| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунцэцэг,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2306008390430 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ******* тоотод оршин суух хаягтай,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1101 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 670 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, нийт 83 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Сартуул овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ түүний гар утсаар яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу 1 удаагийн код ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирогч А.*******од 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд иргэн Ж.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.*******ад 1,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн орчимд хохирогч Д.*******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь ээж рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авъя гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.*******т 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь тоот данс руу 370,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.д 370,000 төгрөгийн буюу бусдад нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4,870,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.ийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П. руу 500,000 мянган төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авч,
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрээс 529,300 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.ад 529,300 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн 2 давхарт иргэн Э.ээс 2,350,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан, мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.эд 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Плаза төвийн 10 дугаар лангуунаас 488,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч О.д 488,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3,617,300 төгрөгийн хохирол учруулан залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2306008390430 дугаартай хэргээс:
Хулгайлах гэмт хэргийн талаар:
2.1. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ түүний гар утсаар яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу 1 удаагийн код ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирогч А.*******од 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн талаарх үйл баримт нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,
Эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 33-34 дэх тал/,
Хохирогч А.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 2 дахь тал/,
Хохирогч А.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
Хохирогч А.ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 9 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-15 дахь тал/,
Э.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 16-18 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 37 дахь тал/,
2.2. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд иргэн Ж.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.*******ад 1,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ж.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 130 дахь тал/,
Эрүүгийн 2209017280346 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 159-160 дахь тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэргийг эрүүгийн 2209017280346 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 176 дахь тал/,
Ж.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 144 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 150-151 дэх тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 164-165 дахь тал/,
2.3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн орчимд хохирогч Д.*******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь ээж рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авъя гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.*******т 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 15 дахь тал/,
Эрүүгийн 2311005370374 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 41-43 дахь тал/,
Эрүүгийн 2311005370374 дугаартай хэргийг эрүүгийн 2311000000338 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 11-12 дахь тал/,
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 18 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 23-24 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 31 дэх тал/,
Д.*******ын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 32 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 48-49 дэх тал/,
2.4. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь тоот данс руу 370,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.д 370,000 төгрөгийн буюу бусдад нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4,870,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.ы Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 69-71 дэх тал/,
Эрүүгийн 2310009490416 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 82-84 дэх тал/,
Эрүүгийн 2310009490416 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 64-65 дахь тал/,
Хохирогч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 77, 3 дугаар хавтас 9 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 80 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 88-89 дэх тал/,
Залилах гэмт хэргийн талаар:
2.5. Шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.ийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П. руу 500,000 мянган төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч П.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 83 дахь тал/,
Эрүүгийн 2206025570645 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас -108 дахь тал/,
Эрүүгийн 2206025570645 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дэх тал/,
Э.*******гийн Хаан банкин дахь ******* дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 98 дахь тал/,
Хохирогч П.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 83 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 11*******2 дахь тал/,
2.6. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрээс 529,300 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.ад 529,300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 180-181 дэх тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 62-63, 116, 214-215 дахь тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 120-121 дэх тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 184 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарынэ 04-ний өдрийн СБ1-22-2908 дугаартай дүгнэлтэд: 17 нэр төрлийн гоо сайханы бүтээгдэхүүнийг нийт 529.300 төгрөгөөр үнэлэв. /хэргийн 1 дүгээр хавтас 192-194 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 201 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 204-209 дэх тал/,
2.7. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн 2 давхарт иргэн Э.ээс 2,350,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан, мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.эд 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Э.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 240 дэх тал/,
Эрүүгийн 2311000000338 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 236-237 дахь тал/,
Эрүүгийн 2311000000338 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 234-235 дахь тал/,
Хохирогч Э.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 243 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-23-241 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 247-248 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөнн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 3-4 дэх тал/,
2.8. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Плаза төвийн 10 дугаар лангуунаас 488,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч О.д 488,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч О.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 105- дахь тал/,
Эрүүгийн 2309007890756 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 141-142 дахь тал/,
Эрүүгийн 2309007890756 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 102-103 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 109 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 110-112 дахь тал/,
Хохирогч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 116 дахь тал/,
Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 124-125 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн СБ1-23-644 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 135-137 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 146 дахь тал/,
Э.*******гийн ялын тооцооны тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 187 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 49, 157, 163 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 51, 156, 170 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хэргийн 1 дүгээр хавтас 52-54 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 55 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 56, 154, 172 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 57-61 дэх тал/, гэрч А.*******гийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 169, 2 дугаар хавтас 5 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 158-162 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1096 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 163-168 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2023/ШЗ/1101 дугаартай захирамж /хэргийн 3 дугаар хавтас 193-195 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.******* нь Сүхбаатар, Чингэлтэй Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хамгийн сүүлийн үйлдэл буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 370,000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлах хэрэг үйлдсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/2702 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг харьяаллын дагуу шилжүүлснийг тус шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Нэг: Хулгайлах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь:
1.1. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч А.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ “гар утсаар яриад өгье” гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу 1 удаагийн код ашиглан, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирогч А.*******од 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн талаарх үйл баримт нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,
Эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 33-34 дэх тал/,
Хохирогч А.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 2 дахь тал/,
Хохирогч А.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би өнөөдөр гадуур такси үйлчилгээнд явж байгаад хотхоны орчимд явж байхад замын хажууд нэг эмэгтэй гар өргөн зогсож байхаар аваад “хаа хүрэх үү” гэхэд “Натур худалдааны төв Баялаг хүнсний дэлгүүр орж хүнд юм өгчихөөд Зайсан явна” гэж суусан. Машин дотор явж байхдаа “гар утас унтарчихлаа, таны гар утсаар ярьж болно биз дээ” гэхээр нь би гар утсаа өгсөн. Миний гар утас ашиглаж байхдаа интернэт банкийг ашиглаж ******* тоот данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн эмэгтэй буухдаа “Баялаг хүнсний дэлгүүр орж хүнд юм өгчхөөд ирнэ, тэгээд Зайсан явна, та энд хүлээж байгаарай” гэж яваад ирэхгүй болохоор нь Баялаг хүнсний дэлгүүр ороход байхгүй байсан. буцаж ирээд машиндаа ороод хүний мөнгө шилжүүлэх шаардлага гараад интернэт банк руугаа орох гэтэл болохгүй байсан. Хаан банкны лавлах руу яриад дансаа хаалгаж Цагдаагийн байгууллагад хандсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
Хохирогч А.ын Хаан банкны дансны хуулганд: 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16:11, 16:14 цагт “zeel” гэх утгатайгаар ******* тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 9 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-15 дахь тал/,
Э.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 16-18 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тухайн таксины жолоочийн гар утсыг аваад 20-30 минут болсон. Энэ үед би Золоо, Дээгий гэгч хүмүүс рүү залгаж үзсэн бөгөөд хоёулаа холбогдохгүй болохоор нь түүний гар утсаар нь Еbarimt хөтөч рүү орж, регистрийн дугаарыг нь харж байгаад интернэт банкнаас мөнгө авсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 37 дахь тал/,
1.2. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд хохирогч Ж.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.*******ад 1,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ж.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 130 дахь тал/,
Эрүүгийн 2209017280346 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 159-160 дахь тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэргийг эрүүгийн 2209017280346 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 176 дахь тал/,
Ж.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “zeel” гэсэн утгатайгаар 1,110,000 төгрөгийн зарлага гарсан. /хэргийн 1 дүгээр хавтас 144 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан Хаан банкны дансны хуулганд: 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “zeel” гэсэн утгатайгаар 1,110,000 төгрөгийн орлого орсон. /хэргийн 1 дүгээр хавтас 150-151 дэх тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн улсын дугаартай Корола Аксио маркийн автомашинтай таксинд явж байтал 19 цагийн орчимд модны хоёрын баруун талын автобусны буудлын орчмоос нэг эмэгтэй гар өргөж суугаад “Мөнгөн завъяа орно” гэж хэлээд явж байгаад намайг “гар утсаа өгөөч, хүнтэй ярих хэрэгтэй байна” гэхээр нь би кодоо гаргаад гар утсаа өгсөн. Тэгээд явж байгаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн харалдаа 2 дугаар эгнээгээр явж байтал тухайн эмэгтэй миний гар утсыг буцааж өгчхөөд “эмийн сан орох хэрэгтэй байна” гээд машинаас буугаад явсан. ...Би өөрийнхөө интернэт банк руугаа орох гэтэл орохгүй байхаар нь нууц кодоо солиод ороод үзэхэд миний данснаас 1,110,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Хаан банкны ******* дугаартай данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр нь зээл гэж явуулсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Тухайн өдөр найз Хангарьд овогтой фейсбүүкээр холбогдож “яаралтай данс хэрэгтэй байна, чиний данс руу мөнгө оруулмаар” гэхээр нь гаас “яаж орж ирж байгаа мөнгө юм бэ” гэж асуухад “уулзаж байгаад хэлье, ямартай ч асуудалгүй” гэж байсан. Түүнийг би найз т “ миний данс руу мөнгө оруулмаар байна гэж асууж байна, яах бол гайгүй бол уу” гэж асуухад “мөнгийг нь аваад эргүүлж д өгөх хэрэггүй” гэж хэлсний дагуу Хаан банкны “*******” тоот данс руугаа 1.110.000 төгрөгийг авсан ба гийн өгсан данс руу 700.000 төгрөгийн явуулчих үлдсэн 400.000 төгрөгийг өөртөө үлдээ гэж хэлсэн. Миний эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар орлого болон орж ирсэн 1.110.000 төгрөгийг ээж ийн Хаан банкны “” тоот данс руу 1.100.000 төгрөгийг шилжүүлээд зуслангаас хамт Хонхорын төв дээр байрлах Хаан банкны АТМ-ээс гийн өгсөн данс руу 600.000 төгрөгийн шилжүүлж 100.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үеийн дэлгүүрийн камер байгаа байх. Тэгээд тэр орой , той сансарын ойролцоо уулзаж интернэт банкнаас мөнгө авдаг болсон аргаа хэлж өгсөн. Уулзсан өдрөө дахиж гийн данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Үлдсэн 100.000 төгрөгийг би ашигласан байх...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 164-165 дахь тал/,
1.3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн орчимд хохирогч Д.*******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа “гар утсаар чинь ээж рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авъя” гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ******* тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.*******т 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 15 дахь тал/,
Эрүүгийн 2311005370374 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 41-43 дахь тал/,
Эрүүгийн 2311005370374 дугаартай хэргийг эрүүгийн 2311000000338 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 11-12 дахь тал/,
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явж байсан юм. Тус өдрийн 10 цагийн үөд Бөхийн Өргөөний орчимд машинтайгаа явж байтал зам дээр үл таних эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь авсан. ...Тэгээд тэр эмэгтэй арын суудал дээр суугаад “дүү нь гар утсаа хулгайд алдчихсан. Та өөрийнхөө гар утсыг түр өгч байгаач, би ээж рүү яриад мөнгө авах гэж байгаа юм” гэж хэлсэн. ...Миний гар утсыг авчхаад хүн рүү залгаж байгаа юм шиг оролдоод суугаад байсан. Ямар нэгэн хүнтэй миний утсаар яриагүй. Хэсэг хугацааны дараа гар утсаа оролдоод байж байтал миний дугаар дээр Хаан банкнаас таны интернэт банкны нууц кодыг сольж орсон байна гэсэн мессеж ирүүлсэн байсан. Лавлах утас руу залгаж асуухад таны данснаас ******* дугаарын данс руу 400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 18 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 23-24 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулганд: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийн орлого “к” гэх утгатайгаар орсон. /хэргийн 2 дугаар хавтас 31 дэх тал/,
Д.*******ын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулганд: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийн зарлага “к” гэх утгатайгаар гарсан. /хэргийн 2 дугаар хавтас 32 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Бөхийн Өргөө орчмоос такси бариад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди худалдааны төвийн гадаа буухдаа таксины жолооч ахыг утсаараа яриулаач гэж гуйгаад утсыг нь авч интернэт банк руу нэвтэрч ороод 400,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 48-49 дэх тал/,
1.4. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь тоот данс руу 370,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.д 370,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.ы Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 69-71 дэх тал/,
Эрүүгийн 2310009490416 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 82-84 дэх тал/,
Эрүүгийн 2310009490416 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 64-65 дахь тал/,
Хохирогч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед 120 автобусны буудлаас Зайсан чиглэлтэй явж байхад замд гар өргөсөн нэг охин байхаар нь зам дагуу гэж бодоод суулгасан чинь “Шүүхийн шийдвэрийн ойролцоо айлаас юм авъя” гээд тэр хавьцаа буусан, явах хугацаандаа миний утсаар ярьсан ба тухайн охиныг буулгаад явсны дараа дансаа шалгахад миний данснаас 370,000 төгрөг Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн байсан. Энэ мөнгө шилжүүлсэн цаг хугацаа нь тэр охины миний утсаар оролдож ярьж байсан цаг хугацаа таарч байна. ...Тухайн үед би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс аваад Нарны гүүр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гар утсаа авсан, яг тухайн үед нь мөнгөө би алдсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 77, 3 дугаар хавтас 9 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулганд: 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 370,000 төгрөгийн орлого “к” гэх утгатайгаар орсон. /хэргийн 2 дугаар хавтас 80 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Эрүүгийн 2310009490416 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 88-89 дэх тал/,
Хоёр: Залилах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь:
2.1. Шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.ийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П. руу 500,000 мянган төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч П.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 83 дахь тал/,
Эрүүгийн 2206025570645 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас -108 дахь тал/,
Эрүүгийн 2206025570645 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дэх тал/,
Э.*******гийн Хаан банкин дахь ******* дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 98 дахь тал/,
Хохирогч П.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах За хэсэг 80 тоотод өөрийн “ ” гэх цахим хаягаараа фейсбүүк орж байхад “ ” гэх ахын фейсбүүк хаягнаас “500,000 төгрөг зээлээч” гэхээр нь “надад тийм их мөнгө байхгүй 250,000 төгрөг байна” гэхэд “тэр мөнгөө хийчих” гэсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны дугаарын данснаас интернэт банк ашиглан ******* дугаарын ******* гэх хүний эзэмшлийн данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 83 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын И март дэлгүүрийн хойд талд байрлах хуурай эгч Золзаяагийн гэрт найз ын хамт байж байсан. Тэр өдөр миний утсаар оролдож байгаад надад өгсөн ба би утсаа оролцож байтал миний утсан дээр үл таних хүний “ ” гэх гэх нэртэй фейсбүүк хаяг хадгалагдсан байхаар нь би тухайн хаяг руу нэвтэрч ороод чатыг нь үзэж байгаад “ ” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн рүү “500,000 төгрөг зээлээч” гэж бичтэл тухайн хүн нь “надад 250,000 төгрөг л байна” гэхээр нь “за наад мөнгөө шилжүүлчих” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансыг өгтөл удалгүй 250,000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгийн хэрэглээндээ зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 11*******2 дахь тал/,
2.1. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрээс 529,300 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.ад 529,300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 180-181 дэх тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 62-63, 116, 214-215 дахь тал/,
Эрүүгийн 2309000760333 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 120-121 дэх тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээр байхад шар өнгийн куртиктэй, шар ороолттой, жижиг хар цүнхтэй, хар өмдтэй, хар ултай саарал саатай гуталтай, давхраа оёулсан, унжуу том хамартай, тайрмал хар үстэй эмэгтэй хүн 18 цаг 30 минутын орчимд орж ирээд манай дэлгүүрээр юм үзэж явж байгаад 18 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаар болоод тооцоогоо хийхээр кассан дээр тооцоог нь бодоход 613,500 төгрөг болсон. Тухайн өдөр манай бүтээгдэхүүнүүд 10-20 хувь хямдарсан байсан болохоор тооцоо нь 532,500 төгрөг болсон. Тухайн эмэгтэй тооцоогоо дансаар шилжүүлье гэж хэлээд миний Хаан банкны дугаарын данс руу өөрийн Хаан банкаараа тооцоогоо шилжүүлээд надад гүйлгээ болсон гэсэн бичиг харуулахаар нь харахад миний овог, нэр, дансны дугаар, үнийн дүн таарсан байсан. Би итгээд өөрийн дансаа шалгалгүй тухайн эмэгтэйг явуулсан. ...Манай байгууллагад 532,500 төгрөгийн хохирол учирсан. Би залилуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 184 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарынэ 04-ний өдрийн СБ1-22-2908 дугаартай дүгнэлтэд: 17 нэр төрлийн гоо сайханы бүтээгдэхүүнийг нийт 529.300 төгрөгөөр үнэлэв. /хэргийн 1 дүгээр хавтас 192-194 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 201 дэх тал/,
Э.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 204-209 дэх тал/,
2.3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн 2 давхарт иргэн Э.ээс 2,350,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан, мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.эд 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Э.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 240 дэх тал/,
Эрүүгийн 2311000000338 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 236-237 дахь тал/,
Эрүүгийн 2311000000338 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 234-235 дахь тал/,
Хохирогч Э.ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Тэди худалдааны төвийн 2 дугаар давхарт 2-2 тоот лангууг 2007 оноос хойш ажиллуулж байна, гар утас худалдан борлуулдаг. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил руу явж байхад хажуу лангууны эмэгтэй над руу залгаад “чамаас утас авдаг охин ирсэн, утас авна гэж байна” гэхээр нь би яваад ороход шар царайтай намхан, 20 гаруй насны охин надаас “өмнө нь айфоне 11 про макс маркийн гар утас танаас авч байсан утсаа алдчихлаа, танаас ахиад утас авах гэсэн юм” гээд уйлчихсан байсан. Миний утаснаас үзэж байгаад айфоне 12 про макс загварын хөх өнгөтэй 256гв багтаамжтай гар утсыг 2,400,000 төгрөгөөр авахаар болсон. Утсаа аваад интернэт банкаа татаад суулгаад мөнгөө явуулахаар болсон, надаас хоёр удаа данс асуусан. Би хүнд утас үзүүлээд завгүй байхад “шилжүүлсэн шүү” гэж хэлээд яваад өгсөн. ...Залгаж ярихад “дансаа шалгаадахъя” гэснээ “надаас мөнгө нь гарчихсан байна даа, би тэгвэл буцаад яваад очьё” гэхээр нь “тэг тэг” гээд орой болтол хүлээхэд ирээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 243 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-23-241 дугаартай дүгнэлтэд: Iphone 12 pro max маркийн 256gb багтаамжтай, хөх өнгийн, Солонгос улсад хэрэглэгдэж байсан, 2.400.000 төгрөгөөр үнэлэв. /хэргийн 1 дүгээр хавтас 247-248 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди худалдааны төвөөс өмнө нь гар утас худалдан авахаар болоод утасны мөнгийг шилжүүлээгүй, гар утсыг нь авч явсан. Тухайн худалдагч эгчид 2.400.000 төгрөг шилжүүлсэн гэж худлаа баримт харуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 3-4 дэх тал/,
2.4. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Плаза төвийн 10 дугаар лангуунаас 488,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч О.д 488,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч О.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 105- дахь тал/,
Эрүүгийн 2309007890756 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 141-142 дахь тал/,
Эрүүгийн 2309007890756 дугаартай хэргийг эрүүгийн 2306008390430 дугаартай хэрэгт нэгтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 102-103 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 109 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 110-112 дахь тал/,
Хохирогч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах плазагийн В1 давхарт дугаартай лангууг түрээсэлж гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг ба 2022 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад гадагш гарч явахаар болсон. ...ад цалин олгож ажиллуулдаг юм. 17 цаг 20 минутын орчмын үед над руу дугаараас залгаж бараа бүтээгдэхүүний үнэ асуухаар нь “хэр их зүйл худалдан авч байгаа юм” гэхэд “олон тооны зүйл авч байна” гэж хэлсэн. Удалгүй 20 орчим минутын дараа над руу залгаад “худалдан авалт хийсэн эмэгтэй тооцоо хийхгүй явчихлаа” гэж ярьсан. ...Тайрмал хар өнгийн үстэй, хар куртиктэй, шар өнгийн ороолттой, хар өнгийн цүнхтэй, саарал өнгийн гуталтай 155 см орчим өндөртэй, 22-23 орчим насны эмэгтэй байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 116 дахь тал/,
Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны байрлах плазагийн В1 давхарт дугаартай лангуун дээр худалдагч хийдэг. ...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг орчимд дугаар лангууны эгч надад хандаж “би гадагш гарлаа, лангуун дээр суугаад өгөөрэй” гэж хэлээд явсан. г явсны дараа би гоо сайхны лангуунаас бараа худалдсан ба 17 цаг 30 минут орчимд 20 орчим насны эмэгтэй ирж бараа бүтээгдэхүүн худалдан авахаар сонгож зааж байсан 30 орчим минут бараа үзэж байгаад худалдан авахаар болж уутанд хийлгэж аваад “карт байхгүй, гар утсаараа шилжүүлье” гэсэн тул би түүнд хандаж дугаарын дансыг хэлсэн ба удалгүй надад гар утсаа харуулж 630,000 төгрөг гэсэн утгатай банкны аппликейшн хэсгийг харуулахад нь би мессеж ирнэ гэхэд тэр эмэгтэй шууд явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 124-125 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн СБ1-23-644 дугаартай дүгнэлтэд: 38 нэр төрлийн гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг нийт 488,000 төгрөгөөр үнэлэв. /хэргийн 2 дугаар хавтас 135-137 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Энэ хэргийн мэдүүлгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээрх бүх хэргийг нэгтгэгдэж дуусаар нэгдсэн журмаар өгнө...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 146 дахь тал/,
Э.*******гийн ялын тооцооны тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 187 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилсан бол,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол…” хэмээн тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний … эд хөрөнгө…-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан ба залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчоос эд хөрөнгийг нь шилжүүлэн авч хохирол учруулснаар төгсдөг.
Шүүгдэгч Э.******* нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Э.******* нь хулгайлах хэрэг үйлдэхдээ Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс такси барьж, улмаар таксины жолоочоос “гар утас унтарчихлаа, гар утсаа өгөөч, хүнтэй ярих хэрэгтэй байна”, “дүү нь гар утсаа хулгайд алдчихсан. Та өөрийнхөө гар утсыг түр өгч байгаач, би ээж рүү яриад мөнгө авах гэж байгаа юм” гэх мэтээр худал хэлж бусдыг хуурч интернэт банкных нь нууц дугаарыг сольж, нууцаар, хууль бусаар нэвтэрч дансан дахь мөнгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу “зээл”, “к” гэх мэт гүйлгээний утгаар шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг шинжийг,
Мөн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан бусдын “ ” гэх фейсбүүк хаягнаас “500,000 төгрөг зээлээч” гэж цахим сүлжээн дэх найз нартай нь холбогдож мөнгө зээлэх тухай зурвас илгээж, гоо сайханы дэлгүүрүүдээс гоо сайханы бүтээгдэхүүн, Iphone 12 pro max маркийн гар утас зэргийг худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн мэтээр хуурамч баримт үзүүлэн бусдыг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар нь “хэргийн үйл баримт болон болон гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй” болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 57 хоног цагдан хоригдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэх” дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгээс “Хулгайлах болон Залилах гэмт хэргийн аль аль нь сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, айлын том охин. Аав, ээждээ дэм болж мал малладаг, шүүх, прокурорын дуудсан цагт ирдэг, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, залуу хүний хувьд урьд ял шийтгүүлж байсныг хүндрүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Э.*******д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.ийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П. руу 500,000 мянган төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,
Мөн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд иргэн Ж.*******ын тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар чинь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.*******ад 1,100,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 дугаартай шүүгчийн захирамжаар 68 хоногийн хорих ялаар сольсон ба эдлээгүй үлдсэн 26 хоногийг, тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Э.*******гийн биечлэн эдлэх ялыг 01 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс тоолох нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч А.*******од 3.000.000 төгрөгийн, хохирогч Ж.*******ад 1.100.000 төгрөгийн, хохирогч Д.*******т 400.000 төгрөгийн, хохирогч Д.д 370.000 төгрөгийн,
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч П.т 250.000 төгрөгийн, хохирогч Б.ад 529,300 төгрөгийн, Э.эд 2,350,000 төгрөгийн, О.д 488,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч нар нь “хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг шүүхэд тус тус мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Э.*******г энэ хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт *******гийн *******г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 01 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 дугаартай шүүгчийн захирамжаар 68 хоногийн хорих ялаар сольсон ба эдлээгүй үлдсэн 26 хоногийг, тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Э.*******гийн биечлэн эдлэх ялыг 01 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
6. Шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь хохирогч А.*******од 3.000.000 төгрөгийг, хохирогч Ж.*******ад 1.100.000 төгрөгийг, хохирогч Д.*******т 400.000 төгрөгийг, хохирогч Д.д 370.000 төгрөгийг, хохирогч П.т 250.000 төгрөгийг, хохирогч Б.ад 529,300 төгрөгийг, Э.эд 2,350,000 төгрөгийг, О.д 488,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн ба энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР