Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00869

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: ******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ******* /регистрийн дугаар /-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие *******тай 1998 онд танилцаж, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүүтэй болсон. Хүү маань өвчний учир 13 настайдаа нас барсан. Охин ******* 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. 16 настай Орхон аймгийн 14-р сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Охин ******* 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдөр төрсөн. 4 настай, Орхон аймгийн 16 дугаар цэцэрлэгт явдаг. ******* нь хааяа архи уудаг, архи уусан үедээ, эрүүл байсан ч хэл амаар доромжилж, шалтгаангүйгээр харддаг. Бид 1999 онд гэр бүлж болж Булган аймгийн Баян-Агт суманд амьдарч байгаад 2011 оны намар Улаанбаатар хот шилжсэн. Хотод амьдарч байх үед том хүү маань өвчний учир нас барсан. Ингээд 2012 оны хавар Булган аймгийн Баян-Агт суманд шилжин ирсэн. 2012 оны намар хүүхдээ сургуульд суулгахаар Эрдэнэт шилжин ирсэн. ******* нь хот руу орсны улмаас хүү нас барсан, хүүг чи алсан гэх зэргээр намайг дарамталж эхэлсэн. Хүүгийн бие нь муу эмнэлэгт байхад хүү бид хоёрыг эргэж ирдэггүй байсан. Бид 2003 оны намар Улаанбаатар хотоос Эрдэнэтэд шилжин ирсэн. ******* нь ажил хийдэггүй, ажил хөдөлмөр эрхлэх талаар санаачлага гаргадаггүй, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх талаар санаа зовдоггүй, өөрөө тэжээн тэтгүүлээд л байж байдаг. Охин ******* 2013 онд зүрхний хагалгаанд орсон. ******* нь намайг эзгүй хойгуур 2019 оны 08 дугаар сард архи ууж, охин *******т агсам тавьж, охин руу хутга далайж айлгасан байсан. Гэртээ байгаа мах шөлөө зарж, архи уудаг. Амьдрах зорилгогүй, сүүлийн хэдэн сар эрүүл үедээ ч дарамталж, хэрүүл хийж, гэр бүлийнхнийхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Намайг жирэмсэн байхад цохиж зодож байсан мөн хүүхдээ төрүүлээд эмнэлэгт хэвтэж байхад цай шөл хийж өгч байгаагүй халамж муутай. Миний бие хүүхдүүдийн хамт үлдсэн насандаа дарамт шахалтгүй, тайван амьдрахыг хүсэж байна. Иймд *******, ******* бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин *******, ******* нарыг Б. У миний бие өөрийнхөө асрамжиндаа үлдээх хүсэлтэй байх тул *******, ******* нарыг Б. У миний асрамжинд үлдээж, охин *******, М. Б нарт эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. 

Бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө:

1. Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаартай хувийн сууц гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт овоот 7 гудамж, 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

3. Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот, 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Миний бие Капитрон банкнаас хашаа байшин худалдан авах зориулалтаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3007-2018/083 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 8 900 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдэж авсан бөгөөд сар бүр 243918 төгрөг төлдөг, одоо оршин сууж байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших газрыг, амины орон сууцын хамт 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр худалдан авсан, худалдан авсан хашаа байшин энэхүү зээлийн барьцаанд байгаа болно. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Очир Ундраа ББСБ-аас ЭТБГ19/207 дугаартай зээлийн гэрээ байгуулан хувийн хэрэглээнд зориулан 2 000 000 /хоёр сая/төгрөгийг зээлдэж авсан. Зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот, 575 м.кв талбайтай бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан, бөгөөд сар бүр 155 000 төгрөг төлдөг. Мөн Вишнфанд ББСБ-тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 10317020 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 000 000 /гурван сая/ төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай зээлдэж авсан бөгөөд сар бүр 230 000 төгрөг төлдөг. Нийт 3 байгууллагаас 13 900 000 төгрөгний зээл авсан бөгөөд сар бүр зээлийн эргэн төлөлтөнд 628 918 төгрөгийг төлдөг. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот, 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******ын өмчлөлд үлдээх, Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53.3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаартай хувийн сууц, гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт *******, *******, ******* бид өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. ******* ******* бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

2. Охин *******, охин ******* нарыг Б. У миний асрамжинд үлдээж өгнө үү.

3. Эцэг *******аас охин *******, охин М. Б нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

4. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот, 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******ын өмчлөлд үлдээх,

5. Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоот 831 м.кв талбайтай *******,         ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт *******, *******, ******* бидний өмчлөлд үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ямранз овогтой М миний бие эхнэр *******аас гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байх тул хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Би цаашид архи уухгүй амьдрал ахуйгаа бодож амьдрах болно...” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан гэрлэлтийг цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******ын өмчлөлд үлдээх, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт *******, *******, ******* бидний өмчлөлд үлдээлгэхээр  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 1998 онд танилцаж, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин *******, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх гурван сарын хугацаа олгосон ч гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагч хэдийгээр эвлэрэх хүсэлтэй ч, нэхэмжлэгч нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан *******, ******* нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч ******* маргаагүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр охин *******, ******* нартаа тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн.

Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин *******, ******* нарыг эх *******ын асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эд хөрөнгийн тухайд: Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******ын өмчлөлд үлдээж, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт *******, *******, ******* нарын өмчлөлд үлдээлгэхээр  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг авахгүй, хүүхдүүддээ өгнө гэсэн.

Нэхэмжлэгч: ...уг нь М энэ газраа аваад дотор нь нэг торх байдгийн түүнийгээ гүйцээгээд орвол зүгээр л байх. Одоо өөрөө авахгүй гэж байгаа бол яахав дээ, би авахаас... гэсэн.

Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эхнэр *******, охин  *******, ******* нартаа үлдээхээр тохирч байх тул дээрх хөрөнгүүдийг энхнэр, хоёр хүүхдэд үлдээж шийдвэрлэв.       

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.   

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.    

4. Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 14 гудамж 12 тоот 575 м.кв талбайтай Г-2101016467, 000452940 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Овоот 7 гудамж 27 тоотод орших 53,3 болон 41,4 м.кв талбайтай Ү-2101016673, 000633224 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Овоот 7 гудамж, 27 тоот 831 м.кв талбайтай *******, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******, охин *******, ******* нарын өмчлөлд үлдээсүгэй.   

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.  

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА