Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар   2024/ШЦТ/127

 

 

 

 

2024         02         15                                   2024/ШЦТ/127

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Х.Ж, хохирогч Б.А  /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х.Жд холбогдох эрүүгийн “2311013100030” дугаартай, 186/2024/0128/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг, гэх,

          урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №2020/ШЦТ/692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Х.Ж,

         Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Х.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс  2023 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 394 тоотод байхдаа хохирогч Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “зүүн 9, 10-р хавирга, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйх, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, хоёр тохой, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Х.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. 

           1.2. Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хатанбаатар, Мөнхтөр, Х.Ж бид 4 хамт пиво уусан. Дараа нь манайх руу яваад би Х.Жтай хамт гэртээ үлдсэн. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна гэв.                                                                                                

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын:…би тэр өдөр 2023 оны 6 дугаар сарын 24-нд эхлээд өглөөний 11 цагийн үед ажил дээрээ очсон. Манай ажил Хайлаастад вакум цонхны үйлдвэр байдаг. Тэгээд бид нар бүгдээрээ тэр газарт нь Хатанбаатарын ажиллуулдаг үйлдвэр дээр очсон ба тэр өглөө эхлээд ажил дээрээ очоод Хатанбаатартай уулзаж байсан. Тэгээд хоёулаа ажлаасаа гараад Баянхошуу ороод Х.Жг гэрийнхэн наад талаас нь тосож аваад гурвуулаа болоод бид нар цаашаа 10 дугаар хороолол ороод нэг айлын цонхны хэмжээ авсан. Тэгээд түүнийхээ дараагаар нь ажилдаа явах гэж байгаад больцгоосон захиалга орж ирээгүй өөр онцын шаардлагатай зүйл гараагүй тул бид нар завтай болоод ганц хоёр савтай пиво ууцгаая гэж ярилцаж байгаад гурвуулаа Мөнхтөр лүү залгаж ярьсан, Мөнхтөр нь гэртээ байна. Дамбадаржаад хүрээд ирээч гэхээр нь бид нар шууд Мөнхтөрийн гэрт нь Дамбадаржаад яваад очсон. Бид нар  тухайн үедээ Хатанбаатарын машинтай нь явж байсан тул шууд Дамба орсон. Тэгээд Мөнхтөртэй уулзаж байгаад тоосгонд байдаг цэцэрлэгт хүрээлэнд ороод хоёр том савтай пиво авч ууцгаасан, тэр үедээ Хатанбаатар болохоор Жамцыг пиво уугаад яах юм бэ, гэж хэлээд байсан түүгээр өөрийнхөө машиныг бариулах гэж байсан. Маргааш нь ажилтай гэсэн тул Жамц зөрсөөр байгаад пиво ууссан. Тэр газартаа хоёр том савтай пивоноос ууж дуусгаж байгаад дараагаар нь наашаа жаахан явж байгаад Хатанбаатарын гэрийнхэн гадаа ирээд дахин хоёр том савтай пиво авч ууцгаасан. Хатанбаатарын гэрт ороод түүнийг унтуулаад бид гурав гэрээс нь гарч ирээд Мөнхтөр салаад гэртээ харьсан. Харин Х.Ж бид хоёр ярилцаж байгаад нэмж пиво ууцгаая гээд наашаа Дамбадаржаагаас гараад Хайлаастад ирсэн манай гэрт ирээд нэг том шилтэй 075гр “Хараа” нэртэй шилтэй архи аваад тэгээд бас ундаа хиам талх аваад гэрт ороод түүнийгээ хоёулаа хувааж ууцгаасан. Ууж байх үедээ бид хоёр ямар нэгэн хэрүүл маргаан болсон асуудал байгаагүй. Тэгээд шөнөдөө нэг мэдсэн чинь Жамц намайг зодоод байсан чи хорьдын буриад гэж мэдэх үү гэж хэлээд зодоод байсан. Би ухаан ороод хажуудах айлдаа ороод гар утсаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-16, 74-75 дугаар талд/,

        2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:...Б.А нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44-394 тоотод архидан согтуурч байхдаа 2023 оны 6 дугаар сарын    24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Х.Ж гэгчид зодуулсан биед нь хөнгөн гэмтэл учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 2023 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг оношилгоогоор 57.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн сардаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн үзлэгээр 5 удаа үзүүлж тус бүрдээ 15.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байдаг нийт 75,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасагт үзүүлж 3.219.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Ингээд нийтдээ 3.315.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Цахим лавлагаагаар албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Жаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 94-95 дугаар тал/,

         2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хатанбаатарын:...2023 оны 6 дугаар сарын 24-нд бид нар ажил дээрээ уулзаад пиво ууцгаасан. Эхлээд Б.А, Х.Ж, бид гурав уулзаад дараагаар нь Мөнхтөрийн гэрийн ойролцоо Дамбадаржаад Цагдаагийн хэлтсийн хойд талд байдаг цэцэрлэгт хүрээлэнд уулзсан. Тэгээд тэр газартаа бид нар хоёр том савтай пиво ууцгаасан. Дараа нь манай гэрт Дамбадаржаагийн 15 дугаар хорооны хажуудах нийтийн байранд 5 давхар орон сууцанд очсон. Тэгээд бүгдээрээ манай гэрийн гадаах сааданд сууж байгаад дахиад хоёр том савтай пиво авч ууцгаасан. Би гэртээ ороод унтаад өгсөн манай найзууд гэр гэртээ харьцгаасан. Шөнө би гэртээ унтаж амарсан, намайг гэртээ унтаж байхад манай найз Б.А нь гар утсаараа дуудаж ирүүлсэн. Тэгтэл Алтантулга нь Х.Ж намайг зодоод энэ цагдаагийн газарт ирээд байна чи хаана байгаа юм хүрээд ирээч гэхээр нь ирсэн чинь Б.А нь Х.Жд зодуулсан гээд байж байсан. Тэгээд түүний нүүр ам нь хавдаж хөхөрсөн, мөн нүүр амнаас нь нэлээн их цус гарчихсан энд тэндээ халцарч шалбарсан байдалтай байж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70 дугаар тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одмаагийн:...манай хүүхэд энэ зун зургаан сард хамтдаа ажилладаг хүүхэд болох Б.А гэгчийг зодож байгаад түүндээ гэмтэл шарх учруулсан гэж байсан. Тэр хүүхэдтэй бид нар хамтдаа очоод уулзаж гэмтлийн эмнэлэг дээр очиж уулзаж байсан, дараагаар нь Чингэлтэйд байдаг гэрт нь очиж уулзаж байсан. Тэгээд тэр хүүхдэд эмчилгээний зардал болох 600.000 төгрөг өгч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 дугаар тал/,     

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хашцэцэгийн:...2023 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08-09 цагийн үед манай хүүгийн найз Хатнаа гэх залуу нь надруу залгаад, би гэмтлийн эмнэлэгт байна, хамт архи уусан хүндээ зодуулчихсан гэнэ гэж ярьсан. Би тухайн үед эмнэлэг дээр нь очоод, манай хүү тэр өдрөө хүнд зодуулсан асуудлаасаа болоод нүдний хагалгаанд орсон. Үүнээс хойш эмнэлэгт 3 хоноод гарсан, гэрийн нөхцөлд гам бариад, ажиллах чадваргүй болсон. Манай хүүг эмнэлэгт байх хугацаанд манай хүүг зодсон Жамц гэх эрэгтэй надруу залгаад, “танай хүүгийн эмчилгээний мөнгө төгрөгийг өгье, та цаашаа цагдаад битгий хандаач” гэж ярьсан, хагалгааны өмнө мөнгө байхгүй гээд мөнгө гаргаж өгөөгүй. Хагалгааны дараа уулзъя гэчихээд, холбоо барилгүй алга болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Оюун-Эрдэнийн:...2023 оны 6 дугаар сарын 25-ны өглөө манай нөхөр гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдсэн. Очиж уулзахад нүдний хагалгаанд орох шаардлагатай, Жамц гэх хүнд зодуулсан гэж байсан. Гэмтлийн эмнэлэгтээ хагалгаанд орсон. Эмнэлгээс гарсны дараа Жамц гэх хүний ээж ирж уулзсан гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар тал/,

          2.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8324 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

         1. Б.Алтантулгын биед зүүн 9, 10-р хавирга, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйх, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, хоёр тохой, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

         4. 3үүн 9, 10-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын    2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйх, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, хоёр тохой, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 26-27 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Б.А мэдүүлэг /хавтаст хэргийн 11-16 дахь тал, 74-75 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, гэрч Ц.Хатанбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/, гэрч Б.Одмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/, гэрч Б.Хашцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ж.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №8324 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч Х.Жын мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.2. Шүүгдэгч болон хохирогч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

    Шүүгдэгч Х.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс  2023 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 394 тоотод хохирогч Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “зүүн 9, 10-р хавирга, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйх, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, хоёр тохой, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  

         - хохирогч Б.Алын:.... ууж байх үедээ бид хоёр ямар нэгэн хэрүүл маргаан болсон асуудал байгаагүй. Тэгээд шөнөдөө нэг мэдсэн чинь Х.Ж намайг зодоод байсан чи хорьдын буриад гэж мэдэх үү гэж хэлээд зодоод байсан. Би ухаан ороод хажуудах айлдаа ороод гар утсаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-16, 74-75 дугаар талд/,

         - иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:...Б.А нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44-394 тоотод архидан согтуурч байхдаа 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Х.Ж гэгчид зодуулсан биед нь хөнгөн гэмтэл учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 2023 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг оношилгоогоор 57.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн сардаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн үзлэгээр 5 удаа үзүүлж тус бүрдээ 15.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байдаг нийт 75,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасагт үзүүлж 3.219.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Ингээд нийтдээ 3.315.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Цахим лавлагаагаар албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Жаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 94-95 дугаар тал/,

         - гэрч Ц.Хатанбаатарын:...шөнө би гэртээ унтаж амарсан, намайг гэртээ унтаж байхад манай найз Б.А нь гар утсаараа дуудаж ирүүлсэн. Тэгтэл Б.А нь Х.Ж намайг зодоод энэ цагдаагийн газарт ирээд байна чи хаана байгаа юм хүрээд ирээч гэхээр нь ирсэн чинь Б.А нь Х.Жд зодуулсан гээд байж байсан. Тэгээд түүний нүүр ам нь хавдаж хөхөрсөн, мөн нүүр ам нь нэлээн их цус гарчихсан энд тэндээ халцарч шалбарсан байдалтай байж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70 дугаар тал/,

          - гэрч Б.Одмаагийн:...манай хүүхэд энэ зун зургаан сард хамтдаа ажилладаг хүүхэд болох Б.А гэгчийг зодож байгаад түүндээ гэмтэл шарх учруулсан гэж байсан. Тэр хүүхэдтэй бид нар хамтдаа очоод уулзаж гэмтлийн эмнэлэг дээр очиж уулзаж байсан, дараагаар нь Чингэлтэйд байдаг гэрт нь очиж уулзаж байсан. Тэгээд тэр хүүхдэд эмчилгээний зардал болох 600.000 төгрөг өгч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 дугаар тал/,     

          - гэрч Б.Хашцэцэгийн:...2023 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08-09 цагийн үед манай хүүгийн найз Хатнаа гэх залуу нь надруу залгаад, би гэмтлийн эмнэлэгт байна, хамт архи уусан хүндээ зодуулчихсан гэнэ гэж ярьсан. Би тухайн үед эмнэлэг дээр нь очоод, манай хүү тэр өдрөө хүнд зодуулсан асуудлаасаа болоод нүдний хагалгаанд орсон. Үүнээс хойш эмнэлэгт 3 хоноод гарсан, гэрийн нөхцөлд гам бариад, ажиллах чадваргүй болсон. Манай хүүг эмнэлэгт байх хугацаанд манай хүүг зодсон Жамц гэх эрэгтэй надруу залгаад, “танай хүүгийн эмчилгээний мөнгө төгрөгийг өгье, та цаашаа цагдаад битгий хандаач” гэж ярьсан, хагалгааны өмнө мөнгө байхгүй гээд мөнгө гаргаж өгөөгүй. Хагалгааны дараа уулзъя гэчхээд, холбоо барилгүй алга болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

           - гэрч Ж.Оюун-Эрдэнийн:...2023 оны 6 дугаар сарын 25-ны өглөө манай нөхөр гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдсэн. Очиж уулзахад нүдний хагалгаанд орох шаардлагатай, Х.Ж гэх хүнд зодуулсан гэж байсан. Гэмтлийн эмнэлэгтээ хагалгаанд орсон. Эмнэлгээс гарсны дараа Х.Ж гэх хүний ээж ирж уулзсан гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар тал/,

          - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8324 дугаартай шинжээчий дүгнэлт. /хх-ийн 26-27 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж байгаа талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “зүүн 9, 10-р хавирга, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн зулайн хуйх, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, хоёр тохой, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж  байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Х.Жын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Жыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Х.Жад нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч Х.Ж, хохирогч Б.А нарыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

хохирогч Б.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн баримт гаргаж өгсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 3.351.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч Х.Жаас 4.551.000 төгрөгийг гаргуулж  1.200.000 төгрөгийг хохирогч Б.Ад олгож, 3.351.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Х.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

       2. Шүүгдэгч Х.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

            5. Шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жаас нийт 4.551.000 /дөрвөн сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг олгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 3.351.000 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг тус тус гаруулж төлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч               Х.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                                                                                                                                                            

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ