэнцдэг, 1-ээс дээш алдсан бол шалгалтад унасанд тооцох зохицуулалттай байсан. *******ын өгсөн шалгалтын тестийн хуудсыг харахад 03 номерын картыг 1 алдсан гэсэн байна. Тэгэхээр журмынхаа дагуу тэнцсэнд тооцож, нэр нь албан бичгээр Бүртгэл хяналтын төв рүү явсан байна. Миний бодлоор ******* нь жижиг сажиг процессын алдаа дутагдал гаргаж жаахан хайнга хандаад байдаг юм. Ар гэр нь жаахан асуудалтай, нөхөр нь аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг. Жаахан архи дарс уугаад байдаг хүн. Надад зовлон жаргалаа ярьж л байсан. Мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэг хахуулийн чанартай ч юм уу зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, харин үсэг тоон дээр андуурах жижиг хайнга алдаа гаргах гэх мэт жижиг зөрчлөөр 2 ч удаа арга хэмжээ авагдаж байсан...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-40 /,

14. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: Энэ шинэчлэгдсэн гэх тушаал нь 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдөр гарсан тушаал байгаа юм. Манай дээд байгууллагаа 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагад ирж мөрдөгдөж эхэлсэн. Тухайн үед уг тушаалыг *******д танилцуулсан. Энэ тушаал нь төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх тухай байсан. Энэ тушаалын дагуу Цагдаагийн байгууллага жолоодох эрх хасагдсан иргэд сургалт явуулж шалгалт авдаг байдлыг зогсоох зорилготой гарсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ний материал хэрэгт авсан байдаг. Уг материал дээр ******* гарын үсэг зурж тэмдэг дарсан байдаг. Энэ үед *******д тэмдэг дарах, гарын үсэг зурах эрх байсан. Уг тушаалтай холбоотойгоор үүрэг чиглэл ирээгүй. Харин дараа сургалтаар уг тушаалын талаар чиглэлтэй болсон. Уг тушаалаар сургалтын үйл явцыг төрийн бус байгууллага явуулна. Харин шалгалтыг цагдаагийн байгууллага авахгүй. Уг материал бол бүртгэл хяналтын төвд ирсээр жолоодох эрх сэргээх үйл ажиллагаа хэвийн явагдах талаар чиглэл өгсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх талаарх бүх баримт цахимаас гардаг. Энэ зүйлийг иргэн өөрөө бүрдүүлээд тухайн цагдаагийн байгууллагад хянуулж бүртгэл хяналтын төв рүү явуулдаг. Намайг сургалтад явж ирсний дараа үлдэгдэл материалыг хуучин журмаараа бүрдүүлэг бүртгэл хяналтын төв рүү ирүүлэх чиглэлийг өгсөн. Тиймээс 2018 оны 08 дугаар сарын сүүлээр үлдэгдэл бүх эрх хасагдсан хүмүүсийн материалыг бүртгэл хяналтын төв рүү явуулсан гэв.

15. Гэрч А.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2003-2005 онд Баянхонгор аймгийн ЦХ-т эргүүлийн цагдаа, сумын цагдаа, 2005-2009 онд Цагдаагийн академид сургалцсан, 2009-2011 онд Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч, 2011-2013 онд ЦГ-ын хэсгийн байцаагч, 2013-2017 онд ЦГ- т замын цагдаагийн тасгийн зохицуулагч, замын цагдаагийн байцаагч, 2017-2018 онд Улаанбаатар хот СХДүүргийн замын цагдаагийн хэлтэст байцаагч, 2018 оны 06 дугаар сараас одоогийн ажлыг эрхэлж байна. *******г танина, төрөл садны холбоо байхгүй. Ажил төрлийн харилцаатай. Одоогийн байдлаар Баянхонгор аймагт Шинэ үйлс өөд ТББ нь сургалт зохион явуулж батламж өгдөг. Тухайн батламжаа үндэслээд ТББайгууллага нь ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд материалыг явуулдаг. Одоо Манай Замын цагдаагийн газраас ТББ нь сургалтыг хэрхэн явуулж байгаа талаар хяналт тавьж ажилладаг. Урьд нь жолооны курсийн шалгалт, эрх сэргээх шалгалтыг 2018 онд замын цагдаагийн зохицуулагч дэслэгч ******* нь шалгалт авах эрхтэй байсан. Тухайн үед эрх сэргээх шалгалт өгөх иргэн нь ТББайгууллагадаа бүртгүүлээд сургалтад суудаг. Сургалт зохион байгуулсан ТББ манай энэ хүн шалгалт өгөхөд бэлэн боллоо гэхээрээ эрх сэргээх шалгалт өгөх иргэний эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны мөнгөний баримт зэрэгтэй хамт ЦГ-ын Замын цагдаагийн тасаг руу явуулахад шалгалт авах эрхтэй албан тушаалтан нь шалгалтыг авч шалгалтдаа тэнцсэн иргэдийн материалыг бүртгэл хяналтын төвд хүргүүлдэг. Шалгалтдаа тэнцсэн иргэдийн материалууд ЦЕГ-ын Бүртгэг хяналтын төвд очдог. Харин шалгалтдаа унасан иргэдийн материалыг ТББ нь буцаан авч унасан иргэнийг шалгалтад бэлдүүлдэг юм. Тэгээд шалгалтдаа бэлэн болохоор дээрх процессоор дахин шалгалтдаа ордог юм. Манайд болон Шинэ үйлс өөд ТББ-д ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс албан бичиг ирж байсан гэсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 /,

16. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2012 оноос хойш Баянхонгор аймагт ажиллаж амьдарч байна. Өмнө Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд 2012 онд сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт ирсэн. “Шинэ үйлс өөд” ТББ-г 2016 онд үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэргүүнээр ажиллаж байгаа. Манай гэр бүлийн хүн Төгөлдөр тус ТББ-д менежерээр ажилладаг юм. ТББ нь жолоодох эрхээ хасуулсан иргэдийг сургалтад хамруулж, жолооны эрхийг нь сэргээх сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа болон өөрсдөө цалинждаг юм. нь манай ТББ-н удирдах зөвлөлийн 5 гишүүний нэг байгаа юм. Сургалт бусад бичиг, ажил хэргийг хариуцдаг, намайг сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхэд харах болон жирэмсний амралттай байх хугацаанд М.Оюун-Эрдэн хариуцаж ажиллуулж байгаа манай байгууллагыг. нь намайг байхгүй байхад бүх ажлыг хариуцаж байгаа, дээрээс сургалттай холбоотой асуудлаа хариуцан ажилладаг тул, батламж гаргах бүрэн эрхтэй. 2018 онд ч гэсэн эрхтэй байсан. 6 цагийн сургалт зохион байгуулдаг бөгөөд нэг хүн энэ сургалтад 1 удаа хамрагдаад 40,000 төгрөг төлдөг юм. Замын цагдаагийн газраас манай ажлын хөлсний үнэ тарифыг тогтоож өгдөг юм. Энэ нь тодорхой хувь нь замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гээд суутгаж авдаг, жолооны үнэмлэхийн мөнгө нь хүртэл зарим тохиолдолд энэ сургалтын төлбөртөө шингэж хүртэл яваад байгаа. Уг нь бол жолооны үнэмлэхийн мөнгийг иргэн өөрөө банканд 12,500 төгрөг тушаагаад банкны баримтыг нь манайд өгч, манайх материалын хамт Лицензийн төв рүү явуулах ёстой байдаг. Гэвч зарим иргэд үнэмлэхийн мөнгөө өгөхгүй, сургалтын төлбөрийн мөнгөнөөс нь хүртэл оролцуулж өгч байгаа. Манай байгууллагад ийм байдлаар нэг их ашиг гэх зүйл гарахгүй ч гэсэн үйл ажиллагааг нь зогсоолгүй явуулж байхад хэрэгтэй юм болов уу гэж манай нөхөр бид 2 ярилцаад өөрсдөдөө ашиггүй ч гэсэн багш сургагч нараа цалинжуулаад одоог хүртэл ажиллуулаад явж байгаа юм. Сургалтын төлбөрөө Оюун-Эрдэнэ бэлнээр аваад, дэвтэр дээр тэмдэглээд надтай тооцоо нийлдэг юм. Миний тухайд хот руу байнга ирж очоод явдаг. Ирээд тооцоо нийлээд би хүлээж аваад гарын үсэг зурж баталгаажуулдаг. Эдгээр хүмүүстэй ямар нэг хамаарал байхгүй. ыг нь жолооны багш байдаг гэж зүс л мэднэ. *******г бол ажил хэргийн шугамаар таньж мэддэг байсан. Оюун-Эрдэнэ бүх үйл ажиллагааг хариуцаж явуулж байгаа учраас Оюун-Эрдэнэ сайн таньж мэднэ. Оюун-Эрдэнэ надад тухайн үед ******* гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан, тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан, байсан. Оюун-Эрдэнэ бүх ажлаа хариуцаж байсан тул чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн. Оюун-Эрдэнэ уг нь их хариуцлагатай сайн ажилтан байгаа юм. Мөнгө төгрөг, албаны бичиг баримттай холбоотой асуудал дээр ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тухайн үед гэдэг хүний гуйлтаар л мөнгө төгрөг, батламжийн асуудалд холбогдсон гэж би ойлгосон. Өөртэй нь өнөөдөр утсаар ярихад би өнөөдөр АТГ-ийн мөрдөгчтэй уулзаад бүх үнэн учраа хэлсэн. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. гуйгаад байхаар нь дээрх байдлаар мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн. Оюун-Эрдэнэ залуу хүн, сайн таньж мэддэг, ажил хэргийн холбоотой хүн нь гуйгаад байхаар нь гэнэ алдаад тус болох гээд зөвшөөрсөн байх гэж бодож байна. Тэрнээс биш ийм зүйл хийх хүн бол биш. Ажилдаа их хариуцлагатай сайн ажилтан байгаа юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 / болон Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 67-68, 79-82, 94-98, 180-182/, Захирлын 47 тоот тушаалын хавсралт /1-р хх-ийн 63/, хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-ийн 67-68 /, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 62-65/ , Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны 8 дугаар  сарын 31-ний өдрийн 33-6/2850 тоотын хуулбар /1-р хх-ийн 65/, “Шинэ үйлс өөд” ТББ-ын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 66/, хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-ийн 67-68/, тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх сургалтын гэрээ /1-р хх-ийн 69-74/, шүүгдэгч *******гийн төрийн албан хаагчийн анкет, цалингийн 8 тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 77-91/, албаны шалгалтын материалын хуулбар /1-р хх-ийн 124 /, шүүгдэгч *******ын өргөдөл /1-р хх-ийн 127 /,  депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1-р хх-ийн 178-223, 2-р хх-ийн 03-31/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 32/, 1914000187 дугаар зөрчлийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 92-162/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 108-110, 227/, шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /2-р хх-ийн 192, 193, 194, 195-197/, гэрчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 28-29 /, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 211-214/,  шүүгдэгч *******ын жолоочийн лавлагааны мэдээлэл, эрх сэргээсэн баримт / 2-р хх-ийн 112, 206 /, *******ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /3-р хх-ийн 73-83 /, *******ын талаар Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт баримтууд / 3-р хх-ийн 100-105 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******аас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “Тахилгат цэцэн хайрхан” авто сургуулийн багш *******аар дамжуулан *******аас 50000 төгрөгийн хахууль авч түүнийг “Шинэ үйлс өөд” ТББ-ын сургалтад сууж 6 багц цаг хангаж тэнцсэн мэтээр баримтыг бүрдүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн үйл баримт болсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “.... 2017 оны 08 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 1 жилийн хугацаатай эрхээ хасуулж, 400 мянган төгрөгөөр торгуулсан юм. Тэгээд жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сард эрхээ сэргээлгэх гэж шалгалт өгсөн юм. Эрх сэргээх шалгалтыг Замын цагдаагийн тасагт *******гийн өрөөнд шалгалт өгсөн юм. 20 тестээс 18 тест зөв бөглөсөн байсан бөгөөд 18-г бөглөсөн гээд шалгалтад уналаа гэж хэлсэн. ....Шалгалтаас унасан тул гарч бай гэж хэлсэн. багштай шалгалтад орохоос өмнө холбогдсон байсан юм. Би эрхээ сэргээлгэх гэж байгаа яах ёстой вэ гэхэд чи 50 мянган төгрөг бэлдээд ирээрэй, би чамайг шалгалтад чинь оруулаад өгнө гэж хэлсэн байсан. Би тэр шалгалтад орохдоо нөхрийн хамт очсон байсан юм. Тэгээд шалгалтдаа дээрх байдлаар орж унаж гарч ирчихээд Цогоо багшид одоо яах уу гэхэд нөгөө авч ирсэн мөнгөө д оруулаад өгчих гэхээр нь би яаж оруулж өгдөг та өөрөө оруулаад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхэд за за хамт оръё гээд багш бид 2 хамт гийн өрөөнд ороод би өрөөг тусгаарласан шилэн хаалтын наана нь би үлдээд багш миний өгсөн 50 мянган төгрөгийг д яг гардуулж өгч байхыг нь би харсан юм. Яг бүр өгч байхыг нь би харсан. Тэгээд за за мөнгө авчихсан юм миний шалгалт ингээд болчих юм байна гэж бодоод тайвшраад би шууд аваад өгсөн. Гадаа гараад тай утсаар ярихад за за одоо болчихсон үнэмлэхгүй хэвлэгдэхгүй байгаа гэж байна. Шалгалт чинь бол болчихсон гэж хэлсэн Тэгээд би дахиж шалгалт өгөлгүй байж байгаад миний эрх сэргэсэн юм.... Би “Шинэ үйлс өөд” ТББ-д сургалтад суух нь байтугай тэр үед тийм байгууллага байдгийг ч мэдээгүй. Хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдаж эхлээд л дээрх байгууллага байдгийг мэдсэн. Тэр байгууллагаар миний материал дамжсан талаар би мэдээ ч үгүй. Тэр байгууллагад мөнгө өгсөн талаар би мэдэхгүй байна. нь д л мөнгө өгөх ёстой гэж тухайн үедээ хэлж байсан. Өөр сургалтын зориулалтаар ч юм уу “Шинэ үйлс өөд” ТББ-д өгнө гэж огт хэлж байгаагүй. Жолооны үнэмлэхийн мөнгө төгрөг гэж тусад нь тушаасан зүйл гэж огт байхгүй ээ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн “...Энэ шинэчлэгдсэн гэх тушаал нь 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдөр гарсан тушаал байгаа юм. Манай дээд байгууллагаа 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагад ирж мөрдөгдөж эхэлсэн. Тухайн үед уг тушаалыг *******д танилцуулсан. Энэ тушаал нь төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх тухай байсан. Энэ тушаалын дагуу Цагдаагийн байгууллага жолоодох эрх хасагдсан иргэд сургалт явуулж шалгалт авдаг байдлыг зогсоох зорилготой гарсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ний материал хэрэгт авсан байдаг. Уг материал дээр ******* гарын үсэг зурж тэмдэг дарсан байдаг... Уг тушаалаар сургалтын үйл явцыг төрийн бус байгууллага явуулна. Харин шалгалтыг цагдаагийн байгууллага авахгүй. Уг материал бол бүртгэл хяналтын төвд ирсээр жолоодох эрх сэргээх үйл ажиллагаа хэвийн явагдах талаар чиглэл өгсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх талаарх бүх баримт цахимаас гардаг. Энэ зүйлийг иргэн өөрөө бүрдүүлээд тухайн цагдаагийн байгууллагад хянуулж бүртгэл хяналтын төв рүү явуулдаг....” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Оюун-эрдэнийн гэрчээр өгсөн “....******* гэдэг хүн нь манай дээр сургалтад хамрагдаагүй юм. ...Тухайн үед багш л гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөр авчихсан юм. багш байцаагчид хэлж гуйгаад *******ыг шалгалтад нь оруулчихсан байсан. Тэгээд манай дээр ирж төлбөр төлөөд би батламжийг нь хийгээд материалын хамт Лицензийн төв рүү явуулсан юм. Ийм байдал гарч байгаагүй. л гуйгаад байхаар нь 1 удаа ийм асуудал болсон юм. Буруу зүйл хийсэн талаар ойлгож байна...” гэх мэдүүлэг, болон Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан”тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам”-ын холбогдох заалтыг зөрчсөн талаарх нотлох баримт, *******ын эрхийг сэргээх талаар явуулсан бичиг зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл  ******* нь 2017 оны 08 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтыг замын цагдаагийн зохицуулагч ******* авч шүүгдэгч ******* нь уг шалгалтад 2 алдсан буюу хариултын 3, 4 дүгээр асуултад унаж тэнцээгүй гэж замын цагдаагийн зохицуулагч ******* гарын үсгээ зурж баталгаажуулсан  нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудаст авагдсан байна.

Гэтэл Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан”тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам”-ын 3.1.1-д “согтууруулах ундаа ....хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа,...ний хор хөнөөлийг  сурталчлах, урьдчилан сэргийлэх, 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн нийт 6 цагийн сургалтад хамрагдсан”, мөн журмын 4.1-д “...эрх сэргээх сургалтыг төрийн бус байгууллага болон цагдаагийн байгууллагаас зохион байгуулж болно”, мөн журмын 4.5-д “...сургалт зохион байгуулсан байгууллага нь сургалтын хөтөлбөр цаг хангасан иргэдийн мэдээллийг баталгаажуулан энэ журмын 3.2 буюу / эрүүл мэндийн үзлэгийн хуудас, жолоочийн үнэмлэхний төлбөр тушаасан баримт, жолоочийн лавлагаа / заасан баримт бичгийн бүрдлийн хамт материалыг Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид ирүүлнэ”, мөн журмын 4.6-д “..Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь ...материалыг хүлээн авч ажлын 3 хоногт багтаан жолоочийн бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэж баталгаажуулна” гэж журамласан байхад замын цагдаагийн зохицуулагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр өөрөө *******аас шалгалт авч шалгалтад тэнцээгүй унасан байхад тэнцсэн мэтээр материалыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр *******ын нэрийг  жагсаалтын 11, 10 дугаарт бичиж  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж,сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн” гэж Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн даргад албан бичгийг явуулсан байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журамд эрх сэргээх шалгалтыг төрийн бус байгууллагын сургалтад сууж батламж авсан байх шаардлагыг заасан бөгөөд цагдаагийн байгууллага оролцох талаар заагаагүй байна.

Харин уг журмын 4.4-д “цагдаагийн байгууллагаас сургалтын зохион байгуулсан тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан сургалтыг зохион байгуулна” гэж заасан байна.

Мөн шүүгдэгч *******ыг “Шинэ үйлс өөдөө” төрийн бус байгууллагын сургалтад хамрагдаагүй талаар шүүгдэгч ******* өөрөө мэдүүлснээс гадна гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Оюун-Эрдэнэ надад тухайн үед ******* гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан, тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан, байсан. Оюун-Эрдэнэ бүх ажлаа хариуцаж байсан тул чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн. Оюун-Эрдэнэ уг нь их хариуцлагатай сайн ажилтан байгаа юм. Мөнгө төгрөг, албаны бичиг баримттай холбоотой асуудал дээр ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тухайн үед гэдэг хүний гуйлтаар л мөнгө төгрөг, батламжийн асуудалд холбогдсон гэж би ойлгосон. Өөртэй нь өнөөдөр утсаар ярихад би өнөөдөр АТГ-ийн мөрдөгчтэй уулзаад бүх үнэн учраа хэлсэн. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. гуйгаад байхаар нь дээрх байдлаар мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн....” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь эрх сэргээх сургалтад хамрагдаагүй болох нь нотлогдож байна.

“Шинэ үйлс өөд” төрийн бус байгууллага нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “сургалт зохион байгуулах...” чиглэлээр үүсгэн байгуулагдсан талаарх нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан байна.

Мөн шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр бичсэн илтгэх хуудастаа “...*******ын ******* нь 2018 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтад нэг удаа орсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтад анх ороод тэнцээгүй, ******* нь дахин шалгалтад ороогүй ээ..” гэж бичиж гарын үсэг зурсан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, хийхийн тулд бусдаар буюу *******аар дамжуулж 50000 төгрөгийн хахууль авсан нь түүний хийх ёсгүй үйлдлийг хийж, шалгалтад тэнцээгүй хүнийг тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж өгсөн, *******, ******* нартай ажил хэргийн шугамаар шалтгаант холбоотой зэргээр нотлогдож хахууль аваагүй гэх мэдүүлэг нь няцаагдаж  байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснээс дүгнэхэд өөрөө бусдад хахууль өгсөнөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах “Тахилгат цэцэн хайрхан” жолооны сургуулийн захирал ажилтай шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******д Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч *******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад өгөхдөө тэнцээгүй байхад нь *******аар урьдчилан бэлдүүлсэн байсан 50000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан *******д 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.... багштай шалгалтад орохоос өмнө холбогдсон байсан юм. Би эрхээ сэргээлгэх гэж байгаа яах ёстой вэ гэхэд чи 50 мянган төгрөг бэлдээд ирээрэй, би чамайг шалгалтад чинь оруулаад өгнө гэж хэлсэн байсан. Би тэр шалгалтад орохдоо нөхрийн хамт очсон байсан юм. Тэгээд шалгалтдаа дээрх байдлаар орж унаж гарч ирчихээд Цогоо багшид одоо яах уу гэхэд нөгөө авч ирсэн мөнгөө д оруулаад өгчих гэхээр нь би яаж оруулж өгдөг та өөрөө оруулаад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхэд за за хамт оръё гээд багш бид 2 хамт гийн өрөөнд ороод би өрөөг тусгаарласан шилэн хаалтын наана нь би үлдээд багш миний өгсөн 50 мянган төгрөгийг д яг гардуулж өгч байхыг нь би харсан юм. Яг бүр өгч байхыг нь би харсан. Тэгээд за за мөнгө авчихсан юм миний шалгалт ингээд болчих юм байна гэж бодоод тайвшраад би шууд аваад өгсөн. Гадаа гараад тай утсаар ярихад за за одоо болчихсон үнэмлэхгүй хэвлэгдэхгүй байгаа гэж байна. Шалгалт чинь бол болчихсон гэж хэлсэн Тэгээд би дахиж шалгалт өгөлгүй байж байгаад миний эрх сэргэсэн юм....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Оюун-эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “....******* гэдэг хүн нь манай дээр сургалтад хамрагдаагүй юм. ...Тухайн үед багш л гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөр авчихсан юм. багш байцаагчид хэлж гуйгаад *******ыг шалгалтад нь оруулчихсан байсан. Тэгээд манай дээр ирж төлбөр төлөөд би батламжийг нь хийгээд материалын хамт Лицензийн төв рүү явуулсан юм. Ийм байдал гарч байгаагүй. л гуйгаад байхаар нь 1 удаа ийм асуудал болсон юм....” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Оюун-Эрдэнэ надад тухайн үед ******* гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан, тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан, байсан. Оюун-Эрдэнэ бүх ажлаа хариуцаж байсан тул чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн. Оюун-Эрдэнэ уг нь их хариуцлагатай сайн ажилтан байгаа юм. Мөнгө төгрөг, албаны бичиг баримттай холбоотой асуудал дээр ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тухайн үед гэдэг хүний гуйлтаар л мөнгө төгрөг, батламжийн асуудалд холбогдсон гэж би ойлгосон. Өөртэй нь өнөөдөр утсаар ярихад би өнөөдөр АТГ-ийн мөрдөгчтэй уулзаад бүх үнэн учраа хэлсэн. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. гуйгаад байхаар нь дээрх байдлаар мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч *******ын уг мөнгийг *******д өгөөгүй, сургалтад суулгах гэж “Шинэ үйлс өөдөө” ТББ-д өгсөн гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

Шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох *******аас *******ын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн  нь гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Оюун-Эрдэнэ надад тухайн үед ******* гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан, тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан, байсан. Оюун-Эрдэнэ бүх ажлаа хариуцаж байсан тул чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн. Оюун-Эрдэнэ уг нь их хариуцлагатай сайн ажилтан байгаа юм. Мөнгө төгрөг, албаны бичиг баримттай холбоотой асуудал дээр ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тухайн үед гэдэг хүний гуйлтаар л мөнгө төгрөг, батламжийн асуудалд холбогдсон гэж би ойлгосон. Өөртэй нь өнөөдөр утсаар ярихад би өнөөдөр АТГ-ийн мөрдөгчтэй уулзаад бүх үнэн учраа хэлсэн. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. гуйгаад байхаар нь дээрх байдлаар мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би “Шинэ үйлс өөд” ТББ-д сургалтад суух нь байтугай тэр үед тийм байгууллага байдгийг ч мэдээгүй. Хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдаж эхлээд л дээрх байгууллага байдгийг мэдсэн. Тэр байгууллагаар миний материал дамжсан талаар би мэдээ ч үгүй. Тэр байгууллагад мөнгө өгсөн талаар би мэдэхгүй байна. нь д л мөнгө өгөх ёстой гэж тухайн үедээ хэлж байсан. Өөр сургалтын зориулалтаар ч юм уу “Шинэ үйлс өөд” ТББ-д өгнө гэж огт хэлж байгаагүй. Жолооны үнэмлэхийн мөнгө төгрөг гэж тусад нь тушаасан зүйл гэж огт байхгүй ээ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож түүний *******аас *******ын мөнгийг авсан гэх мэдүүлэг нь няцаагдаж  байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ******* нь эрх сэргээх шалгалтыг авч уг шалгалтад тэнцээгүй байхад шалгалтдаа тэнцүүлэх зорилгоор жолооны багш гэх *******аас дамжуулж *******д 50000 төгрөгийг хахуулийг өгсөн нь  шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Тэгээд 2018 оны 08 сарын үед би аймгийн Цагдаагийн газар дээр явж байхад *******тай цагдаагийн газрын үүдэнд таараад юу хийж яваа талаар асуухад эрхээ сэргээлгэх шалгалт өгөөд гараад ирлээ. Шалгалтдаа уначихсан талаар хэлсэн юм. Тэгээд чи төлбөр тооцоогоо хийсэн юм уу гэхэд би хийгээгүй гэхээр нь чи яваад 50 мянган төгрөгөө аваад ир гэхэд яваад аваад ирсэн юм. Тэр мөнгийг нь тэндээс яваад Шинэ үйлс билүү дээ Төрийн бус байгууллага байдаг юм. Тухайн төрийн бус байгууллага нь эрх сэргээлгэх хүмүүст сургалт ордог төрийн бус байгууллага байдаг юм. Тэрийг хариуцдаг Оюун-Эрдэнэ /99555144/ гээд хүнд бэлнээр өгсөн юм... гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь шүүгдэгч Х.*******аас авсан 50000 төгрөгийг  “Шинэ үйлс өөд” ТББ-д сургалтад суулгахаар өгсөн талаар мэдүүлж байгаа боловч шүүгдэгч *******ын мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Оюун-эрдэнийн өгсөн “...******* гэдэг хүн нь манай дээр сургалтад хамрагдаагүй юм. ...Тухайн үед багш л гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөр авчихсан юм. багш байцаагчид хэлж гуйгаад *******ыг шалгалтад нь оруулчихсан байсан. Тэгээд манай дээр ирж төлбөр төлөөд би батламжийг нь хийгээд материалын хамт Лицензийн төв рүү явуулсан юм. Ийм байдал гарч байгаагүй. л гуйгаад байхаар нь 1 удаа ийм асуудал болсон юм....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би “Шинэ үйлс өөд” ТББ-д сургалтад суух нь байтугай тэр үед тийм байгууллага байдгийг ч мэдээгүй. Хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдаж эхлээд л дээрх байгууллага байдгийг мэдсэн. Тэр байгууллагаар миний материал дамжсан талаар би мэдээ ч үгүй. Тэр байгууллагад мөнгө өгсөн талаар би мэдэхгүй байна. нь д л мөнгө өгөх ёстой гэж тухайн үедээ хэлж байсан. Өөр сургалтын зориулалтаар ч юм уу “Шинэ үйлс өөд” ТББ-д өгнө гэж огт хэлж байгаагүй. Жолооны үнэмлэхийн мөнгө төгрөг гэж тусад нь тушаасан зүйл гэж огт байхгүй ээ...”  гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******, *******, ******* нараас гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлэг авахдаа тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэсэн заалтыг тайлбарлан өгсөн бөгөөд тэмдэглэлд гэрчүүд танилцаж гарын үсгээ зурсан тул тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэлээ.

Дээрх нотлох баримтаас дүгнэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдэд сургалтыг зохион байгуулж батламж олгодог төрийн бус байгууллага, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалт явуулдаг төрийн бус байгууллага, Замын цагдаагийн алба зэрэг нь хоорондоо харилцан холбоотойгоор үйл ажиллагаа нь хуулийн дагуу уялддаг байна.

Хуулийн дагуу уялдаж ажил үүрэг гүйцэтгэдэг байдлыг далимдуулж  хууль бус үйлдэл хийдэг нь шүүгдэгч нарын холбогдсон үйл баримтаас харагдаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй талаар  мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2017 оны 08 сард хасуулж 2018 оны 08 сарын 22-нд  сэргээх зорилгоор замын цагдаагийн зохицуулагч ******* шалгалтыг авсан боловч уг шалгалтдаа тэнцээгүй тул шүүгдэгч *******аар дамжуулан *******д 50000 төгрөгийг хахуулийг өгч тээврийн хэрэгслээ сэргээлгэлсэн

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт жолооч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тахилгат цэцэн хайрхан” авто сургуулийн захирлаар ажиллаж байхдаа  түүний хуучин ажиллаж байсан “Өгөөж мөрөн” авто сургуулийг төгссөн ******* нь 2017 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсны дараа эрх сэргээх шалгалтад орж унасан талаар сонсож түүнээс 50000 төгрөгийг авч *******д өгч тээврийн хэрэгслийн эрхийг сэргээлгэлсэн,

Шүүгдэгч ******* нь “Шинэ үйлс өөдөө” төрийн бус байгууллагад тээврийн хэрэгсэл эрх сэргээлгэх сургалтыг явуулах явцад уг сургалтад суугаагүй *******ыг сургалтад суусан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч ******* нь Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам”-ыг зөрчиж 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр *******аас эрх сэргэх шалгалт авч шалгалтад тэнцээгүй байхад *******ын гуйлтаар *******аас *******аар дамжуулж 50000 төгрөгийн хахуул авч шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж бусдаар дамжуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан  нь нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэм буруугүй хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэж шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч ******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  4.1 буюу Авлигын эсрэг хуулийн 4.1.1 -д “...тусгай албаны ....гүйцэтгэх албан тушаалтан...” гэсэн үйлчлэлд хамаарч байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзлээ.

Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч ******* нь  албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөртөө эдийн, бусдад  эдийн бус ашигтай байдал бий болгож, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж  хийх ёсгүй үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгч *******гийн холбогдсон мөнгөн дүн бага хэмжээтэй боловч энэ үйлдэл нь нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн, цаашид хуулийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмжийг бууруулсан үйл ажиллагаа гэж шүүх дүгнэж байна.

Иймд шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч *******, ******* нарыг өөртөө,  бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

Шүүгдэгч М.Оюун-эрдэнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Энэ үйл баримт нь шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж үзэж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******гийн холбогдсон учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан торгох ялаар, шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан ялыг тус тус оногдуулж, уг оногдуулсан ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хуулийн 22 дугар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлын дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг эрх зүйн байдал дээрдсэн гэж дүгнэж буцаан хэрэглэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******, *******, ******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хасаж уг эрх ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэж орлого 50000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн    36.2, 36.6, 36.7, 36.8,  36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын г  нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

Шүүгдэгч овогт ын Оюун-эрдэнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч овогт ын г нийтийн албанд томилогдох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 /  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч   овогт ын Оюун-эрдэнийг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солигдохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч М.Оюун-эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

7. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9, 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө 50000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ