Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар   2024/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан /томилолтоор/

хохирогч О.*******,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баартагчин овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2310001640819 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын мужаан, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг *******-р хороо, ******* 2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баартагчин овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол, ******* тоотод О.*******г “наад мөнгөөрөө эхнэр хүүхдийнхээ авсыг бэлд гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, түлхэж унаган зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн бугалга, цээж, зүүн тавхай цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* тоотод байшинг нь түрээсэлж байсан. Хуучин хашаанд манай нохой байсан тул нохойгоо хооллочихоод ирээд *******ийн гэрт ороход энэ хоёр согтуу байж байсан. *******э юу ч мэдэхгүй унтаж байсан. ******* паялник нэхээд байсан. Би “наад хүн чинь тийм зүйл мэдэхгүй, чи маргааш орж ир” гэхэд ******* “би талбай дээрээс ирлээ, жагсаж байгаа хүмүүст хоол авч өгсөн” гэхээр нь “яасан их мөнгөтэй юм, наад мөнгөөрөө эхнэр хүүхэддээ юм авч өг” гэж хэлэхэд “тэр ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “наад мөнгөөрөө эхнэр, хүүхдийнхээ авсыг бэлд” гэж хэлсэн. Тэр үед ******* намайг зодоогүй. Тэгээд дэлгүүр рүү архинд явахаар нь би гарч хаалга түгжсэн. Дэлгүүрээс ирээд хашааны хаалгыг өшиглөж цохиж байгаад давж орж ирээд намайг зодсон. ....Би машинтайгаа явна гээд дэлгүүрийн гадаа буухад нь зугтаад цагдаа дуудсан, хүүхдээ дуудсан. Тэгж би амь гарсан. ******* намайг гарынхаа чадлаар цохиж, хөлийнхөө чадлаар дэвссэн. Эмэгтэй хүн зодож сурсан хүн байсан. Бөөгийн зүйл барьсан гэдэг нь *******ийн авдар дээр нэг зүйл байсан. Түүнийг ******* авахад нь “айлын гэрт байгаа зүйлийг хамаагүй битгий барь” гэж хэлж авсан. ******* худлаа хэлж байна. Батбаатартай хамт амьдарч байсан нь үнэн гэхдээ мөнгөний асуудал байгаагүй. Тэр хүнийг *******ын хадам аав гэж мэдээгүй. 10.000.000 төгрөгийн хувьд ******* амар заяа үзүүлэхгүй утасдаад байсан. *******ээр яриулж гомдолгүй гэж хэлээд өгөөч гээд байсан. ...Тэр үед хүү Турк руу найзтайгаа явах гэж байна, таныг нарийн шинжилгээнд оруулъя гэхэд нь хэдэн төгрөг юм гэхэд үнэтэй болох байх гэж хэлсэн. Тэгэхэд нь 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд ******* дахин яриагүй. ...Би хийж байсан ажлаасаа халагдсан. Одоо ажилгүй байгаа. Дахин КТГ зураг авахуулсан ба 160.000 төгрөг болсон. Сунжирсан зүйлийг дуусгаж тогтмол ажилтай болмоор байна. Шүүх хурал болохгүй байж байгаад зарлагдахад чөлөө авдаг. Түүний төлөө ажлаасаа халагддаг. Надад хүндрэлтэй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310001640819 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч О.*******гийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,

Гэрч В.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхөий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.Эрхэмбаяр, Ц.Бадрал, Б.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 154-160 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 49-51, 111-113 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоол /хавтаст хэргийн 40-44 дэх тал/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол, ******* тоот В.*******ийн гэрт хохирогч О.*******г “наад мөнгөөрөө эхнэр, хүүхдийнхээ авсыг бэлд гэж хэллээ” гэж шалтаглан нүүрэн тус газарт нь цохиж, түлхэж унагаах зэргээр зодож биед нь “баруун 9-р хавирганы хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд урагдсан шарх, зүүн бугалга, цээж, зүүн тавхайд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: “согтуу хүн ирээд намайг зодоод байна” гэх. /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч О.*******гийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Барилгын 1-3 тоотод ганцаараа амьдардаг. Би 2 сарын өмнөөс ******* хороололд ******* тоотод хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа. Би 13 цагийн үед Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Барилгын 1-3 тоотод очиж нохойндоо хоол өгчихөөд өдөр 16 цаг өнгөрч байхад буцаад түрээсэлж байгаа байран дээрээ ирсэн минь түрээсэлж байгаа хашааны хоёр байшины нэгэнд нь би амьдардаг, нөгөө байшинд нь *******э гэдэг хүн амьдардаг. Би гэртээ байж байгаад Од- Эрдэний гэрт хоол халаагаад ортол *******, *******э хоёр архи уугаад сууж байсан. Тэр хоёр хоорондоо муудалцаад байхаар нь би *******д “чи аавтайгаа адилхан насны хүнтэй битгий муудаад бай, учраа олцгоо” гэхэд ******* намайг хэл амаар доромжилж янхан гичийгээр дуудсан. Тэгээд надад хүчээр архи уулгасан. ******* “архи дууссан байна” гээд өөрөө дэлгүүр рүү архинд явахаар нь би хашаагаа түгжээд байж байтал ******* хашаа давж орж ирээд миний хамар, шүд рүү гараараа 4-5 удаа цохисон, мөн унагааж байгаад дээрээс баруун талын хавирга руу маш олон удаа өшиглөсөн, зүүн талын мөр рүү өшиглөсөн. ...*******э ******* хоёр паяльник гэх зүйлээс болоод маргалдаад байхаар нь би “одоо маргалдахаа боль” гэж хэлэхэд ******* миний урдаас “би мөнгөтэй хүн, талбай орж хүмүүст юм авч өгчхөөд ирлээ” гэхээр нь “хүүхдүүд чинь эмнэлэгт байгаа юм бол эхнэр, хүүхдүүддээ юм авч өг” гэхэд “үхнэ л биз, надад хамаагүй” гэхээр нь “тэгвэл тэр мөнгөөрөө эхнэр, хүүхдийнхээ авсыг бэлд” гэж уурандаа хэлсэн. Тэгтэл намайг зодож цохиод “чи муу янхан авгай, манай ахын гэрээс яв” гээд цохиод байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,

Гэрч В.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай хашаанд байшин түрээслэдэг *******гийн хамт манай гэрт телевизор үзэж байхад ******* хашаа давж орж ирсэн. Би архи уугаад байж байсан. Би *******тай архи хувааж ууж байгаад унтаад өгсөн. Тэр хооронд ******* архи авахаар яваад ирэхэд нь ******* “архи хэрэггүй наад хүн чинь согтсон байна” гэж хэлсэн гэсэн. Би унтсан болохоор дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.*******гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн бугалга, цээж, зүүн тавхай цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхөий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.Эрхэмбаяр, Ц.Бадрал, Б.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. О.*******гийн биед баруун 9-р хавирганы хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд урагдсан шарх, зүүн бугалга, цээж, зүүн тавхайд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2022.12.17-ны өдөр үүсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-иар алдагдуулна. /хавтаст хэргийн 154-160 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 49-51, 111-113 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* хороолол 2-1 тоотоос гараад урд гудамжинд байдаг танил ах *******ийн гэрийн  гадаа ирээд *******э ахын гар утас руу залгаад “гараад ир, хашааны хаалга чинь дотор талаасаа цоожтой байна” гэж хэлэхэд *******э ах хашааны завсраар гараа хийгээд “манай гэрт ороод ир” гэж хэлэхээр нь би хашааны цоожийг гараараа онгойлгоод гэрт нь ороход *******э ах гэртээ ганцаараа нэг шил /архины хэмжээ, нэрийг санахгүй байна/ архи уугаад дуусч байсан. Тухайн үед *******э ах хэлэхдээ “би дүүдээ тал архи өгөхгүй” гэж хэлээд намайг дагуулаад хүнсний дэлгүүр явж 1 шил 0,75 хэмжээтэй “Хараа” нэртэй архи авсныг бид хоёр хуваан ууж дуусгаж байхад *******э ахын урд байшинг нь түрээслэдэг ******* эгч орж ирснээр бид гурав үлдсэн архиа ууж дуусгасан. Би архи нэмж авахаар болж *******э ахыг дагуулан хүнсний дэлгүүр явж дахин 1 шил 0,75 хэмжээтэй “Хараа” нэртэй архи авчирсаныг би *******э ах, ******* эгч хоёртой хуваан ууж дуусаж байхад би ******* эгчтэй үл ялих зүйлээс болж маргалдахад “танай хашаа чөтгөртэй, танайх руу *******ийг явуулдаггүй юм. Танай хашааны гадаа хар малгай дараад өмссөн, хар өнгийн тэрлэгтэй, үсээ задгай тавьсан эмэгтэй хүн зогсоод байдаг” гэж хэлэхээр нь би уурлахад ******* “удахгүй танай 3 хүүхэд үхнэ” гэхээр нь надад маш онцгүй сэтгэгдэл төрүүлсэн. Тухайн үед миний 3 хүүхдийн 2 нь ханиад хүрээд эмнэлэгт хэвтэж байсан тул миний зэвүүн маш их хүрсэн. Гэтэл ******* эгч гартаа нум сумны зэв мэт төмөр хошуутай, луу хэлбэртэй 20 орчим см урт шашны эд зүйл гаргаж ирээд над руу чиглүүлээд дохиод байхаар нь би сэжиг, дургүй хүрээд ******* эгчийг 2 гараараа түлхээд гэр рүүгээ явсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.*******, гэрч Б.*******э нар нь нийлж архидан согтуурсан үедээ шүүгдэгч нь хохирогч О.*******г хэл амаар доромжиллоо гэж маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохиж, түлхэж унагаах зэргээр биед нь халдан зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед “баруун 9-р хавирганы хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд урагдсан шарх, зүүн бугалга, цээж, зүүн тавхайд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл бүхий хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь тогтоогдож байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Хохирогчоос “өөрт учирсан хохирлыг төлүүлмээр байна” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн талаар маргахгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хүүхдүүд нь физик эмчилгээ хийлгэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаарх Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээг хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн хэдий ч дээрх гэрээнүүд нь 2023 оны 6 дугаар сард байгуулсан гүйцэтгэсэн ажлын гэрээ байна.

Шүүгдэгч Д.*******д ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******гийн биед “баруун 9-р хавирганы хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд урагдсан шарх, зүүн бугалга, цээж, зүүн тавхайд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогч О.******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “шүд авахуулж оёдол тавиулсан 50.000 төгрөг, хиймэл шүдний эмчилгээ 100.000 төгрөг, “OTZ med” эмнэлэгт нөхөн сэргээх, физик эмчилгээний 7 хоногийн багц үнэ 675.00*3 = 2,025,000 төгрөг, КТГ-ийн зураг авахуулсан 160.000 төгрөг, нийт 2.935.000 төгрөгийн /хавтаст хэргийн 50, 111-113 дахь тал/ гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.*******аас 2.935.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Баартагчин овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 2,935,000 төгрөг гаргуулж, хохирогч О.*******д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР