ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ
Сум, дүүргийн шүүхийн шийтгэх/цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах:
Анхан шатны шүүхийн шийтгэх/цагаатгах тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанд оролцогчдод гардуулсанаас хойш 14 хоног дотор давж заалдах шатны шүүхэд гаргана.
Давж заалдах гомдол, эсэргүүцлийг тогтоол гаргасан шүүхээр буюу анхан шатны шүүх дээрээ гаргах ба таны гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах эсвэл мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч давж заалдах шатны шүүх рүү гомдлыг хэргийн хамт 3 хоногийн дотор дамжуулан өгнө.
Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга
Давж заалдах гомдлыг бичгээр гаргаж дараах зүйлийг заана.
1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаагаа болон гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг
2.аль шүүхийн, шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бичиж давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
Гомдол гаргах эрхтэй этгээд ................. дүгээр шүүхийн шийтгэх/цагаатгах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьсан болон бусад хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй.
Хоригдож байгаа шүүгдэгч, ялтан нь өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах эрхтэй.