ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 20 ДУГААР ШҮҮХЭД
НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
2014.01.01 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Боржигон овогт Болдын Баатар,
Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, А-р байр 5-6 тоот, Утас: 320000, 99090000, 88090000.
Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.Бат.
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Утас: 350000.
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 301 тоот актыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлийн утга: Б.Баатар би татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Монгол улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “в”-ийн “нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого (унаа, түлш, хоол, байрны үнийн хөнгөлөлт гэх мэт)” гэсэн заалтыг 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон тул байрны үнийн хөнгөлөлтийг эдүгээ татвар ногдох орлогод тооцдоггүй билээ.
Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 301 тоот актыг хүчингүй болгож өгнө үү .
Хавсаргасан материал:
1. Нэхэмжлэл /2 хувь/,
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3. Татварын улсын байцаагчийн 301 тоот акт,
4. Татварын маргаан таслах зөвлөлийн 3 тоот тогтоол
Жич: Нэхэмжлэлд хавсаргасан материалыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.
Нэхэмжлэл гаргасан Б.Баатар
/гарын үсгээ зурсан байна/