| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0611/З |
| Дугаар | 221/МА2026/0648 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0648
| Дугаар 221/МА2026/0648 | Улаанбаатар хот |
Л.Аын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Л.А,
Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0666 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Л.А,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр.
Хэргийн индекс: 128/2026/0611/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ааас Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0666 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Л.Аын Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь ахлах ахлагч цолтой Шүүхийн шинжилгээний хүрээлэнд цагдаа жолоочоор томилогдсон байхад хүрээлэнгийн дарга нь дур мэдэн жолоочийн ажлыг хийлгэхгүй, байнга тус хүрээлэнгийн жижүүрт гарган үүрэг гүйцэтгүүлдэг байсан.
3.2. Нэхэмжлэгчийн ар гэрийн асуудалтай талаар байгууллагын дарга судалж мэдээгүй, мэдэхийг ч хүсээгүй.
3.3. Нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан асуудалд маргаагүй харин байгууллагын зүгээс ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахаас өмнө удирдах ажилтнууд болох Т, Б нар “чи өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх бичиг өгчих, тэгэхгүй бол дутагдлаар халагдах гээд байна” гэж удаа дараалан эрх мэдлээ ашиглан ятгаж сэнхрүүлсний улмаас арга буюу саналаараа хүсэлт гаргасан. Энэхүү үйлдлийг шүүх хуралд дуудагдсан гэрч нар даргын өрөөнд “чамайг дутагдлаар халах гээд байна, таньж мэддэг дарга байдаг бол ярьж хэлээрэй” гэж яригдсан гэж тодорхой гэрчилдэг. Уг үйлдэл нь хууль мэдэхгүй нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр хүсэлт гаргахад хүргэсэн.
3.4. Иймд маргаан бүхий тушаалыг хууль зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэр гарган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэжээ.
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Л.Аыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтэст шуурхай албаны жолоочоор томилсон.
3.2. Улмаар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирж, албаны шуурхай бэлэн байдал алдаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллагаагүй сахилгын зөрчил гаргасан” үндэслэлээр цолыг нэг шат буруулах сахилгын шийтгэл ногдуулж,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар “...цагдаагийн ахлах ахлагч Л-гийн А-ыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаал”-аас чөлөөлсөн.
3.3. Нэхэмжлэгчээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг эс зөвшөөрч маргажээ.
4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болохтой холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” хэмээн тусгайлан зааж, 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө” болон 46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” хэмээн ялгамжтай хуульчилсан.
Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэний хувьд төрийн албаны нөөцөд байх хугацаанд сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн ажиллаж байсан албан тушаалын ангилал, олгогдсон зэрэг дэвд тохирсон ажил, албан тушаалд томилогдох боломж хуулиар хадгалагддаг онцлогтой.
5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Л.А-ын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн гэх сахилгын зөрчилд Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирж, албаны шуурхай бэлэн байдал алдаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллагаагүй сахилгын зөрчил гаргасан” үндэслэлээр цолыг нэг шат буруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
6. Сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад хандан “...Миний бие түр хугацаагаар буюу 06 сарын хугацаатай албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Албанаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь ар гэрийн гажигдалтай байгаа учир хүсэлтийг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгч тусална уу” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлийг баримтлан албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасантай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.12-т зааснаар Шүүх шинжилгээний төв байгууллагын дарга нь “шинжилгээний байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түдгэлзүүлэх, чөлөөлөх, халах” асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Үүнтэй холбоотойгоор, нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “ар гэрийн гачигдлын улмаас төрийн албанаас 6 сарын хугацаатай түр чөлөөлөгдөх” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд хариуцагчаас хуулиар олгогдсон өөрийн сонгох боломжийг хэрхэн хэрэгжүүлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасанчлан, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хуульд нийцүүлэн маргаан бүхий Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0666 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.А-аас Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 (нэг) сарын хугацаагаар түдгэлзүүлж, Л.А-ыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтэст шуурхай албаны жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчилж,
2 дах заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/34 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА