Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2020/00228

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ХБ Багануур салбар нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, БНД ШШГХ холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.М, Д.Н Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Г.У, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 519 тоот шийдвэрээр Б.Э, Д.Г нараас 101.495.541 төгрөг гаргуулж Хаан банкны Багануур салбарт олгож, барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлд төлбөрт тооцуулах эд хөрөнгө болох Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт 332.160.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Х.Бхүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй байна. Иймд Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт 332.160.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ШШГХшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 519 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 998 дугаар тогтоолоор Б.Э, Д.Г нараас 101.495.541 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу 2020 оны 2 сарын 07-ны өдөр шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай Г.Б томилогдон хөрөнгийн үнэлгээ хийсэн гэв.  

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 056 дугаартай хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Ө нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөрөнгийн үнэлгээг манай байгууллага гаргаагүй гэж маргаж байна.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 519 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 998 дугаар тогтоолоор Б.Э, Д.Г нараас 101.495.541 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ......дугаар хороо Үйлдвэр хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, 3625 м.кв газрын хамт мөн Ланд кон60 маркын 31-99 УНЛ автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 41-45 дугаар тал/

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 103/ГХ2018/00198 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 19320239 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Улмаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19320239/01 дугаартай тогтоолоор Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт битүүмжилжээ.  

 

Мөн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19320239/02 дугаартай  хөрөнгө хураах тухай тогтоолоор Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт хурааж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулсан байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 056 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт хөрөнгийн зах зээлийн үнийг 332.160.000 төгрөгөөр тогтоожээ.

 

Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаасхойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу ШШГХтөлбөр төлөгч Б.Э, Д.Г, төлбөр авагч Хаан банкны Багануур салбараас үнийн санал аваагүй, тэмдэглэл хөтлөөгүй шинжээч томилжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч төлбөр төлөгч Б.Эын өмчлөлийн Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газар үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийхдээ төлбөр авагчийг байлцуулаагүй төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэгч нартай эд хөрөнгийг үзсэн талаараа шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тайлбарласан байна.

 

Багануур  дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газар үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ ШШГХбиелүүлээгүй байна.

 

Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК маргааны зүйл болох обьектод үнэлгээ хийхдээ газрыг 117.700.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухай газар байрлах обьектуудыг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй болно.   

 

Иймд Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт ШШГХшинжээч томилохдоо төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал аваагүй, тэмдэглэл хөтлөөгүй, эд хөрөнгийг төлбөр авагчийг байлцуулалгүйгээр үзлэг хийсэн байх тул 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 056 дугаартай үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн ......дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 480 м/кв талбайтай УБҮ-2208003690 дугаартай, мөн үйлдвэрийн зориуллатай 3625 м/кв талбайтай 18302295385362 нэгж талбарын дугаартай газрын хамт 332.160.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 056 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.СОЛОНГО