Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 2023           01           03                                       2023/ШЦТ/50

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос*****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208023572064 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, **************дүүргийн **** дугаар хороо, ********тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****************** (РД:**************);

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *********** нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт, Давааны зөрлөгийн *****тоотын гадаа байрлуулсан байсан иргэн ****************** эзэмшлийн Subaru Forester маркийн урд талын салхины шилийг хуванцар сандлаар цохиж гэмтээсний улмаас бусдад 410.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Давааны зөрлөгийн 1-2 тоотын гадаа байрлуулсан байсан иргэн ****************** эзэмшлийн Subaru Forester маркийн урд талын салхины шилийг хуванцар сандлаар цохиж гэмтээсний улмаас бусдад 410.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч ****************: “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 22 цагийн үед ************** дүүргийн ****-р хороо Улаанбаатар төмөр замын Давааны зөрлөгийн ажилчдын байран дээрээ байж байтал манай хажуу талын ************** гэх эмэгтэй орж ирээд согтуу эмэгтэй сандал барьчихсан чиний машиныг чинь нүдээд дохиолол нь ажиллаад байна гэж хэлэхээр нь тэр дариу гараад хартал манай ажлын байрны харалдаа гудамжинд амьдрах зүс таних, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй согтуу, гартаа ягаан өнгийн суудаг хуванцар сандал барьчихсан машины хажууд зогсож байсан ба ... 95-56 УАО улсын дугаартай субару форестэр машины урд салхины шилийг сандлаараа цохиод цуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

2. Гэрч *************** “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчим гэртээ нөхөр, хүүхдүүдтэйгээ байж байтал хашааны гадаа машины дохиолол чанга дуугараад хажуугаар нь хүн орилоод байх шиг болохоор нь манай машинд ямар нэгэн юм болсон юм болов уу бодоод гараад хартал манай гудамжны зүс таних эмэгтэй хажуугийн айлын гадаа тавьсан байсан 95-56 УАО улсын дугаартай автомашины урд талын салхины шил рүү сандлаар цохиод орилоод зогсож байсан. Тэгэхээр нь би машины эзэн болох **************** гэх хүн рүү залгаж ...танай машины шил рүү согтуу авгай сандлаар цохиод байна гэж хэлтэл манай хөрш айлын ************** гарч ирээд тэр эмэгтэйтэй маргалдаад үлдсэн... ягаан өнгийн хуванцар сандлаар урд талын салхины шил рүү намайг харж байхад 2 удаа цохисон...Тухайн автомашиныг цохих үед урд талын салхины шил нь цуурч хагарсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлтэл дуугүй байгаарай, тэгээд байвал танай машины цонхыг хагална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хэлэхээ больсон...*************** мөнгө нэхээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

3. “Хас үнэлгээ” ХХК-ны 645 дугаартай үнэлгээний тайлан: “...шууд зардлын дүн 380,000 төгрөг, нийт дүн 410,000” төгрөг гэх (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

4. Шүүгдэгч *************: “... Би 2022 оны 07 сарын 12-ны өдөр ************ дүүргийн ********-р хороо *************** тоот гэрт найз болох ************** бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал ****************** ажил хийлгэсэн хөлсөө өгөхгүй байна гэж хэлэхээр нь би гэрт байсан жижиг ягаан өнгийн хуванцар сандлыг авч гараад ****************** хашааны гадаа байсан машины урд шилийг хоёр удаа цохиж хагалсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ************* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч ************* эзэмшлийн Subaru Forester маркийн урд талын салхины шилийг хуванцар сандлаар цохисны улмаас цуурч гэмтээсэн болох  нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна шүүгдэгч *************** өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон болно.

            Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч ***************** тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл болон уг гэмтсэн эд ангийг засварлах, солих зардлыг нийт 410,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч ************** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч ************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч ************* эд хөрөнгө гэмтсэн бөгөөд нийт хохирлын 450,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...ямар нэгэн саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *************оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

            Ийм шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч хувийн байдал буюу насны байдал, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ