Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00376                                                         Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Д  аймгийн Д сумын   Б  гэх газар    оршин суух, Х овогт Дгийн М /ЗЖ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00388/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Дгийн М миний бие 1963 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 57 нас хүрсэн. Улсад 14 жил ажилласан. Үүнээс 1981-1984 онд цэргийн албыг 3 жил хаасан. Ингээд 1985 оны 7 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл  Дэрэн сумын Бумбат бригадын малын бага эмчээр ажилласан. Малын бага эмчээр ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, тухайн үед авч байсан шагнал урамшуулал, баярын бичиг зэргийг үндэслэн 1985 оны 7 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

- Дундговь аймгийн Дэрэн сумын Мал эмнэлэгт  1985 оны 7 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг   хүртэл малын бага эмчээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй байгаа учир Д овогтой Мтай   холбогдох лавлагааг гаргах боломжгүй  гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 301 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Дундговь аймгийн Дэрэн сумын Мал эмнэлэгт  1985 оны 7 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг   хүртэл малын бага эмчээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй байгаа учир Д овогтой Мтай   холбогдох лавлагааг гаргах боломжгүй  гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 301 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 08/499 дугаартай Дэрэн сумын “ Найрамдал” нэгдэл  нь 1991 оны 4 сарын 14-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 4 сарын 08-нд Найрамдал ББХК, 1996 оны 4 сарын 22-нд “Наран хөгцтий”  ХХК болж өөрчлөгдөн  үйл ажиллагаа явуулж байгаад  2003 оны 2 сарын 25-нд Наран хөгцтий  хоршоо болон өөрчлөгдөөд үйл ажиллагаа явуулж байгаа гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “ Дэрэн сумын  4-р багийн иргэн Д овогтой М /ЗЖ /-ын  1985 оны хөдөлмөрийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг тушаалын   зөрчилтэй тул 1985.07.05-1995.01.01-ний   хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх  шаардлагатай ” гэх тодорхойлолт  /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн  “Дэрэн сумын Мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан  Д.Мын 1985-1995 оны цалингийн тодорхойлолтыг түүвэрлэн гаргаж хавсралтаар  хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн Д.Мын цалингийн тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

-Д.Мын 135756 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-10 хуудас/

-Д.Мд  Дэрэн сумын Мал эмнэлгийн үржлийн албанаас 1993 оны 02 сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Д.Мын 1985 оны 7 сар, 1985 оны 11 сар, 1986 оны 1 сар, 1986 оны 11 сар, 1987 оны 4 сар, 1987 оны 11, 12 сар, 1988 оны 1 сар,  1988 оны 12 сар, 1989 оны  1 сар,  1989 оны 11 сар, 1990 оны 1 сар, 1991 оны 1 сар, 1991 оны 12 сар, 1992 оны 1 сар,  1993 оны 12 сар, 1993 оны 1 сар, 1994 оны 1 сар, 1994 оны 12 сар, 1995 оны 1 сар,  1995 оны 12 саруудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 13-33 хуудас/

 -Гэрч А.Маналжавын “Д.М нь Дундговь аймгийн Дэрэн сумын  Мал эмнэлэгт малын бага эмчээр  Хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд 1985 оны 7 сараас ажиллаж эхэлсэн.  Дэрэн сумын  Найрамдал нэгдлийн Бумбат бригад, хувьчлалаас хойш Дэрэн сумын Бумбат багт малын бага эмчээр Д.М нь 1985 оны 7 сараас 1995 оныг дуустал ажиллаж байсан. Нэгдлийн үед сумын малын бага эмч нар  сумын Засаг захиргааны харъяанд ажиллаж цалин хөлсөө сумын тамгын газраас авдаг байсан.  Д.М нь 1985 оны 7 сард малын бага эмчээр ажиллаж эхлэснээс хойш сумандаа тасралтгүй малын эмчээр ажиллаж байгаа.   Би  1985 оноос Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн  Тэжээлийн цэгийн малын эмчээр 1989 оны 5 сар хүртэл ажиллаж, Тэжээлийн цэг татан буугдахад орон тоогүй болж хувиараа ажиллаж эхэлсэн. Бид нэг нэгдэл, нэг суманд ажиллаж амьдарч байсан учраас Д.Мыг сумын Мал эмнэлэгт ажиллаж, Бумбат бригадын малын бага эмч байсан талаар нь мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 47-р хуудас/

-Гэрч Ц.Дангаагийн  “ Д.М нь Дундговь аймгийн Дэрэн сумын  Мал эмнэлэгт малын бага эмчээр  Хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд 1985 оны 7 сараас ажиллаж эхэлсэн. Анх малын бага эмчээр сургууль төгсөж ирээд ажиллаж байхдаа миний шавь болж намайг багшаа гэж дууддаг байсан. Дэрэн сумын  Найрамдал нэгдлийн Бумбат бригадад малын бага эмч, хувьчлал тарснаас хойш Дэрэн сумын Бумбат багт малын бага эмчээр Д.М нь 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1995 он 12 сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй эмчээр ажиллаж байсан. Нэгдлийн үед сумын малын бага эмч нар мал эмнэлгийн харъяанд  ажиллаж цалин хөлсөө сумын тамгын газраас авдаг байсан. Бид хамтарч ажиллаж Дэрэн сумын Найрамдал нэгдлийн бригадуудаар явж ажилладаг байсан. Д.М нь малын сайн эмч байсан. Малын урьдчилсан тарилга туулга, угаалга хийхэд бригадын малын эмч нар хамтарч ажилладаг байсан.    Д.М нь 1985 оны 7 сард малын бага эмчээр ажиллаж эхлэснээс хойш сумандаа тасралтгүй малын эмчээр ажиллаж байгаа. Би  1978 оноос Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн  Алаг-Өндөр бригадын малын бага эмчээр 1994 он хүртэл ажиллаж байсан. 1994 оноос сумын мал эмнэлэг хувьд гарахад Дэрэн сумын Дэрэн уул ХХК-ий дэд захирлаар ажиллаж, малын эмчээ хийж байгаа. Бид нэг нэгдэл, нэг суманд ажиллаж амьдарч байсан учраас Д.Мыг сумын Мал эмнэлэгт ажиллаж, Бумбат бригадын малын бага эмч байсан талаар нь мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг   /хэргийн 49-50 хуудас/   баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.М нь 1985 оны 7 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6,   115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Дгийн М /ЗЖ / нь 1985 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Дэрэн суманд очиж авсны зардалд 62000 /жаран хоёр мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У