Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 

65 дугаар зүйлийн 65.1.1. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн,   

65 дугаар зүйлийн 65.1.3. шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, 

65 дугаар зүйлийн 65.1.4.  нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал,  

65 дугаар зүйлийн 65.1.5.нэхэмжлэгчийг  төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан,

65 дугаар зүйлийн 65.1.6. нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа,

65 дугаар зүйлийн 65.1.7. зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа, 

65 дугаар зүйлийн 65.1.8. уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа,

65 дугаар зүйлийн 65.1.9. хариуцагчийн хаяг тодорхойгүй,

65 дугаар зүйлийн 65.1.10. зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол тус тус хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа юм.