Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/02452

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Т Д, Х овогт Н Б нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Аыг эх Н.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Дгаас 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Тд сар бүр 500,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.А-д сар бүр 500,000 төгрөг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчийн тохиролцон тогтоосон хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь хуульд заасан хэмжээнээс бага болсон тохиолдолд тэтгэлэг дахин тогтоолгоход саад болохгүйг дурдсугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Д нь Баянгол дүүргийн 2,3 дугаар хороонд байршилтай 60м2-аас доошгүй талбайтай, 140,000,000 төгрөгөөс доошгүй үнэ бүхий орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Б, хүү Д.Т, хүү Д.Аын өмчлөлд шилжүүлэх, энэ хугацаанд Н.Б, хүү Д.Т, хүү Д.Аын амьдрах түрээсийн байрны зардлыг төлөх, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бт өгөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг батласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгосугай. 

8. Шүүхийн шийдвэрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номин-Эрдэнэд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА