Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 167

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Энхболдыг ялтай байхдаа бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан,

- давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

- урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

- хохирогчид хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,

- урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн,

- зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус;

 

2. Шүүгдэгч Норов овгийн Сувданцэцэгийн Ариунтуяаг бүлэглэж, шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг,

- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Ариунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч П.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дах хэсэгт зааснаар 24 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

  • Шүүгдэгч С.Ариунтуяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дах хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дах хэсэгт зааснаар 24 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, шүүгдэгч П.Энхболдын биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 24 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 24 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 25 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.7-д зааснаар шүүгдэгч П.Энхболдод оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ариунтуяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхболдын цагдан хоригдсон 613 хоног, шүүгдэгч С.Ариунтуяагийн цагдан хоригдсон 392 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Энхболдын иргэн Э.Мөнгөншагайг санаатай алсан гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өмд, П.Энхболдын цүнхнээс хураан авсан саравчтай эрээн өнгийн малгай, зузаан ноосон малгай, П.Энхболдын гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан гэх нокиа 60-30 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгчийн ар гэрт буцаан олгох,

- /хохирогч Э.Мөнгөншагайн нас барах үедээ өмсөж байсан/ хар өнгийн савхин материалтай куртик, талийгаач Э.Мөнгөншагайн машинаас хураагдсан эмэгтэй хүний хар өнгийн куртик, эрэгтэй хүний хар өнгийн савхин куртик, саарал өнгийн нимгэн өмд, улаан өнгийн ажлын бээлий-1 ширхэг, машины суудлын хивсэнцэр, даавуун утас мэт зүйл 1 ширхэг, талийгаач Э.Мөнгөншагайн Самсунг -3 маркийн гар утас 1 ширхэг яллагдагч П.Энхболдын цүнхнээс хураан авсан МР-3 тоглуулагч, холбогч утас, саарал өнгийн жижиг удирдлага, цагаан өнгийн төмөр флаш, зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэгт буцаан олгох,

- хэргийн газраас хураан авсан цусны дээж, талийгаачийн автомашинд хийсэн үзлэгээр бэхжүүлж авсан 8 ширхэг арчдас, ногоон өнгийн утаслаг зүйл 1 ширхэг, талийгаачийн хурууны хумс, үсний дээж, талийгаачийн гар утсанд хийсэн шинжээчийн дүгнэлт бүхий сиди-1 цагаан өнгийн цаасаар ороосон сиди 1 ширхэг, хохирогч Н.Одончимэгийн эд зүйлийг дээрэмдсэн эрүүгийн хэрэгт хураагдсан Хас банкны АТМ-ын камерын бичлэгтэй сиди 1 ширхэг, Э.Мөнгөншагайн амь насыг хохироосон хэрэгт Төмөр замын 396-р гарамын камерын бичлэгээс хуулбарлан авсан 1 ширхэг сиди, Сонгинохайрхан дүүргийн Тэнүүн автозасварын газрын камерын бичлэгээс хуулбарлаж авсан сиди бичлэг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээх,

- хохирогч О.Тунгалагийн машинаас хураагдсан бор иштэй тонгорог 1 ширхэг, хохирогч Ө.Цолмонд хүч хэрэглэн хүчиндэж, дээрэмдсэн эрүүгийн хэрэгт хураагдсан усан ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, эмэгтэй дотуур өмд 1 ширхэг/ ариун цэврийн хэрэглэлийн хамт/, хохирогч Б.Уранчимэгээс хураагдсан цагаан өнгийн эмэгтэй өвлийн куртик 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497,3 дах хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч П.Энхболдоос нийт 14.066.788 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэгт 5.272.288 төгрөгийг, хохирогч Ө.Цолмонд 685.000 төгрөгийг, хохирогч Б.Эрхэмбаярт 1.635.000 төгрөгийг, хохирогч Н.Одончимэгт 677.500 төгрөгийг, хохирогч О.Тунгалагт 1.955.000 төгрөгийг, хохирогч Д.Нямсүрэнд 700.000 төгрөгийг, хохирогч Д.Эрхэмбаярт 134.000 төгрөгийг, хохирогч Л.Чулууннямд 68.000 төгрөгийг, хохирогч Б.Түмэнбаярт төлөх төлбөргүй, хохирогч Б.Уранчимэгт 1.140.000 төгрөгийг, хохирогч Н.Бат-Эрдэнэд 1.800.000 төгрөгийг тус тус;

Шүүгдэгч С.Ариунтуяагаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 7.072.288 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэгт 5.272.288 төгрөгийг, хохирогч Н.Бат-Эрдэнэд 1.800.000 төгрөгийг тус тус гаргуулж, олгосугай.

 

12. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан П.Энхболд, С.Ариунтуяа нарын  эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Энхболд, С.Ариунтуяа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                И.ГАНБАТ

              

                                ШҮҮГЧИД                                                Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                   Г.МӨНХЗУЛ