Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

 

 

2023          12           12                                 ....

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Д.З

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А

            Иргэний хариуцагч Г.Т

            Шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Ө-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-нд .... төрсөн, ...настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, .... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт О-ын Ө /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч О.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2023 оны 06 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд ... гудамжинд тоёота ...  маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг ... хориглоно”, 10.1-р “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ... гудамжинд тоглож байсан явган зорчигч Б.Ш-ыг мөргөж баруун дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч О.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 10-ны өдөр 12 цагийн орчим Т ах залгаад “усанд яваад өгөөч” гэж хэлсэн. Т ах ... цэвэр ус түгээлтийн газартай юм. Тэгээд би “за усанд яваад өгье” гэж хэлсэн. Би урьд өмнө нь тухайн газарт түгээгчээр ажиллаж байсан учир намайг жолоодох эрхийн үнэмлэхгүй талаар мэдэж байсан. Тэгээд ... тоотод ус хүргэх гээд явж байгаад айл андуурч ороод буцаж ухарч байгаад нэг жоохон хүүхэд мөргөчихсөн. Тэгээд би хүүхдээ тэврээд гэрлүү нь орсон чинь эмээ нь байсан. Эмээ нь “яаж байгаа хүүхэд вэ” гээд эмнэлэг рүү яаралтай аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Намайг жолоодох эрхийн үнэмлэхгүй талаар Т ах мэдэж байсан. Би ус түгээж яваад айл андуурч ороод тэгээд тээврийн хэрэгслээр ухарах үйлдэл хийж байхад хашааны цаад талд хашаан дотроо байсан. Тэгээд хойно юм байхгүй байна гэж бодоод ухрах үйлдэл хийж байтал гэнэт ард гарч ирээд мөргүүлчихсэн. Би хохирогчид хохирлын төлбөр гэж төлсөн зүйл байхгүй. Цаашид би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 82-83/         

Шүүгдэгч О.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өдрийг нь санахгүй байна. Т ах өглөө нь залгаад түгээлтэнд яваад өг гэж гуйсан. Эхлээд завгүй байна гэж хэлээд дараа нь завтай болчихлоо яваад өгье гэж хэлсэн. Тэгээд ... гудамжинд ус түгээгээд явж байгаад хаяг андуураад, андуурсан гудамжнаас гарах гээд хойшоо машинтайгаа ухартал ард юм мөргөсөн. Хартал жоохон хүүхэд байсан. Тэгээд би андуурсан айлруугаа хүүхдийг аваад ортол хүүхдийн хаягийг зааж өгсөн. Гэртээ хүүхдээ тэврээд ороход эмээ нь байсан. Тэгээд л эмнэлэг явж, цагдаа дуудсан гэв.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 10-нд Ш бид хоёр гэрээс гараад ... гудамжны дэлгүүр ороод буцаад гэртээ ирсэн. Тэгээд Ш буцаад дэлгүүрээс авсан ундаа чихрээ бариад манай гэрийн хойд талын айл руу тоглохоор явсан. Тэгээд удалгүй нэг хүүхэд манай ач Ш-г тэвэрч орж ирээд “би энэ хүүхдийг мөргөчихлөө” гээд ороод ирсэн. Тэгээд би тус хүүхдийн машинд суулгаад эмнэлэ грүү явсан. Нүүрний зүүн хацарт оёдол тавиулсан, мөн амнаас нь цус гарсан, зүүн гар хөл хэсэг битүү халзарсан, зулгарсан шархтай, баруун талын дунд чөмөг хугарсан байсан. 250,000 төгөргөөр 2 удаа нийт 500,000 төгрөг өгсөн. өөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Урьд хавтаст хэрэгт тусгагдсан мөнгөний үлдэгдэл болон цаашид хөлний хадаасийг нь авахуулахад гарах зардлыг гаргуулах хүсэлттэй байна гэжээ. /хх-ийн 21-25/      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ө-т бол гомдолгүй л гэж хэлээд байгаа. Миний хүүхэдтэй ижил учир. Харин машин бариулаад явуулсан ... усын залуу хариуцлаггүй байна. Гэхдээ энэ хоёр миний хүүхдээс уучлалт гуйгаагүй, хүн чанар гаргаагүй. Миний хүү 3 настай нүүрэнд нь маш том соривтой болж, хөлний хадаасаа он гаргаад авахуулна. Хадаас авахуулах хагалгааг хийлгэх үед нь энэ 2 хүнийг авч явж эмнэлэгийн зардал, замын зардлыг төлүүлж авна. Бүтэн 6 сар өнгөрч байхад хүн чанар гаргаагүй. Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар, эмчийн хяналтанд хүүхдийн авч явсан үүнийг зардал 2,600,000 төгрөг, толгойн томограф 120,000 төгрөг болсон. Зөөлөн усаас надад 1,500,000 төгрөгийг өгсөн. Гэхдээ нэхүүлэн байж 500,000 төгрөгийг 2 хувааж өгсөн, хурал болно гэхэд 1,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх зардал 1,220,000 төгрөгийг гаргуулж авна гэв.  

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Ш нь 1,962,000 төгрөгийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Ө-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 33-34/

Иргэний хариуцагч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 09-ний шөнө манай эхнэр Х Ө-тай яриад маргааш нь буюу 2023 оны 06 сарын 10-ны өдөр ус түгээх ажилд явахаар болсон. Тэгээд би өглөө нь Ө-луу залгатал утсаа аваад “ажилтай амжихгүй байна” гэж хэлсэн. Тэгээд өдөр 12 цагийн орчим дахин залгатал “одоо завтай болчихлоо” гээд ус түгээх ажилд гаргасан. Тэгээд би цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өдөр байсан над руу Ө залгаад “би хүн мөргөчихлөө” гээд залгасан. Тэгээд би осол болсоныг нь мэдсэн. Ө нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Би тэр талаар мэдэж байсан. Ө нь урьд өмнө түгээгчээр ажиллаж байсан газар хаягийг сайн мэддэг. Тэгээд гайгүй явчих байх гэж найдаад явуулчихсан. Миний тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх-ийн 45-46/   

Иргэний хариуцагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ө-ыг би гуйгаад машин бариулаад ус түгээлтэнд явуулсан нь үнэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэднэ. Хүнгүй болчихоор нь Ө-ыг газрын байрлалаа мэддэг тул гуйж явуулсан. Хохирлыг төлж барагдуулна гэв.

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манайд урд нь 2021 онд ажиллаж байсан Ө-ыг “нэг өдөр машин бариад ус түгээгээд өгөөч чадах уу” гэж асуусан чинь Ө нь “би яваад өгье” гэж хэлээд манай ажил дээр ирсэн. Тухайн үед би Ө-т машин болон ус хүлээлгэж өгөөд гаргасан. Тэгтэл өдрийн 14 цаг өнгөрч байхад Ө нь миний дугаар луу залгаад “би эмнэлэг дээр байна сая хүүхэд машинаараа шүргэсэн” гэж хэлэхээр нь би сумын нэгдсэн эмэгэлэг орсон чинь Ө болон замын цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би Ө-аас юу болсон талаар асуухад Ө нь надад хандан “би машинаараа ухарч байгаад хүүхэд мөргөсөн” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд хэрэг болсон газар луу цагдаа нартай хамт явсан. Өөрөөр би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би Ө-ыг машин барих эрх байхгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ манайх ажиллах хүнгүй болчихоод -ыг ялтгүй ажилд гаргасан юм. Ө нь ажилд гарахдаа ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай Зөөлөн усны газар ажиллах хүнгүй болчихоод Ө-ыг ажиллаад өгөөч гэж хэлсэн, мөн Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь мэдэж байсан боловч ажилд гаргаад явуулсан. Урд нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй болохоор нь итгээд ажилд гаргасан нь үнэн гэжээ. /хх-ийн 37-38/

Шинжээчийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Д.Ш-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Д.Ш-ын биед баруун дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 5.Эрүүл миэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. /51-52/

Хэрэг бүргэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07-11/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 13/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14-17/

Иргэний нэхэмжлэлийн баримт /хх-ийн 28/

2023 оны 06 сарын 28-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60/

2023 оны 06 сарын 30-ны өдрийн ... дугаартай Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх-ийн 63-65/

2023 оны 09 сарын 25-ны өдрийн .... дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-78/

Жолоочийн мэдээлэл /хх-ийн 87/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86, 89/

.... улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 96/

Хохирлын баримт /хх-ийн 97-98/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99-100/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2023 оны 06 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... гудамжинд тоёота пробокс /Toyota Probox/ маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг ... хориглоно”, 10.1-р “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Замын-Үүд сумын ... гудамжинд тоглож байсан явган зорчигч Б.Ш-ыг мөргөж баруун дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, иргэний хариуцагч Г.Т, гэрч Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52/, 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 2892 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60/, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн ... дугаартай Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх-ийн 63-65/, 2023 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/, хэрэг бүргэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07-11/, жолоочийн мэдээлэл /хх-ийн 87/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг ... хориглоно”, 10.1-р “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, түүнчлэн уг ослын улмаас бага насны хохирогч Б.Ш-дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь хохиролд нийт 2,720,000 төгрөгийг нэхэмжилснээс иргэний хариуцагч Г.Т нь 1,500,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны нэхэмжлэлийн шаардлага нь хохирлын баримт /хх-ийн 97-98/-аар тогтоогддог болно. Шүүгдэгч О.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг мэдсээр байж иргэний хариуцагч Г.Т нь өөрийн өмчлөлийн Тоёота пробокс /Toyota Probox/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулан ус түгээх ажилд гаргасан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,220,000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Ч.А-д, 1,962,000 төгрөгийш хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ын хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлж барагдуулах талаар илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч О.Ө-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзсан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 506 дугаар зүйлийн 506.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Ө, иргэний хариуцагч Г.Т нараас 3,184,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1,962,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, 1,220,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-д тус тус олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б