| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, /үнэмлэхийн дугаар 25-98/
иргэний нэхэмжлэгч Б.*******, Л.*******, Г.*******,
иргэний нэхэмжлэгч Г.*******, Э.******* нарын өмгөөлөгч Д.Туяа,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, /үнэмлэхийн дугаар
3067/
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, /үнэмлэхийн дугаар 2481
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ангийнтэмээ овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2303002860476 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дампын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, ын тоотод оршин хаягтай,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШҮТ/1061 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон.
Ангийнтэмээ овогт *******ийн ******* /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн постны урд замд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цаг 05 минутын орчимд “North Benz” маркийн улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, Toyota prius 20 маркийн улсын дугаартай автомашины ардаас мөргөн, улмаар эсрэг урсгалд орж Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж,
Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн,
Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Э.*******, Г. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмтэлд хүүгээ 21 хоног сахиж Дархан-Уул аймагт эмнэлэгт очиж сахисан. Одоо эхнэр нь сахиж байгаа. 7 хоногт 2 удаа хагалгаанд оруулна гэхэд нь бүтэн наркозид олон оруулахгүй гээд оруулаагүй. Одоо зовуурьтай байгаа. Тонгойгоод толгойгоо угааж байхад нь нуруу нь татдаг. Манай хүү том машины жолооч тул эмчилгээний зардал нэхэмжилнэ, өөр хоол хүнс, бензины зардал нэхэмжлэхгүй гэж хүн чанар гаргаж байгаа. Мөргөсөн машины жолооч, өөр хүн эм тарианы мөнгө ч өгөөгүй. Одоо орон нутгийн эмчийн хяналтад гэртээ байгаа. Шүүгдэгч ийм байдалтай биетэй хүн том машин барьж ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг мэдэж байгаа байх. Том машины дугуй өргөж чадахгүй. Би миний хүү хөл дээрээ босно гэж бодож хэн рүү ч залгаж яриагүй. Над руу эмнэлгээс залгахад нь би хүүгийнхээ царайг харж байгаад хагалгаанд оруулна гэхэд амь насны заалттай дотуур цус алдаж байна таныг хүлээхгүй гэж хэлсэн. Намайг ирэхэд эмч зургийг нь харуулж ийм байдалтай таныг хүлээх боломжгүй байлаа, 8-10 секунд алдсан бол амиа алдах байлаа гэж хэлсэн. Би эмч нарт баярлаж байгаа. 15-16 хоногийн дараа хошууч дээр очиж яагаад мэдүүлэг авахгүй байна вэ, хэн гэдэг байцаагч байна вэ гэхэд эхний байцаагч солигдсон. Одоо А. байцаагч байгаа гэж хэлсэн. дээр очиж асуухад ямар ******* гээд мэдэхгүй байсан. Би ямар машины буруу вэ, том тэрэгний буруу юу гэж асуусан. Намайг тээврийн цагдаа дээр оч гэхэд нь очиход шинжээчийн дүгнэлт ирж байна гэж хэлсэн. Намайг очсоноос хоёр хоногийн дараа мэдүүлэг авч байсан. Шинжээчийн дүгнэлтийг эмчлэг эмч, хагалгаа хийсэн эмчийн мэдүүлгээр гаргасан байсан. Хохирогчийн үүдэн хоёр шүд нь хугархай байсныг би сүүлд тогтоолгосон. Тээврийн цагдаагийн албаны дарга тай би хоёр удаа уулзсан. Энэ хэрэг яагаад удааширч байна вэ, хяналтын прокурор байгаа юу гэж асуухад байх ёстой гэж хэлсэн. Тэгээд дахин байцаагч солигдсон байсан. Би байцаагч дээр нь очиж Дарханаас ирж байна, хууль ёсны төлөөлөгч нь байна, прокурорын дугаарыг өгөөч гэхэд өгөхгүй байсан тул дарга дээр очиж прокурорын дугаарыг асуусан. Энэ хүмүүст хүн чанар байхгүй. Хэрэг гараад 9 сар болж байхад биеийн байдал нь яаж байна гэж асуугаагүй. Анх эмнэлэг дээр хоёр залуу явж байсан. Нэг нь ******* байсан. Би юун хүмүүс вэ гэхэд ******* ийм зүйл болсон гэж ослын бичлэг үзүүлсэн. Би *******д хоёр зүйл хэлсэн. Өнөөдөр чиний ганц хүү үхэл амьдралыг зааг дээр байхад чамд ямар байх вэ гэж хэлсэн. ******* надад хошууч таныг айхтар хэл амтай хүн байна лээ, тантай хэл амаа ололцохгүй юм байна гэж хэлж байна гэж хэлсэн. Бодитой хохирлыг төлж өгвөл надад гомдол санал байхгүй. Би ингэж байна гэж тайлбар тавиагүй өнөөдрийг хүрлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эгчийн нэр дээр байдаг. Үнэлгээгээр гарсан хохирол, түр саатуулах байрны төлбөрт 2.814.250 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед шокын байдалтай байсан. Машиныг журмын хашаанд тавьж гэмтлийн эмнэлэгт 318.000 төгрөгөөр MRI хийлгэсэн. Түүнээс хойш биед өөрчлөлт байхгүй байгаа. Үнэлгээ гаргуулсан газрын төлбөрийн баримт хавсаргагдсан мөртлөө төлбөр 168.000 төгрөг нэмэгдээгүй байсан. Нийт 3.300.250 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай хүү машин барьж явж байсан. Хүү гийн эмчилгээний зардал, машин ачилтын төлбөр, машины үнэлгээ ороод нийт 4.642.500 төгрөг гарсан. Хохирлыг буруутай хүнээс нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Лексус RX 450 маркийн улсын дугаартай машины эзэмшигч. 2023 оны 03 сарын дундуур эгчтэйгээ нийлж авсан. Осол гарах үед эгчийг очиж аваад хамт байсан хоёр эмэгтэй хүнийг гэмтэлд аваачиж өгсөн. Нийт 49.019.000 төгрөг нэхэмжилж байна. Ослын газраас журмын хашаа хүртэл 350.000 төгрөг, үнэлгээний зардал 2.742.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 44.475.000 төгрөг, зогсоолын төлбөр 1.222.000 төгрөг төлсөн, 230.000 төгрөг төлж чадаагүй байгаа. Иргэний хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Би шүүх хуралд орж ирээд захирал гэдгээ мэдлээ. Яагаад компани болох ёстой вэ гэвэл аж ахуйн нэгжийн ачааг тээвэрлэдэг учраас тамга, тэмдэгтэй байх ёстой. Манай ажлын залуу Фейсбүүкт зар тавьж *******ыг авсан. Би *******ыг хараад “чадах юм уу” гэхэд 3, 4 хоног гуйсан. Шүүгдэгч маш их гүтгэж байна. Аргагүй байх. Өр төлбөр, яллагдах гэж байгаа учраас өөрийгөө хамгаалж байгаа байх. Намайг эвдэрхий машин өгсөн, осол болсны дараа машинд цоожилж ингэж тэгж хэлсэн гэж байна. ******* осол болохоос 10 хоногийн өмнө ковш ачиж Дорно аймгийн Ханги мандал сум руу яваад 10 хоног архи уугаад алга болсон. Өөрөө ирээд унаж явсан машинаа хаяад ирсэн, таны итгэлийг алдахгүй гэж хэлсэн. Над дээр ирээд маш их гуйсан. Би хэлж байгаа бүх зүйлдээ хуулийн хариуцлага хүлээнэ. Миний ярьж байгаа бүх зүйл үнэн. Би худлаа ярихгүй. Би багаасаа ажил хийсэн. ******* ямар учиртайг өнөөдөр мэдлээ. Би тэр чиргүүлийг Мөнхнайрамдал гэдэг хүнээс авсан. ******* явъя гэж надаас өөрөө гуйсан. Бие биеэ гүтгэж байгаа зүйлийг яаж тогтоох вэ. Би найзуудынхаа хажууд хэлсэн. Камерын бичлэг байгаа. Нотлох зүйл бол байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өмнө аймгийн Гурван тэс сум руу бульдозер, ковш ачиж явах уу, 8.000.000 төгрөгийн тээврийн хөлстэй гэж надаас хүн асуусан. Би *******оос “явах уу” гэж асуугаад 4 дүгээр сарын 25-ны өдөр ачаагаа ачиж 4 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлсөн. Би ажлыг цэгцтэй явуулдаг. *******ын яриагаар хүчээр явуулсан, тоормос ажиллахгүй байсан, гэрэл дохио ажиллахгүй байсан гэж өөрийгөө хамгаалж байна. Надад бүх нотлох баримт байгаа. ******* надад “би итгэлийг чинь алдахгүй, намайг явуулчих” гэж хэлсэн. Би ачаагаа ачиж дуусаад *******ыг амраасан. Ачааг ТЭЦ-3 орчим, хуучин 22-н товчооноос ачсан. Уг машин ачаагаа ачих гэж хот дотор явсан. Энэ хооронд тоормосгүй машин яаж явах вэ. Тоормосгүй байсан гэж өөрийгөө хамгаалж байна. Би гуперлэж урд нь явж байсан учир нь том тээврийн хэрэгслийг хаврын улиралд жин тонн хэтэрсэн ачаатай бол явуулдаггүй. Тэгээд би ачсан ачааныхаа техникийн паспортыг биедээ авч явж байсан. *******ын унаж явсан 44 тонн ачаатай явж байсан. Цагдаа надаас машины паспорт, техникийн паспорт авсан. 2 машин явсан. Хуучин 22-ын товчооноос Өлзийтийн товчоо хүртэл ойролцоогоор 10 орчим км зам туулна. Энэ хооронд өгсүүр, уруу зам байгаа. Би урд нь явж байсан. Пост дээр очиход олон хүн, телевиз ирсэн байсан. Зам тээврийн яам зам гэсэж байгаа үед жин тонн хэтэрсэн машин явуулахгүй гэж хяналт тавьж байсан. Ингээд осол болчихлоо гэхэд нь очиход машин Lexus RX маркийн автомашин мөргөсөн байдалтай байсан. Мөн нэг зүйл ярихгүй байна. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад замын бөглөрөл болсон өдөр. Нэг улсын ерөнхийлөгч ирсэн гэж хамгаалалт авсан байсан. гийн мөргүүлсэн гэж байгаа осол болсон газар 4-5 цагдаа байсан. Цагдаагийн нүдэн дээр мөргөлдсөн. Би тэнд очоод иргэний үүргээ биелүүлж шатаж дэлбэрэх зүйлүүдийг холдуулсан. ******* нөөцийн 1 тонн гаран түлштэй явж байсан. ******* дээр очиход “гэрэл гэрэл” гэж хэлээд байсан. Би юу болсон бэ гэхэд “гэрэл гэрэл” гээд байсан. Lexus RX маркийн автомашиныг гэрлээ шилжүүлээд байхад холдоод өгөхгүй яасан юм гэсэн юм шиг байгаа юм. Дараагийн зүйл нь би “нэг хүн орилоод байна, би аваад гэмтэл явъя” гэж хэлсэн. Эмнэлгийн үйлчилгээ удаж 1 цагийн дараа ирсэн. Би аваад явчихъя гэхэд гаднаас хамгаалалтын цагдаа “ийшээ ойртохгүй шүү, тээврийн цагдаа ирэх ёстой, *******ыг зугтаалгаж болохгүй шүү” гэж хэлэхэд нь би *******ыг машинд суулгасан. Улсын дугаар нуусан гэж гүтгэж байна. Тээвэр хийж байгаа том тэрэгтэй жолооч нар осол болоход бие биеэсээ нуудаг. Дараа нь хэл ам гарах юм болов уу гэж бодож улсын дугаарыг авсан. Камерын бичлэгт улсын дугаартай машин харагдаж байгаа. Мөн А цэгийг олж чадаагүй. А цэг Өлзийтийн даваанаас уруудаж Өлзийт рүү салдаг дээр цагаан машин мөргөсөн бичлэг байгаа. Үүнд би сэтгэл дундуур байна. Хэрэг дээр гүүрний тэнд болсон юм шиг байгаа. ******* тоормос ажиллаагүй, гэрэл ажиллаагүй гэж байна. Би Тэс петролиум колонкын бичлэгийг гуйж авсан. Харахад Өлзийтийн давааны 80 хувийг туулж орж ирсэн байсан. ******* зүгээр уруудаад явж байсан, гэрэл, сигнал сонсогдож байсан. Уруудаж байхад *******ыг машин гүйцэж түрүүлж байгаа. Яагаад гүйцэж түрүүлсэн бэ гэвэл ерөнхийлөгчийн хамгаалалт тавьсны ардаас олон машин цувж орж ирсэн. Өлзийт рүү эргэдэг дээр *******ыг цагаан машин гүйцэж түрүүлж байгаа. Тэр цагаан машин гүйцэж түрүүлж байхад өөдөөс нь нэг машин гарч ирэхэд ******* луу жолооны хүрдээ дарж байгаа. Тэр цагаан машин энэ хэрэгт шууд нөлөөтэй. Тэр цагаан машин урд нь орчхоод хурд сааруулагч дээр тоормос гишгээд явж байгаа. Хэрвээ тэр машин холдсон бол Өлзийт рүү салаад явах боломжтой байсан. ******* цагаан машиныг мөргөхгүй гэж тойрч байгаа. Цагаан машин хаазалж холдож өгсөн бол дахин дараагийн салах уулзвар байсан. Мэдээж албаар мөргөнө гэж яваагүй байх. Машинуудыг сүлжээд сүлжээд явсан байх. ******* өөрийгөө 2 дугаар араагаар явсан гэж тодорхойлж байгаа. ******* 7 дугаар араагаар явж байсан. Учир нь хөнгөн араагаар даваа уруудсан. Би бичлэгээс үзэж машин хэддүгээр араанд орсныг баталгаажуулсан байгаа. Чиргүүлийн дүгнэлт гаргуулсан гэж байна. Энэ дүгнэлт хэлмэгдүүлэлтийн үе шиг зүйл болсон. Цагдаа гав зүүчихсэн хэдэн хүн дагуулж ирээд наадхаа тайл гэж хэлсэн. Би чадахгүй гэж хэлсэн. Тэрийг тайлуулах гэж 7 хоног дарамталсан. Тайлахад тоормос барьж байсан. Тухайн үед ******* хоёр, гурван хүнтэй ирж тайлсан. Тоормос барихын хувьд барьж байсан. Барьдаг болоод хотын төвөөр явсан байх. ******* надтай нэг ч уулзалгүй зугтаад алга болсон. Би гэмтэл очиход ******* “жолоочоо олоод ир” гэж хэлсэн. Би *******ын гэрт нь очиход “би буруугүй” гэж хэлсэн. Би *******той цагдаагийн газар нэг удаа тааралдсан. Өнөөдөр улсын яллагч миний хохирлыг ярихгүй байна. Би машинаараа хохирсон. *******ын Дорно аймагт архи уугаад хаяж явсан машиныг 8 орчим сая төгрөгөөр ачуулж авч ирсэн. Мөн осол гарсан газрыг би цэвэрлэсэн. Хамгаалалтын цагдаа нар дарамтлуулж цэвэрлүүлсэн. 20 тоннын бульдозерыг өргөдөг кран байдаггүй юм байна лээ. Би 4 сая төгрөгөөр 2 том кран авч ирсэн. Би *******ыг өөрийгөө хамгаалж байна гэж бодож байна. Машинд орж суучхаад би *******т тайван бай гэж хэлсэн. Хамгаалалтын цагдаа наад хүнээ зугтаалгаж болохгүй гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс би буруутан болсон. Шөнийн цагаар 3, 4 хүн залгаж машиныхаа мөнгийг авъя гэж хэлсэн. Би гэм буруугаа шүүсний дараа болох байх гэж хэлсэн. Мөн олон цагдаа солигдсон. Цагдаа болгон над руу дарамталж ярьсан. Би камерын бичлэгийг цагдаад өгсөн. Хэрэгт оруулаагүй байсан. , Сүхбаатар хоёрт өгсөн. Гүүр хоёр тийшээ харсан камерын бичлэгтэй байгаа, тэр бичлэгийг аваач, хэрэг шүүхэд хэрэг болохгүй юм уу гэж хэлэхэд “бид нар ажлаа мэднэ чи дуугүй бай” гэж хэлсэн. А,Б цэгээ зөв олооч гэхэд “чи дуугүй бай” гэж хэлсэн. ******* цагаан машин шахаж явсан, буруутай, намайг шахсан гэж хэлсэн. Би тэр машиныг олон хайсан. Тэр машин буруутай бол адилхан гэм буруу ярих ёстой. Мөн миний мэдүүлэгт төлбөрийг барагдуулахад татгалзахгүй гэж байна. Би тэр үед юу болж байгааг ойлгоогүй. Би машинтай гэснээр ийм асуудал болж байна. Миний өгсөн мэдүүлэгт би төлөхөд татгалзахгүй гэж бичигдсэн байна. Би ийм зүйл хэлээгүй. Цагдаа нар намайг дарамталж байсан. Би шүүх дүгнэсний дараа дараагийн асуудал болно гэж хэлж байсан. Миний хувьд эмнэлэг дээр очсон. Очихдоо сайн муу зүйл ярьж очоогүй. Очоод миний машин байгаа юм гэж *******тай уулзахад “жолооч чинь хаана байна” гэж надаас нэг асуулт асуухад нь “би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би *******ыг хайж очиж хүн ёсоор очиж уулзахгүй юм уу гэхэд “үгүй, би буруугүй” гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиж “би машины эзэн байна, одоо яах вэ” гэж хэлэхэд намайг доромжилж, занаж байгаа юм шиг “чиний үр хүүхэд, чиний эцэг ингэвэл яах уу” гэж харьцсан. Би тээвэр хийдэг хүн болохоос биш тэр хүмүүс хэрэгт ямар хамааралтай вэ. Түүнээс хойш би харьцаад ойлголцохгүй хүмүүс байна гэж бодож харьцаагүй. Би тээврийн машин явуулдаг хүн. Би 10 жилд авсан ёс суртахуунаараа тэр хүн гэмтсэн байхад гадаа нь байж байна. Хөөж туусан ч хамаагүй. Би *******т өөрийгөө өмгөөлж над руу хэрэг ярьж, өмгөөлөгч авч байхаар гийн ээж дээр очооч, зодуулсан ч хамаагүй юмыг нь зөөж өгөөч гэж хэлсэн. Би очихын хувьд очсон. Иргэний нэхэмжлэгчийн хувьд үнэлгээгээр гарсан 17.955.900 төгрөг, журмын хашааны төлбөр 640.000 төгрөг нэхэмжилж байна. Краны мөнгө нэмж 22.595.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би чиргүүлийг 2017 онд 27 сая төгрөгөөр худалдаж аваад 2019 онд Нямгаваа гэх хүнд 19 сая төгрөгөөр зарсан мөнгө нь орж ирсэн. Дансны хуулга байгаа. Бид хоёрт данс тооцооны асуудал байхгүй. Таньдаг учраас авъя гээд авсан. Хөдөө тээвэрт явсан учраас нэр шилжүүлье гээд тааралдахгүй байсан. Дараа нь ах нь зарахаар болсон, нэгмөсөн шилжүүлье гэхэд нь за гээд орхисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний хариуцагчийн хувьд төлөх боломжгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2303002860476 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 6-12 дахь тал/
Жолооч нарын согтуурлын зэргийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00%-тай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэлүүд /хэргийн 1 дүгээр хавтас 13-16 дахь тал/,
Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 19-21 дэх тал/, өвчний түүх /хэргийн 2 дугаар хавтас 106-132 дахь тал/,
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 119-120 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 127-229 дэх тал, 3 дугаар хавтас 34 дэх тал/,
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 4 дүгээр зэрэгт тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт /хэргийн 2 дугаар хавтас 217-225 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 25-26, 69 дэх тал, 2 дугаар хавтас 170 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 32-41, 53-56 дахь тал, 3 дугаар хавтас 10-12 дахь тал/, Lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Галбадрахын *******ын эзэмшилд гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 48 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 59 дэх тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 61-62 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 78 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 82-88 дахь тал/, “ ” ББСБ-ийн албан бичиг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 99-106 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 91 дэх тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 95, 2 дугаар хавтас 21, 26 дахь тал/,
Хохирогч Б.*******ад Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэгт тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт /хэргийн 2 дугаар хавтас 235 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтад мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 205 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 210, 213 дахь тал/,
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 97 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №544 660, 5629, 5630, 5631, 5639, 5788, 5825 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 232-234, 239-240, 245-246, 250 дахь тал, 2 дугаар хавтас 1, 6-7, 12-13, 65-69, 89-92 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний №79 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 178-188 дахь тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 2 дугаар хавтас 189 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Автотехникийн шинжилгээний №2128 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 75-84 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №17835/ДД№26462350 дугаартай тайлан /хэргийн 2 дугаар хавтас 22-25 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №944 дугаартай тайлан /хэргийн 2 дугаар хавтас 35-40 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №171 дугаартай тайлан /хэргийн 2 дугаар хавтас 46-50 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №20230509120 дугаартай тайлан /хэргийн 2 дугаар хавтас 58-62 дахь тал/,
Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 93, 97 дахь тал/,
Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 95, 98 дахь тал/,
Beiben North Benz маркийн 39-30 ГЧ дугаартай хагас чиргүүлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 98 дахь тал/,
Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 96 дахь тал,
“Төв авто замын засвар, арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 133 дахь тал,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабатын гаргасан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 827 дугаартай магадлагаа /хэргийн 2 дугаар хавтас 147-149 дэх тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 199-200 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.ийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 71 дэх тал/, гэрч Б.гийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 73 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 136, 143 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 137, 144 дэх тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 138 дахь тал/, тээврийн хэрэгсэлгүйн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 139 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 140 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 171 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 142 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 145-146 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 236 дахь тал/, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 239-244 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 245-250 дахь тал, 3 дугаар хавтас 1-3 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦ/1061 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 4-8 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн постны урд замд “” ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, Toyota Prius 20 маркийн улсын дугаартай автомашины араас мөргөн, улмаар эсрэг урсгал руу орж Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Toyota Prius 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол, Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Э.*******гийн биед “тархи доргилт, сарвуу, дух, хацар, шанаа, чихний дэлбэнд зулгаралт, чихэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, зорчиж явсан иргэний нэхэмжлэгч Г.гийн биед “хамрын нуруунд няцарсан шарх, духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун бугалга, хэвлийнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, зорчиж явсан хохирогч Г.гийн биед “дээд баруун 1, 3-р шүдний хугарал, цээжний баруун талд 1-р хавирга, зүүн талд 1, 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт /400мл/ дэлүүний задрал, язрал /дэлүү авах мэс ажилбар 2023.04.27/, хэвлийн хөндийн цус хуралдалт /800мл/, дээд баруун 1, 3-р шүдний хугарал, баруун, зүүн хацар, зүүн бугалга, сарвуунд зулгаралт” бүхий хүнд хохирол тус тус учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 6-12 дахь тал/
Жолооч нарын согтуурлын зэргийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00%-тай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэлүүд /хэргийн 1 дүгээр хавтас 13-16 дахь тал/,
Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүдээс Төв аймагт 10 цагийн үед ирсэн. Төв аймаг дээр ачаагаа буулгаад орой 21 цагийн үед Улаанбаатар хот руу явах гээд дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн зөв талдаа рультэй “Toyota lexus RX 450” маркийн автомашины жолооч гэх үл таних эмэгтэй хүн байсан ба тэр жолоочтой тохиролцоод Улаанбаатар хот руу явахаар болсон. Тухайн үед жолоочийн хажуу суудалд бас нэг үл таних эмэгтэй хүн сууж байсан. Бид 3 өөр хүн аваагүй 21 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Төв аймгаас жолооч эмэгтэй жолоогоо шилжүүлээгүй, зогсолгүй явсаар байгаад Өлзийтийн шинэ товчоон дээр ирээд цаашаагаа явж байтал жолооч эмэгтэй, зорчигч эмэгтэй 2 чанга орилолдоод явчихаар нь би доошоо утсаа оролдоод явж байсан болохоор гайхаад урагшаа хартал миний сууж явсан машины өөдөөс том ачааны машин тулаад ороод ирсэн ба тэгээд автомашинууд мөргөлдөөд би тэр үед ухаан алдсан. Нэг мэдэхэд түргэний машинд сэрээд буцаад ухаан алдсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт хагалгааны орон дээр ухаан орсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 19-21 дэх тал/, өвчний түүх /хэргийн 2 дугаар хавтас 106-132 дахь тал/,
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: нь 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн төрөх тасагт төрсөн. Бага насаа ээжийн гар дээр өсөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын Оюуны -Ирээдүй цогцолбор сургуулийг 2007 онд 11-р ангийг суралцаж төгсөөд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл мэргэжлийг 4 жил суралцаж төгсөөд Хөдөө ахуйн дээд сургуулийг төгсөөд аавын хамт Дархан-Улаанбаатар хот хоёрын хооронд ачаа тээвэрт явж байгаад 2015 оноос хойш Дархан-Улаанбаатар чиглэлд ачааны машиныг жолоодож байгаад, 2019 оны 6 дугаар сараас квот том ачааны машин худалдаж аваад Дорно аймгийн Замын-Үүд суманд байрлах “ ” ХХК-д хамтран ажиллах гэрээ байгуулаад хот хоорондын тээвэрт явж байсан. Уг компанид 2 өөрийн хувийн машинаар тээвэрт явдаг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүдээс, Төв аймагт уурын зуухны тоног төхөөрөмж ачиж ирээд гэр рүүгээ явж байгаад осолд орсон. Осолд орсноос хойш биеийн байдал дунд зэрэг, чөлөөтэй босож сууж чадахгүй, эхнэрийнхээ асаргаанд байгаа. Ослоос болж олон ясны хугарал, гэмтэлтэй байгаа тул Дархан-Уул аймагт гэрээр эмчилгээний хийлгэж байгаа. Мөн ослын үед үүдэн 2 шүд хугарч гэмтсэн асуудал байсанг шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдаагүй байсан. Эм тариа, эмчилгээ, шатахууны зардал 3.424.051 төгрөг, шүдэнд эмчилгээ хийлгэх 3.550.000 төгрөг, би хүүгээ гэмтсэнээс хойш 1 сар цалингүй чөлөө авч асарсан. Миний сарын цалин 1.296.000 төгрөг, манай хүү нь “ ” ХХК-д 2 автомашинаар нүүрс тээвэрлэлтэд явдаг. Сард дунджаар 10.000.000 төгрөгөөр олох байсан гэж бодоод 4 сарын зардал болох 40.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өмгөөлөгчөөр ажлын хөлсний зардал болох 2.000.000 төгрөг гэж бодоод 50.270.051 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байна. Манай хүү гийн биед архаг хууч өвчин байгаагүй. Эрүүл байсан хүүд маань хүнд гэмтэл учруулсан жолоочид маш их гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 119-120 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 127-229 дэх тал, 3 дугаар хавтас 34 дэх тал/,
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 4 дүгээр зэрэгт тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт /хэргийн 2 дугаар хавтас 217-225 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүкийн зараар *******ыг жолоочоор ажилд авсан. *******ыг Дорно аймгийн Ханги мандал сум руу 92-35 УНЗ улсын дугаартай ачааны автомашинд 50 ковш ачуулаад ажилд явуулсан. Тэгсэн ******* Дорно аймгийн Хөвсгөл суманд машинаа элсэнд суулгаад машинаа эвдсэн байсан. Тухайн үед *******т тээврийн хөлсний урьдчилгаа гээд 1.000.000 төгрөг өгсөн байсан ба ******* машинаа эвдчихээд өгсөн мөнгөөр 7 хоног архи уусан байсан. Тэгээд ******* буцаж хотод ирээд надаас уучлалт гуйгаад “би сайн ажиллана” гэж хэлээд байхаар нь би *******ыг дахиад Өмнө аймгийн Гурвантэс сум руу тээвэрт явуулахаар болоод North Benz маркийн улсын дугаартай машинд бульдозер ачуулаад 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилд нь явуулсан. Тухайн осол гарсан өдөр нь 14 цагийн орчимд ******* ажил дээр ирээд машин тэргээ угаагаад машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаад манай байгууллагын ажилтан Сайнбаяраас машинаа чиргүүлтэй нь хүлээж аваад орой 20 цаг өнгөрч байхад тээвэртээ явсан. Тухайн үед би *******ын хамт урд өөрийнхөө хувийн машинтай хамт явсан. Яагаад хамт явах болсон гэвэл том оврын ачааны машины жин тонны асуудлаас болоод жолооч нь бослого гаргаад товчоон дээр байгаа ба манай машин жин, тонн хэтэрсэн зүйл байхгүй байсан учир би шаардлагатай бол тайлбарлаад машинаа товчоогоор гаргах гээд хамт явсан юм. Би түрүүлээд Өлзийтийн шинэ товчоон дээр очоод хүлээгээд байж байтал “зам тээврийн осол гарчихлаа” гэж ******* манай найз Бадрах руу яриад, Бадрах над руу хэлэхээр нь би осол болсон газарт очсон. Би ослын газар дээр очоод эхний 15 минут юу болоод байгааг ойлгоогүй шоконд орсон. Тэгээд би жолооч ******* дээр очиход “өөдөөс гэрэл, гэрэл” гээд юу гэж хэлээд байгааг нь би ойлгоогүй. Тэгээд хаанаас ч юм баахан цагдаа нар ирчихсэн хэргийн газрыг хамгаалалтад авсан. Тухайн үед зам дээр хамгаалалтад гарч байсан цагдаа нар ойрхон байсан болохоор тэгсэн юм байна лээ. Хэрэг болсноос хойш бараг цагийн дараа эмнэлгийн машин болон Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийсэн. Хэмжилт хийж дууссаны дараа би ослын газарт үлдээд бүх машинуудыг өглөөний 8 цаг хүртэл журамлаад ачуулахад нь хамт байсан улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгсэл “” ХХК-ийн эзэмшлийнх, харин 39-30 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Э.******* гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээгээр авсан ба нэрээ шилжүүлж амжаагүй байсан.
...Хуульд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан учир манай байгууллага бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.
...Уг North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх 2018 онд Импортоор оруулж ирснээс хойш ер нь бол олон жолооч ээлжлэн унаж орон нутагт тээвэрт явдаг байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд уг North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллага нь байнга явуулаагүй, хааяа нэг явуулдаг байсан. 2022 оны зун уг тээврийн хэрэгслийг хэсэг явуулсан. *******ын өмнө нь Амарсанаа унаж байсан. Тухайн осол гардаг өдөр нь жолооч ******* нь жолооч Сайнбаяраас уг North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаад хүлээлцэж аваад Өмнө аймаг руу явсан. Тэр үед жолооч *******, Сайнбаяр нарын хэн ч тоормосны талаар хэлээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 25-26, 69 дэх тал, 2 дугаар хавтас 170 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хотоос, Төв аймгийн Зуунмод суманд дэлгүүртээ бараа хүргэж өгөөд буцаад Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот орох гээд орой 21 цаг 40 минутын орчимд Төв аймгийн Зуунмод суманд байрлах төв үсчний уулзвар, танихгүй, эрэгтэй, эмэгтэй 2 “хот руу дөхөөд буучихъя” гээд гуйгаад байхаар эмэгтэй нь жолоочийн хажуу талын суудал дээр, эрэгтэй нь арын суудал дээр суугаад хоёуланг жолооны бүс бүслэхийг сануулсан. Жолоочийн хажууд суусан эмэгтэй суудлын бүсээ бүсэлсэн. Арын суудалд сууж явсан залуу суудлын бүс бүсэлсэн эсэхийг анзаарч хараагүй. Зуунмод сумын МТ колонкоос 21 цаг 45 минутын орчимд машиндаа бензин хийгээд МТ колонкоос хөдлөхдөө автомашины гэрлээ асааж унтрааж үзэхэд зүгээр, хэвийн байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо хурдны замын нүхэн гарцын урд талд Төв аймгаас, Улаанбаатар хот руу явдаг зам дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд ойролцоогоор 60-70 км/цаг хурдтай явж байхад эсрэг урсгалаас том оврын улаан өнгийн North Benz маркийн улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирэхээр нь жолооны хүрдээ баруун гар тийш нь дараад аюулаас зугтаах үйлдэл хийгээд замаас гарсан боловч автомашины зүүн хойд талын арын хаалга орчим ирж мөргөөд машин хөндөлдөөд эргээд зогссон. Миний хажууд суусан эмэгтэй зорчигч өндөр дуугаар хашхирахаар нь гэнэт ухаан балартсан байж байгаад сэргээд зорчигч эмэгтэй буухаар нь би жолоочийн талын хаалгаар буух гэтэл чихэгдээд эвдрэлтэй байсан тул зорчигч талын хаалгаар нь буусан. Машинаас буугаад хойд талын хаалгыг онгойлгоод зорчигч эрэгтэйгийн биеийн байдлыг асуухад тэр эрэгтэй ухаан балартчихсан байдалтай байсан. Намайг юм асуухаар эхэндээ хариулахгүй байхаар нь би 7027103-т дуудлага өгсөн чинь Төв аймгийн 103-н хотын харьяалал тул 103-т дуудлага өг гэж хэлсэн. Тэгсэн цагдаа хүрээд ирсэн. Ирсэн цагдаа 103-т дуудлага өгсөн. Би нөхөртөө осолд орсон талаар хэлсэн. Зорчигч эмэгтэйгийн хувьд хамар хэсэг шалбарчихсан, цус гарчихсан ил шархтай байсан. Зорчигч залуугийн нүүрэн хэсэг нь шилний хагархайнуудаар зүсэгдсэн, өөрөө босоод сууж чадахгүй байдалтай байсан. Миний хувьд хамрын 2 нүхнээс цус гарсан, нүүрний зүүн тал хэсэг нь шилний хагархайны жижиг хэсгүүд шигдээд орсон байдалтай, зүүн чихний дэлбээ хэсгээс цус гарсан хэвлий, хүзүү, цээж, мөр хэсгээр хөндүүрлэсэн зовиуртай байсан. 23 цагийн орчим 103-ийн эмч ирээд миний машинд зорчиж явсан эрэгтэй зорчигч, том тэрэгний жолооч нарыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бид нар араас нь очиж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би Гэмтлийн эмнэлэгт очоод цээжний рентген, толгой томографик авхуулахад эмч хэлэхдээ хугарал, гэмтэл байхгүй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж зөвлөсөн. Маргааш нь сээр, нурууны томографикийн зураг авхуулахад ясанд гэмтэл байхгүй гэсэн онош гарсан. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эмэгтэйчүүдийн чиглэлээр үзүүлэхэд өөрчлөлт байхгүй байна гэсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 32-41, 53-56 дахь тал, 3 дугаар хавтас 10-12 дахь тал/, Lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Галбадрахын *******ын эзэмшилд гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 48 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг автомашиныг эгч ******* бид 2 дундаа авсан, хамтран эзэмшдэг. Үнэлгээгээр автомашины хохирол 44.475.000 төгрөгөөр үнэлэгдсэн, үнэлгээний ажлын хөлс 2.562.000 төгрөг, ачилтын зардал одоогийн байдлаар 180.000 төгрөг, журмын хашаанаас автомашинаа одоогоор аваагүй байгаа тухайн зардал, зөөвөрлөх зардлыг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг мөн нэмж нэхэмжилнэ. Одоогоор 47.217.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 59 дэх тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 61-62 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр орой 21 цаг 40 орчимд Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот орох гээд зам дагуу байрладаг Төв аймгийн Музейн ард талын зам дээрээс Lexus RX 450 маркийн улсын дугаартай автомашины жолооч эмэгтэй “хот руу явна” гэхээр нь замын унаанд суухаар болоод би жолоочийн хажуу талын урд суудал дээр суудлынх нь бүсээ бүслээд суусан. Тэгсэн зам дагуу явж байсан бас нэг танихгүй залуу “хот руу явна” гэхээр нь жолооч эмэгтэй ойролцоох газраас аваад “хот руу 5000 төгрөгөөр явна” гэж хэлээд тухайн эрэгтэй нь жолоочийн хойд талын суудал дээр суусан. Хамгаалах бүс хэрэглээгүй суусан. Замдаа МТ колонкоос жолооч эмэгтэй машиндаа бензин хийж дуусаад шууд хот руу хөдөлсөн. Буянт-Ухаагийн Нисэх рүү явдаг Шинэ замын гүүрэн гарцын ойролцоо ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй 60-70 км/цаг хурдтай 22 цаг өнгөрч явж байхад эсрэг урсгалаас том улаан өнгийн ачааны машин урсгал сөрж орж ирээд жолоочийн хойд талын хаалгыг мөргөсөн. Нэг мэдэхэд машин замынхаа зүүн талд хот руу биш Төв аймаг чигтэй хараад зогссон байсан. Миний хамрын дунд хэсэг шалбараад цус гоожоод байсан. Духны зүүн талын хэсэг хавдаж хөхөрсөн, баруун нүд хөхөрсөн, нурууны ар хэсэг хөхөрсөн, 2 ташаа хөхөрсөн, толгой байнга өвдөөд, дотор муухай оргиод байсан. Дуудлага хэн өгснийг нь мэдэхгүй байна. Ачааны машин 3 автомашин мөргөсөн байсан гэж сүүлд хүмүүс яриад байсан 103-ийн машинаар манай машины ард сууж явсан залуу хамт явсан. Би ослын газарт үлдээд дараа нь Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Lexus RX 450 маркийн улсын дугаартай автомашины жолооч эмэгтэй, нөхөр, жолооч эмэгтэйн дүү, бид нар Гэмтлийн эмнэлэг руу явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчид үзүүлээд хамар хэсэгтээ 1 оёдол тавиулсан, толгойны томографикийн зураг авхуулахад ясанд гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж оношилсон. 3 хоног хүйтэн жин тавьж гэртээ хэвтсэн. Толгой өвдөөд дотор муухай оргиод байхаар нь 3 хоног хувь хүнээр нэг өдрийн 35.000 төгрөгөөр бодоод бариулсан. Уг зардлыг өөрөө төлсөн. Өвчин намдаах эм 15.000 төгрөгөөр өөрөө авсан. Одоогоор хувийн зардлаар 120.000 төгрөг гарсан. Би Монгол, Солонгос улс хоёрын хооронд ирж очиж ажиллаж, наймаа хийдэг. Энэ асуудлаас болоод хувийн ажил зогссон. Аргаа бараад 5 хоногийн өмнө ажилд ороод байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Уг улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин. Би энэ оны 4 дүгээр сард машинаа “ ” ББСБ-д барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авсан. Ослын улмаас машины зүүн тал нь их хэмжээний эвдрэл учирсан байсан. Автомашины хохирлын үнэлгээг хийлгэхэд 4.143.500 төгрөгийн хохирол учирсан. ...Автомашины хохирлын үнэлгээгээр гарсан 4.143.500 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 78 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 82-88 дахь тал/, “ ” ББСБ-ийн албан бичиг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 99-106 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг 05 минутын орчимд төрсөн эгч Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон ганцаараа Төв аймаг руу явах гээд Өлзийт хорооллын хуучин постны орчим ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал миний жолоодож явсан машины араас маш хүчтэй мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ машинтайгаа зүүн тийш зорчих хэсгээс гараад замын хөвөөн дээр зогссон. Тэгээд би машинаасаа буугаад машинаа хартал машины ар тал тэр чигтээ чихэгдсэн байсан ба тэр үед намайг хөвөө рүү гараад зогсох үед хажуугаар улаан өнгийн толгойтой ачааны автомашин хурдтай яваад өнгөрсөн. Тэр үед осол болсон газраас урагшаа Цагдаагийн машин байхаар нь би тэр цагдаа дээр очих гээд явж байхад замд өөр бас 2 машин мөргүүлсэн байдалтай зам дээр зогсож байсан ба нөгөө улаан өнгийн толгойтой ачааны автомашин замын зүүн талд гараад зогсчихсон байсан. Тэр ачааны машин чиргүүл дээрээ ковш ачсан байсан. Тэр үед цагдаа нар ирсэн байсан ба 103-т дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Тухайн үед ачааны автомашин хамгийн түрүүнд миний жолоодож явсан машиныг мөргөөд тэгээд цаашаа 2 автомашин мөргөсөн юм байна лээ. Цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийж дууссаны дараа миний жолоодож явсан машиныг журмын хашаанд хийсэн. Уг автомашин миний төрсөн эгч Б.ийн эзэмшлийн автомашин. Манай эгч одоо БНСУ-д ажлын шугамаар сургалтад явсан байгаа. Эгч энэ машиныг анх худалдан авсан ба би уг автомашиныг унаж ашигладаг юм. Би энэ автомашиныг 6 жил унаж байгаа. Ослын улмаас машины хойд багаж чихэгдсэн, баруун хойд болон зүүн хойд талын крыло чихэгдсэн, хойд талын их гэрэл хагарсан, багажны хаалга хагарсан. Би нэгдүгээрт автомашиныг хохирлын үнэлгээгээр тогтоосон 2.814.250 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 91 дэх тал/, хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 95, 2 дугаар хавтас 21, 26 дахь тал/,
Хохирогч Б.*******ад Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэгт тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт /хэргийн 2 дугаар хавтас 235 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Уг Toyota Prius-20 маркийн дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд анх худалдан аваад өөрийнхөө нэр шилжүүлсэн. Тухайн үедээ би нэг жил орчим энэхүү машиныг унаж байгаад түүнээс хойш манай төрсөн дүү Б.******* нь энэхүү машиныг унаж байгаа. Осол гарах үед дүү ******* ганцаараа унаад явж байсан юм. Үнэлгээгээр гарсан төлбөр болон үнэлгээний мөнгө ачилтын мөнгө зэрэгт нийт 2.814.250 төгрөгийг зарцуулсан байгаа. Эдгээр мөнгийг бүгдийг нь өөрөөсөө гаргасан тул энэ хохирлоо нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 205 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би энэхүү 39-30 ГЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлийг анх 2017 онд хувь хүнээс 27.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Удаагүй 2018 онд би уг чиргүүлийг Гаваа гэх хүнд 20.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үедээ уг чиргүүлийг нэр дээрээ шилжүүлэн авах хүн нь тэр үедээ байгаагүй, тухайн үеийн худалдан авсан хүнийг би таньдаг байсан болохоор дараа нь шилжүүлнэ гэж ярилцаж байсан, мөн автотээврийн газар нь өргөн хэмжээтэй гээд оношилгоонд оруулахгүй байсан учир нэрээ шилжүүлж чадаагүй. Тухайн үедээ худалдан авсан хүнээсээ би төлбөр тооцоогоо авсан. Одоо ямар нэгэн өр төлбөргүй болсон. Намайг Гаваа гэх хүнд 2018 онд зарснаас хойш цаашаагаа хэдэн хүний гар дамжин зарагдсаныг мэдэхгүй. Гаваа ах ямар ч гэсэн цаашаагаа зарсан гэсэн. Би энэхүү чиргүүлийн нэр хаягийг нь шилжүүлмээр байна.
...Би бусдад учирсан хохирлыг төлөхгүй. ******* гэх хүнд энэ автомашиныг зараагүй, мөн түүнд хүлээлгэн өгөөгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 210, 213 дахь тал/,
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд улсын дугаартай Т.Рактис маркийн автомашиныг жолоодон Төв аймгаас Улаанбаатар хот орох 3 зорчигч суулгаад Өлзийтийн шинэ товчоо өнгөрөөд явж байтал гэнэт урдаас том оврын ачааны автомашин эсрэг урсгал сөрөөд шууд ирээд миний жолоодож явсан машины зүүн талаас мөргөөд гүүрэн доогуур гараад цаашаа яваад замаас гараад зогссон. Тэгээд би машинд сууж явсан зорчигч нарын биеийг нь асуухад “бид нар гайгүй байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад ачааны машин дээр очих гээд явж байтал замд Лексус RХ машины зүүн талаас нэлээн хүчтэй мөргөсөн байдалтай зогсож байсан ачааны автомашин замын зүүн талд гараад зогсчихсон байсан. Тэр ачааны автомашин чиргүүл дээрээ ковш ачсан байсан. Би тэр үед нэлээн сандарсан байсан болохоор ачааны машины жолооч ямар хүн байсныг анзаараагүй. Тэр үед хамгаалалтад зогсож үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар байсан ба тэр цагдаа нар эмнэлэг болон Цагдаагийн бүрэлдэхүүнд дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин болон Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн ба Лексус машин дотор байсан хүнд гэмтсэн хүнийг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаа нар хэргийн газарт хэмжилт үзлэг хийсэн. Хэмжилт хийсний дараа миний жолоодож явсан машиныг ачигчаар журамлаад явсан. Харин миний машинд сууж явсан зорчигч нар бид нар “зүгээр юм чинь явлаа” гээд өөр машинд суугаад хот руу явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 97 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч М.Золжаргалын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №5629 дугаартай дүгнэлтэд: Г.гийн биед цээжний баруун талд 1-р хавирга, зүүн талд 1, 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт/400мл/, дэлүүний задрал язрал /дэлүү авах мэс ажилбар 2023.04.27/, хэвлийн хөндийн цус хуралдалт /800мг/ баруун, зүүн хацар, зүүн бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын гэмтлийн үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 232-234 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шинжээч эмч М.Золжаргалын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №660 дугаартай дүгнэлтэд: Г.гийн биед ирүүлсэн нэмэлт материалаар дээд баруун 1, 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Г.гийн биед цээжний баруун талд 1-р хавирга, зүүн талд 1, 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт /400мл/ дэлүүний задрал, язрал /дэлүү авах мэс ажилбар 2023.04.27/, хэвлийн хөндийн цус хуралдалт /800мл/, дээд баруун 1, 3-р шүдний хугарал, баруун, зүүн хацар, зүүн бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын гэмтлийн үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хэргийн 2 дугаар хавтас 89-92 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5788 дугаартай дүгнэлтэд: Б.*******ын биед нуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 239-240 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Туяагийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5631 дугаартай дүгнэлтэд: Э.*******гийн биед тархи доргилт, сарвуу, дух, хацар, шанаа, чихний дэлбэнд зулгаралт, чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хэргийн 1 дүгээр хавтас 245-246 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №544 дугаартай дүгнэлтэд: Энхболор *******гийн 2023.04.30-ны өдрийн гэмтлийн эмнэлэгт авхуулсан цээжний рентген зураг, лабораторийн шинжилгээ. 2023.04.28-ны ГССҮТ-н хэвлийн ЭХО-н хариу, хүзүү толгойн 2023.05.19-ний өдрийн Грандмед эмнэлгийн тархи, тархи, хүзүүний имрайн хариу/МRI/, 2023.05.11-ний өдрийн хэвлийн ЭХО зураг, 2023.05.09-ний өдрийн Гурван бүсгүй эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн Чанд авиан шинжилгээнүүдэд гэмтэл тогтоогдсонгүй. Уламжлалтын Маарамба эмнэлэгт тархи доргилт, бүсэлхий нурууны өвдөлт гэсэн онош тавьжээ. Э.*******гийн 2 ширхэг он, сар, өдөргүй фото зургийн үзүүлэлтээс харахад цээж, хэвлий, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдож байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.*******гийн биед учирсан тархи доргилт, сарвуу, дух, хацар, шанаа, чихний дэлбэнд зулгаралт, чихэнд цус хуралт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин 2 ширхэг фото зурагт харагдаж буй гэмтэл нь он, сар, өдөр тодорхойгүй хуучин цус хуралтууд байгаа тул хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хэргийн 2 дугаар хавтас 65-69 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээч эмч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №79 дугаартай дүгнэлтэд: Энхболорын ******* 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Сэтгэл гутрал, түгшүүрийн хүндэвтэр зэрэг тогтоогдож байна. Энхболорын *******гийн гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Сэтгэл гутрал, түгшүүрийн хүндэвтэр зэрэгт байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. /хэргийн 2 дугаар хавтас 178-188 дахь тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 2 дугаар хавтас 189 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Туяагийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5639 дугаартай дүгнэлтэд: Б.*******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хэргийн 1 дүгээр хавтас 250, 2 дугаар хавтас 1 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Туяагийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №5825 дугаартай дүгнэлтэд: Г.гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хэргийн 2 дугаар хавтас 6-7 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5630 дугаартай дүгнэлтэд: Г.гийн биед хамрын нуруунд няцарсан шарх, духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун бугалга, хэвлийнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023.04.26-нд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хэргийн 2 дугаар хавтас 12-13 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Автотехникийн шинжилгээний шинжээч С.Дарханбаатарын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №2128 дугаартай дүгнэлтэд: ...North Benz маркийн улсын дугаартай ачааны автомашин болон 39-30 улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. North Benz маркийн улсын дугаартай ачааны автомашин болон 39-30 улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлийн тоормос ослын үед бүрэн ажиллаагүй байх үндэслэлтэй байна. /хэргийн 2 дугаар хавтас 75-84 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №17835/ДД№26462350 дугаартай: ... Toyota prius 20 маркийн улсын дугаартай автомашинд нийт 2.814.250 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 22-25 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №944 дугаартай: ...Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 44.475.000 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 35-40 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №171 дугаартай: ...Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.143.500 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 46-50 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №20230509120 дугаартай: ...“Beiben North Benz” маркийн улсын дугаартай тэврийн хэрэгсэлд нийт 17.955.000 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 58-62 дахь тал/,
Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь “ ” ББСБ ХХК гэх /хэргийн 2 дугаар хавтас 93, 97 дахь тал/,
Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь “” ХХК гэх /хэргийн 2 дугаар хавтас 95, 98 дахь тал/,
Beiben North Benz маркийн 39-30 ГЧ дугаартай хагас чиргүүлийн лавлагаанд: өмчлөгч нь Энхбаатарын ******* гэх /хэргийн 2 дугаар хавтас 98 дахь тал/,
Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: өмчлөгч нь Галбадрахын ******* гэх /хэргийн 2 дугаар хавтас 96 дахь тал,
“Төв авто замын засвар, арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай албан бичигт: Манай компанийн хариуцан ажилладаг А40 дугаартай тууш замын 24.4 км-т нүхэн гарцны өндрийн хязгаарлалтыг хянах камер байрладаг. Уг камер нь өндрийн хязгаарлалтын орчмын 200 метр хүрээлэлд хянадаг, бичлэгээ 7 хоног хадгалдаг тул 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн осол гарсан үеийн бичлэгийг үзэх боломжгүй. /хэргийн 2 дугаар хавтас 133 дахь тал,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабатын гаргасан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 827 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “Beiben North Benz” маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины жолооч ******* овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Toyota prius 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины жолооч Батжаргал овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины жолооч Ганболд овогтой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины жолооч Энхболор овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 2 дугаар хавтас 147-149 дэх тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн үед би “” ХХК-нд жолоочоор ажилд ороод 7 хоног л болж байсан ба нэг удаа өөр машин бариад Дорно аймаг руу ажилд явж ирээд байж байхад манай захирал ******* над руу залгаад эндээс буюу “байгууллагын хашаанаас том машин бариад Өмнө аймгийн Гурван тэс сум руу яваад ир” гэж хэлэхээр нь “за” гээд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагийн орчим өөрийн ажилладаг “” ХХК-ийн хашаанд очиход захирал ******* надад “North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зааж өгөөд мөн хажууд нь байсан 39-30 ГЧ дугаартай Трайллер чиргүүлийг угсраад энэ хашаанаас гараад Шинэ машин зардаг захын тэндээс шороо түрдэг Булдюзер-Д-8 маркийн том оврын техникийг ачаад буцаад хашаандаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би захирал *******гийн хэлсний дагуу North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаах гэтэл дугуйнууд нь байхгүй байсан ба өөр машинаас 8 ширхэг дугуй авчраад дуудлагын дугуй засдаг хүмүүсээр уг машинд 8 ширхэг дугуй тавьж асаагаад захирал *******тэй хамт 39-30 ГЧ дугаартай Трайллер чиргүүлийг угсраад байгууллагын хашаанаас гараад 22-ын тэнд байдаг техникийн захын эргэдэг уулзварын ойролцоох хашаанаас шороо түрдэг Булдюзер-Д-8 маркийн том оврын техникийг ачих үед уг миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд хойд аль аль тоормоснууд нь алдаад уг булдюзрыг ачиж болохгүй байсан. Тэр үед нь би захирал *******д энэ талаар хэлэхэд ******* “өмнөх жолооч нар нь бариад зүгээр яваад байсан, яахаараа болдоггүй юм” гээд байсан. Тэгээд би машиныхаа урд хойд дугуйнуудад нь чулуу эвж байгаад уг шороо түрдэг Булдюзер-Д-8 маркийн том оврын техникийг чиргүүл дээрээ ачаад чиргүүлийнхээ доогуур харахад гурван тэнхлэгийн голын тэнхлэг дээрээ хийтэй харин урд талын тэнхлэг ямар ч хийгүй, мөн урд тэнхлэг ямар ч тоормос барихгүй накладгүй байсан. Хойд тэнхлэгийн хийг нь хаачихсан байсан. Би тэдгээрийг харчхаад ******* захиралд хийг нь хаагаад шлангыг нь нугалсан байна гэж хэлэхэд захирал ******* мөн нь л “наадах чинь өмнө нь барьж явсан хүн нь зүгээр яваад ирчихдэг л байсан” гэж хэлэхээр нь би машинаа хөдөлгөөд ******* захиралтай хамт буцаад байгууллагынхаа хашаандаа очоод байж байтал ******* захирал “маргааш өглөө Өмнө аймаг руу гаръя” гэж хэлэхээр нь би тэр оройдоо машиныхаа ойр зуурын юмнуудаа янзалж шалгачхаад, мөн түлхүүр багажуудаа бэлдчихээд шөнө 03 цагийн орчим гэртээ харьсан. Маргааш өглөө нь 10 цагийн орчим ажил дээрээ очиход хамт явах машины ачаа нь болохгүй байхаар нь уг машины ачааг нь хамт ачилцсаар орой болсон. Тэгээд оройны 19 цагийн орчим байгууллагынхаа хашаанаас кабиндаа ганцаараа суугаад, харин ******* захирал жижиг машинтайгаа түрүүлж хөдлөөд Өлзийтийн пост дээр тонн, жин шалгадаг юм гаргаж өгнө гээд явсан. Би машинаа бариад Өлзийтийн даваа руу өгсөөд даваагаа даваад уруудаад явж байхад моторын даралт хамгийн дээшээгээ буюу 8-руугаа заагаад мотор ээрээд унтарсан, би тэр үед нь зогсоох гээд тоормосоо гишгэтэл ямар ч тоормос барихгүй байсан. Эхний хурд сааруулагч дөхөөд явж байхад миний хажуугаар Toyota Prius-20 маркийн машин намайг гүйцэж түрүүлээд миний урд гараад тоормосоо гишгээд байсан, би цонхоороо орилоод гараараа даллаад гэрлээрээ дохиод байсан боловч тэр машин хурд сааруулагч дээр зогсонгоо алдаад байж байхад нь би араас нь мөргөөд ойр хавийн үзэгдэх орчин харагдахгүй болоод чигээрээ явсаар байгаад гүүрний доор нэг жижиг машин мөргөөд дохиогоо өгөөд зүүн талын хурдны даланг очиж мөргөөд зогсоно гэж бодоод зүүн гар тал руугаа дартал урдаас Lexus-450 маркийн машин орж ирээд мөргөлдөөд цаашаагаа шороо очиж мөргөөд зогссон. Тухайн үед би балмагдаад ухаан алдсан байсан. Тэр үед *******гийн ах нь гүйж ирээд намайг машинаас буулгаад өөрийнхөө жижиг машиндаа суулгаад байж байтал түргэний машин ирээд намайг үзээд нөгөө машины зорчигч бид хоёрыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр үед ******* над руу араас залгаад “за чи энэ North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан аваад анхны ажлаа хийх гээд явж байгаа гэж цагдаад хэлээрэй” гэж байсан. Гэтэл удаагүй араас ******* Гэмтлийн эмнэлэг дээр ирээд намайг “гараад ир, машинд суучих юм яръя” гээд байсан. Би тэр үед гараагүй, *******тэй уулзаагүй, маргааш нь намайг гэртээ байж байхад манай гадаа дүү нартайгаа ирээд Гэмтлийн эмнэлэг рүү бие нь муу байгаа хүн дээр хамт очъё гээд байхаар нь би хамт яваагүй, би өөрөө машинаар явна гэж хэлээд явуулсан. ...Байгууллагын хашаанаас гараад Өлзийт рүү уруудах хүртэл тоормос гишгээд зогсохоор газар байгаагүй буюу тухайн үед хүнд араагаараа явсаар Өлзийтийн даваа хүрсэн. Тэгээд даваа уруудаад явж байхад моторын даралт буцаж саваад 8-р заагаад мотор ээрээд унтарсан, тэр үед нь тоормос гишгэхэд ажиллахгүй байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 199-200 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Б.*******ын хувьд Улаанбаатараас Өмнө аймаг руу “North Benz” маркийн улсын дугаартай автомашинаар ачаа тээвэрлэж явахдаа
2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн постны урд замд “” ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, Toyota Prius 20 маркийн улсын дугаартай автомашины араас мөргөн, улмаар эсрэг урсгал руу орж Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Toyota Prius 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн, Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Э.*******гийн биед “тархи доргилт, сарвуу, дух, хацар, шанаа, чихний дэлбэнд зулгаралт, чихэнд цус хуралт” бүхий хөнгөн, зорчиж явсан иргэний нэхэмжлэгч Г.гийн биед “хамрын нуруунд няцарсан шарх, духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун бугалга, хэвлийнд цус хуралт” бүхий хөнгөн, зорчиж явсан хохирогч Г.гийн биед “дээд баруун 1, 3-р шүдний хугарал, цээжний баруун талд 1-р хавирга, зүүн талд 1, 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт /400мл/ дэлүүний задрал, язрал /дэлүү авах мэс ажилбар 2023.04.27/, хэвлийн хөндийн цус хуралдалт /800мл/, дээд баруун 1, 3-р шүдний хугарал, баруун, зүүн хацар, зүүн бугалга, сарвуунд зулгаралт” бүхий хүнд хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1061 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон болох нь тус тус тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэргийн улмаас хохирогч Г.гийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч 50.270.051 төгрөг, болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тооцож 22.000.000 төгрөгөөр гаргуулж, нийт 72.270.051 төгрөгийг шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах саналтай байна. Хохирогч Э.******* 5.245.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах саналтай байна. Э.******* сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Г.******* 49.019.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг мөн шүүгдэгч, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Л.*******гээс 4.143.500 төгрөг нэхэмжилсэн. Мөн адил шүүгдэгч, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч т учирсан хохирлыг мөн шүүгдэгч, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах, иргэний нэхэмжлэгч Г. 128.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.******* нарын нэхэмжилсэн мөнгийг мөн шүүгдэгч, иргэний хариуцагч Э.******* нараас гаргуулах дүгнэлт гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргалаас “...шүүгдэгч гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Энэ хэрэгт хоёр иргэний хариуцагч, нэг шүүгдэгч байгаа. Улсын яллагч яагаад иргэний хариуцагч Э.*******аас хохирол гаргуулахгүй гэж хэлсэн. Учирсан хохирлыг нийт 50.270.000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлыг 22,0 сая төгрөгөөр тооцлоо. Үүнийг буруутай этгээдүүдээс гаргуулах саналтай байна” гэсэн саналыг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******гийн өмгөөлөгч С.Мөнхтулгаас “...тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа этгээд Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д зааснаар хариуцах үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ. Тухайн үүрэг тээврийн хэрэгслийн жолоочид байгаа. Э.*******гийн хувьд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч байгаа боловч эд хөрөнгийн хохирлыг хариуцах үндэслэлгүй. Учир нь Э.*******гийн хувьд иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэж тодорхойлж байгаа. Өмчлөгч, эзэмшигч Э.******* байна гэж байгаа. Э.******* биш компани байдаг. Тиймээс иргэний хариуцагчийг хувь хүнийг биш хуулийн этгээдийг татах ёстой байсан. ...Гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол хор уршиг байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогч, хариуцагч нарын хувьд өмгөөлөгч авах эсэх нь эрхийн асуудал тул өмгөөлөгчийн зардлыг гаргах боломжгүй. ...Хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч Б.*******оос гаргуулж өгнө үү” гэсэн саналыг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.*******ын өмгөөлөгч Т.Ууганбаяраас “ Улсын яллагчийн хохирол төлбөртэй холбоотой хэсгийг дэмжиж байна. Учир нь иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын тухайд эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол амссан байна. Нолох баримт бүрдүүлж өгсөн байна. Гэвч хохирогчийн өмгөөлөгчөөс Э.*******, Э.*******, Б.******* нараас хохирлыг гаргуулъя гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимтай. ... Шүүх хуралдааны явцад мөн тайлбарласан. Худалдан борлуулсан дүн, анх авсан дүнгээр тайлбарласан. Нэр шилжүүлэхгүй байдаг асуудлыг бид хардаг. Бодит амьдралтай шийдвэр гаргаж хариуцагчаа тодорхойлмоор байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “...эзэмшигч хариуцна...” гэж заасан. Тухайн автомашины эзэмшигч хариуцна гэсэн зохицуулалт бий. Хэдийгээр АТҮТ гэрчилгээ болон хэрэгт авагдсан баримтаар Э.******* нэр дээр байгаа ч гэсэн Э.*******, Э.******* нарын тайлбараас харахад энэ чиргүүлийг худалдаж авсан, Э.*******аас авсан, нэрээ шилжүүлж амжаагүй гэх тайлбар, Э.*******ын худалдан борлуулсан гэх тайлбараас үзэхэд үр шим эрсдэл 2022 оны 10 дугаар сараас шилжсэн байна. Энэ хугацаанд *******гийн тайлбараар 10 гаран удаагийн ажилд явсан байна. Манай үйлчлүүлэгч үүнтэй холбоотой ашиг хүртээгүй. Эзэмшигч гэж хэн бэ. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Дутуу төлсөн, төлсөнд тооцохгүй гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Ялтай холбоотой хэсэгт тайлбар хэлэх нь хариуцагчийн хувьд илүүц. Э.*******тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг,
Иргэний нэхэмжлэгч Э.*******, Г.******* нарын өмгөөлөгч Д.Туяагаас “Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг Б.*******, Э.******* нараас гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Э.******* худалдсан гэж байгаа боловч баримт байхгүй байна. Тээврийн хэрэгслийн ... эзэмшигч хариуцна гэж заасан. Иргэний хуулийн 243.1, 247, 248 дугаар зүйлд тайлбарласан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх” үүрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн стан таарахгүй учраас хэдэн жи оношилгоонд орж чадаагүй. Оношилгоод ороогүй учраас нэр шилжүүлэх боломжгүй. Нэг нь худалдсан, нэг нь худалдаж авсан гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байна. Иргэний хариуцагч ямар нэгэн гомдол гаргадаггүй. Өөрөө хүлээн зөвшөөрч явж байгаа тохиолдолд ... бид нар Г.*******д учирсан хохирол, Э.*******д учирсан хохирлыг Э.*******, Э.******* нараас гаргуулах саналтай байна. Э.*******д сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар заасан ...аргачлалд нийцсэн. Иргэний журмаар нэхэмжилнэ гэж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод улсын яллагчийн санал нийцэхгүй байна. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснийг 12.99 дахин нэмэгдүүлнэ. Миний үйлчлүүлэгч Э.******* нь одоог хүртэл сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660,000 төгрөг болсон тул үүнийг 12.99 хувь дахин нэмэгдүүлж 8.573.400 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Бусад хохирол, иргэний нэхэмжлэгч Г.*******д учирсан хохирол болох 49.019.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.*******, Э.******* нараас гаргуулах хүсэлттэй байна” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч шүүгдэгчийн тоормос ажиллахгүй, эвдрэл гэмтэлтэй автомашин гэдгийг мэдсээр байж хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас “” ХХК-ийн эзэмшлийн “Beiben North Benz” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Toyota Prius 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Ractis” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota lexus RX 450” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын талаар:
1. Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Г.гийн биед “дээд баруун 1, 3-р шүдний хугарал, цээжний баруун талд 1-р хавирга, зүүн талд 1, 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт /400мл/ дэлүүний задрал, язрал /дэлүү авах мэс ажилбар 2023.04.27/, хэвлийн хөндийн цус хуралдалт /800мл/, дээд баруун 1, 3-р шүдний хугарал, баруун, зүүн хацар, зүүн бугалга, сарвуунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учирсан.
Хохирогч Г.гийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь: ГССҮТ эмнэлэгт хэвтэж байхад гарсан эмчилгээний зардал 3.424.051 төгрөг, би Дархан-Уул аймагт “Өгөөж гурил” ХХК-д борлуулалтын албаны даргаар сарын 1.296.000 төгрөгийн цалинтай ажилладаг хүү маань осолд орсон тул 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингүй чөлөө авч хүүгээ асарсан тул цалин 1.296.000 төгрөг, миний хүү Г. “ ” ХХК-тай гэрээ хийж хувиараа 2 машин явуулдаг байсан. Өөрөө нэг машиныг, нөгөө машиныг өөр хүн барьдаг байсан. Энэ 1 машин сарын 5,000,000 төгрөгийн орлого олдог, 2 машин 4 сарын хугацаанд 40 сая төгрөгийн орлого олох байсан, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, хүү Г.д үүдэн шүдийг хийлгэх зардал 3.550.000 төгрөг, нийт 50.270.051 төгрөгийг нэхэмжилж холбоотой баримтуудыг гаргажээ. /хэргийн 1-р хавтас 127-229 дэх тал/
Үүнээс: хохирогч Г.гийн эмчилгээний зардал 3.424.051 төгрөг, Ш.******* нь Дархан-Уул аймагт “Өгөөж гурил” ХХК-д борлуулалтын албаны даргаар сарын 1.296.000 төгрөгийн цалинтай ажилладаг, Дархан-Уул аймаг “Өгөөж гурил” ХХК-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/6 тоот тушаалаар Ш.*******д 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингүй чөлөө олгосон /хэргийн 1-р хавтас 130-150, 226-227 тал/ авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4.720.051 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Г. нь “ ” ХХК-тай гэрээ хийж хувиараа 2 машин явуулдаг байсан. Өөрөө нэг машиныг, нөгөө машиныг өөр хүн барьдаг байсан. Энэ 1 машин сарын 5,000,000 төгрөгийн орлого олдог, 2 машин 4 сарын хугацаанд 40 сая төгрөгийн орлого олох байсан. Мөн Г.д үүдэн шүдийг хийлгэх зардал 3.550.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хохирогч Г. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
2. Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн биед “тархи доргилт, сарвуу, дух, хацар, шанаа, чихний дэлбэнд зулгаралт, чихэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан. Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн эмчилгээнд нийт 1.282.750 төгрөг, шатахууны зардалд нийт 462.514 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.144.500 төгрөг, нийт 12.389.764 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс: Э.*******гийн эмчилгээнд зарцуулсан нийт 1.282.750 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Бусад зардал болох шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт 3.962.514 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний нэхэмжлэгч Г.гийн биед “хамрын нуруунд няцарсан шарх, духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун бугалга, хэвлийнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 120.000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй байна.
4. Иргэний нэхэмжлэгч Б.*******ын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан. Б.*******ын шинжилгээнд зарцуулсан 318.000 төгрөгийн зардлыг хангах үндэслэлтэй байна.
Эд хөрөнгөд учирсан хохирлын талаар:
1. Иргэний нэхэмжлэгч Б.ийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №17835/ДД№26462350 дугаартай тайланд: нийт 2.814.250 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан үнэлгээ хийлгэсэн зардал 168.000 төгрөгийн зардал, оношилгоо хийлгэсэн зардал 38.000 төгрөг гарсан байна. /хэргийн 2 дугаар хавтас 21-25 дахь тал/, Иймд нийт 3.020.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Иргэний нэхэмжлэгч Г.*******ын эзэмшлийн Toyota lexus RX 450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №944 дугаартай: ... нийт 44.475.000 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан, үнэлгээний хөлс 2.562.000 төгрөг, оношилгоо, тээврийн хэрэгслийн ачилтын төлбөр, зогсоолын төлбөр зэрэгт нийт 1.949.000 төгрөг, нийт 48.984.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. /хэргийн 1-р хавтас 60-62 дахь тал, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өгсөн баримт/ /хэргийн 2 дугаар хавтас 35-40 дэх тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Л.*******гийн эзэмшлийн Toyota Ractis маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №171 дугаартай: ... нийт 4.143.500 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан үнэлгээ хийлгэсэн зардал 258.000 төгрөг, оношилгоо хийлгэсэн 38.000 төгрөг, зогсоолын төлбөр 185.000 төгрөг, нийт 4.624.500 төгрөгийг хангах үндэслэлтэй /хэргийн 1-р хавтас 81-84 дэх тал/ /хэргийн 2 дугаар хавтас 46-50 дахь тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Э.*******гийн эзэмшлийн .“Beiben North Benz” маркийн улсын дугаартай тэврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №20230509120 дугаартай: .. нийт 17.955.000 төгрөгийн хохирол учирсан...гэх тайлан, үнэлгээ хийлгэсэн зардал 600.000 төгрөг, нийт 18.555.000 төгрөгийн хохирол учирсан байна. /хэргийн 2 дугаар хавтас 57-62 дахь тал/,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн зүйлийн 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө тохилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь “” ХХК гэх /хэргийн 2 дугаар хавтас 95, 98 дахь тал/, Beiben North Benz маркийн 39-30 ГЧ дугаартай хагас чиргүүлийн лавлагаанд: өмчлөгч нь Энхбаатарын ******* гэх /хэргийн 2 дугаар хавтас 98 дахь тал/ бүртгэлтэй боловч иргэний хариуцагч Э.*******гийн эзэмшилд байсан бөгөөд Б.******* нь Э.*******гийн зөвшөөрснөөр уг тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Өмнө аймаг руу ачаа тээвэрлэж, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр явах замдаа замын тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан байна.
Хохирогч Г., түүний хууль ёсны төлөөлөгч Ш.******* нарт 4.720.051 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ад 318.000 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Б.т 3.020.250 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Л.*******д 4.624.500 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Г.*******д 48.984.000 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Э.*******д 1.282.750 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Г.д 120.000 төгрөг, нийт 63.069.551 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагч Э.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Автотехникийн шинжилгээний шинжээч С.Дарханбаатарын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №2128 дугаартай дүгнэлтэд: ...North Benz маркийн улсын дугаартай ачааны автомашин болон 39-30 улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. North Benz маркийн улсын дугаартай ачааны автомашин болон 39-30 улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлийн тоормос ослын үед бүрэн ажиллаагүй байх үндэслэлтэй байна. /хэргийн 2 дугаар хавтас 75-84 дэх тал/ гэх дүгнэлтээр техникийн хувьд эвдрэл, гэмтэлтэй байсан нь нотлогдож байна.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.******* нь Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан Э.*******д учирсан нийт 18.555.000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 9.277.500 төгрөгийг шүүгдэгч Б.*******оор төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******оос нийт 40.812.275 төгрөг, иргэний хариуцагч Э.*******гээс нийт 31.534.775 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгохоор шийдвэрлэв
Монгол Улсын Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан боловч энэ гэмт хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарсан бөгөөд хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 1, 4 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ангийнтэмээ овогт *******ийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос нийт 40.812.275 төгрөг, иргэний хариуцагч Э.*******гээс нийт 31.534.775 төгрөг тус тус гаргуулж,
6.1. Хохирогч Г., түүний хууль ёсны төлөөлөгч Ш.******* нарт 4.720.051 төгрөгийг,
6.2. Иргэний нэхэмжлэгч Б.*******ад 318.00 төгрөгийг,
6.3. Иргэний нэхэмжлэгч Б.т 3.020.250 төгрөгийг,
6.4. ИРгэний нэхэмжлэгч Л.*******д 4.624.500 төгрөгийг,
6.5. Иргэний нэхэмжлэгч Г.*******д 48.984.000 төгрөгийг,
6.6. Иргэний нэхэмжлэгч Э.*******д 1.282.750 төгрөгийг,
6.7. Иргэнийн нэхэмжлэгч Г.д 120.000 төгрөгийг,
6.8. Иргэний нэхэмжлэгч Э.*******д 9.277.500 төгрөгийг тус тус олгосугай.
7. Хохирогч Г. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР