Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2737

 

 

 

 

 

 

   2020        09         10                            184/ШШ2020/02737

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

           

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................ дүгээр хороо, Авто замчдын гудамж, РД:....................., ...................... ХХК-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ................. дугаар хороо, Сонсголон зам Барилгын хөгжлийн төвийн баруун талд ................ тоотод  үйл ажиллагаа явуулах, РД:....................., ..................... ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 598 536 650 төгрөг, алданги 239 141 660 төгрөг, нийт 837 951 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..................... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь “.....................” ХХК-тай 2019 оны 05 сарын 24-ны өдөр МБМ2019Б/67 тоот “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж гэрээний дагуу манай компани ОРС42,5 маркийн 15,000 тонн задгай цементийг зээлээр нийлүүлэх, “............... ....................” ХХК нь гэрээний тусгай нөхцөлийн 3-д заасны дагуу “Талууд cap бүрийн 30-ны өдрийн дотор худалдан авсан цементийн төлбөрийг тооцоо нийлсэн өдрөөс хойш дараа сарын 15-ны өдрийн дотор цементийн төлбөрийг бүрэн төлөх”-үүргийг хүлээсэн. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бодит гүйцэтгэлээр захиалгаар 2019 оны 06 сарын 24-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 31-ны өдрийн хугацаанд 5, 458,95 тонн буюу 895 267 800 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлж тус нийлүүлсэн 615, 55 тонн цементийг гэрээний тусгай нөхцөлийн 5-д “...Худалдан авагчийн хүсэлтээр тээвэр хийх шаардлага гарсан тохиолдолд Худалдан авагчийн Сонсголонд байрлах талбай хүртэлх тээврийн зардалд 7000 /тонн/ төгрөг байна”-гэж заасны дагуу 4 308 850 төгрөгийн тээврийг манай компани гүйцэтгэсэн. “........................” ХХК нь ЦХХА гэрээний гүйцэтгэлээр манай компанид цементийн төлбөрт 895 267 800 төгрөг, тээврийн зардал 4 308 850 нийт 899 576 650 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. “........................” ХХК нь гэрээний нийт 899 576 650 төгрөгийг төлөх төлбөрийн үүргээс цементийн төлбөрт 2019 онд 237 267 800 төгрөг, 2020 оны 62 000 000 төгрөг, цементийн тээврийн зардалд 2 000 000 төгрөг нийт 301 040 000 төгрөгийг төлж, цементийн төлбөр 596 227 800 төгрөг, цементийн тээврийн зардал 2 308 850 нийт 598 536 650 төгрөгийг ЦХХА гэрээний тусгай нөхцөлийн 3-д заасан хугацааны дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болно.  “......................” ХХК нь МБМ2019Б/067 тоот ЦХХА гэрээний тогтоосон хугацаанд цементийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учир гэрээний 8.3-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 40%-иас хэтрэхгүйгээр  2020 оны 4-р сарын 28-ны өдрөөр тооцож үзвэл 2019 оны 07-р сарын 15-ны өдөр гэхэд төлбөл зохих 96,484,700 төгрөгийн хугацаа хэтэрсэн 289 хоногийн алданги 83 652 234 төгрөг, 2019 оны 08-р сарын 15-ны өдөр гэхэд төлбөл зохих 458 568 600 төгрөгийн хугацаа хэтэрсэн 258 хоногийн алданги 354 932 069 төгрөг, 2019 оны 11 сарын 15-ны өдөр гэхэд төлбөл зохих 43,483,350 төгрөгийн хугацаа хэтэрсэн 166 хоногийн алданги 21 654 708 төгрөг нийт алданги 460 239 039 төгрөг буюу нийт төлбөл зохих 598 536 650 төгрөгийн 40% нь 239 141 660 төгрөгийн алданги төлөх нөхцөл бүрдсэн байна. Иймд 2019 оны МБМ2019Б/067 тоот “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-ээр cap бүр худалдан авсан цементийн төлбөрийг дараа сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлөөр худалдан авсан цементийн үндсэн төлбөрөөс шүүхэд хандсан  үед   төлсөн   36,0 сая  төгрөгийг  хасаад    562,566,650,0 төгрөг,  алданги 239 141 660 төгрөг нийт 801,  708, 310,0  төгрөгийг “...................” ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ............... ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......................” ХХК хариуцагч “.................” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.Хариуцагч компанийн хувьд бетон зуурмаг үйлдвэрлэн барилгын төслүүдэд нийлүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг. 2019 онд хариуцагч “..................” ХХК “NCD Development Group” ХХК-ийн хэрэгжүүлж буй Гарден Сити хотхон, мөн “Эрчим Сүлжээ Зам” ХХК-ийн Парк Вилла зэрэг томоохон хотхоны бүтээн байгуулалтад бүтээгдэхүүнээ нийлүүлж ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн эдийн засгийн хямралаас үүдэн барилгын төсөл хэрэгжүүлэгчид эргэлтийн хөрөнгө, бэлэн мөнгөний хомсдолд орсноос үүдэн нийлүүлэгч компаниудад бараа бүтээгдхүүний төлбөрийг төлөхгүй байх, бараа солилцоо бартер, дараа төлбөр төлөх зэрэг аль боломжит арга хувилбараар хамтран ажиллаж, барилгын салбарын ажилчдыг цалинтай орлоготой байлгах, бүтээн байгуулалт үргэлжлэх, эдийн засаг эргэлтэнд байх зэрэг нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Дээрхи компаниуд манай компанитай ч мөн адил ийм нөхцөлөөр дараа төлбөр, бараа солилцооны нөхцөл бүхий гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн цаг хугацаанаас хоёр тал харилцан ярилцаж нөхцөл байдлаа харгалзан төлбөрийг барагдуулж ирсэн. Хариуцагч компанийн зүгээс 2020 оны 03  сарын 23-ны өдрийн 20/03/23-42 тоот албан бичгээр, мөн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 20/04/28-69 тоот албан бичгээр “ .. нийт цементийн төлбөрийг бетон зуурмагийн төлбөрт орж ирсэн байр, машин зэргийг оролцуулан бараа солилцооны аргаар  төлбөр төлөх саналыг бид тавьж байсан. Мөн үйлдвэрийн Солонгос талын хөрөнгө оруулагчийн дэмжлэгээр БНСУ-аас бага хүүтэй, урт хугацаатай зээл авахаар хөөцөлдөж байгаа тул төлбөр төлөх хугацаа олгохыг" нэхэмжлэгчээс удаа дараа хүссэн.Гэтэл дэлхий даяар дархсан коронавирусын өвчний цар тахлын улмаас Манай улс  хилээ хааснаас үүдэн БНСУ-ын хөрөнгө оруулагч талын нэн таатай нөхцөл бүхий зээлийг авч чадаагүй байна. Учир нь хөрөнгө оруулагчийн зээлдүүлэгч Монгол улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж үйлдвэрийн нөхцөл байдал, зах зээл, барьцаа хөрөнгө зэргийг үзэж танилцсаны үндсэн дээр зээл олгох нөхцөлтэй байсан.Нэхэмжлэгч компани өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн урсгал зэргийг мэдсээр байж хамтран ажиллаж байгаа хариуцагч компанийн нөхцөл байдлыг үл хүндэтгэж  шүүхэд хандсанд харамсаж байна.  Тооцоогоор  36,0  сая  төгрөг  төлсөн  байгаа  одоо  үлдэгдэл  562 536 650,0 төгрөгийг  төлнө. Нэхэмжлэгч цементийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Гэрээний   10 дугаар зүйлийн   10.2-д  “  Хоёр  талаас  үл шалтгаалах  давагдашгүй  хүчин  зүйл ... үер, гал түймэр , ...   халдварт  өвчний  тархалт  ...   бүрдсэн  тохиолдолд   үүргээ   биелүүлээгүйн  хариуцлагаас  чөлөөлөгдөнө, ...  энэ  талаар  нөгөө  талдаа  бичгээр  мэдэгдэнэ,...  2 сараас  дээш  хугацаагаар   үргэлжилсэн тохиолдолд  талууд  гэрээг  цуцлах эрхтэй  “   гэж  заасан. Бид  бичгээр  болон   утсаар, / амаар/    мэдэгдэж  байсан.     Иймд  алданги төлөх  боломжгүй, үндсэн  төлбөрийг  төлнө  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад           

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .................... ХХК нь ...................... ХХК-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 598 536 650 төгрөг, гэрээний  үүргийн дагуу  тооцсон алданги 239 141 660 төгрөг, нийт 837 951 310 төгрөг гаргуулах тухай  шаардлага гаргаж   байсан ба  хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааны   явцад    хариуцагч   төлбөрөөс  36 000 000  төгрөг төлсөн  гэх  үндэслэлээр   нэхэмжлэлийн  шаардлагаа  багасгаж   562 536 650,0  төгрөг,  алданги    239 141 660  нийт     801, 678 310    төгрөг    нэхэмжилнэ  гэжээ.

Хариуцагч тал  нэхэмжлэлийн  шаардлагаас  гэрээний дагуу  төлөх  үлдэгдэл  төлбөр   562 536 650,0  төгрөгийг  төлнө,  алданги  239 141 660 төгрөгийг  төлөх  үндэслэлгүй,    гэрээний    10.2-д   “халдварт  өвчний  тархалт  ...   бүрдсэн  тохиолдолд   үүргээ   биелүүлээгүйн  хариуцлагаас  чөлөөлөгдөхөөр   “ заасан , мөн шүүхэд  хандсанаас хойш   төлбөр хийсэн,    5,669,0 тн       цементийн   төлбөр  562 536 650, 0  төгрөг  төлнө   гэж   маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр  МБ112019б/67 дугаартай цемент худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж энэ гэрээгээгээр худалдагч тал нь Монгол Улсын чанар стандартын болон техникийн шаардлагыг хангасан 15 000 тн ОРC-42,5 маркийн задгай цементийг нийлүүлэх худалдан авагч тал гэрээгээр тохирсон цементийн үнийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байна. / хх 24-31/

 

Талууд  гэрээний    дагуу      биет  байдлын доголдолгүй,  эрхийн  зөрчилгүй,  эд  хөрөнгө  буюу  задгай   цементийг    худалдан  авагч  талд    бэлтгэн нийлүүлэх,   худалдан  авагч  нь   хэлэлцэн  тохирсон    үнийг  төлж   хөрөнгө  хүлээн  авах үүргийг  тус тус  хүлээхээр  тохиролцсон   байх ба     тэдний  хооронд     Иргэний хуулийн  243  дугаар  зүйлйийн   243.1-д заасан   худалдах  худалдан  авах  гэрээний  харилцаа  үүссэн    ба  гэрээ нь  хуульд заасан  хэлбэрийн  шаардлага хангасан  хүчин  төгөлдөр  бөгөөд   гэрээний  талаар талууд  маргаагүй  болно.

 

 Нэхэмжлэгч  гэрээний  дагуу  тохирсон  15 000 тн  цементээс  нийт   5, 669,0 тн  цемент   шилжүүлсэн  ба     үлдэх    цементийг    шилжүүлээгүй , хариуцагч   нь      

 шилжүүлэн  авсан  цементийн  үнээс  372 110 000,0 төгрөгийг  төлж  үлдэх  хэсгийн үнийг тохиролцсон  нөхцлөөр  бүрэн   төлөөгүй   талаар   шүүх хуралдаанд зохигчид  тус тус   тайлбарлаж   хариуцагч талаас  цементийн төлбөр төлсөн тухай тооцоо гаргасан  талаар  бичгийн  нотлох баримт ирүүлснийг  нэхэмжлэгч  маргаагүй  тул  хэрэгт хамааралтай  ач  холбогдолтой   гэж   үнэлэв.  / хх- 59 хуу /   

 

Улмаар   нэхэмжлэгч  тал гэрээг  цааш  нь  үргэлжлүүлэх  боломжгүй  гэж  үзэж    2019  оны    10 сараас хойш  цемент   нийлүүлээгүй  болох  нь   зохигчдын өөрсдийн тайлбараар  болон хэрэгт  ирүүлсэн  тооцоо  нийлсэн  актаар     тогтоогдож  байна. Энэ  талаар  талууд  маргаагүй  байна.   / хх 32- 33,35 /  

 

Талуудын  хооронд  байгуулсан  гэрээний  хугацаа  2019 оны  12  сарын   25  нд дууссан  байна.

 

Зохигчдын  тайлбар, шүүх  хуралдаанд   хэлэлцэгдсэн  хэрэгт  цугларсан  нотлох  баримтуудыг  үндэслэн  шүүх  нэхэмжлэлийн  шаардлагаас  зарим  хэсгийг  хангах    үндэслэлтэй  гэж  үзэв.

 

Нэхэмжлэгч  тал  гэрээний  дагуу   нийлүүлсэн   цементийн  үнийг  хариуцагч   бүрэн  төлөөгүй  үндэслэлээр 2019  оны 10  сарын 15-ны өдрөөс хойш  гэрээг  үргэлжлүүлээгүй  ба  хариуцагч  энэ талаар  маргаагүй   тул    гэрээний  хугацаа  дуусаагүй  байхад   нэхэмжлэгч гэрээнээс  татгалзсан  гэж  үзлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар  зүйлийн  232.1-д “Хүлээсэн  үүргээ  гүйцэтгээгүй  буюу  зохих  ёсоор  гүйцэтгээгүй  тал  ...  гэрээнд  зааснаар  нөгөө  талдаа  төлөх  ёстой  мөнгөн  төлбөрийг   анз  гэнэ”  гэжээ.

 

 Нэхэмжлэгч   гэрээний  хугацаа дуусахаас   өмнө татгалзсан нь  алданги  тооцох үндэслэлгүй ба  шүүхэд  анх  гаргасан  нэхэмжлэлд   алданги 239 141 660  төгрөг  гэж ,  ...хэрэгт ирүүлсэн  бичгийн  нотлох баримтад   цемент  борлуулалтад тооцсон  алдангийн тооцоолол 239,414 660, гэж зөрүүтэй  бичжээ.    Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-д заасан шаардлагад нийцээгүй  тул  хэрэгт  ач холбогдолгүй  хамааралгүй  гэж  үнэлэв.  / хх  36/  

 

Харин хариуцагч  нь  гэрээний  дагуу  шилжүүлсэн  5, 669,0  тн  цементийг  хүлээн  авсан  тул  түүний  үнэ 562 536 650,0 төгрөгийг  Иргэний хуулийн   205  дугаар  зүйлийн   205.2-т зааснаар   мөнгөөр  нөхөн  төлөх  үүрэгтэй  байна.

 

   Талуудын  хооронд  байгуулсан гэрээний “Арав” дахь хэсгийн  давагдашгүй хүчин  зүйл 10.1,10.2-т “ Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас Худалдан авагч тал эсвэл Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ”  ,  хоёр талаас үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт , үер, гал түймэр, ...  халдварт өвчний тархалт болон  цаг үеийн нөхцөл байдал, ...  төрийн байгууллагын шийдвэр гэх мэт/ бүрдсэн ... 2 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөнө “ гэж  заасан  байна. Хэргийн   нөхцөл  байдал  болон    талуудын  тайлбараас  үзвэл  гэрээний  үүрэг  биелүүлэх   хугацаанд   улс  оронд  нийтэд  илэрхий   “коронавирусын” халдвараас  шалтгаалж  Төрийн  байгууллагын  шийдвэрээр хөл  хорио  тогтоосон  ба гэрээний  үүрэг  хугацаандаа  биелүүлэхэд   саад  болсон  нь  бодитой бөгөөд  энэ  талаар  хариуцагч  нь  нэхэмжлэгч  талд   гэрээнд заасны  дагуу   2020 оны  04 сарын  28  нд  20/04/28-69 дугаар   албан тоот  хүргүүлсэн нь  бичгийн  баримтаар  нотлогдож  байгаа  ба  хэрэгт  хамааралтай  ач  холбогдолтой  гэж  үнэлэв.  / хх-63/

Иймд   хариуцагчийг  гэрээгээр  хүлээсэн  үүргээ  зөрчсөн  гэж  үзэх үндэслэлгүй  тул  цементийн  үндсэн төлбөр  562 536 650,0 төгрөгийг  гаргуулж   нэхэмжлэлийн  шаардлагаас   239 141 660 төгрөгийн  шаардлагыг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч   ..................... ХХК нь хэрэгт   Төлөөлөн  удирдах зөвлөлийн  2019.10.22 –ний өдрийн   1/32  тогтоолоор  ТУЗ-ын  гишүүн  ....................    олгосон   эрхийн  дагуу  ..................  2019.10.24   итгэмжлэл  олгосон ба хэрэгт эрх зүйн  байдлаа   тодорхойлж   улсын  бүртгэлийн гэрчилгээ, компаний  дүрэм зэргийг  ирүүлсэн нь  хуулийн  шаардлагад нийцжээ./хх 4-15-25/ 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1,205 дуугаар зүйлийн  205.1, 205,2-д зааснаар  хариуцагч ..................... ХХК-иас 562, 536 650,0 / Таван зуун жаран хоёр сая таван зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........................... ХХК-д олгож, ........................ ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 239 141 660 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...................... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 347 707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........................ ХХК-иас 3 150 633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ............................ ХХК-д олгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ОЮУНЦЭЦЭГ