Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/00288

 

 

 

 

 

 

 

        2020           01             22                                              184/ШШ2020/00288

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, ***** хороолол,  дугаар байрны өргөтгөлд оршин байх “Г.к” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Титэм хотхон,  байр,  тоотод оршин суух, Ш овогт Б-ын Э-д холбогдох  

 

Төлбөрт 877,448.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                      

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, Ц.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм хотхон, 10В байр, 11 тоотод оршин суух Б.Э манай компани нь 877,448.07 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэх үндэслэл нь Эрчим хүчнийн тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу дулааны тарифыг бодож гаргасан. Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зүйлийн Монгол улсын хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, Захиргааны Ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан тогтоолын дагуу улс даяар мөрдөж байгаа үнэ тарифын дагуу ус болон дулааны төлбөрийг тогтоож 877,448.07 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Эд төлбөрөө төлөх талаар удаа дараа биечлэн уулзаж, хэсэгчлэн ч болтугай төлөх талаар удаа дараа хэлсэн ярилцаж байсан. 3 ба түүнээс дээш сарын төлбөр төлөөгүй бол ус хязгаарлах заалттай боловч 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байсан тул усыг нь хязгаарлаагүй. Сар бүрийн 1-ний өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөрийн мэдэгдэлийг наадаг, 1-5-ны хооронд ус, дулааны тоолуурын заалт авахаар айлуудаар явахдаа өр төлбөртэй оршин суугчидад төлбөрийн үлдэгдэлийн талаар хэлж, төлөхийг сануулан сайн тайлбарлаж хэлдэг. Энэ айлд 2 дахь удаагийн очилт нь 10-15-ны хоооронд, 3 дахь очилт нь 20-25-ны хооронд гээд сард 3 удаа очиж мэдэгдэл хүргүүлдгээс гадна утсаар ярьдаг. 1 айлтай 8-10 удаа утсаар ярих жишээтэй байдаг. Манай талаас Б.Эд удаа дараа мэдэгдэл хүргүүлж, өр төлбөрийг барагдуулахгүй бол шүүхийн журмаар арга хэмжээ авна гэхэд шүүх дээр чинь очихгүй хүнийг яадаг юм гэж хэлж байсан. Иргэн Б.Э ус дулаан хэрэглэдэг, өөрөө ч гэсэн хэрэглэж байгаа, төлөх ёстойгоо ойлгож байна, мөнгөтэй болохоороо төлнө гэдэг байснаа сүүлдээ мөнгөгүй гээд төлөхөө больсон. Ус дулааныг хязгаарлана гэж хэлэхэд Б.Э нь нэг удаа намайг түлхээд уурлаж байсан удаатай. Уул нь бидний зүгээс 3 сараас дээш хэрэглээгээ төлөөгүй айлуудын хэрэглээг хязгаарладаг. Гэтэл хариуцагч эсэргүүцээд хаалгаадаггүй юм. Иймд төлбөрийн зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.К ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан төлбөрийн 877,448.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эыг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар шүүгчийн захирамжаар түүнийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбар, түүний холбоотой баримтыг шүүхэд болон шүүх хуралдаанд гарган ирүүлээгүй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхон 10В байрны 11 тоот хаягт оршин суудаг бөгөөд нэхэмжлэгч Г.К ХХК 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээг байгуулсан байна. Гэрээгээр хангагч буюу Г.К ХХКнь стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч буюу Б.Э нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг эрх бүхий байгууллагаас баталсан тарифийн дагуу гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д хэрэглэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хангагчид төлөхөөр заажээ.

 

Нэхэмжлэгч Г.К ХХКнь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заагдсан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тус зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 54 тоот тогтоолыг үндэслэн 3 жилийн хугацаатай авсан болох нь хэрэгт авагдсан 00305 дугаартай тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна. Мөн дээрх тусгай зөвшөөрлийн хавсралтад заагдсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэлд авагдсанаар нийт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм хотхоны 10а, 10б, 10в, 10г байрууд түүний нийт 130 өрхийг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6-8-р хуудас/,

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 62/2017, 63/2017 дугаартай тусгай зөвшөөрлөөр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд Г.К ХХК эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх ажлыг эрхлэх зөвшөөрлийг тус тус олгосон байна.

 

Дээрх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүд болон хариуцагчтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.К ХХКнь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шаардах эрхтэй байна. /хх-ийн 9 хуудас/

 

Хариуцагч Б.Э нь өөрийн өмчлөлийн 11 тоот орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал зэрэг ашиглалтын зардлыг 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл нийт 623,999.5 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн төлбөрийн задаргаа, төлбөрийн нэхэмжлэхүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Б.Эорон сууцны ашиглалтын төлбөрийн 623,999.5 төгрөгийг түүний алданги 253,449.1 төгрөгийн хамт нийт 877,448.7 төгрөгийг гаргуулж, Г.К ХХК-долгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл  түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Э  877,448.7 /найман зуун далан долоон мянга, дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.К ХХК-долгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,908.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,908.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН