| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00362/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2019-08-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 351
2019 оны 08 сарын 22 өдөр Дугаар 139/ШШ2019/00351 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 5-р баг ******* тоотод оршин суух, Т овогт Л-н Х /*******/-ын нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Д. Ц ийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , прокурор Х.Мө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д.Ц нь 1938 оны 4 сарын 22-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 15 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Д.Цийн хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 1993 оны 9 сарын 97 тоот магадлалаар хянан хэлэлцэж цагаатгасан байна. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 4 сарын 5-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Лхамжавын Х нь хэлмэгдэгчийн үрчилж авсан охин болох нь тогтоогдож, нөхөх олговор 1 сая төгрөг авч байсан.
Иймд хэлмэгдэгч Д.Ц-ийн нөхөх олговорыг өргөмөл охин Л-н Х надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Х нь хэлмэгдэгч Д.Ц-ийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 2-ны өдрийн №132 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 58 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр-Л-н Х, хэлмэгдэгчийн овог нэр- Дулмаагийн Ц, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ-80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 13 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 7 сарын 2-ны өдрийн 05/4509 дугаартай лавлагаа /хэргийн 7 хуудас/
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2018 оны 6 сарын 26-ны өдрийн 03-9/2708 дугаартай лавлагаа /хэргийн 4 хуудас/
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 6 сарын 25-ны өдрийн 00/009654 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа /хэргийн 5 хуудас/
- Дундговь аймгийн ******* сумын Тавдугаар багийн Засаг даргын 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 02 дугаартай “тус багийн иргэн Л овогтой Х нь ам бүл 1-үүл, Арвижих 13-3 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хэргийн 6 хуудас/
-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 9 сарын 11-ний өдрийн 97 дугаартай магадлалын хуулбар /хэргийн 8-10 хуудас/
- Лхамжав овогтой Х нь хэлмэгдэгч Д-н Ц-ийн үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоож, Дундговь аймгийн ******* сумын Санхүүгийн тасгаас нөхөх олговор 1000000 төгрөг гаргуулж Л.Х-д олгохоор шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 4 сарын 5-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 27-28 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих санал гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Х нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б