| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00374/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 445
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны олговор 4363359 /дөрвөн сая гурван зуун жаран гурван мянга гурван зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-д олгох олговроос тооцож ажил олгогч болон ажилтны төлбөл зохих хувь хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80472 /наян мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 14264 /арван дөрвөн мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах, хариуцагчаас 84764 /наян дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У