Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2020/00537

 




*******0*******0 9 *******6 *******0*******/ШШ*******0*******0/005*******7



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Төмөр замын ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт - - холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******0 оны 8 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******-, хариуцагч Л.-, нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Л.-ой хамтран амьдарч *******0*******0 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр охин Г. төрүүлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас *******0*******0 оноос эхлэн тусдаа амьдарсан. Намайг жирэмсэн байх хугацаанд араар тавьж байсан, хүүхэд төрсний дараа ч хуучин найз охинтойгоо холбогдож байсан. Иймд охин Г. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би өөр найз охинтой болоогүй, халамжгүй гэж байна, би хоногийн *******4 цагийн *******6 цагт нь гудамжинд зогсож ажлаа хийдэг. Заримдаа гэртээ хонох үе, хонохгүй үе ч байдаг. Өнөөдөр хүртэл шүүх хуралд ирэхдээ Хятадын зочинтой байж байгаад шүүхийн гадаа хувцасаа солиод орж ирж байна. Бид харилцаагүй байсан шалтгаан нь би Баянчандмань руу томилолтоор яваад ирж чадаагүй. Хүүхдийнхээ зургийг фэйсбүүкээр явуулж байсан. Угаасаа таарч тохирохгүй хоёр тийшээ болж байгаа. Би хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.*******- нь хариуцагч Л.- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч А.*******-, хариуцагч Л.- нар нь *******0*******9 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******0*******0 оны 4 дүгээр сарын 7ы өдөр охин Г. төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, **************0*******5*******000******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.******* дахь хэсэгт зааснаар эцэг Л.-оос тэтгэлгийг гаргуулж охин Г. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар Л.-оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, *******6.******* дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүү Г. эцэг Л.-ой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг охинтой нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 6******* дугаар зүйлийн 6*******.*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******7.0*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******7.0*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.******* дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт - ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, ************** нас хүрмэгц *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт - -оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, 6******* дугаар зүйлийн 6*******.*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7.0*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******7.0*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ