Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00678

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00678

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Ц.Энхжаргал, Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, ...........тоотод оршин суух, Б-ийн Г //-ын нэхэмжлэлтэй, ................. тоотод оршин суух, Г-ын О /*******/-т холбогдох, гэм хорын хохирол 3,672,200 /гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг

гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  153/2020/00635/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Г.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт миний бие нь өөрийн төрсөн хүү болох Г.Баасанцогтоор өөрийн эзэмшлийн 99-34 ХОҮ улсын дугаартай Corolla fielder загварын тээврийн хэрэгслийг жолоодуулан замын хөдөлгөөнд оролцож явтал 52-99 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл туслах замаар хурдтай орж ирэн бидний тээврийн хэрэгслийг мөргөж бид эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон юм. Дээрх зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Рэнцэн шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлснийг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа хянаад 52-99 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 12.3 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн боловч түүний үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэх үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Хэрэг шалгагдах явцад миний эзэмшлийн 99-34 ХОҮ улсын дугаартай СогоНа ИеИег загварын тээврийн хэрэгсэлд 2,430,000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган төгрөг/ -ний хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн миний бие нь Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төв болон Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг эмчилгээ хийлгэхэд 930,200 /есөн зуун гучин мянга хоёр зуун төгрөг/, Улаанбаатар хот нөхрийн хамт явж ирэхэд унаа хоолны зардал 316,000 /гурван зуун арван зургаан мянга / төгрөг нийт 3,676,200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 836,200 /найман зуун гучин зургаа мянга хоёр зуун/ төгрөг , машины эвдрэл гэмтлийг засах зардал 2,430,000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг нийт 3,266,200 /гурван сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, өмнө нь би 410000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг өгч байсан, үүнийг хасуулаад бусад шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Г.От холбогдуулан гэм хорын хохирол 3,672,200 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаан дээр  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ унааны зардалд 836,200 /найман зуун гучин зургаа мянга хоёр зуун/ төгрөг , машины эвдрэл гэмтлийг засах зардал 2,430,000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг нийт 3,266,200 /гурван сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчид хариуцагч нь 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг төлсөн тул нэхэмжлэгч Б.Г нь 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд ирүүлжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг  хариуцагч  Г.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Г-ын нэхэмжлэлтэй, Г.О-т холбогдох, гэм хорын хохирол 3,672,200 /гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 410,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.О нь 2,430,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 73770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ээс 26,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                 Ц.ЭНХЖАРГАЛ

                                                          Л.ТҮВШИНЖАРГАЛ