Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 44

 

                                                                                                                                                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000397  дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, касс, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 7-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540000 төгрөгөөр торгох, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигин овогт Буяннэмэхийн Одончимэг / ЕЭ68120264 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Одончимэг нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн Н.Оюун-Эрдэнэд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би буруугаа ойлгож хүлээж байна. ...Гудамжинд согтуу явж байгаа хүнтэй дуртайдаа хэрүүл хийчихээд одоо юу яриад байгаа юм. Эрүүл хүмүүс байсан байж тойроод явчихаж болох л байсан. ... Гэхдээ би согтуурлын зэрэг маш өндөр байсан, биеэ авч явж чадахгүй хянах чадваргүй байсан учраас эрүүл хүнийг зодох тэнхэл байгаагүй. Намайг согтуу байгааг далимдуулж худлаа хэрэгт гүтгэж болохгүй шүү дээ. ... Надад хийсэн хэрэг байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-53, 55-56 /,

Хохирогч Н.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... Энхцэцэг гэх эмэгтэйтэй гэртээ харихаар Мааньзавын гэр хороололд Баярсайхан гуайн бөөний төвийн хойд талын өргөн гудамжинд явган явж байтал сургуулийн насны 4 бандийг нилээн согтуу нэг эмэгтэй араас нь та нарыг ална барина гээд элдэв муухай үгээр харааж зүхээд нөгөө банди нар нь хаяад явчихаж байгаа харагдсан. Би ч үнэндээ юм бодсонгүй, дүүтэйгээ алхаж явтал нөгөө согтуу эмэгтэй өөдөөс ирээд “өө муу гичий, банзал янхан үмхий алнууд” гээд үнэхээр муухай үгээр дайрч давшилсан. Би согтуу юмтай юугаа ярих уу гэж бодоод өнгөрөөд явах гэтэл хүрч ирээд гараараа миний нүүр рүү цохиж алгадах гээд байсан тэгэхээр нь би “та чинь яасан ууж идэж чадахгүй хачин хүн бэ” гэж хэлээд цохих гээд байхаар нь түлхэж унагачихаад цаашаа явахад бөгсөөрөө газар уначихаад “өө муусайн алнууд” гээд араас хашхираад хэлэхгүй муу үгээр орилоод байсан ба араас арай ч ирэхгүй байх гэж бодоод цаашаа явсан. Гэтэл нөгөө эмэгтэй чинь араас дагачихсан нөгөө муухай үгнүүдээ хэлээд “та хоёрыг ална зогсож бай, янханууд минь” гээд орилоод байсан би согтуу хүнтэй юугаа ярих уу гэж бодоод тоохгүй алхаж явахад Мөнгөнөө гэж дуудаад байгаа бололтой байсан ба гэрийнхээ гудамж уруу ороод явж байтал араас ... нөгөө согтуу эмэгтэй орилоод хүрч ирээд нөгөө муухай хараалын үгнүүдээ хэлж өөрийнхөө хувцас хунарыг тайлж шидлээд над руу дайрч “янхан минь чамайг ална” гээд дайрахаар нь “та одоо боль л доо” гэж хэд хэдэн удаа түлхсэн тэгтэл үснээс хоёр гараараа ороож татаж доош тонгойлгоод дарсан хүнд үсдүүлчихээр үнэндээ яаж ч чаддаггүй юм билээ. Энэ үед манай дүү “эгчийн үсийг тавиач ээ” гээд байхад нөгөө эмэгтэй тавихгүй байсан. Тэгтэл хэл муутай банди манай дүүг цааш нь түлхээд байсан ба дүү жирэмсэн болохоор хөдөлж чадаагүй нөгөө авгай миний үсийг тавьдаггүй, бүр сүүлдээ толгойтой үс хуйхнаасаа салах гэж байгаа юм шиг аймшигтай өвдөж би өчнөөн орилоод бүр сүүлдээ би гарыг нь тавиулах гээд гараараа барьтал миний баруун гарны алганы хажуу талыг хазсан. Тэгэхээр нь би энэ авгай алах нь гэж бодоод хүч гаргаж байж гараа амнаас нь авсан. Манай дүү эгчийг аллаа гээд орилоход нөгөө авгайгийн хүү нь ээжийнхээ хурууг нэг нэгээр нь миний үснээс салгасан, тэгэхгүй бол муухай орилж чарлаад нөгөө эмэгтэй тавихгүй байсан юм. ...Миний толгойтой үснээс тэр авгай зулгааснаас болж хуйх хавдаж хавагнасан. Мөн гар хазаж шүдний ором гаргасан. ...Тэр эмэгтэйг огт танихгүй түүнд буруу зүйл хийгээгүй намайг гудамжинд зүгээр явж байхад өөрөө өдөж хэлэх хэлэхгүй муухайгаар хэлж дайрч давшилж зодсон. ...нэхэмжлэх зүйлгүй. Б.Одончимэг гэх эмэгтэйд хуулийн дагуу зохих арга хэмжээг авна биз дээ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-19 /,

Гэрч О.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би ... Оюун-Эрдэнэтэй хамт Мааньзавын гэр хорооллын тэнд 15 цагийн үед явж байтал гудамжинд нэг согтуу эгч 4 бандийг янз бүрээр хэлээд нөгөөдүүл нь шоолж инээгээд явж байгаа харагдсан. Эгч бид хоёр хажуугаар нь ороод явж байтал нөгөө согтуу эгч хүрч ирээд “та муу хоёр гичий юу вэ” гээд баахан хэл амаар доромжлоод эгчийн нүүр рүү цохих гээд дайрсан эгч түлхчихээд “та одоо харьж амар, настай хүн байж” гэж хэлчихээд цааш явсан. ... Тэгтэл нөгөө эгч хүрч ирээд өмсөж явсан хувцас хунараа тайлж шидээд эгчийг шууд үсдээд дарахад нь эгч “та нас намбандаа байгаач ээ, үснээс тавь” гэхэд огт тоохгүй янз бүрийн үгээр доромжлоод байсан. Ингээд эгчийн үсийг удаан зулгаасан тавихгүй байсан. Эгч сүүлдээ гараараа тавиулах гэтэл гарыг нь хазчихсан, тэгэхэд нөгөө банди ээжийнхээ гарын хурууг нэг нэгээр нь тэнийлгэж эгчийн үснээс нь тавиулсан. Тэгэхэд би “та одоо ямар сонин юм бэ, мөрөөрөө архиа уухгүй зүгээр байсан хүмүүсийг хэл амаар доромжилж зодоод” гээд хэлчихсэн чинь намайг хөөсөн би зугтаад уул уруу гарахад араас унаж тусаад бузар гичий, янхан банзал гээд яваад байсан. ... би бэртэж гэмтээгүй ээ, намайг цохиж зодоогүй. ... Тэр согтуу эгч манай эгчийн үснээс нилээн удаан зулгааж тавиулах гэсэн гарыг нь хазсан. Эгчийн гарт нь шүдний ором гараад зулгарчихсан, толгойных нь хуйх хавдчихсан байсан. Хэдэн өдөр л шилэн хүзүү нь хөшиж өвдсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-24 /,

Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 сарын 13-ны өдөр хотоос нэг найз маань ирээд эхнэр Б.Одончимэг бид 2 найзынхаа хамт бааранд орж тэнд гурвуулаа миний санаж байгаагаар 3 шил архи хувааж уусан. Тэгээд юу болсоныг санахгүй байна нэг мэдсэн чинь Б.Одончимэг гудамжинд хүнтэй зодоон цохион хийсэн гээд цагдаагаас аваад явчихсан байсан. ... Шөнө 23 цаг өнгөрч байхад Б.Одончимэгийн даралт нь ихэссэн гээд эрүүлжүүлэхээс гаргаад явуулсан байсан. Гудамжинд ямар хүнтэй юунаас болоод зодоон цохион хийснийг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан хүний гар хазсан сурагтай байсан Б.Одончимэгээс асуухад хоёр хүүхэнтэй зодоон хийсэн гэж байсан. ...Бид 3 нилээн хэдэн шил архи уусан, миний хувьд нилээн согтсон байсан зарим зүйлийг санахгүй байна гэртээ харина гээд Б.Одончимэг гараад явсан байсан. Хамт архи уусан нилээн согтсон байх. ...Бид 3 бааранд 10 цагийн үед ороод архи уусан Одончимэг 14 цагийн үед л баарнаас явсан байх гэсэн мэдүүлэг / хх-ийн 25-27 /,

Гэрч Ж.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 сарын 13-ны өдөр намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 16 цагт Б.Одончимэг гэх 48 настай эмэгтэй “гудамж талбайд танхайрч бусдын биед халдсан” гэх дуудлагын дагуу цагдаа Гүндсамбуу саатуулах байранд авчирсаныг тэмдэглэл үйлдэж хүлээж авахад согтуурлын зэрэг тогтоолгох чадваргүй, эрүүл мэндийн үзлэгээр биед ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Ингээд саатуулах байранд хийгээд 22 цаг 53 минутанд даралт нь өндөр байсан тул саатуулах байрнаас гаргасан. ... Б.Одончимэг нь намайг саатуулах байрны эмчээр ажиллаж байх хугацаанд хэд хэдэн удаа дуудлагаар хүргэгдэн ирж саатуулагдаж байсан ёс суртахууны маш их доголдолтой саатуулах байранд орчихоод унтахгүй харсан ойртсон хүн бүрийг хэлэхгүй муу үгээр хэлж доромжилдог хүн байгаа юм гэсэн мэдүүлэг/хх-ийн 28-29 /,

Гэрч Б.Гүндсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 сарын 13-ны өдөр би дуудпагын дагуу Тамхи Со-гийн арын гудамжны зүүн үзүүр дээр очиход Одончимэг гэх эмэгтэй нилээн согтуу орилж чарлаад байсан. Одончимэгт гараа хазуулсан гэх эмэгтэй ирэхэд Одончимэг нь нөгөө эмэгтэй рүү дайрч давшилаад янхан гичийгээр нь дуудаад тавьсан шаардпага хүлээж авахгүй хажууд нь нэг хэлгүй хүүхэд түшээд зогсож байсан. Ингээд шууд Одончимэгийг машиндаа суулгаад цагдаа дээр ирэхэд Одончимэг саатуулах байранд хийхэд орилж чарлаад хэл амаар доромжлоод байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 /,

Гэрч Н.Гүрдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 сард яг өдөр цагийг нь мэдэхгүй байна, намайг гадуур ажилтай явж байхад өдрийн цагаар миний эмэгтэй дүү Н.Оюун-Эрдэнэ утсаар яриад намайг гудамжинд явахад огт танихгүй шал согтуу авгай зүгээр явж байхад янхан банзал гичий нохой гээд хэлэхгүй муухай үгээр доромжлоод үснээс зулгааж миний гарыг хазчихлаа, цагдаад дуудлага өгөхөөр ирэхгүй удаад байна гэсэн. Тэгэхээр нь би дахиад цагдаа руу залга гэж хэлчихээд жижүүр рүү утсаар ярихад эрүүлжүүлэхийн цагдаа жолоочтой явуулсан гэж байсан. Ингээд би орой ажлаа тараад ирэхэд манай дүү Оюун-Эрдэнэ гараа хазуулчихсан байсан ба хэн чамайг хазсан юм бэ гэхэд хог Одноо гээд архи уугаад байдаг эмэгтэй гэсэн... гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-35 /,

Гэрч П. Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сард шиг санагдаж байна 15 цагийн үед байхаа манай айлын Одончимэг нилээн согтуу алаад өгье барья гээд орилж чарлаад байсан ба урд нь хоёр эмэгтэй алхаж яваа харагдсан. ...Б.Одончимэг нь байнга л согтуу орилж чарлаад байдаг болохоор тэр болгон тоодоггүй юм... гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37 /,

Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Н.Оюун-Эрдэний биед тархи доргилт, баруун гарны шарх гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Н.Оюун-Эрдэнийн гар дээрх гэмтэл нь хазах үед үүсгэгдэх боломжтой. ...Б.Одончимэгийн шүдээр Оюун-Эрдэний биед учирсан гэмтлийг үүсгэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 38- 39 /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай: ... Н.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, баруун гарын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 46 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-58 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь миний үйлдлээс болож хохирогч Н.Оюун-эрдэнийн биед гэмтэл учраагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан доорхи нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Н.Оюун-Эрдэнэд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж гудамж талбайд танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би буруугаа ойлгож хүлээж байна. ...Гудамжинд согтуу явж байгаа хүнтэй дуртайдаа хэрүүл хийчихээд одоо юу яриад байгаа юм. Эрүүл хүмүүс байсан байж тойроод явчихаж болох л байсан. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Н.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... согтуу эмэгтэй өөдөөс ирээд “өө муу гичий, банзал янхан үмхий алнууд” гээд үнэхээр муухай үгээр дайрч давшилсан. Би согтуу юмтай юугаа ярих уу гэж бодоод өнгөрөөд явах гэтэл хүрч ирээд гараараа миний нүүр рүү цохиж алгадах гээд байсан тэгэхээр нь би “та чинь яасан ууж идэж чадахгүй хачин хүн бэ” гэж хэлээд цохих гээд байхаар нь түлхэж унагачихаад цаашаа явахад бөгсөөрөө газар уначихаад “өө муусайн алнууд” гээд араас хашхираад хэлэхгүй муу үгээр орилоод байсан ба араас арай ч ирэхгүй байх гэж бодоод цаашаа явсан. Гэтэл нөгөө эмэгтэй чинь араас дагачихсан нөгөө муухай үгнүүдээ хэлээд “та хоёрыг ална зогсож бай, янханууд минь” гээд орилоод байсан би согтуу хүнтэй юугаа ярих уу гэж бодоод тоохгүй алхаж явахад Мөнгөнөө гэж дуудаад байгаа бололтой байсан ба гэрийнхээ гудамж уруу ороод явж байтал араас ... нөгөө согтуу эмэгтэй орилоод хүрч ирээд нөгөө муухай хараалын үгнүүдээ хэлж өөрийнхөө хувцас хунарыг тайлж шидлээд над руу дайрч “янхан минь чамайг ална” гээд дайрахаар нь “та одоо боль л доо” гэж хэд хэдэн удаа түлхсэн тэгтэл үснээс хоёр гараараа ороож татаж доош тонгойлгоод дарсан хүнд үсдүүлчихээр үнэндээ яаж ч чаддаггүй юм билээ. Энэ үед манай дүү “эгчийн үсийг тавиач ээ” гээд байхад нөгөө эмэгтэй тавихгүй байсан. Тэгтэл хэл муутай банди манай дүүг цааш нь түлхээд байсан ба дүү жирэмсэн болохоор хөдөлж чадаагүй нөгөө авгай миний үсийг тавьдаггүй, бүр сүүлдээ толгойтой үс хуйхнаасаа салах гэж байгаа юм шиг аймшигтай өвдөж би өчнөөн орилоод бүр сүүлдээ би гарыг нь тавиулах гээд гараараа барьтал миний баруун гарны алганы хажуу талыг хазсан. Тэгэхээр нь би энэ авгай алах нь гэж бодоод хүч гаргаж байж гараа амнаас нь авсан. Манай дүү эгчийг аллаа гээд орилоход нөгөө авгайгийн хүү нь ээжийнхээ хурууг нэг нэгээр нь миний үснээс салгасан, тэгэхгүй бол муухай орилж чарлаад нөгөө эмэгтэй тавихгүй байсан юм. ...Миний толгойтой үснээс тэр авгай зулгааснаас болж хуйх хавдаж хавагнасан. Мөн гар хазаж шүдний ором гаргасан гэсэн мэдүүлэг, Гэрч О.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би ... Оюун-Эрдэнэтэй хамт Мааньзавын гэр хорооллын тэнд 15 цагийн үед явж байтал гудамжинд нэг согтуу эгч 4 бандийг янз бүрээр хэлээд нөгөөдүүл нь шоолж инээгээд явж байгаа харагдсан. Эгч бид хоёр хажуугаар нь ороод явж байтал нөгөө согтуу эгч хүрч ирээд “та муу хоёр гичий юу вэ” гээд баахан хэл амаар доромжлоод эгчийн нүүр рүү цохих гээд дайрсан эгч түлхчихээд “та одоо харьж амар, настай хүн байж” гэж хэлчихээд цааш явсан. ... Тэгтэл нөгөө эгч хүрч ирээд өмсөж явсан хувцас хунараа тайлж шидээд эгчийг шууд үсдээд дарахад нь эгч “та нас намбандаа байгаач ээ, үснээс тавь” гэхэд огт тоохгүй янз бүрийн үгээр доромжлоод байсан. Ингээд эгчийн үсийг удаан зулгаасан тавихгүй байсан. Эгч сүүлдээ гараараа тавиулах гэтэл гарыг нь хазчихсан, тэгэхэд нөгөө банди ээжийнхээ гарын хурууг нэг нэгээр нь тэнийлгэж эгчийн үснээс нь тавиулсан. Тэгэхэд би “та одоо ямар сонин юм бэ, мөрөөрөө архиа уухгүй зүгээр байсан хүмүүсийг хэл амаар доромжилж зодоод” гээд хэлчихсэн чинь намайг хөөсөн би зугтаад уул уруу гарахад араас унаж тусаад бузар гичий, янхан банзал гээд яваад байсан. ... Тэр согтуу эгч манай эгчийн үснээс нилээн удаан зулгааж тавиулах гэсэн гарыг нь хазсан. Эгчийн гарт нь шүдний ором гараад зулгарчихсан, толгойных нь хуйх хавдчихсан байсан. Хэдэн өдөр л шилэн хүзүү нь хөшиж өвдсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 сарын 13-ны өдөр хотоос нэг найз маань ирээд эхнэр Б.Одончимэг бид 2 найзынхаа хамт бааранд орж тэнд гурвуулаа миний санаж байгаагаар 3 шил архи хувааж уусан. Тэгээд юу болсоныг санахгүй байна нэг мэдсэн чинь Б.Одончимэг гудамжинд хүнтэй зодоон цохион хийсэн гээд цагдаагаас аваад явчихсан байсан. ... Шөнө 23 цаг өнгөрч байхад Б.Одончимэгийн даралт нь ихэссэн гээд эрүүлжүүлэхээс гаргаад явуулсан байсан. Гудамжинд ямар хүнтэй юунаас болоод зодоон цохион хийснийг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан хүний гар хазсан сурагтай байсан Б.Одончимэгээс асуухад хоёр хүүхэнтэй зодоон хийсэн гэж байсан. ...Бид 3 нилээн хэдэн шил архи уусан, миний хувьд нилээн согтсон байсан зарим зүйлийг санахгүй байна гэртээ харина гээд Б.Одончимэг гараад явсан байсан. Хамт архи уусан нилээн согтсон байх. ...Бид 3 бааранд 10 цагийн үед ороод архи уусан Одончимэг 14 цагийн үед л баарнаас явсан байх гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 сарын 13-ны өдөр намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 16 цагт Б.Одончимэг гэх 48 настай эмэгтэй “гудамж талбайд танхайрч бусдын биед халдсан” гэх дуудлагын дагуу цагдаа Гүндсамбуу саатуулах байранд авчирсаныг тэмдэглэл үйлдэж хүлээж авахад согтуурлын зэрэг тогтоолгох чадваргүй, эрүүл мэндийн үзлэгээр биед ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Ингээд саатуулах байранд хийгээд 22 цаг 53 минутанд даралт нь өндөр байсан тул саатуулах байрнаас гаргасан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гүндсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 сарын 13-ны өдөр би дуудпагын дагуу Тамхи Со-гийн арын гудамжны зүүн үзүүр дээр очиход Одончимэг гэх эмэгтэй нилээн согтуу орилж чарлаад байсан. Одончимэгт гараа хазуулсан гэх эмэгтэй ирэхэд Одончимэг нь нөгөө эмэгтэй рүү дайрч давшилаад янхан гичийгээр нь дуудаад тавьсан шаардпага хүлээж авахгүй хажууд нь нэг хэлгүй хүүхэд түшээд зогсож байсан. Ингээд шууд Одончимэгийг машиндаа суулгаад цагдаа дээр ирэхэд Одончимэг саатуулах байранд хийхэд орилж чарлаад хэл амаар доромжлоод байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гүрдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 сард яг өдөр цагийг нь мэдэхгүй байна, намайг гадуур ажилтай явж байхад өдрийн цагаар миний эмэгтэй дүү Н.Оюун-Эрдэнэ утсаар яриад намайг гудамжинд явахад огт танихгүй шал согтуу авгай зүгээр явж байхад янхан банзал гичий нохой гээд хэлэхгүй муухай үгээр доромжлоод үснээс зулгааж миний гарыг хазчихлаа, цагдаад дуудлага өгөхөөр ирэхгүй удаад байна гэсэн. Тэгэхээр нь би дахиад цагдаа руу залга гэж хэлчихээд жижүүр рүү утсаар ярихад эрүүлжүүлэхийн цагдаа жолоочтой явуулсан гэж байсан. Ингээд би орой ажлаа тараад ирэхэд манай дүү Оюун-Эрдэнэ гараа хазуулчихсан байсан ба хэн чамайг хазсан юм бэ гэхэд хог Одноо гээд архи уугаад байдаг эмэгтэй гэсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч П. Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сард шиг санагдаж байна 15 цагийн үед байхаа манай айлын Одончимэг нилээн согтуу алаад өгье барья гээд орилж чарлаад байсан ба урд нь хоёр эмэгтэй алхаж яваа харагдсан. ...Б.Одончимэг нь байнга л согтуу орилж чарлаад байдаг болохоор тэр болгон тоодоггүй юм... гэсэн мэдүүлэг, Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Н.Оюун-Эрдэний биед тархи доргилт, баруун гарны шарх гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Н.Оюун-Эрдэнийн гар дээрх гэмтэл нь хазах үед үүсгэгдэх боломжтой. ...Б.Одончимэгийн шүдээр Оюун-Эрдэний биед учирсан гэмтлийг үүсгэх боломжтой гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай: ... Н.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, баруун гарын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Боржигин овогт Буяннэмэхийн Одончимэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 10 сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан ба ялтай байдал нь тоологдож байхад танхайрах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зээ охиноо асран хамгаалдаг болох нь Сайншанд сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд зааснаар түүний зээ охин М.Сувдмаад асран хамгаалагч тогтоолгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан Сайншанд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтонд Б.Одончимэгийг ам бүл 9 гэх ба тодорхойлолтонд зөвхөн 5 хүн нь бичигдсэн. Насанд хүрсэн этгээдүүд бичигдээгүй, зээ охин М.Сувдмаа нь эмээгийнхээ асран хамгаалалтанд амьдардаг болохыг тодорхойлсноос асран хамгаалагч гэдгийг тодорхойлоогүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Одончимэг нь хууль ёсны асран хамгаалагч биш гэж мэдүүсэн болно.

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Одончимэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Буяннэмэхийн Одончимэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Одончимэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / жил 10 / арав / хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэгт оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Б.Одончимэг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Одончимэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА