Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2019/03080/И |
Дугаар | 102/ШШ2020/00966 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2020/00966
2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2020/00966 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, К.Х төв байранд байрлах Э.Т.В.Б ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Нарны хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах М.Г.С.Т.Б.Б /РД: 0000000/-д холбогдох,
Гэрээний дагуу шилжүүлсэн 15,000 ам.доллар буюу 35,950,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Ш.Д, өмгөөлөгч Ц.Л нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Г.С.Т.Б.Б нь М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-н эрхийг авсан Монгол улс дахь цорын ганц хууль ёсны эзэмшигч учраас хамтран ажиллах санал гаргасан бөгөөд тус компани саналыг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр М.Г.С.Т.Б.Б нь М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт төслийн хэрэгжүүлэгч болж, Э.Т.В.Т-ийн сувгаар нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх хүрээнд хамтран ажиллах, ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргахад хамтарч төслийн продюсерээр ажиллан зохион байгуулалтын ажлыг хариуцан нийт цэвэр ашгийн 25-50 хувь болон гэрээ байгуулсны төлбөр хүлээн авахаар харилцан тохиролцсон бөгөөд харин Э.Т.В.Б ХХК нь маркетингийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэл болон дамжуулалт, холбогдох зардлыг хариуцан ивээн тэтгэгч олох зэрэг үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 3.7-д ивээн тэтгэлэгийн 30 хувиас илүүг төвлөрүүлсэн тохиолдолд нийт цэвэр ашгийн 50 хувийг, 30 хувиас бага төвлөрүүлсэн тохиолдолд нийт цэвэр ашгийн 25 хувийг М.Г.С.Т.Б.Б эзэмшихээр тохирсон. Мөн гэрээ байгуулсныг төлбөр 15,000 ам.долларыг М.Г.С.Т.Б.Б-ын Х.Х.Б ХХК-ийн дахь 427007936 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай компани шилжүүлсэн. Гэвч тус байгууллага нь мөнгө авснаас хойш манай компанитай ирж уулзахгүй, утсаа авахгүй зугтан алга болж хамтран ажиллах гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Э.Т.В.Т сувгаар нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх, хамтран ажиллах, төслийг ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргах, төслийн продюсерээр ажиллах зэрэг үүргээ биелүүлээгүй бөгөөд харин бусадтай хамтран 2018 оны 10 дугаар сард М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн зохион байгуулан, шалгаруулалт хийж, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-нд оролцсон. Иймд хариуцагч М.Г.С.Т.Б.Б-аас 15,000 ам.доллар буюу 35,950,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Г.С.Т.Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, өмгөөлөгч Ц.Т-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Г.С.Т.Б.Б нь дэлхийн хамгийн алдартай гоо сайхны тэмцээн М.Ю-2018 үндэсний ялагч тодруулах, М.Ю 2018 олон улсын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг эзэмших болсон. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ж.А нь Э.Т.В телевизэд сэтгүүлчээр ажиллах хугацаандаа буюу 2018 оны 6 дугаар сард тус телевизийн захирал А.Б-тай уулзаж, түүнд контентын эрх авснаа хэлэхэд тэрээр хамтран ажиллая гэсэн. Лицензийн зардал болон бусад зардлыг бүрэн гаръя гэсэн тохиролцоотойгоор 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, төслийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Улмаар 2018 оны 4 дүгээр сард гэрээнд заасны дагуу лицензийн төлбөр болох 15,000 ам.долларыг М.Г.С.Т.Б.Б-ын дансанд хүлээн авч тухайн өдрөө АНУ-ын IMG UNIVERSE LLC-ийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. М.Г.С.Т.Б.Б-ын тэргүүн Ж.А нь хамтран ажиллах гэрээнд заасны дагуу М.Ю-2018 төслийн гүйцэтгэгч продюсерээр томилогдсон үеэс эхэлж баг бүрдүүлсэн. Тэмцээний шүүгч болон оролцогчдыг сонгон шалгаруулах зэрэг бүхий л ажлыг удирдан зохион байгуулж, зохих журмын дагуу явуулж байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 12 цуврал нэвтүүлэг болох урдьчилсан шатны шалгаруулалт дугаар 1, 2, шилдэг тайзны алхаатай мисс дугаар 3, фото мисс дугаар 4, 6, үдшийн даашинзтай мисс дугаар 5, 10, үндэсний хувцастай мисс дугаар 7 зэрэг зохиолууд бичигдэж, төсвийн төлөвлөгөө батлагдан гарч багаа бүрдүүлж, тэмцээний шүүгч нартай гэрээ байгуулж, оролцогч нар тодорсон байсан. Э.Т.В.Т зүгээс нэвтүүлэг хийхэд хүний нөөц, техникийн асуудлыг бүрэн шийднэ гэж гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.4, 2.5-т заасан байсан боловч шаардлагатай техник, камер, гэрэл зураг байхгүйгээс болж түрээслэхээс өөр аргагүй байдалд орсон. Мөн хүний нөөц дутуу зэрэг шалтгаанаар найруулагч, сэтгүүлч, зургийн дарга гэх гурван албан тушаалд гаднаас ажилчин авч ажлуулсан зэрэг хүндрэл учирч байсан. Сэтгүүлч н.Уыг Б телевизээс авч, Э.Т.В телевизтэй гэрээ хийсэн.
Э.Т.В телевиз нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах, ивээн тэтгэгч байгууллага олох үүрэгтэй байсан ч маркетингийн менежерүүд ажиллаж чадаагүйгээс төслийн бүх ивээн тэтгэгчийг гэрээний нэг тал болох М.Г.С.Т.Б.Б-ынтэргүүн Ж.А өөрөө олж гэрээ хийсэн болох нь хавтас хэрэгт хавсаргаж өгсөн С.Т ХХК-иас 50,000,000 төгрөг авах гэрээ, Асаяке ХХК-иас 30,000,000 төгрөгийг санхүүжилт авах нь гэрээгээр тус тус нотлогддог. Түүнчлэн Yalguun accessories ХХК-иас 22,000,000 төгрөгийг гэрээ хийхээр тохиролцоонд хүрсэн байсан гэдэг нь тус компаниудтай харилцсан имэйлээр тогтоогддог. Гэвч 2018 оны 7 дугаар сард Э.Т.В.Т захирал А.Б нь төслийн гүйцэтгэх продюсер Ж.Аыг өрөөндөө дуудаж төслийг зогсооё, чи төрийн бус байгууллагынхаа журмаар хийчих, ажилчдаа амраачих гэж хэлсэн хэдий ч төслийг яагаад хийхээ больсон шалтгааныг хэлээгүй. Хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т Гэрээг аль нэг талын санаачлагаар цуцлах тохиолдолд 21 хоногийн өмнө албан бичгээр нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл 21 хоногийн өмнө алба бичгээр мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болно. Америкийн нэгдсэн улсын IMG UNIVERSE байгууллагатай хийсэн гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 31-ний дотор үндэсний ялагч тодорсон байх ёстой байсан ба олон улсын гэрээний материалыг бүрэн ихээр нь захирал А.Бад төсөл эхлэхээс өмнө урдьчилан өгсөн байсан. Харин хамтран ажиллах гэрээний нэг тал болох Э.Т.В.Б ХХК-ийн зүгээс тодорхой шалтгаангүйгээр төслийн ажилд оролцохгүй болсноос ивээн тэтгэгч олох төвлөгөө гаргах, бэлтгэх хугацаагүй болсон нь том эрсдэл үүсгэсэн. Монгол улсыг дэлхийн хэмжээнд сурталчлах, 1,5 тэрбум үзэгчтэй тэмцээнд Монгол улс оролцох болсон бодит нөхцөл боломжийг алдаж болохгүй гэж үзэн манай талаас шаардлагатай бүхий л зардлыг төрийн бус байгууллага болон хувийн зүгээс гаргаж, алдагдал хүлээн байж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олон улсын гэрээг зөрчин байж Үндэсний ялагч тодруулах тэмцээн-ийг зохион байгуулсан байдаг. Мөн 9 дүгээр сарын эхээр тэмцээн албан ёсоор эхэлсэн боловч бид Э.Т.В телевизтэй хийсэн хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, тус телевизийн маркетингийн ахлах менежерээс албан ёсоор чанарын шаардлага хангасан Э.Т.В.Т логог имэйлээр хүлээн авч, бүх үйл ажиллагаандаа ашигласан. Бидний бэлтгэсэн контент цахим орчинд давхардаагүй тоогоор 1 сая гаруй хүнд хүрч манай хамтран ажилласан Э.Т.В.Т нэрийг өндөрт өргөсөн гэдгийг дурдъя. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон төгсөлтийн ёслолын ажиллагааны рекламыг ч тус телевизээр нэвтрүүлсэн. Тэмцээнийг Э.Т.В телевизээр гаргах хүсэлтийг хүлээн авч, 20 хүний бүрэлдэхүүнтэй, бичлэгийн багийг явуулсанг хүлээн авч тэмцээний үйл ажиллагааг шууд дамжуулж, дараа нь бага зэрэг засвар оруулж, тэдний эфирээр нэвтрүүлэх, тохиролцоонд хүрч хамтран ажилласан. Ийнхүү тэмцээнийг зөвхөн Э.Т.В телевиз үзэгчдийн хүртээл болгосон нь тус телевиз манай байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагааг үргэлжлүүлсэн болохыг харж болно. Туслан гүйцэтгэх продюсерээр ажилласан Ж.А нь тэмцээн дууссаны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Э.Т.В.Т нэвтрүүлгийн албаны сэтгүүлчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд тус телевизэд харъяалагддаг байсан болно. Улмаар Э.Т.В.Т захирлын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар Ж.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Төслийн гэрээнд хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Э.Т.В.Т сэтгүүлчийн албан тушаалтай огт хамааралгүй.
Э.Т.В телевиз гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 12 дугаар сард Тайланд улсад болсон дэлхийн миссийн тэмцээнийг Монгол улсад шууд дамжуулж чадаагүй. Ж.А нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн М.Ү.О.Н.Т-д нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа ба түүнээс хойш утасны дугаараа өөрчлөөгүй, оршин суугаа хаягаа солиогүй, Тайланд улсаас иргэншил хүсээгүй, өнөөдрийг хүртэл албан ёсны ажлаа хийж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг ямар нэгэн байдлаар зугтаж алга болоогүй. Э.Т.В.Б ХХК, М.Г.С.Т.Б.Б хоёрын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хамран ажиллах гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т Гэрээг аль нэг талын санаачлагаар цуцлах тохиолдолд 21 хоногийн өмнө албан бичгээр нөгөө талдаа мэдэгдэнэ гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь гэрээний хугацааг дуусахаас өмнө хариуцагч талд гэрээг цуцлах талаараа бичгээр мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д заасан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хамтран ажиллах гэрээний хугацаа нэгэнт дууссан уг хугацаа дууссанаас хойш 9 сарын хугацаа өнгөрсний дараа гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-т А тал нь төсөлтэй холбоотой зардлыг дангаар хариуцан ажиллах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү хамтран ажиллах гэрээний нийт төлбөр 15,000 ам.доллар байна, 3 дугаар зүйлийн 3.6 дэх хэсэгт Төсөл нь оюуны өмчийн болон бусад Б талын үүргийн биелэлтээс шалтгаалан хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд Б тал нь А талаас авсан төлбөрийг бүрэн эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ, 4 дүгээр зүйлийн 4.4-т энэхүү төсөл хэрэгжсэн тохиолдолд 4.1-д заасан төлбөр нь төсөл гүйцэтгэгчтэй холбоотой өртөгт тооцогдоно гэж тус тус заасан тул зохих журмын дагуу зохион байгуулагдаж, Б тал үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15,000 ам.доллар нь төслийн нийт зардалд тооцогдсон тул иргэн Ж.Аын хувьд ч түүний тэргүүлдэг М.Г.С.Т.Б.Б хувьд Э.Т.В.Б ХХК-д ямар нэгэн төлбөр хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК нь хариуцагч М.Г.С.Т.Б.Б-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 15,000 ам.доллар буюу 35,950,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК, хариуцагч М.Г.С.Т.Б.Б нар нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18/044 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний 1.1-д Б тал нь өөрийн онцгой эрхтэй эзэмшиж буй М.Ю 2018 үндэсний ялагч тодруулах тэмцээн, М.Ю 2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-ын хүрээнд А талтай хамтран ажиллах, түүнтэй холбогдон гарах талуудын эрх үүрэг, төлбөр тооцоо болон бусад харилцааг зохицуулахад оршино, мөн гэрээний 2.2-т А тал нь төслийн хүрээнд хийгдэх ажлууд, телевизийн шоу, нэвтрүүлэг, бусад контент, маркетингийн төлөвлөгөөг Б талтай хамтран гаргах, мөн 3.2-т Б тал нь төслийн продюсероор ажиллах ба төслийн бүхий л зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллах үүрэгтэй, мөн Б тал нь төслийн хүрээнд хийгдэх ажлууд, телевизийн шоу, нэвтрүүлэг, бусад контент, маркетингийн төлөвлөгөөг А талтай хамтран гаргах үүрэгтэй, мөн 4.1-д Гэрээний нийт төлбөр 15,000 ам.доллар байна., 4.4-д Энэхүү төсөл хэрэгжсэн тохиолдолд 4.1-д заасан төлбөр нь төсөл гүйцэтгэхтэй холбоотой өртөгт тооцогдоно гэж тохиролцсон байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК нь төсөл гүйцэтгэхтэй холбоотой өртөг буюу 15,000 ам.долларыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч М.Г.С.Т.Б.Б-ийн Х.Х.Б ХХК-ийндахь 427007936 тоот дансанд шилжүүлжээ. Нэхэмжлэгчийн Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр М.Г.С.Т.Б.Б нь М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт төслийн хэрэгжүүлэгч болж, Э.Т.В.Т сувгаар нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх хүрээнд хамтран ажиллах, ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргахад хамтарч төслийн продесерээр ажиллахаар тохиролцсон. Гэвч хариуцагч байгууллага нь мөнгө авснаас хойш манай компанитай ирж уулзахгүй, утсаа авахгүй зугтан алга болж хамтран ажиллах гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Э.Т.В.Т сувгаар нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх, хамтран ажиллах, төслийг ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргах, төслийн продюсерээр ажиллах зэрэг үүргээ биелүүлээгүй бөгөөд харин бусадтай хамтран 2018 оны 10 дугаар сард М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн зохион байгуулан, шалгаруулалт хийж, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-нд оролцсон, үндэсний ялагч тодруулах, шууд дамжуулалтын эрхийг аваагүй байсан гэх тайлбар, хариуцагчийн ... Зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.1-д заасны дагуу М.Ю монголиа 2018 олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийн төлбөр 15,000 ам.долларыг Э.Т.В.Б ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр М.Г.С.Т.Б.Б-ын дансанд шилжүүлсэн, тэр даруйд нь мөн өдөртөө АНУ-ын IMG Universe LLC-ийн дансанд олон улсын гүйлгээ хийж шилжүүлсэн. Үүний дагуу Монгол улсын үндэсний ялагч тодруулах М.Ю монголиа 2018 олон улсын тэмцээн зохион байгуулах эрх үүссэн. Манай байгууллага гэрээний дагуу ажиллаж байх үед 2018 оны зун Э.Т.В.Б ХХК нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр гэрээгээ цуцалж буй талаараа амаар мэдэгдэж, цаашид хамтран ажиллагаагүй болно гэх тайлбаруудаас үзэхэд зохигчид хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Б тал нь төслийн продюсероор ажиллах ба төслийн бүхий л зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллах үүрэгтэй, мөн Б тал нь төслийн хүрээнд хийгдэх ажлууд, телевизийн шоу, нэвтрүүлэх, бусад контент, маркетингийн төлөвлөгөөг А талтай хамтран гаргах үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүй, мөн М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-ын эрхийг аваагүй байсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзжээ.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ., мөн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэжээ.
Хариуцагч М.Г.С.Т.Б.Б нь М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн-ийг Монгол улсад зохион байгуулах, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-ын эрхийг авсан гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй, хариуцагч М.Г.С.Т.Б.Б-ыг дээрх эрхийг эзэмшигч гэж нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК нь ойлгож, хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой буюу М.Ю-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн-ийг Монгол улсад зохион байгуулах, тэмцээнийг Э.Т.В.Т эфирээр дамжуулах, мөн үүнтэй холбоотой нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх, төслийг ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргах, төслийн продюсерээр ажиллах, М.Ю-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт-ыг нэвтрүүлэх зардалд 15,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн байхад хариуцагч нь уг төлбөрийг Америкийн нэгдсэн улсын IMG Universe LLC-ийн дансанд дээрх эрхийг авах төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэжээ. Нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК нь 2018 оны зун гэрээнээс татгалзаж байгаа талаараа хариуцагч байгууллагын тэргүүн Ж.А-т мэдэгдсэн, энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн ... 2018 оны зун гэрээний нөгөө тал гэрээгээ цуцалж байгаа талаар бидэнд амаар мэдэгдсэн гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч М.Г.С.Т.Б.Б-аас 15,000 ам.доллар буюу 35,950,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 15,000 ам.долларыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн тул 1 ам.долларыг Монголбанкны тухайн өдрийн ханш 2,396.68 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч М.Г.С.Т.Б.Б-аас 15,000 ам.доллар буюу 35,950,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т.В.Б ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,701 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР