Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 03429

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03429

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К.Ю.М ХЗХны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:С.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 724 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Ю.М ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч С.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 15-нд манай хоршооноос 7 000 000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.Энэ хугацаанд зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хүүнээс 630,000 төгрөг төлсөн.Иймд үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3 724 000 төгрөг буюу нийт 10 724 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Баттөр нь 2018 оны 1 дүгээр сарын 15-нд манай хоршооноос 7,000,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.Энэ хугацаанд зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хүүнээс 630,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг буюу нийт 10,724,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дуусна, хариуцагч нь зээлийн хүүгээс 630 000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Кредит Юнион Монгол ХЗХ нь С.Бд холбогдуулан үндсэн зээлийн 7 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 724 000 төгрөг нийт 10 724 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

 

Хариуцагч С.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Кредит Юнион Монгол ХЗХ-ноос 7 000 000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж, 8/18 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр С.Бийн Хаан банкин дахь дансанд 6 965 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байна. /хх 9/

 

Зохигч талуудын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-т зээл олгосон шимтгэлд зээлийн дүнгийн 0,5 хувийн шимтгэлийг зээлдэгчээс авахаар тохирсны дагуу уг шимтгэлийг зээлийн дүнгээс хасч шилжүүлсэн байна.

 

Хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүргээс 630 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн төлсөн бөгөөд дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос Кредит Юнион Монгол ХЗХ-д 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгосон байна.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн картад бичигдсэн зээлийн хүү 2 901 949 төгрөгөөс 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сарын зээлийн хүү болох 58 083 төгрөгийг хариуцагчийн төлсөн 630 000 төгрөгийн хамт нийт 688 083 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 213 866 төгрөг нийт 9 213 866 төгрөгийг С.Бөөс гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 510 134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар С.Б-с 9 213 866 /есөн сая хоёр зуун арван гурван мянга найман зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан К.Ю.М ХЗХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 510 134 /нэг сая таван зуун арван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бөөс 162 371 /нэг зуун жаран хоёр мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      З.ДОРЖНАМЖИН