Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/шш2020/0453

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0453

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ө.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХК-ийн төлөөлөгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ******* гэдэг газар 1975 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Тал булгийн нүүрсний уурхай улсын үйлдвэрийн газрын үргэлжлэл болон ажиллаж байгаа 42 жилийн түүхтэй, Сүхбаатар аймгийн хөгжилд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг тус аймгийн ууган уурхай юм.

Социализмын үеэс эхлэн ажилласан “Тал булгийн нүүрсний уурхай” улсын үйлдвэрийн газрыг хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу 1996 онд “Т” ХК болгон өөрчлөн зохион байгуулж, ашиглалт явуулж байсан орд газар дээрээ хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу ашигт малтмал болон газрын зөвшөөрөл, гэрчилгээ авч, гэрээ байгуулж,улсын бүртгэлд бүртгүүлж, татвар, төлбөрөө төлж ажиллаж ирсэн.

Манай компани социализмын үед Геологийн яамны шийдвэрээр “Тал булгийн нүүрсний уурхай”-д ашиглуулж байсан газраа тэр хэмжээгээр нь буюу 91 га газраар нь Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1995.04.29-ны өдрийн 99 дүгээр тушаал, Сүхбаатар сумын Засаг даргын баталсан газар ашиглах гэрээгээр үргэлжлүүлэн ашиглаж, улсын бүртгэлд 2003 оны 3 сарын 11 өдөр бүртгүүлсэн юм. Үүнээс хойш болсон газрын хууль тогтоомжийн шинэчлэлийн дагуу, Сүхбаатар сумын ЗДТГ-аас манай газрын гэрчилгээг хураан авч, 2007.05.21-ний өдөр 77 дугаар захирамж гарган, дээр дурдсан 91 га газрыг үргэлжлүүлэн ашиглуулж, 000******* тоот шинэ гэрчилгээ олгосон.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувьд холбогдох шинэчлэл, өөрчлөлтийн дагуу 2000.1.4-өөс эхлэн тусгай зөвшөөрлүүдийг авч байсан бөгөөд одоо 35,29 га талбай газрыг хамарсан, 2008.12.18 өдрийн 2012 дугаар шийдвэрээр олгогдсон *******А дугаартай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Энэхүү 35,29 га нь дээр дурдсан 91 га газарт бага зэргийн зөрүүтэйгээр багтсан байрлалтай оршдог.

Гэтэл АМГТХЭГ-ын ГУУКГ-аас манай компаний эзэмшиж, ашиглаж байсан уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай 56 га эдэлбэр газар (56 га газар гэдэг нь 91 га газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 35 га талбайг хасч гарсан газрын хэмжээ)- тай давхацуулан 2003.5.11-нд хайгуулийн тусгай зөвшөөрөл, 2008.09.25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар Э ХХК-д олгосон. Э ХХК-ны ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Сүхбаатар сумын Засаг даргын 2008.10.22-ны өдрийн 94 тоот захирамж гарч манайд 91 га газар эзэмшиж ашиглах эрх олгосон дээр дурдсан 77 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. Эдгээр хууль бус захиргааны актууд нь манай эзэмшил, ашиглалтын газар буюу манай компаний өмчлөх эрхэд багтах газрын эрхийг зөрчиж гарсан хууль бус шийдвэрүүд байсан юм. Бид тус 94 тоот захирамжийн талаар гомдол гаргаж удтал маргасны эцэст Сүхбаатар сумын Засаг дарга 2009.04.11-нд А34 тоот захирамж гаргаж, 2008.10.22-ны өдөр 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгосон.

Дээр дурьдсан хууль бус захиргааны шийдвэрүүд нь (ГУУКГ-ЫН даргын 2003.05.11-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, 2008.09.25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн "Э” ХК-д холбогдох хэсэг, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 94 тоот захирамж) манай компаний газар эзэмших эрхийг зөрчсөн төдийгүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр болсон. Тухайлбал: Манай уурхайн ам болон технологийн замын газрыг Э ХХК-ны газарт оруулан өгсөн тул уурхайн олборлолт явуулах ёстой хэсэг рүү орох, гарах боломжгүй болж, авто зам хаагдсан. Мөн овоолго байршуулж байсан талбай, албан контор, бинзен колонк, тэсэлгээний бодисийн агуулах Эын газар дээр байрших болсон. Иймд манай компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Сүүлд буюу Э ХХК-ны эзэмшиж байсан 698.17 га талбайн буцаалтыг бүртгэсэн АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2014.07.02 өдрийн 289 дүгээр шийдвэрээр албан контор, тэсэлгээний бодисийн агуулах чөлөөлөгдсөн ч бинзен колонк, уурхайн ам, уурхайн амнаас гадгаш гарсан чиглэлтэй авто зам, отвапь буюу овоолго байршуулах талбай, нөхөн сэргээлтийн талбай одоо ч Эын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байршсан хэвээр байна. Мөн Э ХХК нь манай тусгай зөвшөөрлийн 35 га талбайд том хэмжээний нуур байгуулсан, манай компаний нөхөн сэргээлт хийсэн талбайг эвдсэн нь бидэнд төдийгүй хууль ёс, байгаль орчинд зүй бусаар халдсан гэмт хэргийн шинжгэй үйлдэл мөн. Энэ асуудлаас болж 2 компаний удирдлагын хооронд зөрчил үүсч миний амь бие, эрх чөлөөнд халдсан зүйл ч гарч байсныг тэмдэглэж байна.

2006 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний 25 дугаар зүйлийн 25.1.81, 26 дугаар зүйлийн 26.92 болон Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, түүний 5 дугаар зүйл3 тус тус батлагдсанаар улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг заавал сонгон шалгаруулаптын журмаар олгодог журамтай болсон тул бид Тал булгийн хүрэн нүүрсний ордод 42 жил үйл ажиллагаа явуулсан туршилгатай аж ахуйн нэгжийн хувьд энэ орд газартаа тусгай зөвшөөрлийн талбайгаа томосгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бэлтгэлээ хангаж сонгон шалгаруулаптад бэлтгэж, сонгон шалгаруулалт зарлахыг хүлээж байсан. Гэтэл “Э” ХХК-д ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын 2008.09.25-ны өдрийн ******* дугаар шийдвэр гарч бидний сонгон шапгаруулалтад оролцох эрх, аж ахуйн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Энэхүү шийдвэрийн үр дагавар үүргээр зогсохгүй өөр бусад аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг зөрчсөн, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн шийдвэр байсан.

Дүгнэн хэлбэл энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.34, 35 дугаар зүйлийн 35.1.15, Ашигт малтмапын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.9, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хэм хэмжээг зөрчсөн, тухайн захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй байхад гарсан байх тул тухайн үеийн хууль тогтоомжоороо Захиргааны хэрэг хянан щийдвэрлэх тухай хууль (ЗХХШТХ)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт байсан юм. Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох ГУУКГ-ын дарга нь эрх мэдлээ илтэд хэтрүүлэн бусдад давуу байдал олгосон байх тул Авлигын эсрэг хууль (2006)- ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.66-д заасан хэм хэмжээг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчил бүхий шийдвэр нь Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.27-т заасны дагуу хүчингүй болох ёстой.

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2008.09.25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХК-д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.9, Ашигг малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан хэм хэмжээг баримтлан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгөхийг хүсч байна.

Дээр дурдсан асуудлаар өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг эрчим хүчний яаманд удаа дараа хандаж байсныг нотлох баримтаараа гаргаж өгсөн. Дээрх процессын үр дүнд:

- Энгүйн тал ХХК-нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-т 2008 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн №2073А дугаартай өргөдлийг гаргасан байдаг ба өргөдлийн маягт К2-ыг бөглөхдөө уг өргөдөлд Баянхонгор аймгийн нутаг орших алтны ордны талаархи эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хавсаргасан гэдэг нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан болохыг; (Энэ үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллаганы тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан хэм хэмжээг зөрчсөн)

- Гуравдагч этгээд 2008 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан №2073А дугаартай өргөдөлд хавсаргаж өгөөд явуулчихсан гэх дүгнэлтээ 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, улмаар 2008 оны 9 дугээр- сарын 24-ний өдөр дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь бас л хууран мэхэлсэн шинжгэй байна. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн гэх нөөцийн тайлан нь Ашигт малтмалын газарт огт байхгүй, тухайн үеийн холбогдох албан тушаалтан дээрх тайланг хэлэлцээгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан болохыг;

- Мөн түүнчлэн Э ХХК нь 2003 онд авсан 5743Х хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу талбай дээрээ ямар нэгэн хайгуул хийгээгүй болох нь АМГ-ын НСХ-ийн мэргэжилтэн Д.Э, ГСХ-ийн мэргэжилтэн Б.Э, УУСХ-ийн мэргэжилтэн А.Баясгалан нарын 5 тоот томилолтоор ажилласан тухай 2009.04.28-ны өдрийн илтгэх хуудаст нотлогдон үлдсэн болохыг тус тус шүүх анхааралдаа авахыг хүсье!

Мөн энэхүү нэхэмжлэл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдын эрх,-хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин авч, Үндсэн хуулийн дагуу ард түмний мэдэл, төрийн хамгаалалт болон өмчлөлд байх ёстой байгалийн баялгийг ашиглах эрхийг хууль бусаар олж авсан, хувьдаа завшин үрэгдүүлж байгаа гэмт зөрчлийн эсрэг олон жил маргасны эцэст гарсан болохыг шүүх анзааран хууль ёсыг тууштай хамгаална гэдэгг найдаж байгаагаа илэрхийлье.

Маргаж байгаа ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн үүднээс авч үзвэл тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад гарсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж болно. Учир нь “Т” компанийн эзэмшиж, ашиглаж байсан 91 га газрын 56 га газартай нь давхцуулан өөрөөр хэлбэл, бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан 56 га газар дээр ашигт малтмалын олборлолт явуулж, газар эзэмшигч, ашиглагчийг хөөн зайлуулж, эзэмшлийн газрыг нь уул уурхайн хүнд, машин механизмаар ухаж төнхөхийг зөвшөөрсөн хуулийн үндэслэл Монгол Улсад байхгүй билээ. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхааран үзэхийг хүсье.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ба Геологи уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2000 оны 09 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг нэртэй 35 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрөл олгожээ.

Тус компани нь ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлсэн. байна.

Ашигт малтмалын ашиглалтын М\/-00******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тул Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2012 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нөхөн олгосноор ашигт малтмалын ашиглалтын М\/-0******* тоот тусгай зөвшөөрөл үүссэн байна.

“Э" ХХК-д Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 5743Х тоот тусгай зөвшөөрлийг 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анх олгосон байна.

Тус тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан ба ГУУКГ-ын даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МУ-0******* тоот тусгай зөвшөөрөл олгожээ.

“Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай бүхэлдээ давхцалтай байсан тул 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр АМГТХЭГ/Хуучин нэрээр/ газартай Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Тал булаг 1 нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулсан байна.

Уг гэрээнд Тал булагийн нүүрсний ордын хайгуулыг хийж нөөцийг нь батлахад улсын төсвөөс нийт 240361 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ хэмжээг үндэслэн Засгийн Газрын 2007 оны 81 тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 60437 /жаран мянга дөрвөн зуун гучин долоон /америк доллар болж байгааг 2 тал зөвшөөрч гэрээ үйлдсэн байна. Энэхүү гэрээнд заасан зардлыг 5 жилийн хугацаанд 2009 онд 10.437 доллар, 2010 онд 10.250 доллар, 2011 онд 10.250 доллар, 2012 онд 10.250 доллар, 2013 онд 10.250 доллар гэж хуваан төлөхөөр тусгажээ.

Одоогийн байдлаар гэрээний үндсэн төлбөр төлөгдсөн. Алданги төлөгдөж 11 гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй байна.

“Э” ХХК нь талбай буцаан хүлээлгэн өгөх тухай өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МХ/-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 698.17 гектар талбайг буцаан хүлээлгэн өгчээ.

Кадастрын мэдээллийн системд шүүлт хийж үзэхэд Э ХХК-ийн эзэмшлийн 692.42 гектар талбай нь Т ХХК-ийн эзэмшлийн 35.29 гекгар талбайтай давхцалгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хуурамч баримт бичгийг үндэслэн Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна гэж дурдсан байдаг ба нэхэмжлэгчийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаагүй байж хариуцагч болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг хуурамч бичиг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Э ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Сүхбаатар
аймгийн Сүхбаатар сумын ******* гэх газар ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авсан энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн түүний эзэмшиж буй ******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан зүйл байхгүй юм.

Уурхайн эдэлбэр газар гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.19-д “уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцьга хэсгийг” гэж заасан газрыг ойлгоно. Гэтэл Э ХХК-ийн эзэмшиж буй *******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайтай давхцал байхгүй юм.

Түүнчлэн Э ХХК нь газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаж 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олж авсан. Гэтэл энэхүү захирамжийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг зөрчсөн учир нь тус захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Засаг даргад гаргасан манай гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлсэн.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т” ХК-ийг төлөөлж тус компанийн захирал  С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж шинэчлэн тодорхойлсон, энэхүү шинэчлэн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.9-ийг...зөрчсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус..., “Э” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хуурамч нотлох баримт тухайлбал, Баянхонгор аймгийн нутагт орших алтны шороон ордын талаархи Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хавсаргасан..., нөөцийн тайлан огт байхгүй, тухайн талбай дээр хайгуул огт хийгээгүй нь ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдсон... манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн...тул илт хууль бус”  гэж тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “*******” нэртэй газарт орших 35 гектар талбай бүхий уурхайн талбайг “Т” ХК-д  2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *******А дугаар гэрчилгээгээр олгосон, нэхэмжлэгч компаниас гэрчилгээгээ үрэгдүүлсэн үндэслэлээр хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авч *******А тусгай зөвшөөрлийг 2037 оны 01 дүгээр сарын 29-нийг дуустал хугацаагаар 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон,

Мөн “Э” ХХК нь тус сумын нутагт орших “*******-1” нэртэй газарт Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасныг үндэслэн 5743Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус компанид олгон улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Өргөдлийг хянан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” ******* дугаар шийдвэрээр  “...22073 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг нэртэй 1391 га уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын *******А дугаар тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д 30 жилийн хугацаатайгаар тус тус олгожээ.

Түүнчлэн “Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын талбайтай бүхэлдээ давхцалтай, энэ үндэслэлээр Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу  “Э” ХХК нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Тал булаг-1” нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг төсөвт нөхөн төлөх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу төлбөр төлж байгаа нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн зүйлийн 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр...” гэж тус тус заасан. 

“Э” ХХК-иас 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч 22073 кодод бүртгэхдээ “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргаж өгсөн гэж тэмдэглэсэн боловч энэ нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 9-1 дугаар бүхий, “Онгон-Улаан уулын алтны шороон ордод 2003-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай” баримт байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6-2795 дугаар албан бичгээр “...Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн байна” гээд *******А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг  Э ХХК-д мэдэгдсэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 6-5684 дугаар албан бичгээр “Э” ХХК-д “Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож байна, иймд *******А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн...тул хэсэгчлэн буцаах өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлснийг мэдэгдсэн,  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-3464 тоот албан бичгээр “Т” ХК-д “...Э ХХК нь *******А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлснийг...тогтоосон, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлсэн..., арга хэмжээ авахыг түр түдгэлзүүлсэн...” тухай тус тус мэдэгдэл хүргүүлснээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан баримтыг “Э” ХХК ирүүлээгүйг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Э, Геологи судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Э, Уул уурхайн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бнарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  нутаг дахь Талбулгийн нүүрсний ордод ажилласан тухай дүгнэлт”-ээр “Э” ХХК нь...цооногуудыг өрөмдөөгүй..., уурхайг улсын комисс хүлээж аваагүй байхад нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан...,14029А дугаар тусгай зөвшөөрөл хууль зөрчиж олгогдсон... Аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.3 заалтын дагуу “...тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон тул 14029А тусгай зөвшөөрөл хүчингүй болох үндэслэлтэй...” гэж дүгнэж байжээ.

            Эдгээр үйл баримтуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас “Э” ХХК-д *******А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичигт үндэслэн олгосныг хүлээн зөвшөөрч улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцлах талаар мэдэгдэж байсан атлаа уг мэдэгдлүүдийн дагуу ямар үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй, мэдэгдлийг үндэслэн ямар шийдвэр гаргасан талаар хариуцагч тайлбарлаагүй, зөвхөн газрын давхцлын талаар тайлбар ирүүлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон бө хуулийн  11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх; мөн зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 – 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл “Э” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх шийдвэр гаргах эрх нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон, түүний хариуцан хэрэгжүүлэх үйл ажиллагаа мөн бөгөөд “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Талбулгийн нүүрсний ордод ажилласан тухай” ажлын хэсгээс “Э” ХХК-ийн *******А дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч уг дүгнэлтийг үндэслээд хариуцагч захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргаагүй байна.

Энэ тохиолдолд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаар маргаж буй асуудлын үндэслэлийг няцаах болон нотлох ажиллагааг явуулах боломжгүй болгож байх бөгөөд шүүхээс захиргааны байгууллагын шалгаж тогтоосон дээрхи зөрчлийн хэлбэрийн байдалд дүгнэлт өгөхөөс илүүтэйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоох, зөрчигдсөн бол тухайн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох нь шүүхийн зорилгод нийцэх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заажээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тухайн нөхцөл байдлыг, тухайлбал ажлын хэсгийн дүгнэлт болон “Э” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу өгсөн, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6-2795 дугаар мэдэгдлийг хэрхэн үнэлж шийдвэрлэх нь хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байгаагийн дээр уг нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, энэхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлийг “...газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн” гэж тодорхойлсон боловч хариуцагч нь шүүхээс шаардлагатай гэж үзсэн дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах явцад шийдвэрлэгдэх боломжтой гэж шүүх үзсэнийг дурдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, тэрээр товыг хүлээн авсан боловч “...шүүх хуралдаанд оролцохгүй, оролцуулахгүйгээр явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар хийж хуралдаанд ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ                      Л.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                       Н.ДАМДИНСҮРЭН