Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0009

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0009

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: А газрын К хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь Англи улсын G компанийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Тус компанийн хөрөнгө оруулагч эрх бүхий албан тушаалтнууд нь Америкийн нэгдсэн улсын иргэн S, J нар байдаг. Эдгээр эрх бүхий албан тушаалтнууд нь Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод амьдардаг.

А ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлага хангасан хуулийн этгээд болохынхоо хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Гашуун-Овоо нэртэй газарт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч. Одоогоор тус компани нь уг тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, уурхайн төслийн бэлтгэл үе шат болон нэмэлт геологи хайгуулын ажлыг хийж байгаа болно. Ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрөл нь тус компанийн цорын ганц үнэ бүхий хөрөнгө бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд явуулж буй үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй. Одоогоор ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн талбайд төслийн бэлтгэл үе шатны ажил хийгдэж байгаатай зардал гаргаж байгаа ба ямар нэг ашиг орлого олсон үйл холбоотойгоор зөвхөн ажиллагааг явуулаагүй байна. 

Компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд зөвхөн зардал санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагч нар 100 хувь санхүүжүүлж явуулдаг. 

Тухайлбал тус компани нь 2009 оноос хойш ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд тухай бурд нь бүрэн төлж ирсэн бөгөөд сүүлийн 10 жилд нийт 2,693,556,000 төгрөгийг зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн болно. Мөн тухайн тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийхэд нийт 19,644,910,548 төгрөг зарцуулсан. 

2020 оны 02 дугаар сараас Ковид-19 цар тахал дэлхий дахинд дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан бэлэн байдлын зэрэгт шилжээд 1 жилийн орчим хугацаа болж байна. Монгол Улсад гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр олон улсын нислэгүүд зогсож, гадаадын иргэд хилээр орж ирэх боломжгүй болсон. Түүнчлэн хөрөнгө оруулагчид маань ч өөрийн улсдаа Ковид-19 цар тахлын хөл хорионд ороод байгаа. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид маань Монгол Улсад ирэх, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, сүүлийн 1 жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна. 

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болсон. Уг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр нь 263,834,387.5 төгрөг бөгөөд манай компани хөрөнгө оруулагч нар Ковид-19 цар тахлын улмаас ердийн нөхцөл байдал шигээ компанийн үйл ажиллагаанд оролцох, хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болж компани маань санхүүгийн хүнд байдалд орсон байсан. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор компанийн зүгээс 2020 оны 9 дүгээр сард гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон нөхцөл байдлаа тогтоолгохоор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хүсэлт гаргасан. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимaac манай хүсэлт, компанийн санхүүгийн нөхцөл байдал, гэрээ хэлцэл, тусгай зөвшөөрөл болон холбогдох бусад бичиг баримтуудтай танилцаж үзээд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 02/477 дугаартай "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ"-г олгосон. 

Бидний зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичгүүдээр Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг А газрын К хэлтэст удаа дараа гаргасан. Уг хүсэлттэй холбоотойгоор А газрын К хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Бид хариуг нь хүлээж аваад уг асуудлыг Захиргааны еренхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа А газрын К хэлтэст хүсэлт гаргасны дагуу А газрын К хэлтсээс манай хүсэлтүүдийг шийдвэрлэх сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр зарласан байсан. 

Гэтэл манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийг А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчиин 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар 56.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан. Бид уг шийдвэрийн талаар мэдэгдлийг аваад манай компаниас А газрын К хэлтэст гаргасан төлбөр телех хугацааг сунгах хүсэлт шийдвэрлэгдээгүй, мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа хийж манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгах, К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хэрхэн өөрчлөх асуудлыг ярина" гэж ойлгож байсан тул 2020 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 10 дугаар сарын 23, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгуулах тухай" хүсэлт холбогдох баримтуудаа А газрын К хэлтэст албан бичгээр хүргүүлсэн. 

2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр А газрын К хэлтэст сонсох ажиллагаа хийж манай компанийн гаргаж өгсөн тайлбар нотлох баримтуудтай танилцсан. Ингээд А газрын К хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 тоот албан бичгээр "Танай компанийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 moom, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 50 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд компанийн зүгээс гаргасан баримт бичиг, тайлбар, саналтай танилцахад К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож танай хүсэлтэд дурдсан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг 6 сараар сунгах боломжгүйг үүгээр мэдэгдье" гэсэн хариу ирүүлсэн. 

Манай компани А газрын К хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 тоот албан бичгийг хүлээн аваад эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр А газрын дарга Х.Х-д хандаж гомдол гаргасан.

Манай гаргасан гомдолд А газрын дарга Х.Х 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/5544 тоот албан бичгээр хариу ирүүлсэн ба өмнө нь бидний гаргасан хүсэлтэд К хэлтэс хариу өгсөн байгаа хүсэлтийг хянан үзэх боломжгүй гэсэн агуулгатай хариу ирүүлсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байсан. Бид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу А газрын К хэлтсийн даргын өгсөн хариу, шийдвэр үйл ажиллагаанд дээд шатны албан тушаалтан болох А газрын даргад хандан гомдол гаргаж байхад А газрын дарга доод шатны албан тушаалтныхаа өгсөн хариугаар өмнө нь хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн өмнө нь манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлаар болон төлбөр төлөх хугацаа сэргээх асуудлаар ямар нэг хариуг А газрын дарга Х.Х-с авч байгаагүй. 

Ийнхүү бид А газрын дарга Х.Х 2020 оны 12 дугаар сарын 16-ны адрийн 1/5544 тоот албан бичгээр хариуг хүлээн аваад шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 

Тусгай зөвшөөрлийг цуцалсан А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хууль бус болох талаар: Манай компаниас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичгүүдээр Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах" тухай хүсэлтийг А газрын К хэлтэст тус тус хүргүүлж хүсэлт маань шийдвэрлэгдээгүй 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тухайн хүсэлтүүдийг шийдвэрлэх сонсох ажиллагаа нь хийгдэхээр байсан гэтэл К хэлтсийн дарга манай "Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, тухайн хүсэлтийг шийдвэрлэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй хуулийг зөрчиж А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэр гаргасан. Зүй нь К хэлтсийн дарга дарааллын хувьд манай "Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. 

Мөн К хэлтсийн дарга 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаартай албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болох талаар: 2020 онд дэлхий даяар Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоогдсон байсан. Тодорхой нэр заасан үйл ажиллагааны чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Мен тус компанийн хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэд тул өөрийн улс орондоо хөл хорионд орсон шалтгааны улмаас манай компанийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. 

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г, 6.1.41.д-д тус тус тайлбарласнаар манай компанийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй нь хуулийн дээрх тайлбарын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа бөгөөд өнөөдөр дэлхий даяар үүсээд байгаа нөхцөл байдлаас нийтэд илэрхий байдлаар нотлогдож байгаа. Түүнчлэн бид давагдашгүй хучин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд орсноо Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын шинжээчдээр тогтоолгож 02/477 дугаартай "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majoeure/-ийн гэрчилгээ" авсан байгаа болно. 

Гэтэл төрийн захиргааны байгууллага дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзэхгүй, манай компанийн гарсан тайлбар баримтуудтай танилцаагүй, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүйгээр шийдвэр гаргасан нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаагаа, хөрөнгө оруулалт, ажлын байраа авч үлдэхээр хичээж буй манай компанийн үйл ажиллагаанд хүндээр туслаа. Захиргааны байгууллага цар тахлын үед аж ахуйн нэгжийн өмнө тулгарч байгаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүйгээр тус компанийн цорын ганц үнэ бүхий хөрөнгө, үйл ажиллагааны үндэс болсон тусгай зөвшөөрлийг цуцалснаар манай компани дампуурах хэмжээнд хүрч, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан 19,644,910,548 төгрөгийн хөрөнгө оруулалтаараа хохирч үлдэх нөхцөл байдалд ороод байна. 

Цар тахлын нөлөөний улмаас манай компани давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа тул А газрын К хэлтсээс манай ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн нь хууль бус байна. 

Иймд А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны едрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зевшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зорилгодоо нийсэн, бодит байдалд тохирсон байх зарчим болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зуйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасанд нийцэхгуй хууль бус шийдвэр болсон. 

Маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөж байгаа талаар: Тус компани нь Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас 2020 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 263,834,387.5 төгрөгийг хугацаанд төлөх боломжгүй болсон хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй К хэлтсийн хариу албан бичиг болон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийн улмаас А" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх зөрчигдөж байна. 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр манай компани ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших, хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 

Иймд А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын MV-014840 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгаж өгнө үү. 

А газрын к хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгийн дагуу бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсаныг ямар үндэслэлээр захиргааны акт гэж үзэж байгаа талаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгүүд нь захиргааны акт болохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан дараах шинжүүдийг бүхэлд нь агуулсан байх шаардлагатай.

1. Захиргааны байгууллагаас гарсан байх: А газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байдгийнхаа хувьд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээд мөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Засгийн газрын харьяаны захиргааны байгууллагад хамаарч байна. 

2. Захирамжилсан арга хэмжээ байх: А газрын К хэлтсийн 8/4415, 8/5148 дугаар албан бичгүүд нь захиргааны байгууллагын буюу нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байх төдийгүй төрийн албадлагаар хангагдсан байна. Түүнчлэн, илрэх хэлбэрийн хувьд бичгээр илэрсэн захирамжилсан шийдвэр болох нь тодорхой байна. 

3. Нийтийн эрх зүйн хүрээнд байх: Ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах болон түүнийг дуусгавар болгох харилцаанд ямагт нийтийн ашиг сонирхол яригдаж, түүнийг хамгаалах асуудал гол зорилго болдог тул ашиг сонирхлын онолын дагуу авч үзвэл энд нийтийн ашиг сонирхол яригдана. Мен ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, дуусгавар болгох харилцаанд нийтийн захиргааны байгууллага буюу А газар ямагт нэг тал болж оролцдог, тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, дуусгавар болгох тусгай эрхийг хэрэгжүүлж байх бөгөөд энэ утгаараа субъектийн болон тусгай эрхийн онолын дагуу харилцааны нэг талд тусгай эрх бүхий нийтийн захиргааны байгууллага оролцож байх тул энэ нь нийтийн эрх зүйн харилцаа мөн болж байна.

4. Зохицуулалт агуулсан байх: А газрын  К хэлтсийн MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан албан бичгүүд нь "А" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших эрхийг хязгаарласан сөрөг үр дагавар үүсгэсэн байна. Иймд зохицуулалт агуулсан байна гэж үзнэ. 

5. Тодорхой нэг тохиолдол байх: Дээрх 8/4415 , 8/5148 дугаар албан бичгүүд нь тодорхой нэг этгээдэд буюу А ХХК-ийн тусгай зөвшөөрөл үргэлжлүүлэн эзэмших эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх хугацааг хойшуулах, хүлсэлтээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах замаар "А" ХХК тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд шууд нөлөөсөн тул ижил төсөөтэй тохиолдолд дахин давтан хэрэглэх боломжгүй шинжийг агуулж байна. Иймд тодорхой нэг тохиолдол мен байна. 

6. Гадагш чиглэсэн байх: А газрын К хэлтсийн 8/4415, 8/5148 дугаар шийдвэр нь байгууллагын дотоод харилцаанд хамаарахгүй буюу "А" ХХК-д чиглэж, түүнд эрх зүйн үр дагавар бий болгосон байх тул гадагш чиглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Дээрхээс харвал А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. 

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгуулах гэж байгаа хуулийн үндэслэлийн талаар: Захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргах, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах ёстой журмуудыг баримталсан байхыг шаарддаг. Гэтэл А газрын К хэлтсийн дарга нь "А" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтлаагүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-д тус тус заасны дагуу А ХХК-иас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт, мен тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд 2020 оны 02 дугаар сараас ковид-19 цар тахал дэлхий дахинд дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгүүд зогсож , хөрөнгө оруулагчид нь хилээр орж ирэх боломжгүй болж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн, үүнийгээ нотлохоор 2020 оны 10 дугаар сарын 07-ны едер 02/477 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ авсан зэрэг үйл баримтыг тодруулах ёстой байсан. 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө "А" ХХК-ийг сонсож, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуулийн дээрх журмуудыг баримтлаагүй байна. 

Ийнхүү К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу эрх зүйн алдаатай буюу хууль бус актад тооцогдох үндэслэлтэй. 

Тус захиргааны актыг хүчингүй болгосноор шийдвэрийн үр дагавар бүрэн арилахгүй тул нэхэмжлэгчээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг даалгах шаардлага гаргасан болно гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "А" ХХК-иас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 002 дугаартай "Тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хойшлуулах" тухай хүсэлтэд төрийн захиргааны байгууллагын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. 

Мөн "А" ХХК-иас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05, 23-ны өдрийн 06/20 дугаартай албан бичгүүдэд төрийн захиргааны байгууллагын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ. 

Төрийн захиргааны байгууллагын хууль хэрэгжүүлэн ажиллаж буй дээр дурдсан үйл ажиллагааг хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Гашуун овоо нэр бүхий 36390.95 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-014840 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгожээ. 

А ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-014840 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй байна. 

Төрийн захиргааны байгууллагын К хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлахаар хуульчилсныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МV-014840 дугаартай дугаар тусгай зөвшөөрлийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэрээр цуцалжээ. 

Төрийн захиргааны байгууллагын К хэлтсийн даргын 368 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. 

Иймд "А" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

А ХХК-иас А газрын К хэлтэст холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А ХХК-д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Гашуун Овоо нэртэй газарт орших 37350 гектар талбайд ашигт малтмал ашиглах 14840А /MV-014840/ дугаар тусгай зөвшөөрлийг 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2036 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал олгожээ.

А газрын К хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн MV-014840 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2020 онд дэлхий даяар Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоогдсон байсан. Тодорхой нэр заасан үйл ажиллагааны чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Мен тус компанийн хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэд тул өөрийн улс орондоо хөл хорионд орсон шалтгааны улмаас манай компанийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.20."тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;, 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ, 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна: 7.2.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд ашигт малтмалын төлбөр нь албан татварын нэг төрөл боловч тус төлбөрийг төлөх харилцааг тусгайлсан хуулиар зохицуулсан бөгөөд илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж зааснаар нэхэмжлэгч компани MV-014840 дугаар тусгай зөвшөөрлийн 15 дахь жилийн төлбөрийг 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төлөхөөр байжээ.

А ХХК MV-014840 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заасанд нийцсэн байна.

А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар тушаалыг эс зөвшөөрч А ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 дугаар, 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/20 дугаар, 10 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус А газрын даргад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг сунгуулахаар хандаж, А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар, А газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/5544 дүгээр албан бичгүүдээр тус тус хариу авчээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль батлан мөрдүүлсэн бөгөөд тус хуульд холбогдох эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх зэрэг аливаа асуудлыг зохицуулаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг заасан бөгөөд тус хугацааг хойшлуулах эрхийг хуулиаар А газрын К хэлтэст олгоогүй учир хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хойшлуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн А газрын Г хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/2125 дугаар албан бичгээр А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.М-ыг оролцуулан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 50 минутад явуулсан Сонсох ажиллагаа явуулсан, материал хүлээлцсэн тэмдэглэл-ийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ... Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй, хуулийг зөрчиж А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 шийдвэр гаргасан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ нь оролцогч улсууд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах асуудлыг зохицуулсан бөгөөд тус гэрээ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлөх харилцаатай хамааралгүй гэж үзлээ.

Иймд А ХХК-иас А газрын К хэлтэст холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн А ХХК-иас А газрын К хэлтэст холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А газрын К хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4415 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8/5148 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-014840 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А газрын К хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН