Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2*******10000002159 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, “*******” хоолны газарт цагийн ажил хийж байгаа гэх, ам бүл 9, нөхөр, 7 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* дугаар хэсгийн ************** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бадрах овогт *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******г татаж унагаасан гэх шалтгаанаар хохирогч Б.гийн биед халдан хоолойг нь багалзуурдаж газар унагаан үсдэж газар мөргүүлэн, хэвлий, нуруу болон бөгс, цээж, баруун гуя руу нь өшиглөж зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны эрхий хуруунд шарх, элэгний 4 дүгээр сегментийн хальсан доор цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хоёр шуу, цээж, баруун хавирганы нум, хоёр бугалга, зүүн өгзөг, баруун гуя, хоёр өвдөгт цус хуралт,зүүн тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2*******10000002159 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Гэрч Д.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 202******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******-15 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 26-*******2 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******7 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 21 дэх тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 2******* дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн *******5 дахь тал зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

 Шүүгдэгч Б.******* нь 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Д.*******г татаж унагаасан” гэх шалтгаанаар хохирогч Б.гийн биед халдан хоолойг нь багалзуурдаж газар унагаан үсдэж газар мөргүүлэн, хэвлий, нуруу болон бөгс, цээж, баруун гуя руу нь өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед баруун сарвууны эрхий хуруунд шарх, элэгний 4 дүгээр сегментийн хальсан доор цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хоёр шуу, цээж, баруун хавирганы нум, хоёр бугалга, зүүн өгзөг, баруун гуя, хоёр өвдөгт цус хуралт,зүүн тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл  учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төвд 14 цаг орчмын үед *******, Бадам, ******* нарын хамт Хайнекэн нэртэй 0,5 литрийн лаазтай хүний 2-г ууж байтал 17 цаг орчмын үед гаднаас э орж ирээд юм яриад суусан. Тухайн үед э манай хүүхдийг ойролцоо байх өдөр өнжүүлэхээс авчрахаар гараад явсан. Тэр үед ******* над руу ямар нэгэн учир нь ойлгогдохгүй шалтгаанаар хэрүүл өдөн намайг доромжилж эхэлсэн, /янхан, биеэ тоосон/ гэх мэтээр доромжилсон бөгөөд тэр үед би “өөр шиг чинь явдалтай бишээ” гэж хэлтэл миний хоолойг багалзуурдаад, хойш нь намайг дараад газар унагаасан тэр үед би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, ******* нь миний дээрээс архи асгаж сэрээсэн. Тэгээд намайг босч амжаагүй байхад дахин дарж унагаагаад үсдээд шал 4-5 удаа нүүрээр минь мөргүүлсэн. Тэгээд миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө 2-******* удаа өшиглөж, нуруу болон бөгс рүү мөн адил *******-4 удаа өшиглөсөн, өөр бас цээж, баруун гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед миний баруун гарны эрхий хуруунаас цус гарсан байсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар гаднаас ороод ирсэн бөгөөд би ГССҮТ-рүү эмчилгээ хийлгэхээр явсан. Миний биед ******* нь ганцаараа гэмтэл учруулсан бөгөөд өөр хэн нэгэн бэртэл гэмтэл учруулаагүй юм. Би хэрэг болохоос өмнө хэн нэгэнтэй хэрэлдэж, муудалцаж, зодолдсон зүйл байхгүй, миний биед нэг ч ширхэг гэмтэл байгаагүй юм. ...Би гомдолтой байна, хуулийн дагуу *******т хариуцлага хүлээлгэмээр байна, өөрт учирсан эмчилгээний зардалаа төлүүлмээр байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төвд ажлаа хийгээд лангуугаа ажиллуулж байтал 15 цагийн үед нь “ганц, ганц лааз пиво уух уу” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Удалгүй  , ******* нар нь хоёр, хоёр Хайнекен нэртэй 0,5 литрийн лаазтай пиво аваад төв дотор ууцгаасан юм. Гаднаас танил дүү болох э орж ирээд мөн адил лаазтай пиво аваад уугаад суусан. Тухайн үед Аптантуяа, *******, э нар нь манай лангууны цаад талд байх өрөөнд ууж сууцгааж байсан. Удалгүй Аптантуяа хашгираад эхлэхээр нь би тэр хэдийн өрөө рүү яваад ортол Аптантуяа нь ганцаараа орилсон сууж байсан, /э нь хайчсаныг мэдэхгүй/ Тэгэхээр нь би Аптантуяаг аваад хоёр давхар руу гарах гэтэл намайг татаад унагаачихсан юм. Намайг унах үед ******* нь цаад өрөөнөөс гарч ирж таараад Аптантуяад хандаж хэлэхдээ “хөгшин настай хүн аллаа" гэж хэлээд хоорондоо ноцолдоод эхэлсэн юм. Би тэр үед босоод төвийн хаалгыг хаах гэж байтал э нь гаднаас гийн хүүхэдтэй хамт орж ирсэн. гийн хүүхдийг цаад өрөөнд оруулчихаад э нь , ******* нарыг салгаж харагдсан, Би тэр үед юмыг яаж мэдэхэв гээд гар утсан дээрээ бичлэг хийх гэхэд бичлэг хийгдээгүй байсан юм. Тухайн үед гийн биед ******* нь гэмтэл учруулсан бөгөөд Аптантуяаг ******* нь шалан дээр унагаагаад дээрээс нь гараараа нүүр рүү нь цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь хашгираад орилоод байсан юм. Би *******ийг хэдэн удаа хаашаа өшиглөж цохисоныг нь сайн мэдэхгүй байна, ямарч байсан гийн дээрээс нүүр рүү нь гараараа цохиж байсан, бас бие рүү нь хэдэн хэдэн удаа өшиглөж харагдсан юм. Тухайн өдөр зодолдохоос өмнө гийн биед ил харагдах бэртэл гэмтэл байхгүй байсан юм. , ******* нар нь хоорондоо өс хонзонгийн сэдэлтэй зүйл байхгүй. Тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ хоорондоо маргалдаж зодолдох шиг болсон юм. Нэг мэдэхэд тухайн үед нь гартаа архины хагархай шил барьчихсан байсан. Тухайн хагархай шилийг нь ******* булааж авах гэж байгаад санаандгүй гарыг нь зүсчих шиг болсон. Тэгээд цус гарч харагдсан. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй тул, шүүх эмнэлэгт үзүүэлэхгүй, санал гомдол байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Гэрч Д.ий мөрдөн байцаалтад өгсөн: Би 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг орчмын үед танил эгч над руу залгаад төвд хүрээр ир гэхээр нь би яваад очтол ******* эгч, Мядаг эгч, нар Хайнекен нэртэй 0,5 литрийн лаазтай пиво уугаад сууж байсан. Би тухайн хүмүүстэй суугаад Хайнекен пивоноос 2 лаазыг уугаад сууж байтал Аптантуяа эгч надад хандан “миний охиныг өдөр өнжүүлэхээс аваад ир” гэж хэлсэн. Би эгчийн хүүхдийг авахаар төвөөс 18 цагийн үед гарч яваад хүүхдийг нь өдөр өнжүүлэхээс авчихаад буцаад төв рүү ортол Аптантуяа, ******* эгч нар зодолдож байсан, ******* эгч Аптантуяа эгчийг унагаачихсан дээрээс нь гараараа цохиж харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Цагдаагийн 102 утсанд дуудпага мэдээлэл өгсөн юм. Намайг төв рүү буцаад ороход Мядаг эгч гар утсан дээрээ бичлэг хийсэн зогсож байсан. Аптантуяа эгч газар уначихсан хамраас цус гарчихсан байсан. ******* эгчийн биед учирсан гэмтэл харагдаагүй, хацар хэсэгт нь жаахан маажчихсан харагдаж байсан. Аптантуяа эгчийн биед ******* эгч хэрхэн гэмтэл учруулж байхыг хараагүй, ямар ч байсан хамарнаас цус гарсан, хоёр нүд нь хавдчихсан, гарын алганаас цус гарчихсан харагдаж байсан.  Мядаг эгч бид хоёр Аптантуяа эгчийн биед халдаж, бэртэл гэмтэл учруулсан зүйл байхгүй юм. , ******* нар хоорондоо өс хонзонтой эсэхийг мэдэхгүй ямар шалтгаанаар зодолдсоныг мэдэхгүй. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй тул, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, санал гомдол байхгүй юм. Намайг Аптантуяа эгчийн хүүхдийг авахаар гарахад Аптантуяа эгчийн биед ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй зүгээр байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 202******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.гийн биед баруун сарвууны эрхий хуруунд шарх, элэгний 4 дүгээр сегментийн хальсан доор цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хоёр шуу, цээж, баруун хавирганы нум, хоёр бугалга, зүүн өгзөг, баруун гуя, хоёр өвдөгг цус хуралт, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн *******-15 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 26-*******2 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ байж байтал нэг газар хамт ажилладаг хүн болох тай хамт пиво уухаар болоод төвийн 1 давхарт дэлгүүр ажилуулдаг ******* эгчээс бид хоёр, нэг хүний 2 лааз Хайнекэн нэртэй пиво худалдаж аваад ууж суутал гаднаас э нь гэх танил эмэгтэй дүү 16 цаг орчимын үед орж ирсэн, тэр үед нь Оюун- Эрдэнэд хандан “манай хүүхдийг өдөр өнжүүлэхээс аваад ир гэж хэлсэн” тэгтэл Оюун- Эрдэнэ нь гийн хүүхдийг авахаар гарсан тэр үед төв дотор *******, бид ******* үлдсэн нэг мэдэхэд нь ******* эгчийг газар унагаачихсан байхаар нь миний уур хүрээд гийн нүүр рүү нь гараа зангидаж байгаад 1 удаа цохисон, өөр юу болсныг би санахгүй байна, удалгүй цагдаа хүрээд ирчихсэн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******7 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

           Шүүгдэгч Б.*******, хохирогч Б., гэрч Д.*******, Д.э нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 202******* оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвд хохирогч Б.г “Д.*******г татаж унагаалаа” гэж шалтаглан хоолойг нь багалзуурдаж, газар унагаан үсдэж газар мөргүүлэх, хэвлий, нуруу болон бөгс, цээж, баруун гуя руу нь өшиглөж зэргээр зодож биед нь “баруун сарвууны эрхий хуруунд шарх, элэгний 4 дүгээр сегментийн хальсан доор цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хоёр шуу, цээж, баруун хавирганы нум, хоёр бугалга, зүүн өгзөг, баруун гуя, хоёр өвдөгг цус хуралт, зүүн тохойд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан байна. Шүүгдэгч Б.*******ийн дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Б.*******ийн нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн *******5 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч  Б.*******т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр “*******” хоолны газарт цагийн ажил хийдэг гэх боловч холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

*******. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн биед “баруун сарвууны эрхий хуруунд шарх, элэгний 4 дүгээр сегментийн хальсан доор цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хоёр шуу, цээж, баруун хавирганы нум, хоёр бугалга, зүүн өгзөг, баруун гуя, хоёр өвдөгг цус хуралт, зүүн тохойд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

         Хохирогч Б. нь мөрдөн байцаалтын шатанд хохирол хор уршигтай холбоотой нийт 747,164 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 26-*******2 дахь тал/-ын нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнээс хохирогчийн эмийн сангаас эм, тариа авсан зардал, мөн шинжилгээний төлбөр зэрэгт зарцуулсан 657,6*******7 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

             Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 657,6*******7 төгрөг гаргуулж, хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Бадрах овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс хохирогчийн эмчилгээний зардалд 657,6*******7 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР