Та бүхэнд эвлэрүүлэн зуучлалын талаар
товч мэдээллийг хүргье

 Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх ажлыг Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санаачлагаар 2010 оны 05 дугаар сард эхлүүлсэн. Энэ ажлын түшиц шүүхээр хуучнаар Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх буюу одоогийн Сум дундын 7 дугаар шүүх сонгогдон  ажилласан.

Эвлэрүүлэн зуучлал нь Япон улсад 94 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бөгөөд  дэлхийн хөгжилтэй орнуудад 100 гаран жилийн түүхтэй ажиллагаа юм байна. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр хэлэхэд маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, хөрөнгө мөнгө бага зарцуулан, богино цаг хугацаанд сэтгэл ханамжийн баталгаатай шийдэлд хүрэхийг хэлнэ. Манай улс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 оын 05 сарын 22 өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15 –ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн билээ.

Монгол Улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим

5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;

5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;

5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;

5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал

6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

6.2.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.

6.4.Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу  уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

           Эвлэрүүлэн зуучлалыг шүүх хуралдааны танхимд бус, шүүгч, шүүхийн ажилтанг оролцуулахгүйгээр тусгай тохижуулсан Эвлэрүүлэн зуучлалын өрөөнд явуулна. Энэ нөхцөлд маргалдагч талууд өөрийн далд нуугдсан санаа бодол, ашиг сонирхолоо элэн далангүй гарган ярилцаж, буулт хийж эвлэрэлд хүрэх боломж бүрддэг байна. 

            “эвлэрүүлэн зуучлалгэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг;

           “талууд” гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг –нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч;

“эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;
            “эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг хэлнэ гэж хуульд заасан байна.

....26 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээ

26.1.Талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.

26.2.Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.

26.3.Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.

26.4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

26.5.Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.

Манай улсын хувьд хүн ам цөөн, маргааны талууд танил, найз нөхөд, гэр бүлийнхэн, хөршүүд байдаг, бие биенээ шүүхэд өгөх, шүүх хуралдаанд орох, шүүхийн 3 шатыг дамжин цаг хугацаа алдах явдал гардаг тул эвлэрүүлэн зуучлалыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэх бүрэн боломжтой юм.

Монгол Улсын хэмжээнд бүх аймаг нийслэл, сум дүүргийн анхан шатны шүүхүүдийн дэргэд /шүүхийн байранд/ 1-2 тооны орон тооны эвлэрүүлэн зуучлагч байнга ажиллаж байгаа мөн орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч улсын хэмжээнд 400 гаран байгаа тул иргэд та бүхэн сонголтоо хийж өөрийн маргаандаа эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулах боломжтой.

Эвлэрүүлэн зуучлалд хандахад доорх загвараар өргөдлөө бичээд хэдэн төгрөг ч нэхэмжилсэн үнийн дүнгээс хамаарахгүйгээр 30 000 төгрөгний тэмдэгтийн хураамжийг төлнө, өөрт байгаа нотлох баримтыг хавсаргаж өгч болно.

Гэрээг баталгаажуулж албадан гүйцэтгүйлэхдээ гэрээний хувийг өөртөө хуулбарлан авч үлдээд эх хувийг шүүхэд авч очино.

Таны хүсэлтийг хүлээн авч шүүх 3 хоногийн дотор албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичиж өгснийг та аваад харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд өгч албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлнэ.

27 дугаар зүйл. Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах

27.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бол нөгөө тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.

27.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3.Энэ хуулийн 30.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

 

 

..................................... шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах нь

/Өргөдөл хүлээн авах шүүхийн нэрийг бичнэ/

... он ... сар ... өдөр                                                                                                  аймаг/нийслэл

                                              

Өргөдөл гаргагч:

................... аймаг/нийслэл  .......................... сум дүүрэг ................ баг/хороо ........... хороолол .....

байр/гудамж, .... тоотод оршин суух  ................ регистерийн дугаартай /ургийн овог/ .................. /эцэг, эхийн нэр/ ...................... /өөрийн нэр/ .......................... харилцах утасны дугаар .................. хуулийн этгээд бол түүний нэр .....................................

 

Эвлэрэлд урьж байгаа тал:

................... аймаг/нийслэл  .......................... сум дүүрэг ................ баг/хороо ........... хороолол ..... байр/гудамж, .... тоотод оршин суух  ................ регистерийн дугаартай /ургийн овог/ .................. /эцэг, эхийн нэр/ ...................... /өөрийн нэр/ .......................... харилцах утасны дугаар .................. хуулийн этгээд бол түүний нэр .....................................

 

Маргааны агуулга:

........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

            Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна.

            Өргөдөлд хавсаргах баримт:

...............................................................................

...............................................................................

Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Бүгд ... хуудас баримт хавсаргав.

 

Өргөдөл гаргагч: .............................................. /                              /

 

            ЭНЭ ӨРГӨДӨЛД ҮНИЙН ДҮНГЭЭС ХАМААРАХГҮЙ 30 000 ТӨГРӨГ ТУШААНА

Хураамж төлөх дансыг шүүхүүдийн мэдээлэл лавлагааны ажилтнуудаас утсаар асуух боломжтой

/мөн энэ аппликейшнд байгаа/

Иргэд, олон нийтээс талуудын байгуулсан эвлэрийн гэрээний дагуу хариуцагч буюу төлбөр төлөх ёстой тал мөнгөө төлөхгүй бол яах вэ гэсэн асуултыг тавьдаг.

Энэ тохиолдолд эвлэрлийн гэрээг өргөдөл гаргагчийн хүсэлтээр шүүх баталгаажуулж шүүгчийн захирамж гаргана, гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэхээр хуульчилагдсан.

            Мөнгө төлөх ёстой тал мөнгөө тохиролцсон хугацаандаа төлөхгүй бол шүүхэд дараах загварын дагуу мөнгө авах тал хүсэлт гаргана.

                                                                                                                      

ХҮСЭЛТИЙН  ЗАГВАР

 

.........................ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

2014.01.11.                                                                                                   

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж  ......................... миний бие .......................... –с .................. төгрөг авахаар харилцан тохиолцож  ..............оны ..... дугаар сарын ......-ны өдрийн ....... дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү гэрээг  баталгаажуулж албадан гүйцэтгэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

Хүсэлт гаргасан: ............... сум 4-р баг, байр, гудамжны ......ийн......тоотод суух, .................................... Боржигон овгийн Дашийн Цэнд

                     Харилцах утас : ......... / гэр /, ........... / гар утас /

 

 

Гэрээг баталгаажуулж албадан гүйцатгүйлэхдээ гэрээний хувийг өөртөө хуулбарлан авч үлдээд эх хувийг шүүхэд авч очино.

Таны хүсэлтийг хүлээн авч шүүх 3 хоногийн дотор албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичиж өгснийг та аваад харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд өгч албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлнэ.