ИРГЭН ТАНЫ ШҮҮХЭД ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛ ДАРААХ
БҮРДҮҮЛБЭРИЙГ ХАНГАСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар:

62.1.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна:

62.1.1.нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа; Жишээ нь ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 2 ДУГААР ШҮҮХЭД

62.1.2.нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; Жишээ нь: Боржигон овгийн Баатарын Бат, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 27 дугаар байр 32 тоот, утас 99900000, 91650000

эсвэл Жаргалант ХХК, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Жуков худалдааны төвийн байр 2 дугаар давхарт 45-50 тоот өрөө, утас 70000002, 99992220

62.1.3.хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; нэхэмжлэгчийн хаягийг бичсэнтэй адил хэлбэрээр бичих бөгөөд хариуцагч нь тухайн шүүхийн харъяалалын нутаг дэвсгэрт оршин суудаг байхыг анхаарана уу, харин онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хүсэлт, нэхэмжлэлд хариуцагч байхгүй тул нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт, нэхэмжлэлээ өгөх боломжтой мөн шүүхүүдийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний устаар шүүхийн харъяалалын талаар асуугаад нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах эсэхээ мэдэх боломжтой

62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; Шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлэх гэж байгаагаа буюу болсон үйл баримтын талаар тодорхой товч ойлгомжтой бичиж нотлох баримтынхаа эх хувийг хавсаргана эх хувийг өгөх боломжгүй бол канондож наториатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд нэхэмжлэлтэйгээ хамт өгнө

62.1.5.нэхэмжлэлийн үнэ; Хэрэв та зээлийн гэрээний дагуу мөнгөө шаардах гэж байгаа бол эхлээд үндсэн зээл 2 000 000 төгрөг хүү 200 000 төгрөг, алданги 15 000 төгрөг нийт 2 215 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үнийг зөв тодорхой бичнэ

62.1.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт. Нэхэмжлэлдээ өөрийнхөө нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн цаасан нотлох баримтууд, CD, гэрэл зураг гэх мэт  зүйлүүдийг хавсаргаад тэдгээрийн нэр, хуудасны тоо, хэмжээ, ширхэгийг жагсааж бичнэ.

62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана. Эдгээрийг та нэхэмжлэлдээ заавал хавсаргаж ирүүлнэ, тэмдэгтийн хураамжийг хэрхэн, хаана тушаах, хэдэн төгрөгний нэхэмжлэлд хэдэн төгрөгний улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу бодоод холбогдох дансанд тушааж баримтыг эх хувиар нь нэхэмжлэлдээ заавал хавсаргана, мөн та өөрөөгөө төлөөлүүлж хэн нэгнээр шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар бол заавал итгэмжлэл авна, хуулийн этгээд бол эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан итгэмжлэлийг нэхэмжлэлдээ заавал хавсаргана, эдгээрийг ирүүлээгүй нөхцөлд таны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах болохыг анхаарана уу.

62.3.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Хариуцагч нь нэг хүн бол илүү нэг хувийг, хэд хэдэн хүнээс мөнгө нэхэмжилж байгаа бол тэр тоогоор нь нэхэмжлэлээ хувилж хавсаргана.