Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310000001571 дугаартай хэргийг 2023 оны дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд гадаад харилцааны менежерээр ажилладаг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20/328 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Тайж овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс -нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөг, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгчтэй тэр өдөр танилцсан. Тухайн өдөр таньдаг залуутай уулзаад гадуур явж байгаад шөнө шүүгдэгчийн гэрт халамцуу орсон. Тэгээд “нэмж уух юм аваад буцаж орж ирье” гээд дэлгүүрээс нэмж уух юм авч ороод танилцаж, юм ярьж байгаад согтолтын зэрэг нэмэгдсэн байсан. Юм ярьж байгаад архиа хэтрүүлсэн байх ой санамж орж гарсан. Тухайн үед цус гарч балмагдаж байсныг мэдэж байна. Тэгээд шүүгдэгч болон найзын хамт “Эм Би Жи” эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310000001571 дугаартай хэргээс:  

 

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн  6 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-, 15 дахь тал/,

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гадаад паспортын хуулбар /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/, Татварын ерөнхий газрын иргэнд олгох  тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 57-61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

 Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс -нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны ******* дүгээр байрны тоот өөрийн гэртээ хохирогч Б.*******г “агсам тавьлаа” гэж шалтаглан нүүр хэсэгт шилэн аягаар цохисны “зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөг, хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн  6 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: бид хоёр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны Сиюутэй байранд орж ийн найз гэх *******гийнд орж суугаад байж байгаад буцаж гарч дэлгүүр орж 6 лааз пиво, 3 шил сөжү архи аваад буцаж гэрт нь ороод юм ярьж ууж суусан. Цаашаа санахгүй байна. Тэгсэн гэнэт эмнэлэг орж байсан. Намайг ухаан ороход , ******* нар байсан. Гомдолтой байна, эмчилгээ гоо сайханы зардлаа гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-, 15 дахь тал/,

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны Сиюу дэлгүүрт Аминатай /*******/ уулзаад гэрт нь орохоор болсон. Бид хэд дэлгүүрээс 3 шил сөжү архи нэлээд хэдэн пиво авсан. Тэгээд ******* давхар руу гарч Аминагийн /*******/ гэрт ороод бид гурав ууж сууж байгаад би тасраад унтчихсан. Нэг сэрсэн чинь том өрөөний буйдан дээр сэрсэн. Намайг сэрэхэд тэр хоёр амьдрал ярьчихсан нэлээн дотноссон маягтай байж байсан. Тэгээд үргэлжлүүлээд би тэр хоёртой ууж эхэлсэн. Тэгж байгаад ******* Аминад /*******/ хандаж нэг үг хэлэх шиг болсон. Тэгсэн чинь Амина /*******/ “чи муу одоо юу гээд байгаа юм” гэж хэлээд уурлаад пиво ууж байсан шилэн стаканаараа зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ...Тэр үед нь би шалбарчихсан юм болов уу гэж бодсон чинь Амина /*******/ “уучлаарай” гээд гуйгаад аргадаад байсан. Тэгэхээр нь би очоод алчуурыг нь сөхөөд хартал нүүр нь чихнээсээ ам хүртлээ зүсэгдсэн байхаар нь “эмнэлэг явъя” гээд такси дуудаад *******г аваад Аминатай /*******/ хамт эмнэлэг явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11793 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******гийн биед зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөг, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гадуур явж байгаад орой 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо ******* ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоотод гэртээ байж байгаад гэх танил залуутайгаа ажлын шаардлагаар уулзах гээд утсаар залгахад “яваад очье” гэж хэлсэн. Удалгүй 02 цагийн үед манай гэрийн хаалгыг тогшсон, тэгсэнээ “би дүүтэйгээ явж байгаа шдээ” гэж хэлсэн Тэр хоёр манайд орж ирэхдээ уух зүйлтэй, уучихсан байдалтай орж ирсэн. Бид гурав танилцаад юм яриад ууж эхэлсэн, удаагүй ширээ дэрлээд унтаад өгсөн. Тэр хооронд нь би *******тэй юм ярьж ууж сууж байхад миний түрсийк рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэнээр оролдож, миний уруул дээр үнсээд, хөх базаад хамаагүй ойртоод байхаар нь би цааш нь түлхтэл сэрсэн. Тэгсэн ******* гайгүй болоод дахин ууж юм ярьж байгаад ширээнийхээ хажууд бөөлжөөд хойш налж суугаад шүлсээ хаяд байсан тэрийг бид хоёр цэвэрлэсэн. Би *******д “чи одоо болиоч” гэж хэлхэд том өрөөний шилтэй ширээг цохиод ширээ хөмрөөд босоод ирэхээр нь би текен дээр байсан пиво ууж байсан шилэн стаканаар далайх шиг болсон. Тэгээд эргэж харсан чинь *******гийн зүүн хацарнаас нь цус гараад хацар нь онгойчихсон байхаар нь би шургуулганаас алчуур гаргаж ирээд цус гарч байсан хацрыг нь дараад тэй хамт эмнэлэг орохоор болж Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах “Ар Эм Жи“ эмнэлэг орж оёдол тавиулсан, хувийн эмнэлэг арай хурдан эмчилгээ хийх байх гэж бодсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******г шилэн аягаар цохиход түүнд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.******* нь 3,0 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, цаашид гарах зардалд 1,949,400 төгрөг буюу нийт 4,949,400 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч хариуцах нь зүйтэй. Гэхдээ шүүх хуралдаан хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд явагдах ёстой тул төлбөр төлсөн эсэх баримт нь байхгүй. Иймд хор уршигтай холбоотой зардал болон эмчилгээ хийлгэсэн гээд байгаа хохирол төлбөрөө баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” дүгнэлт гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч А.Цогтбаяраас “Энэ хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хохирогч “ЭмБиЖи” эмнэлэгт гэмтэл авсан даруйдаа очиж эмнэлгийн тусламж авсны улмаас тухайн эмнэлэгт зүүн хацарт зүсэгдсэн гүн шарханд мэс ажилбар хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасан байдаг учраас хохирогчийн хийлгэсэн эмчилгээний 3,000,000 төгрөгийг хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ирээдүйд гарах зардал буюу 1,949,400 төгрөг болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ”...гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатаас “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хохирогч талаас гаргасан хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, жишиг аргачлалын 4 дэх хэсэгт зааснаар 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Хохирлыг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх эсхүл .89 хувиар тооцохоор заасан. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч .89 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтээ гаргаад шинжээч томилж байж тогтоох ёстой байсан” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Ганбат нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч хохирогчийн өмгөөлөгч А.Цогтбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат нар нь сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлбөрийн дүнгийн талаар маргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2023 оны 9 дүгээр сарын 11--нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны ******* дүгээр байрны тоотод шүүгдэгч Б.*******, хохирогч Б.*******, гэрч Н. нар нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч Б.*******гийн нүүр хэсэгт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөг, хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

 2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20/328 дугаартай тогтоолоор дуусгавар болсон тул нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатаас “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Гэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тодруулах ёстой. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ зохисгүй авч явж, миний үйлчлүүлэгчийн биед зөвшөөрөлгүй хүрч маргаан гарах эх үүсвэрийг тавьсан. Б.******* нь өрх толгойлсон эх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн шатанд “******* *******” ХХК-нд ажил эрхэлдэг талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн хэдий ч сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх баримтыг хавсаргаагүй байна.

            Шүүгдэгч  Б.*******д ял оногдуулахдаа тэрээр согтуурсан үедээ шилэн аягаар хохирогч Б.*******гийн нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэрээр “******* *******” ХХК-нд гадаад харилцааны менежерээр ажилладаг, тогтмол орлоготой , өрх толгойлсон эмэгтэй, 2015 онд төрсөн 9 настай охины хамт амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалингийн хэмжээ, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

        

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед “зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, дух, баруун хөмсөг, хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Хохирогч Б.******* нь шүүхийн шатанд “...Эм Би Жи Мед эмнэлэгт мэс ажилбар, оношилгоо, эмчилгээний төлбөр 3,000,000 төгрөг болсон болохыг тодорхойлсон тодорхойлолт, Элгүн эмнэлэгт мэс засалд орох зардал 1,949,400 төгрөгийн баримтыг тус тус гаргаж нэхэмжилжээ.

 

Хохирогч Б.******* нь гэмт хэрэг гарсан даруй шүүгдэгч Б.*******, гэрч Н. нарын хамт “Эм Би Жи Мед” эмнэлэгт очиж нүүрэнд учирсан зүсэгдсэн шарх бүхий гэмтэлдээ оёдол тавиулах мэс ажилбар хийлгэсэн талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь маргаагүй бөгөөд хохирогч нь зүүн хацар, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх” бүхий гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой “Эм Би Жи Мед” эмнэлэгт мэс ажилбар, оношилгоо, эмчилгээний төлбөрт 3,000,000 төгрөгийн зардал гарсан болох нь тус эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь шаардах эрхтэй гэж үзлээ. Хэдийгээр хохирогч Б.*******гийн биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн зүүн хацрын зүүн хажуугаас зүүн чихний дэлбэнгийн гэдэс хүрсэн хөндлөн ташуу байрлалтай 10.5 см урт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан ба сорви арилгах эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасныг баримтлан “Элгүн” эмнэлэгт сорвийг мэс заслын аргаа засах мэс засалд ороход шинжилгээ бүрдүүлэх *******9.400 төгрөг, мэс засал 1.000.000 төгрөг, унтуулгын зардал 800.000 төгрөг, нийт 1.949.400 шүүгдэгчээр урьдчилан төлүүлэхээр нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Иймд шүүхийн шатанд хохирогч Б.*******гээс нэхэмжилсэн нийт 4.949.400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******гаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Тайж овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас  4.949.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгосугай.

 

         5. Хохирогч Б.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР