| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00336/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, ******* дүгээр гудамж *******од оршин суух, ******* Б.Д /РД:**********/-ийн
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******019 оны 8 дугаар сарын*******6-ны өдөр хүлээн авч,*******019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, төрийг төлөөлж *******,******* С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг ийн ард тайж хүн байсан.
Эцэг Ц. 1938 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, 1938 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазлуулсан. ийн бүгд хурлын 1992 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар хурлын тогтоолоор цагаатгагдсан.
Бид эцэг эхээсээ 3-лаа байсан. Ах бага байхдаа нас барсан гэдэг, эгч 1987 оны 8 дугаар сарын 13-нд нас барсан юм. Би тухайн үед олгож байсан 1.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авч байсан. Иймд миний эцэг Ц.ын хэлмэгдүүлсэний нөхөх олговорт олгох 80.000.000 төгрөгийг хүү Б.Д надад олгож өгнө үү гэв.
Прокурор С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, Б, С.******* би төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.Дийн эцэг Ц. нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 сарын 07-ний өдрийн 34 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн байна. 1992 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн 70 дугаар магадлалаар цагаатгагдсан. Нэхэмжлэгч Б.Д хэлмэгдэгч Ц.ын улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлж цагаатгагдсаны нөхөх олговор 1.000.000 төгрөгийг авч байсан шүүхийн шийдвэр байна. Иймд хэлмэгдэгчийн хүү Б. 80.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Төрийн эрх ашигийн хамгаалж шүүх хуралдаанд оролцсон прокурор С.******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжсэн болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэж заажээ.
ын харьяат, ард тайж, ийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь 1938 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 34 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43, 44,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ /цааз/-ээр шийтгэсэн. ийн Цэргийн Коллегийн 1992 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 70 тоот магадлалаар ийн /30 хүнд/-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатган, хэргийг нь ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн*******-ыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль ёсны баримтаар тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ц. нь цаазаар авах ялаар шийтгүүлэн нас барсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-т заасан нөхөх олговрыг зөвхөн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нэхэмжлэх эрхтэй.
дахь сум дундын шүүхийн 1999 оны******* дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 1 сая төгрөгийг Цээл сумын санхүүгийн тасгаас гаргуулан Цээл сумын Дэрстийн багийн харъяат овогтой Б. олгож шийдвэрлэж байсан байна. /хх-15,16/
Иймд нэхэмжлэгч Б.Д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн Ц.т олгох нөхөх олговорыг*******020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэх эрхтэй этгээд мөн гэж үзлээ.
Гэхдээ нэхэмжлэгч Б.Д нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.-д зааснаар орон сууц аваагүй, нэхэмжлэгч өөрөөс нь өөр нэхэмжлэх эрхтэй этгээд байхгүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох ёстой.
Нэхэмжлэгч Б.Д нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ийн т өөрөөс нь өөр үр хүүхэд, гэр бүлийн гишүүн байхгүй болохоо*******019 оны 6 дугаар сарын*******5-ны өдрийн “Зууны мэдээ” сонины №128 /6095/ дугаарт “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ийн ...Б.Д хүүхэд...нөхөх олговор 80.000.000 төгрөг” гэж нийтэд мэдээлсэн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын*******019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 435 тоотод “Манай мэдээллийн нэгдсэн сангаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц авсан иргэдийн бүртгэлийг шүүн үзэхэд хэлмэгдэгч ийн т холбогдох нөхөх олговрыг нэхэмжлэгч Б.Д дээрх хуулийн энэ заалтад хамрагдах боломжгүй бөгөөд орон сууц аваагүй болно” гэсэн баримтаар нотолсон.
Мөн хэлмэгдэгч ийн ын гэр бүлийн гишүүн гэх этгээд гомдол, маргааныг 30 хоногийн хугацаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст болон шүүхэд гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй болно.
ын*******018 оны 6 дугаар сарын*******9-ний өдрийн 03-2/2814 дугаартай лавлагаанд “ийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 1 дүгээр хуудсанд: ийн эрэгтэй, 40 настай, хүү ын 15 настай, хүү Б. 7 настай, охин ын 9 настай, эхнэр ы 42 настай” гэж бүртгэгдсэн, Үндэсний төв архивын*******018 оны 6 дугаар сарын*******9-ны өдрийн 03-2/2816 дугаартай лавлагаанд “ийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 59 дугаар хуудсанд: ы эмэгтэй 52 настай, Б.Дхүү эрэгтэй 15 настай, гийн эмэгтэй 1 настай” гэж бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн төв архивын*******019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар ...1987 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ын нас барсан гэх баримт нь дахь сум дундын шүүхийн 1999 оны******* дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийдвэрийн үндэслэл болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар уг баримтыг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж үнэллээ.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д заасны дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авах ялаар шийтгүүлсэн ийн ын төрсөн хүү Б. нөхөх олговор 80.000.000 төгрөгийг ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,ээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэл нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д заасныг баримтлан Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн Ц.т олгох нөхөх олговор 80.000.000 /наян сая/ төгрөгийг ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,ээс гаргуулан нэхэмжлэгч ******* Б.Д /РД:/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН